Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ш.Чоймаа: Тэмүжин өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөнУншсан5,256

Их эзэн Богд Чингис хааны мэндэлсэн сар, өдрийн тухай эрдэмтэн мэргэд мэтгэлцэж, зөвлөлдсөөр ирсэн. Энэ асуудалд доктор, профессор Ш.Чоймаа хэрхэн ямар үзэл баримтлалаар хандсаныг сонирхуулья.

Их эзэн Богд Чингис хааны мэндэлсэн сар, өдрийн тухай эрдэмтэн мэргэд мэтгэлцэж, зөвлөлдсөөр ирсэн. Энэ асуудалд доктор, профессор Ш.Чоймаа хэрхэн ямар үзэл баримтлалаар хандсаныг сонирхуулья.

...Яах аргагүй бид Эзэн богд Чингис хааны унасан газар, угаасан ус, гал голомтыг сахиж суугаа монголчууд. Бид Чингис хааныхаа төрсөн сар, өдрийг зөв тогтоогоод тэр өдрийг тэмдэглэж занших нь олон талын ач холбогдолтой нь мэдээж. Энэ хэлэлцүүлж байгаа ажлыг үнэхээр дэмжиж байна. Яагаад гэхээр сүүлийн үед Монголчууд үндэсний цагаан сар, наадам хоёроос өөр юмгүй, харийн шашны Валентины баяр хүртэл түрэн орж ирж байгаа цагт эрхбиш Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн сар өдрийг жилд нэг удаа бүх ард түмнээрээ тэмдэглэж байвал үүнийг дагалдан залуу хойч үе маань эх түүхээ хүртэл үзэж сурч мэдэх, Монголоороо бахархах, монголоо гэсэн сэтгэлтэй болоход олон талын ач тустай юм.

 

Тэмүжиний мэндэлсэн өдрийг ерөнхийдөө өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэхэд найдвартай гэж үзэж байгаа. Энд ямар ямар баримт байна гэхээр “Монголын нууц товчоо”-нд бол Чингис хаан төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэдэг. “Монголын нууц товчоо”-нд он сар өдөр тавиагүй боловч энд давхар мэдээлэл байгаа юм. Гаднаас дайсан довтлох нь хавар, зун, ер хэзээ ч ирж болох зүйл. Харин өөрсдөө дайныг эхлэн сэдэж, ялах дийлэхийн арга ухааныг бодож байгаа нөхцөлд дайн байлдаан хийх хамгийн тохиромжтой цаг үеийг сонгох учиртай. Тэр цагийн Монголчууд агт таргалсан, нум хатуурсан үеийг тааруулж  гадагшаа дайн хийдэг байсан. Энэ бол тэр цаг мөч гэдэг яах аргагүй намрын сүүл, эсвэл өвлийн тэргүүн сар байх ёстой, энд тэр тухай мэдээлж байна. Энэ бол нэгдүгээр баримт. Хоёрдугаарт, хожмын Монгол түүхэн сурвалжуудад Лу “Алтан товч”-оос эхлээд зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр морин цагт төрсөн гэсэн байдаг. “Монголын нууц товчоо”-г  Лувсанданзангийн “Алтан товч”-той харгалдуулаад судлахад яг Чингис хаан гэдэг өгүүлбэрийг шууд дундуур нь нэмээд оруулчихсан нь тодорхой байдаг.

Тэгэхээр үүнийг дагалдаад нэг хэсэг сурвалжууд явсан. Гэвч энэ олон түүхэн сурвалжууд дотор Жамбалдоржийн “Болор толь”, Ордосын түүхч Гончигжавын “Сувд эрих”, мөн “Хөх түүх”, эдгээр гурван сурвалжид өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэж тов тодорхой тэмдэглэсэн байгаа. “Сувд эрих”-д өгүүлэхдээ “Тэндээс Есүхэй баатрын их хатан үзэсгэлэнт Өгэлэн гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ, гайхамшигт бэлгэ төгссөн гоо жавхлант нэгэн хөвгүүн гартаан гэрэлт улаан эрдэнэ атгаснаар мэндлэв. Мөн өдөр огторгуйд солонго татах тэргүүтэн сайн бэлгэс олон болов” гэжээ. “Чингис хааны үе улирлыг тэмдэглэсэн хаадын үндэсний шастир Хөх түүх”-д “...Тэнгэрээс заяат Есүхэй баатрын хатан үзэсгэлэнт Өгэлэн эх хэмээхүйн умайд оршоод, төгс арван сар гүйцэж, тэндээс гутгаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ үүр гийхийн цагт гайхамшигт бэлгэ төгссөн үзэсгэлэнт гэгээн биеийг мэндлэв” хэмээсэн байна. Гурав дахь баримт бол Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг “Арван буянт номын цагаан түүх” болон эзэн хорооны тахилга тайлгын судар, өнөө хэр уламжилж ирсэн зан үйлээс бас тодруулах боломжтой. Эзэн хорооны жилийн дөрвөн тайлгын нэг мялаагуудын хуримыг аравдугаар сарын 3-нд хийхээр тохируулсан байдаг. Аравдугаар сар гэдэг нь Монголоор бол өвлийн тэргүүн сар юм. Мялаагуудын хурим буюу тасмын тайлга нь Тэмүжин мэндлээд гурав хономогц угаалга үйлдэж, баяр хурим хийснээс үүдсэн зан үйл юм.

Ордосын онгоны дөрвөн улиралд хийдэг тайлгаас өвлийн тайлгыг “Их тайлга” хэмээн нэрийдэж, алтан ургийнхан оролцож ихэд хүндэтгэн үйлддэг нь Их хааны сүүдэр тохиосон өдрийг машид дээдлэсний учир болой. Дөрөв дэх баримт гэвэл, Оросын Санкт Петербургт хадгалагдаж байгаа эх сурвалжаас Цэвээн гуайн 1910 онд хуулж ирсэн баримтад яах аргагүй өвлийн тэргүүн сарын шинийн 3-нд мялаагуудын хурим хийдэг гэсэн байдаг.

Би нэг залруулга хиймээр байна. Энэ “Эрдэнийн товч”-д байгаа арван сар гэдэг чинь Монголын өвлийн тэргүүн сарыг хэлж байгаа хэрэг. Арван сар гэдэг бол “Эрдэнийн товч”-д арван сар гэсэн болохоос биш өнөөдрийн энэ Христийн тооллын 10 сар биш юмаа.

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 4. 13:22
Зочин

Энэ өвгөн Элбэгдоржийн захиалгаар Их хааны төрсөн өдрийг худлаа тогтоосон. Түүнийхээ шанд Ардын багш цол авсан. Чингис хаан хаврын тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн нь хөдөлбөргүй тогтоогдсон.

10 сар 4. 22:47
Зочин

Энэ дурьдаад байгаа Болор толь, Хөх дэвтэр зэрэг нь шашны түүхүүд юм аа, Болор толийг зохиогч ишлэлээ "Сүмбэ гэгээний Галбаранза модон"-с авсан гээд ууган хөвгүүн Цагаадай гэсэн байдаг. Төрсөн хөвгүүдийнх нь дэс дарааг мэдэхгүй хүн төрсөн өдрийг нь мэдэх үү дээ???

10 сар 4. 22:57
Зочин

Одоо ч гэсэн малчдынхаар хаврын адаг зуны эхэн сард малын тарга тэвээрэг гүйцээд аян унаа даах чадвартай болдог гэдэг ш дээ, намрын хайланга цагт морьдоо хөлрөөхгүйг боддог, учир нь тэр цагт морийг хөлөргөвөл жилбэн гүйж/усан ба тосон жилбэн гэж буй/ үхэхэд хүрдэг тул онд орох тухай ч ярилтгүй, тиймээс ирэх ондоо агтгүй л болох гээгүй юм бол юу гэж өвлийн эхэн сард дайн дайжин үүсгэхэв дээ, монгол ахуйгаараа бодоорой ????

10 сар 4. 11:05
Altai

oorsdoo zvtgel gargaad unshij sudalj chadahgvi baij yagaad busdiig shvvmjilj bdag uym be ene hvn mundag hvn shv

10 сар 4. 10:51
Зочинirgen

dur turhiig n medehgui bj yun tursun udur ve eniigee bolimoor yum

10 сар 4. 10:51
ЖАМУУХ БИШ БИШ

ЗА ЗА ХЭЗЭЭ АЛЬ ТӨРӨХӨД ТӨРСӨН НЬ ХЭНД ЯМАР ХАМААТАЙН?

2016, 11 сар 3. 9:24
Зочин

edgeer erdemted ee bid hundelj ugiig ni sosoj yavah ni zuv uu bitgii yam medehgui baij busdad ataarhaj bai ugui yam bol ter sudalgaa shinjilgeeniihee buteeliig gargaj taviad yaril daa zugeer l duureeneer neg ih medemhiirsen teneguud baih yam

2016, 11 сар 2. 22:34
Зочин

элбэгээ энэ хэд нийлээд их хааны мэндэлсэн өдрийг тогтоож чадах уу шагнал нь багадаа юу

2016, 10 сар 27. 20:11
Зочин

choimaa gedeg hun tuuhch bish huuchin mongol helnii bagsh hediigeer sain bagsh bolovch hamaagui ingej dur zorgooroo yumiig oorchilj bolohgui l de ooroosoo deesh yadaj 5n uyee medej baival bi itgey ugui bol hereggui biz

2016, 10 сар 27. 12:08
Зочин

Энэ нөхөд худлаа бурж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч хэн байна,түүнийг үгийг дагаж шагнал горьдоод л тэр. 5-р сарын 31-нд төрсөн гэж урьд үзсэн нь арай илүү баталгаатай. Эрдэмтэн нэртэй энэ нөхдөд олигтой бүтээл байхгүй. Чоймоо монгол үсгийн багш, өөр эрдмийн бүтээл үгүй. Болд чулууны бичээс худлаа үнэн гаргасан.Түүнийг хэнч мэдэхгүй, Бира нь бас том шагнал горьдсон, хүнд энэ гээд нэрлэх дорвитой бүтээлгүй анжгаанууд худлаа тууна. Боль доо худалчууд минь.

10 сар 15. 0:06
Зочин

Өнгөрсөн зууны 40-50-иад он гэхэд л төрсний гэрчилгээ огт байхгүй, 60-аад оноос олгож эхэлсэн. Гэтэл тэр үед хөдөөний малчид хавар ноосоо тушаах гэж сум орохдоо хүүхдээ бүртгүүлдэг байсан бөгөөд гол төлөв бүртгүүлсэн өдөр нь хүүхдийн төрсөн өдөр болдог байсан шүү дээ. Гэтэл 8 зууны тэртээ төрсөн Чингис хааныхаа төрсөн өдрийг яаж зөв тогтоох юм бэ? Худал мэдэмхийрэхээ болиоч

2016, 10 сар 27. 11:11
Зочин

Naiman uyee medehgui baigaa erdemted yaj CHingis haanyhaa torson odriig medej chadah yom be? Mongold baisan tuuhiig ni Orosuud shataagaad seheeten humuusiig ni buudaad alchihsan shuu dee?

2016, 10 сар 27. 11:05
Зочин

Manai umnukh erdemtediin togtooson 5 sariin 31 gedeg sanal iluu undesleltei shuu dee jil bur uur udur baikh ni uneheer utgagui tuurugdul shiidveriig ergej harah uchirtai baikh aa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү