Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Ухаалаг ходоод зэрэг хүний биеийн 7 нууцУншсан5,312

Хүний бие тэр чигээрээ нууц, учир битүүлэг явдлыг агуулж байдаг. Хэрэг дээрээ хэн ч бодолхийлж байгаагүй зарим сонирхолтой баримтыг та эндээс мэдэж авна. 1

Хүний бие тэр чигээрээ нууц, учир битүүлэг явдлыг агуулж байдаг. Хэрэг дээрээ хэн ч бодолхийлж байгаагүй зарим сонирхолтой баримтыг та эндээс мэдэж авна.

Та зарим талаар сохор гэдгээ мэддэг үү?

Хүний нүд хэн ч анзаардаггүй бага зэргийн согогтой байдаг. Тодруулбал, үүнийг “сохор толбо” гэж нэрлэдэг. Зүүн, баруун нүдний аль аль нь ийм онцлогтой байдаг юм. “Сохор толбо” нь гэрэл мэдрэх чадваргүй тэр хэсэг. Энэ нь нэлээд том хэсэг бөгөөд өрөөсөн нүдээрээ харах чадваргүй хүмүүст чамгүй түвэг учруулдаг байна. Хэрвээ хараа зүв зүгээр бол, “сохор толбо” мэтийн тийм хэсэг нь огт анзаарагддаггүй.

Бидний бие шимпанзе шиг үсээр хучигдсан байдаг

Хүний бие үсээр хучигдсан байдгийг хэн ч анзаардаггүй. Энэ үсэн бүрхүүлийн бүтэц нь сармагчны үснээс огт ялгаагүй. Бидний үсэн бүрхүүл нь сармагчин төрөлтнүүдийн үснээс зөвхөн урт, түүнчлэн үсний ширхгээрээ ялгаатай. Харин үсний тоо нь байрлалынхаа адил огт ялгаагүй юм.

Хүн өөрийгөө таних уу

Хүнд өөрчлөлтийн үйл явц байнга явагдаж байдаг. Бодоод үз дээ, бид чинь амьсгалж, хоол идэж, бие махбодь цэвэршиж, өвчилж байдаг биш бил үү. Хүний бие өөрийгөө өмнөх байдлын агшинд дахин давтаж чаддаггүй. Бие махбодь бас үргэлж шинэчлэгдэж байдаг. Бидний бүхий л амьдралын туршид эсүүд асар олон тоогоор үхэж, оронд нь шинэ эсүүд бий болдог. Бэлгийн бойжилтын үеэс хойш хичнээн их цаг хугацаа өнгөрнө, хүүхэд наснаас танд заяагдсан эсүүд бие махбодид цөөн үлдэнэ.

“Хэрвээ төрөхөд бие махбодид байсан эсүүд аль хэдийнэ үхэж, оронд нь шинэ эсүүд бий болсон бол, хүн өөрийгөө таньж чадах уу?” гэсэн сэдвээр бүх үндэстэн, ястны философичид эцэс төгсгөлгүй мэтгэлцэж байдаг нь сонин баримт.

Хүний бие судалтай байдаг

Хүний арьс бидний хардаггүй тодорхой зураас болон толботой байдаг. Үүнийг жишээ нь муурны үстэй харьцуулж болно. Энэ зураасууд нь "Блашкогийн зураас" гэдэг нэртэй. Энэ нь шилжилттэй холбоотойгоор арьсны эсийн хөврөлд үүсдэг гэж үздэг. Үүнийг хүүхдийн арьс хэрхэн хөгжиж байдгийг ойлгож болох нэг ёсны загвар гэж нэрлэж болно. Энэхүү зураасууд нь тунгалагийн болон булчингийн системийн аль алиных нь зурагтай тохирч байх албагүй. Зураасын хэлбэр нь генетикийн хувьд нөхцөлдсөн байдаг. Хэрвээ хүн үлд, янз бүрийн мэнгэ, толбо, түүнчлэн янз бүрийн эс зэрэг тийм өвчинтэй тохиолдолд л Блашкогийн зураасыг ажиглаж болно.

 
Хүний ходоод бидний таамаглаж байдгаас илүү ухаантай

Ходоод, гэдэсний замд нейтронууд олон амьтны тархин дахиас хавьгүй их байдгийг нотлосон юм. Ийм нейроны тоо маш их учир, үүний ач холбогдол бүхэнд тодорхой. Тиймээс ходоодонд хоёр дахь тархи байдаг хэмээн бүрэн хэлж болно.

ДНК-гийн бүтцэд вирусүүд ордог

Хүний геномыг нээсэн тэр үед ДНК-гийн бүтцэд вирус байдаг гэсэн нотолгоо асар их шуугиан тарьжээ. Вирус нь бие даан үржиж чаддаггүй билээ. Энэ шалтгаанаар олон вирус хувилагдахын тулд эзнийхээ эсэнд өөрийн ДНК-г “оруулж өгдөг байна”. Жишээлбэл, хэрэв вирус өөрийн ДНК-г өндгөн эсэнд оруулбал, энэ өндгөн эснээс авсан үр удам нь өөрийн өндгөн эс бүрт вирусийн ДНК-г тээж чадна. Хувьсал нэг байрандаа зогсоод байдаггүй. Ингэснээр бидний геномын 9 хувь нь вирус байдаг болж таарч байна.

Хүн тоололгүйгээр тоолж чаддаг

Хүн тоог зөн совингоороо ойлгодог заяатай төржээ. Энэ нь хэрвээ тоолж байгаа биет дөрвөөс олон биш тохиолдолд л үйлчилдэг байна. Таны өмнө хоёр юмуу гурван биет байгааг ойлгохын тулд заавал тоолох огт албагүй. Дашрамд дурдахад, Бразилын Пираха омгийн индианчуудад эд юмсыг тоолох гэдэг ойлголт байдаггүй байна. Гэхдээ тэд зөн совингийн түвшинд ч тоог ойлгож чаддаг аж.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 7 сар 6. 0:42
Зочин

Зөн совингоор тоолох?

2016, 6 сар 16. 10:23
биологич

нейтрон биш, нейрон буюу мэдрэлийн эс юм шүү, нейтрон чинь шал өөр зүйл

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]