Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Богд хаан: "Муусайн хар хятад гэчийний гөлөг шиг үхнэ л дээ"Уншсан8,544

Богд, хаан ширээнд суугаад гурван жил болж байхад хар цэрэг Монголд довтолсон юм.

БОГД ХААН: ҮС ОЛОН Ч НЭГ Л ТОНГОРОГООР ХУСДАГ

Богд, хаан ширээнд суугаад гурван жил болж байхад хар цэрэг Монголд довтолсон юм. Их Хүрээний Зоогой аймгийн хашаанд дэргэдийн Хангал хурж, Богд тэнд тусгай тугдам бариад заларч байв. Энэ бол өвлийн дунд сарын 26-27-ны орчим болно. Богд олон лам нартай сууж хуралд хурах буюу архи ууж байсан юм. Би тэр үед Богдын хаалгач болоод Зоогой аймгийн хаалган дээр хоногт (дежурт) хоноод байж байлаа.
Хаалган дээр намайг зогсож байтал шөнө дундын алдад хоёр морьтой хүн яваад ирэв. Хаалга тогшив. Би: "Хэн бэ?" гэж очтол "Ерөнхий сайд Цэрэндорж байна, Богд хаанд айлтгалтай яваа" гэв. Тэхлээр би хойш очиж Богдын тугдамын гаднаас ханиаж чимээ өгөв. Их харанхуй шөнө байсан. Богдын дэргэдийн нэг хүн гараад ирлээ. Учрыг хэлтэл тэр хүн ороод гарч ирэхдээ "Оруул" гэж хэлэв...

Би буцахын оронд саваагүй, хэрэгт дурлаж гэрийн гадаа зүүн хойд талд нь очоод чагнаад байлаа. Цэрэндоржийг орсноос хойш чив чимээгүй боллоо. Богд "За Ерөнхий сайд Цэрэдорж сайн уу?" гэж дуугарав. Сайн л гэж байгаа бололтой олигтой дуулдахгүй юм. Тэгсэн Цэрэндорж "Манжийнхаас манайханд довтолгосоор бичиг ирлээ". "Манай Монголд, нэг хүнд мянган цэрэг гаргаад хятад цэрэг ирж яваа, цэргээ гаргаж ир, байлдъя. Үгүй бол бол бууж өг" гэж тулгасан бичиг иржээ. Үүний хариуг юу гэж өгөх вэ? Үүнийг айлтгая гэж ирсэн билээ" гэж байв... "Ноёд цуглаж хэлэлцэв үү?" гэж Богд айлдаж байна. "Бид тогтвортой юм ярьсангүй, хаанд айлтгая гэж нааш гарав" гэж Цэрэндорж хэлэв. "Тэгээд юу гэж хариу өхөв дээ?" гэж Богд Цэрэндоржоос асууж байна. "За даа Богд минь тийм хариу өгье гэх шийдвэргүй байна даа" гэж айлтгав. Шийдэж ядах юу байхав, хариу бичгийг өг" гэж Богд айлдаж байна. "Заа" л гэж байна.
"Манайх цэргээ гаргаж дайтна аа. Тэднийх манайд нэг хүнд мянган хүн оноосон биз дээ?". "За тийм ээ" гэж Цэрэндорж хэлж байв. "Яахав үс олон ч гэсэн нэг хутгаар авдаг юм. Манайх тэр адил гэж бичээд хариу өг" гэж айлдав. Ерөнхий сайд Цэрэндорж оо! Ер нь тийм биз дээ, үс олон ч бол нэг тонгоргоор авдаг шүү дээ", "3а тийм ээ", "Тэр адил гэж хариу өгөв.

... Ерөнхий сайд Цэрэндорж оо! Би чамд хуучин үг юм уу, үлгэр юм уу нэг юм ярья. "За" л гэж байна. Гөлөглөж үзээгүй гөлгөн гэчий байна шүү дээ, тэр одоо идэр есийн хүйтэн эхлээд байхад яах вэ? Хуучин гөлөглөсөн гэчий бол нөмөр саравч газар олохыг бодноо доо. Гөлөглөөгүй гэчий хүйтэнд гудамжинд явж байгаад гөлөглөвөл тэр гөлөг амьд гарах уу? Цэрэндорж оо!" гэж асуув. "Заа Богд минь яаж тэсэх вэ, үхэлгүй яахав" гэж Цэрэндорж хэлж байх юм. "Муусайн хар хятад тэр шиг үхнэ л дээ" гэж Богд айлдаж байна. Цэрэндорж "За тэгнэ" гэж байх юм. "За тэгээд бичиг хийгээд явуулчих даа, за чи буц даа" гэхтэй зэрэг би хол хол алхаж гүйгээд хаалган дээр очоод зогсож байв. Цэрэндорж морио унаад яваад өгөв.

Тэгээд чиг чимээ ч үгүй байтал өвлийн сүүл сарын хорьдоор урдаас хар цэрэг хязгаарт тулж ирж явна гэж дуулдаад байх боллоо. Нэг өдөр би морь услаад явж байтал, "Дүнжин гарбо"-ын хүр дээр хориод хөх майхан шаасан байх юм. Хүн ганц хоёр орж гарч байгаа харагдах юм. Гадна нь дөрвөлжин дөрвөлжин цагаан хайрцагтай юм байх ба түүний дэргэд тэмээ уяатай байв. Түүнийг би ёотон юм уу гэж бодож байлаа.

Өвлийн сүүл сарын 29-нд Хүрээ 30 аймаг, 10 дацан Богдын зарлигаар Чадраабалын Дордог гэдгийг нэг дуугаар хураад, өдрийн морин цагт урагш нь залав.

Богд тэнд морьтой заларсан билээ. 200 гаруй цэрэг мордож гарч байна. Цэрэг даасан лам нь шарын даяанч лам хамт мордов. Жанжин нь хатанбаатар Магсаржав байв. Цэргүүд Дээд сүм дээр Богдод мөргөөд, сор дээр ирээд сүүлийн сор хаяхтай зэрэг нэг нь буудаад уухай хийгээд Богд уулын баруун сугаар мордоод явав. Цэрэг явчихлаа, сор тарчихлаа.

Монголын цагаан сар боллоо. Тэр монгол цэрэг нь ганц үхэр буутай юм гэнэ билээ. Цагаан сарын аравдаар, манай монгол цэрэг хятад цэрэгт их түрэгдэж байна гэнэ. Үхэх нь гайгүй юм байх гэж дуулдах боллоо. Тэгж байтал монгол цэрэг дийлж байна гэнэ гэж хэлэлцэх боллоо. Хатанбаатар ван, ганц үхэр буугаа шившиж шившиж буудсанд түүний сум хятад цэргийн их буугийн амаар орж дэлбэлээд олон хятад цэргийг хядаж, тэд нар дийлдэж зугатаагаад монгол цэрэг хойноос нь хөөж Хөх хот гэдгийг орсон юм гэдэг.

Хятадын цэргүүд ингэж тэгж дарагдлаа гэж хатанбаатар вангаас Богдод бичиг бичиж ирүүлсэн юм гэнэ билээ. Богд эндээс бичиг явуулж үхэр бууг "Жанжин буу" гэж цол өгөөд, хатанбаатар гүнд ван цол өгөөд, одоо бууж ир гэж зарлиг буужээ.

Хаврын дунд сарын хорьдоор хатан баатар ван, цэргийн хамт үхэр буутайгаа, даасан ламтайгаа Дээд сүм дээр ирж Богдод мөргөж байхыг би үзсэн юм. Цэргүүд нь их цог жавхлантай явж байсан. Тэр том буу нь олон хадаг зүүсэн буу байсан, хатанбаатар ба олон цэргүүд цөм хадаг барьж буундаа мөргөсөн юм гэдэг.

Хатанбаатартай би танил байсан. Түүнээс асуухад хэлж байсан нь: "Хятадын хүний олон нь айхтар, буудах нь ч бууддаг юм. Хүйтэнд яаж ч чаддаггүй юм шүү. Гэсэн ч хүний олон гэдэг айхтар юм. Нөмөрч ирээд бүслэж авах гээд байдаг. Хэчнээн унагаасан ч тоо нь хордоггүй юм. Хамгийн сүүлд сандрах үед ганц үхэр буу минь аварлаа шүү" гэж ярьж байсан юм.

Ц.Дамдинсүрэн. Өвгөн Жамбалын ярианаас...

Нийтлэлч А.Баатархуягийн фэйсбүүк хуудаснаас авав.

@Баатархуяг Авиан

 

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 11. 12:04
Зочин

зэвсэг муу хүний тоогоор маш цөөн мөртлөө ялалт байгуулж явсан нь гайхамшиг

1 сар 11. 9:44
Зочин

наад эхний сэтгэгдэл бичигч нөгөө монголд минь шингсэн бээрэг хужаагийн шээс б.на

1 сар 11. 8:50
8

ТЭМБҮҮТЭЙ ТӨВД ЛАМ, ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ ЦЭРЭНДОРЖ ХОЁРЫН ЯРИА Л БАЙНА. БИТГИЙ ИНГЭЖ ТАРХХИ УГААГААД БАЙ

1 сар 11. 15:56
Зочин

юуч мэдэхгүй байж буруу юм битгий бич.эд чинь эх орончид байсан

1 сар 11. 11:38
Зочин

booj uhehnee muu hujaagiin shees

1 сар 11. 9:11
Зочин

Соелгүй сохор уншигч гуай.чамайг бодвол түүхэнд үлдсэн хүмүүс байна шүү.ер нь чамаас түүх ч үлдэхгүй дээ.

1 сар 20. 12:30
Зочин

хаан хүн аргагүй ухаантай байх юм да одоо ийм хүн төрөөсэй

1 сар 11. 15:57
Зочин

зөв

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]