Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Догшин хар сүлдний нууц” баримтат киноУншсан1,956

“Догшин хар сүлдний нууц” хэмээх энэхүү баримтат кино өнгөрсөн 2017 онд Берлиний олон улсын кино наадмын Best Supporter буюу энхийн төлөө киног дэмжигч шагналыг хүртсэн билээ

Батлан хамгаалах яам байгуулагдсаны 100 жилийн ой 2011 онд тохиоход тухайн үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Лувсанвандангийн Болдын санаачлагаар нэгэн гайхамшигтай баримтат кино хийгдсэнийг та бүхэндээ эргэн сануулж байна.

“Догшин хар сүлдний нууц” хэмээх энэхүү баримтат кино өнгөрсөн 2017 онд Берлиний олон улсын кино наадмын Best Supporter буюу энхийн төлөө киног дэмжигч шагналыг хүртсэн билээ. “Догшин хар сүлдний нууц” баримтат киног албан ёсны зөвшөөрөлтэйгөөр, англи тайлбартайгаар хүргэж байна. Баримтат киноны продюссерээр Цогсүрэнгийн Ганболд, найруулагчаар Л.Ариунжаргал, зохиогч, хөтлөгчөөр А.Батпүрэв, зураглаачаар Б.Пүрэвдорж, хөгжмийн зохиолчоор Н.Жанцанноров, редактороор Д.Цэрэнжав, зураачаар Б.Нямхүү, компьютер графикчаар Г.Булгантамир, дууны найруулагчаар С.Саруул нар ажиллаж, тайлбарыг Р.Мөнхсайхан, Ж.Дарамсүрэн нар уншсан байна.

Киноны ерөнхий зөвлөх нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайд асан Л.Болд, цэргийн зөвлөхүүд нь хошууч генерал агсан М.Борбаатар, хошууч генерал З.Болдбаатар, цэргийн түүх судлаач Х.Шагдар, түүхийн зөвлөх нь багш Х.Чунт нар болно.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]