Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1921 оны Ардын хувьсгал нь харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байжээ. Ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ.

400 монгол 10000 гаминг ялнаУншсан5,227

Тэр ч байтугай 1918 оны сүүл, 1919 оны эхээр Хятадын цэрэг Монголд орж байхад Баргын ван Манлайбаатар Дамдинсүрэн “Хүрээнд хятадыг бүү оруул, зүүн хязгаараас хятад оруулахгүйг би батлан даана” гэсэн захидал ирүүлж байсныг бодоход Монголчууд хятадтай байлдахдаа огт эмээхгүй байжээ.

Шинэ оны анхны ажлын өдөрт түүх сонирхогчдодоо хэдхэн өдрийн өмнө Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг улс даяараа тэмдэглэн өнгөрүүлсэнтэй холбогдуулан нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Нийтлэлч А.Баатархуягийн 2009 онд бичсэн энэхүү нийтлэлийн үнэ цэнэ түүх сонирхогчдод одоо ч хэвээрээ буй гэдэгт эргэлзэх зүйлгүй.


Хиагтыг чөлөөлөх тулалдаанд 400 монгол цэрэг, 10 000 гамингийн өөдөөс давшаад ялсан нь огт худлаа. Буу, сэлэм барьж үзээгүй 400 малчин орчин үеийн зэвсэгтэй, бас ч гэж байнгын армийн 10 000 цэргийг ялах ямар ч боломж байхгүй, энэ бол “домог” гэлцэнэ.

Энэ гаргалгааг анх Баабар “Нүүдэл суудал” номондоо гаргаснаас хойш ихээхэн тархах шинжтэй болжээ. Хятадуудтай байлдвал заавал ялна гэж боддог Монголчууд сүүлийн үед орчин үеийн зэвсэгтэй хятадууд биднээс илүү гэж бодох болжээ. Хүн хүчний харьцаа ба зэвсэглэлийн чанарыг тооцвол энэ нь байж болох мэт авч бодат хийгээд бодат бус хүчин зүйлүүд бас бий. Бодат хүчин зүйл нь зэвсэглэлийн хувьд Хиагтыг чөлөөлсөн Монголчууд тийм ч муу байгаагүй юм.

ХХ зууны эхээр Оросын армийг зэвсэглэж эхэлсэн Мосины загварын винтов, морин цэргийн сэлмээр өвч зэвсэглэсэн байлаа. Түүнээс бороохой шийдэм барьж, нум сум эвшээлгэж дайраагүй юм. Пулемёт буу лав дөрөв байжээ. Мөн их бууны галын дэмжлэгтэй байв. Харин 400 цэрэг нь дан малчин байсан эсэх тухайд тун сонирхолтой дүгнэлт хийж болно. Хиагтын орчимд цугларсан Ардын журамт цэргийг лав л Зөвлөлтийн сургагч нар сургасан гэх мэдээлэл байдаггүй. Нөгөө талаас нь үзвэл байлдааны туршлага хийгээд зэвсэг эзэмших чадварын хувьд Монголчууд илүү байсныг нотлож болно.

Учир нь Хиагтын орчим цугласан цэргийн дотор хашир туршлагатай дайчин олон байв. 1913-1919 онд Өвөр Монгол болон Монголын өмнөд хязгаарт хятадуудтай амжилттай байлдаж байсан Богд хаант улсын цэргийн дайчид олноор очжээ. Д.Сүхбаатар ч гэсэн Харчин гүн Бавуужавын цэргийг устгахад гарамгай байлдаж баатар цол шагнуулсан 12 хүний нэг. Ногоон намын дарга Д.Энхбатын дурсан ярьснаас үзвэл Сүхбаатартай зэрэг баатар болсон өвөг ах Сэрээтэр нь Сүхийг дагаж Хиагтад очсон ба хувьсгал хийж байгаа эсэхээ ч мэдэхгүй, хятадтай байлд гэхэд хятадтай, оростой байлд гэхэд Оростой байлдаж явжээ.

Зэвсгээ хураалгаад тарсанд цөөнгүй нь Богд хаант улсын армийн пулемёт сумангийн дарга Д.Сүхбаатар нарын хамт Монгол улсаа чөлөөлөх хүсэлтэй Хиагтад очжээ. Тэд өмнө нь ялж сурсан, хятадуудтай эрэгчин эмэгчнээ үзэхэд бэлэн байв.

Тэр ч байтугай 1918 оны сүүл, 1919 оны эхээр Хятадын цэрэг Монголд орж байхад Баргын ван Манлайбаатар Дамдинсүрэн “Хүрээнд хятадыг бүү оруул, зүүн хязгаараас хятад оруулахгүйг би батлан даана” гэсэн захидал ирүүлж байсныг бодоход Монголчууд хятадтай байлдахдаа огт эмээхгүй байжээ.
Учир нь 1911 оноос хойшхи Монгол Хятадын тулалдаануудад Монголчууд үргэлж ялж байв. Мөн цэргийн хашир дайчид нэгдсэн нь Шинжаанд Хятадыг эсэргүүцэн босоод байлдсаар Оросын хилд орж Сэлэнгэд ирж суусан Илийн Сумъяа бэйсийн хошууны дайчид байв. Тулаанд хатуужсан тэр дайчид байлдааны чадвар өндөртэй байсан нь дамжиггүй. Пулемётчид нь дан Монголчууд байжээ.

Цэргийн тоо чадварыг өсгөхийн тулд Оросын армийн цэргүүдэд лам дээл өмсгөсөн, дээлийн хэлтгий захны цаанаас орос цэргийн форм харагддаг байсан гэх цуу яриа үндэсгүй юм. Хэрэв үнэхээр оросын цэргийг Хиагтын тулаанд оруулсан бол юуны өмнө зэвсэгтэй харьцах чадвараар нь пулемётчидийн дунд оруулах учиртай.

Харин Өвөр Монголоос ирсэн цэргүүдээс нэг цахар суман /тавьт/ Баяр гүний захиргаанд Бароны цэрэгт байв. Энэ тавьт хятадуудтай байлдахдаа аймшигтай харгис агаад өршөөлгүйгээрээ зартай байлаа. Баяр гүн Хиагтыг чөлөөлөөд байсан ардын журамт цэргийг дутуу үнэлсэн үү, харгис дайчидтайгаа түрүүлж давшаад бутцохиулж, өөрөө шархдаж олзлогдсоныг бодоход Хиагтыг чөлөөлсөн Монголчуудын байлдах чадвар сүрхий байжээ.

ХХ зууны эхний Монгол Хятадын дайн

“Сайтар бэлтгэгдсэн түмэн хүнтэй” хятадын байнгын арми гэгч хөөрхийлөлтэй байдалд байжээ. Чухамдаа Юань Шикай Монголыг цэргийн хүчээр бус дипломатын зальжин аргаар эрхэндээ оруулсан юм. Түүнээс бус Сүй шүжаны арми Монголд орж ирэхдээ байлдаан хийгээгүй билээ.

Хэрэв Монголчууд байлдсан бол? Энэ бол их сонин асуулт.

Гэхдээ үүнд хариулах жишээ бий. Нэг дэх нь Манлайбаатар Дамдинсүрэн вангийн захидал. Хоёр дахь нь Монголын армийн жанжин Хатанбаатар Магсаржавын цэргийн ур чадвар. Энэ хүн 1911 онд Ховдыг чөлөөлөх дайнаас хойш гадны цэргүүдтэй 41 удаа байлдахдаа нэг ч ялагдаагүй юм. Ялангуяа 1913-1914 оны Монгол хятадын дайны туршлага тэдэнд хангалттай байв.

1912 оны эцсээр Юань шикай 33 460 цэрэг, 85 их буу, 54 пулемёт бүхий зургаан замын цэргийг сайтар зэвсэглээд өвөр Монголд түлхэн оруулж, Монгол руу давшуулжээ. Чингийн Засгийн газар хар тамхины дайнд ялагдсаны дараахнаас армиа шинэчилж эхэлсэн бөгөөд Чин гүрэн унасны дараа генерал Юань Ши Кай засгийн эрхэнд гараад армиа өргөтгөсөн юм. Мэдээж бүр 1912 онд Хятад цэргийн тоо, зэвсэглэлээр Монголоос хамаагүй давуу байснаас гадна армиа европ маягаар зохион байгуулсан байв.

Харин үүний өөдөөс Оросын армийн зэвсэглэлээс хасаж байсан бердан буунаас дөнгөж салж, хагас нь винтовоор зэвсэглэсэн Монголын армийн 1000 орчим цэрэг замдаа хүчээ зузаатгах уламжлалт аян дайнд хятадын армийн өдөөс хөдөлсөн байна. Монголын арми тэр үед ердөө л хоёрхон хээрийн хөнгөн их буутай байв.

Тулалдаан одоогийн Монгол Улсын нутаг дээр бус өвөр Монголын нутагт болсон нь Богд хаан бүх Монголын хаан хэмээн нутаг дэвсгэрээ харийнхнаас хамгаалсан хэрэг байв. Баруун хязгаараар нэг зам, Дариганга, Егзөрийн хийдийн чиглэлээр нэг зам, Сөнид Улаанцавын чиглэлээр Монголчууд давшжээ.

Гэтэл үр дүн нь гайхалтай. Хятадууд анх довтолсноор баруун замын цэрэг Цагаан түнгийн орчим тулалджээ. Анхны тулалдаан 1913 оны 6 дугаар сарын нэгэнд болоход хоёр талаас 22 хүн үрэгдэж, 30 хүн шархаджээ. Хоёр дахь тулалдаанд Хятадын талаас 2000 гаруй цэрэг, харин Монголын талаас 700 цэрэг тулалджээ. Мэдээж хятадын байнгын арми зэвсэгээр Монголоос хамаагүй илүү л байж таарна.

Тулалдааны үр дүн тооцоогоор биш, ёстой жам ёсоор Монголчуудын ялалтаар төгсчээ. Монголчууд 20-ийг алаад, 50 агтыг нь олзлоод хөөн гаргасан байна. Энд уг нь Монголчууд ялагдах ёстой биз дээ? Энэ мэт Монголчууд Хятадын армийг байнга ялж байснаар барахгүй Хөх хотыг өнгөртөл давшжээ. Хятадын армитай хийсэн тулаанаас олзолсон зэвсгээр өөрсдийгөө зэвсэглээд зогсохгүй, олзолсон болон “хоцрогдсон хуучин” зэвсгээсээ 10.925 нэгж бууг Өвөр Монголчуудад өгсөн ажээ.

Мэдээж Монголын арми дан морьт цэргээс бүрдэж байлаа. Байлдаанд ялж байсан ч гурван улсын хэлэлцээрээр Монголын армийг эргүүлэн татжээ. Оросууд Богд хаанаас цэргээ татахыг шаардаж, шинээр зэвсэг нийлүүлэхээ зогсоож байв. Монголын ноёд армиа зэвсэглэх бүхий аргыг хэрэглэж байв. Оросын хаан зэвсэг олгохыг татгалзсаны дараа Монгол ноёд зэвсгийн үйлдвэрийн даргыг нь хахуульдах замаар “албан бусаар” зэвсэг авахыг хүртэл оролджээ.

-1914 оны дайны хүчний харьцааг үзэцгээе. Хятадын арми зарим мэдээгээр герман, хятадад үйлдвэрлэсэн винтовоор хангасан 39.900 цэрэг, 85 их буу, 54 пулемёттай байжээ. Гэтэл Монголын арми хоёр замын нийлээд 2000 гаруй цэрэг, үүний хагас нь винтовоор хангасан, хоёрхон их буутай буюу зам бүр нэг их буутай байлаа. Бүр 1915 онд Монголчууд ердөө 24000 цэргийг л зэвсэглэх чадвартай болсон юм.

Гэтэл байлдааны үр дүнг гайхалтай. Монголчууд 1911-1919 оны хооронд хятадыг дийлж 1693 винтов, 160 шахам мянган сум, 715 сумтай 4 их буу, 5 пулемет олзолжээ. Цэргийн тоогоор 15 дахин, пулемётаар 8 дахин, их буугаар 42.5 цөөн хэрнээ ийм амжилт олжээ. Тэр үед хүрээнд Монголчууд их түрэгдэж байгаа гэнэ, үхэх нь гайгүй юм байх гэлцэж байснаа ялж байна гэлцэх болжээ.

Хожим Хатанбаатар “Байлдахад хэцүү биш, хүний олноор л бүслэх гээд байх нь зовлонтой” гэж ярьж байжээ.

Мэдээж монголын арми нөгөө “Тунгалаг тамир” киноны Ням өвгөн цахиур буугаа магтахдаа “Баатрыг нь эс боловч жирийн цэргийг нь дөнгөчихнө” гэсэнчлэн суманд даагддаггүй баатруудаас бүрдээгүй. Бүгд л буу, сэлэм барьж үзээгүй гэгдэх “малчид” л байсан. Тэгэхээр прагматикаар үнэнийг тодруулдаг хүмүүсийн тооцоогоор бол Хиагтад Монголчууд гарцаагүй ялагдахаар барахгүй аль 1914 онд л бүрэн эзлэгдчих байжээ. Тэгтэл яагаад ялагдсангүй вэ?

1914 онд Монголын Засгийн газар цэргээ эргүүлэн татсан ба Өвөр Монголыг цэргийн хүчээр бус дипломатын аргаар нэгтгэх боломж бий гэж үзэж байжээ.

Хүрээ яагаад эзлэгдэв?

Арми нь амжилттай байлдаж байсан атал Сүй Шү Жан 1919 онд яагаад хүрээг эзэлчихдэг билээ? гэж гайхмаар.

Богдын Засгийн газрыг муучлах, ангийн тэмцлийн зоригоор түүхийг гуйвуулахдаа коммунизмын үед Богд Хаант Монгол Улсын армийн дайчин гавъяаг нуудаг байжээ. Хүрээнд Хятад цэрэг орж ирсэн нь үнэндээ зальжин дипломатч Чен И-гийн явуулга байв. Монголын ноёдыг, тэр дундаа Ерөнхий сайд болсон шанзав Бадамдоржийг хээл хахууль цутгах, айлган сүрдүүлэх замаар эрхэндээ оруулж, тэднээр Зөвлөлтийн аюулаас хамгаалах цэргийг Хүрээнд ирүүлэх хүсэлтийг Юань Ши Кайд бичүүлснээр Хятадын цэрэг байлдалгүй Хүрээнд иржээ.

1921 оны эхээр Барон Унгерн Хүрээг эзлэхэд Хятадын байнгын арми 12.000 мянган хүнтэй байжээ. Гэвч энд бас л гайхалтай үйл явдал болж, Хүрээнд бэхэжсэн хятадын цэрэг Баронд бутцохиулан сарнин зугтжээ. Барон Унгерны Азийн морин дивиз ердөө 800 гаруй хүнтэй, нийлсэн Монголчууд 200 гаруй байв. Хэрэв дагуураас авч гарсан зэвсгээ бүрэн авчирсан бол 6 их буу, 20 пулемёттай байжээ.

Гэтэл Хүрээнд байсан генерал Жан Цинхуйд 2 бригад явган болон морьт цэрэг, нэмж дайчилсантай нийлээд 15.000 хүн, 40 их буу, Гочкисийн системийн хүнд пулемёт 100 байжээ. Гэвч тэр Хүрээнээс ховх цохиулан ихэнх нь хойшоо Хиагтын зүг зугтсан ба 1500 орчим цэрэг өмнөд зүг зугтсаныг Саж ламын төвд цэргүүд ба Унгерний цэргүүд толгой дараалан хяджээ.

Хиагтад

Хиагтад байрласан хятадын цэргийн хүчин дээр Баронд цохигдон хүрээнээс ухарсан 6000 цэрэг нэмж очсоноор 10.000 орчим цэрэг лавтай байжээ. Энэ бол сүр сүлд нь үхсэн эмх цэгцгүй, хүний нутагт хашигдсан арми байлаа. Хиагтын тулааныг Монголчууд 3 дугаар сарын дундуур бага хүчээр эхлүүлсэн нь хүйтэн хахир цаг өнгөрөхөөс урьтаж ялах гэж яарсных. Нөгөө талаас Бароны дайралтаас амжих гэсэн хэрэг байх.

Гитлерийн армийн ялагдлын шалтгааныг Оросын хахир өвөл гэж олон эрдэмтэн үздэгтэй адил Оросоос ч хатуу хахир Монголын өвөл хавар гамингуудыг бүрмөсөн зутраажээ. Харин Монголчуудын хувьд хавар цаг бол эх нутгийн нь нэг л улирал билээ. 3 дугаар сарын 18-ны үүрээс авахуулж давшсан Монголчууд харуй бүрий болоход хятадын армийг бүрмөсөн бут цохиод Хиагтаас хөөсөн байв.

Хятадын армийн үзэл суртал, цэргүийн сэтгэл санаа авах юмгүй байсан нь ойлгомжтой. Хүрээнд 10 дахин бага хүчтэй Баронд ховх цохиулсан энэ армийн үлдэгдэл урагш бус хойшоо зугтсан нь гайхалтай. 10.000 орчим мянган хүнтэй арми байсны нотолгоо нь Ардын журамт цэрэгт цохиулсан гамингууд хүчээ бөөгнүүлж байгаад Хүрээний баруун талаар дайрч гарахыг оролджээ.

Генерал Резухин тэднийг тосч байлдахад Барон Унгерн цахар цэргүүдээр хүч нэмж, эцэст нь өөрөө цэрэг аван байлджээ. 3 дугаар сарын 24-нд Барон ялж, генерал Жа У тэргүүтэй 4000 гаминг олзолжээ. Энэ тулаанд 5000 гамин алуулсан гэсэн мэдээ байдаг ба 8000 винтов өдий төдий сум олзолсон байна. Ингээд тооцвол Хиагтаас 9000 гамин, 8000 орчим винтовтой зохион байгуулалттай ухрах оролдлого хийжээ. Их буу, пулемётаа хаясан бололтой.

Яаж ч бодсон Хиагтад Монголчууд ялсан нь маргаангүй юм. Энэ бол бараг сүүлийн 70 жилд Монголчуудыг зоригжуулж байсан ба хятадтай байлдвал бид гарцаагүй ялна гэсэн итгэлийг хадгалж ирсэн юм. Монголчууд Хятадыг дорд үзэж байхад харин Хятадууд хүч чадалтай, зэрлэг дайчин Монголчуудаас эмээсээр иржээ.

Бүр 1455 онд Монголын Эсэн хааны 40.000 цэрэг авч давшаад Хятадын хагас сая цэргийг дийлж, эзэн хааныг нь олзолж ирсэн түүх бий. Үүний түүхэнд Түмогийн хэрэг гэдэг. Монголчууд дайтах чадвараа хадгалж ирсэн бөгөөд ХХ зуунд ч хэвээрээ л байсан юм.

Зэвсэглэл харьцангуй ойролцоо нөхцөлд Монголчууд илэрхий аархаж ялалт байгуулж байжээ. Байлдааны тактик, цэргийн үзэл суртал зэрэгцэн сэргэж байв. Монголчууд аймшигтай харгис хэрцгий байсан тухай Хятадын түүхчид бичдэг нь ч бас худал биш. Олзны хүнээр туг тахих, чойжин буух зэрэг ёслолууд нь Хятадын цэргүүдийг их айлгадаг байжээ. Харин энэ бол харгислал биш ердөө л уламжлал байжээ.

Сүүлийн үед зөвхөн МАХН-ыг муучлах зорилгоор Хиагтын тулалдааны яруу алдарт эргэлзэх болсон нь тийм ч сайн юм биш. Үнэндээ Хиагтыг чөлөөлсөн олон Монголчууд коммунист хувьсгалын төлөө тулалдаагүй бөгөөд эх орноо харийнхнаас чөлөөлөх л хүсэлтэй байжээ. Сүхбаатарын болон Магсаржавын цэрэгт байлдсан дайчдаас хожим ердөө 15 хүн л МАХН-д элсэж байжээ. Тиймээс МАХН-ыг муучлах гээд бүх түүхээ муучилж болохгүй нь.

Коммунист засаглал хожим 1929 онд зүүнтнүүд төрийн эрхэнд гарснаар бодат байдал болсон юм. Энэ гуравдугаар сарын 18-нд Хиагтын алдарт тулааны ой, Монголын Ардын армийн 86 жилийн ой болно.

Дашрамд хэлэхэд Монголын арми ХХ зуунд нэг ч ялагдаагүй билээ. Харин армийнхаа ойг 11 жилээр урагшлуулж, Богд хаант Монгол Улсын арми байгуулагдсан өдрөөр тогтоовол зүйтэй мэт санагддаг.

А.Баатархуяг

Сэтгэгдэл 55ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 13. 14:07
с.эрдэнэ

хужаа баабарын толгойг хага цохиноо.

2 сар 13. 12:56
мх

орчин үеийн мэргэжлийн хурдан буутай арми, хичнээн бээрч даарсан хужаа байсан ч гэсэн цэргийн насны ид залуу 10000 хүмүүс л байсан байж таараа. Гэтэл сэлэм, сэлээдий буу, сүх, ташууртай бүгд бүрэн зэвсэглээгүй бүрэн зохион байгуулалтгүй хөгшин залуу нийлсэн 400 хүн дайрч ороод буугаа авах ч сөгөө өгөлгүй буудаад цавчаад байхад нэг хүн дор хаяж 25- с доошгүй хүн алах нь байна. Хамгийн гол нь дайсанууд нь эсэргүүцэхгүйгээр үхэх гээд зогсож байхад л, манай партизануудаас хэн ч үхэхгүйгээр хядахад шүү... ямар их хугацаа орох болоо... Биднийг итгэ гэвэл ийм юманд итгэж л байдаг гэнэн ядруу улсууд л байж дээ... ж нь: 4ширхэг арслан байя гэж бод. тэгээд 100 ширхэг Хиеана гээд л бод хэн нь дийлэх вэ?

2 сар 13. 13:17
OChe

Нэг баримт хэлэе. 1919 онд орж ирсэн хятад цэргүүдийн ихэнх нь Японы дэмжлэг авч ялсан Гоминдан намын цэрэг байсан бөгөөд тэд японы санхүүжилтээр япон зэвсгүүд хэрэглэж байжээ. Хиагтын тулаанаас хойш хийсэн тулаан болох Улаан хад буюу Лүн сумын хавьцаа, мөн Чойр ууланд хийсэн малталтаар гарсан бууны сум хонгио нь ихэвчлэн Мосины 7,62*54 загварын орос винтовны сумных байсан бөгөөд цөөвтөр японы Арисака загвар винтовны сум, хонгио зэрэг олдсон байна. Барон Унгерн 1920 оны намраас Хүрээний урд замыг боож гамин цэргийг ар талын хангалтаас тасалсан бөгөөд Хүрээг эхлэх хоёр их тулаан хийсэн. Энд гамингууд сум хэрэгслээ ихэд зарцуулсан нь тодорхой. Харин барон Хүрээг эзлэхэд гамингууд зэвсэг сум хэрэгслийн 2 том агуулахаа олзлуулсан билээ. Энэ мэтээс үзэхэд Хиагтад бөөгнөрсөн гамин цэргүүд бараг л хоосон шахуу буу үүрч явсан нь харагдана

2 сар 13. 12:46
Зочинтхатнаа

Монголчууд 400-лахнаа 10 мянга гаминтй яаж удаан байлдана аа гээд залурчихсан юм байхгүй юу. Залхуурсандаа гялс ялах тактик зохиогоод гац өдрийн дотор манауулчихса хэрэг. Ер нь монголчуудын ялалт нь байнга залхуу зантай нь холбоотой. Залуу ухаан л аймаар нарийн уран ажлыг хурдан хийх арга сэддэг шүү дээ. Оросууд уг нь Хиагт руу дайрах төлөвлөгөөг нь зохиож өгсөн юм гэнэ лээ. 1-р дайны үеийн окоп, хориглолт сэтлэх, фронтын тактик. Д. Сүхбаатар анх Оросы төлөвлөгөөгөөр хөдлөөд үд өнгөртөл сунжирахаар нь залхуу нь хүрч монгол аргаа хэрэглэж хэдэн талаас нь бага хүчээр довтолсон дүр эсгэж хуураад л зугтангуут нь ёстой араас нь сэлмээ мохтол цавчиж хядсан гэж байгаа. Лав 1500 гамин монголчуудын сэлмэнд хяргуулсан. 400 монгол залхуураагүй үзсэн бол хядуулах байсан биз. Гэвч монголчууд яснаасаа"зовлонгийн хурдан нь жаргалын удаан нь" гэсэн бодлоор залхуурч гялс манас байлддаг эртний муу зуршилтай хүмүүс дээ. 1000 цэрэг араас нь 20 мяга цэрэг хөөгөөд ирэхэд нь ийм олон юмтай яаж цавчилдах юм. Түвэг удах юм байна" гэж залхуурахад ялах аргаа олчихдог сонин хүмүүс шүү дээ.

2 сар 13. 12:41
Зочин

Монголын хамгийн хүйтэн жил бичин жил байв. Ялаа шиг бээрсэн 10000 гамин 1 монголд 25 ноогдож байжээ. Бээрсэн ялааг 25 битгий хэл 250-ыг цохиж алахад асуудал бий юу монголчуудаа буцалсан монгол цустай эрчүүдээ / Баабар хужаагийн точигоос бусдыг хэлэв/ Баабар шиг хужааг энэ бичин жил ялааны алуураар алах байсан юм Баабар чи монголчуудаа доромжилж байж цөстэйхэн монгол дайчны нарт үхэв дээ ахиж монголчуудыг доромжлоод үзээрэй!!!!!!

2 сар 13. 12:21
Зочин

Хужаа баабар амьтаны хамраас цус гаргаж узсэн уу Тэр цагт монголын дайчин хевгууд арав байтугай гамин ялах байсан Учир нь тэд эх орон тусгаар тогтнолынхоо телее байлдсан учраас ялахаас еер зам тэдэнд байгаагуй

2 сар 13. 12:16
Зочин

Дайн бол улс төрийн бодлогын үргэлжлэл байдаг. Дайнд ялахын тулд эх орноо ариун бүхэнээ хамгаалахын тулд цэргийн урлаг, цэргийн стратеги, цэргийн шинжлэх ухаан хөгжсөн, үүнийгээ л бүгдээрээ нийлээд хөгжүүлээд явъя. Маргаан хэрүүл бүгд цаашаа

2 сар 8. 10:20
Зочин

Сүхбаатар бол халх хүн Эцэг Эх нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн. Аймгаас 6кмт Хайлст үүдэнгийн худаг байдаг тэнд нутаглаж ундаалж байсан гэж манай эмээ их ярьдаг байсан. Сүхбаатар жанжинг бол олон хүн гэрчлэх байх, зарим нэг нь ч амьд гэрч, тухайн үеийн түүх ч судлаач нар, хамаатан ах дүү , хүүхэд нь ч байгаа. Чингис хааныг бол бид түүхээр л мэднэ.

1 сар 8. 14:16
Ерөөлт

энэ урлагийг аль тал нь эзэмшсэн байна тэр тал л ялан дийлэх учиртай.. Хүний олон цөөндөө биш шүү..

1 сар 8. 14:15
Ерөөлт

Зэвсгийн харьцаа нь ч яахав..тийм л биз... харин байлдах чадвар цэргийн сэтгэл зүй удирдагч, жанжинуудын чадвар л Монголчуудыг хэзээ ямагт ялалтанд хүргэж байсан гол хүчин зүйл юм даа.... М онгол цэргийн хамгын гол давуу тал нь "..морин цэрэг"" байсанд л байгаа юм.. тухайн үед хятадын цэргээс манай морин цэрэг маневрлах чадвараар зуун хувь илүү... энэ нь хязгаарлагдмал зайд тактикийн тулаан хийхэд тухайн үеийн хамгын сонгодог арга барил. Нэнялангуяа Хатанбаатар Сумкъяа бэйс нар гайхамшигтай энэ арга тактикийг эзэмшсэн байсан нь харагдаж байдаг. Дайсныг цөөн хүчээр өдөн байлдаж гол хүчээр бүслэн цохидог.. цэргийн тагнуулыг гайхамшигтай зохион байгуулж эсрэг талынхаа мэдээллийг сайтар авдаг...зэргийг ямар цэрэг явуулж чадах вэ гэвэл зөвхөн ".... сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй.. хөдөлгөөнт маневераар гоц илүү монголын морьт цэргүүд л хийж чадаж байжээ. Иймээс 10.000 хүнтэй цэргийн бүлэглэлийг 400 гаруй хүнтэй монголчууд ялан дийлсэн гэхэд эргэлзэх зүйлгүй.. Байнгын арми ч гэж дээ "Ань-фу " бүлэглэлийн \өөрөөр хэлбэл хятадын го-мин намын фракцийн л цугуулсан цэрэг ш үү дээ. Манай монголын цэрэгт "малчид" байсан юм бол энэ 10.000-ын талаас илүү нь "тариачин" хятад өчүүхэн будаа, газрын түрээсний төлөө л энэ намын цэрэг гэдэгт элссэн үгээгүүй ядуу нэг ёсны "хөлсний цэрэг" байсан байж. Та нар боддоо төрсөн цагаасаа "зээтүүнээс" өөр зүйл барьж үзээгүй анжиснаас өөр зүйл унаж үзээгүй нэг хятад тариачинг анчин гөрөөчин өсөхөөс авхуулаад морин дэл дээр дарцаглаж өссөн монгол цэрэгтэй яаж зүйрлэх юм бэ. Ийм учраас л "монголчууд ташуураа бариад мордсон ч дайнч улс .." гэсэн үг бол үнэн юмаа. дээрээс нь эх орондоо хятад шаахайн мөр гаргахгүй гэсэн нийгмийн сэтгэл зүй давамгайлсан эх орноо гэсэн цэргийн сэтгэл зүй хүний нутагт яваа гамин цэргийн сэтгэл зүй хоёрын дунд маш хол зөрүү байна биз дээ. Баабар болон зарим хүмүүс яагаад тухайн үеийн энэ байдлыг өнөө үеийн цэргийн дайны театр дээр тавиад харьцуулалт хийгээд байдаг юм бол доо.. Цэргийн урлаг л бол урлаг энэ

2 сар 7. 19:49
Зочин

үнэндээ орос цэргүүд хиагтын тулаанд оролцсон бол тэдэнд заавал монгол дээл өмсүүлэх ямар шаардлага байсан байх вэ? баабараа Монгол хүмүүсийн мах цусанд нь шингэсэн нэгэн үзэл байдаг юм л даа тэр нь юү вэ ?гэхүүл хятадуудыг үзэн ядах үүнийг баабар гэгч тэдэхгүй лдээ

2 сар 13. 12:12
Зочин

10000 цэрэг нь орсуудтай хуйвалдаад Хиагтаар дамжин гарч, цөөхөн гамин үлдсэн байсан нь хожим тодорхой болсон гэсэн.

1 сар 4. 16:30
Зочин

Монголын гэх бахархах юм бүхнийг элдэв бодолгүйгээр хүлээж авч сурцгаая, бид агуу түүхтэй ард түмэн ш дээ. Монгол цэргийн яруу алдар бадартугай.

1 сар 8. 14:33
Еөк

Тийм шүү монгол цэргийн "хийморь" гэж нэг юм бий. Энхийг дэмжих ажиллагаанд нэг ч цэргийн амь эрсдээгүй улс аль вэ.. Монгол цэрэг.. 1000 гаруй аавын хүүгийн амийг аварч байлдааны гавъяа байгуулсан цэрэг хаанахын цэрэг вэ.. Монгол л цэрэг.. НҮБ-ын дарга манай улсад айлчилахдаа "НҮБ өөрийн гишүүн орнуудаас хаанаас л бол хаанаас 150 цэрэг олж болно.. Гэхдээ монгол цэрэг шиг 150 цэргийг бид хаанаас ч олж чадахгүй.. Үүнд бид итгэдэг юм.. "гэж хэлж байсан.. Дэлхийн дарга ямар цэргийг хэлсэн бэ.. Монгол цэргийг л хэлж байгаа биз дээ...

1 сар 4. 12:29
Зоtseregчин

sanal neg bna Baabar gej tuuhiig guibuulagch tuuh huulagch neg bnaa

1 сар 3. 11:01
Зочин

ene tootsoogoor bol bid chin 3 saya, buunii xurd xed daxin nemegdsen gevel yadaj l 100 sayaiig tsaash xaruulchixaj dungux baina daa

1 сар 3. 0:13
Зочин

орос ах үгнээс болж зарим төөрсөн хүмүүс Монгол цэргийн хүчинд итгэдэггүй үгүйсгэдэг юм Улс бүр өөрийн байлдааны тактикийг гарамгай эзэмшсэн .Монголчууд цөөхөн цэргээр Оросууд технологи эзэмшсэн цэргийн олноор Хятадууд партизаны цэргийн олноор тулалдах жишээтэй Орос саяханаас цөөхөн цэргээр тулалдах тактикт шилжсэнийг Крым арлыг эзлэх болон Сирийн дайнд харуулав Зарим хүмүүс Монголын арми хоцрогдсон гэж муулах дуртай Олон хоцрогдсон зэвсэглэлээс жишээ татахад зөвхөн Т 55 танкийг голдог хүмүүс жолоодож шууд байлдана гэж бодох байх Мэддэг хүмүүст бол гологдохгүй өөр зорилгоор дайсныг устгахад ашиглана гэдгийг мэддэг юм

1 сар 2. 23:37
Зочин

10000 биш юм гэхэд 4000 гамин нэг буудахад секундэд 4000 сум нисэх байлгүй. 5 удаа буудахад юу волох вэ. Бас пулемёттой гэж байгаа. За тэр ч яахав ялсан гэсэн юм чинь ялагдсанаас л дээр байлгүй

1 сар 3. 20:30
Зочин

Түүхэнд 10000 гамин цэрэг биш 4000 цэрэг , тайвааны архивд бол 1100 орчим цэрэг ч гэж байдаг харин монголыг хятадчилахын тулд монголд төмөр зам, барилга байгууламж,сургууль соёлын газар байгуулахад асар их зээл олгож тэдгээрийг хийлгэх нэрийдлээр 18-25 насны эхнэр хүүхэдгүй залуучуудыг сууришуулхаар хиагт хүрээнд ирүүлсэн түүхтэй өнөөдөр тэр сууришсан хяталын ач зээ нар болхох М Энхболд Ж Эрлэнэбат,Баабар, С Баяр тэргүүтнүүд монголын төрийн толгойд сууж Сюй шүзаны монголыг хятадчилах төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодлого явуулж түүнийг нь налайхын хятад Баатархуяг мэтийн нөхдүүд магтан дуулдаг юм

1 сар 4. 6:31
Зочин

18-25 насны 18000 залуучууд монголд сууришуулсан юм гэсэн

1 сар 3. 20:30
Зочин

Түүхэнд 10000 гамин цэрэг биш 4000 цэрэг , тайвааны архивд бол 1100 орчим цэрэг ч гэж байдаг харин монголыг хятадчилахын тулд монголд төмөр зам, барилга байгууламж,сургууль соёлын газар байгуулахад асар их зээл олгож тэдгээрийг хийлгэх нэрийдлээр 18-25 насны эхнэр хүүхэдгүй залуучуудыг сууришуулхаар хиагт хүрээнд ирүүлсэн түүхтэй өнөөдөр тэр сууришсан хяталын ач зээ нар болхох М Энхболд Ж Эрлэнэбат,Баабар, С Баяр тэргүүтнүүд монголын төрийн толгойд сууж Сюй шүзаны монголыг хятадчилах төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодлого явуулж түүнийг нь налайхын хятад Баатархуяг мэтийн нөхдүүд магтан дуулдаг юм

1 сар 3. 20:31
Зочин

18000 залуучууд шүү

1 сар 2. 15:35
очироо

Тэнгэр заяат дэлхийн дээвэр дээр байдаг монголчууд биднийг мөнх тэнгэр харж байгаа
мөнх тэнгэр биднийг ивээнэ.

1 сар 2. 15:15
сосрбар

баярлалаа бид ингэж л хандах ёстой

1 сар 2. 14:43
MGL

baabar metiin erliiz pizdanuudiig olj ustgah saihan tsag irnee gaigui , augaa ih baatarlag ovog deedes min bidniig orshoo... aldar gavya tani ueiin ued duursagdah bolnoo...

1 сар 2. 14:03
Зочинpartizan

baabar gej hurliiziin yavuulgiig tooh hereggui,,, bid baabaruudiig yalsaar baih bolno.............

1 сар 2. 14:02
Зочин

Бид цөөхөн ч гэсэн биднээс дэлхий дахин айж явсан уу гэхээс бид хэнээс айж байгаагүй. Бидний бахархалыг үгүй хийх гэсэн, булшлах гэсэн үзэл суртлын дайн гадныхнаар зогсохгүй Монголчууд дотор цөөхөн хэдэн хүн байгааг мартаж болохгүй. Монгол хүн Монгол хүнээ, Монгол түүхээ улам ихээр сурталчилж, сайрхаж явах ёстой байтал Баабар мэтийн тархиа угаалгасан амьтад Хятадын эрлийз, хурлийзууд, Хятадын мөнгөнд бариулж, боол нь болсон хулгайчууд эсэргээр нь ярьж явах юм даа. Монголчууд ташуураа бариад боссон ч 10 хужааг цааш харуулах чадалтай юм шүү. Даанч түүхийн явцад шарын шашин биднийг дэндүү хүлцэнгүй болгосон. Тэр нь ч одоогийн энэ улс төрчидөд сайхан завшаан болж байна даа

1 сар 2. 13:28
Зочин

батлан хамгаалах салбараа илүү бэхжүүлэх хэрэгтэй

1 сар 2. 12:58
Зочин

mongol hunii tsusand hyatadaas iluu gesen neg yum baisaar l baigaa.mongol l bol zaaval baisaar baih bolmoi

1 сар 2. 12:26
Зочин

манай монголд нэг сайн дарангуйлагч гарч ирээсэй. чингис хаан, чойбалсан, цэдэнбал дарга шиг. тэгвэл нэг юм нэгдэж элдэв юм ярьдаг хүмүүс ядаж даган баясах байх даа.бүх монголчууд нэгдэгтүн.

1 сар 2. 12:22
Зочин

монголчууд хэзээнээсээ л хятадыг дийлж явснаас биш хятадууд монголыг дийлж байёан түүх бараг байхгүйээ.хиагтийн тулалдаан бол монголчуудын бахархал.тиймээс 10000 байна уу 2500 байна уу хамаагүй.монголчууд л ялсан.тэрбүүхэл баабарын хэлсэнчлэн орос цэргүүд монгол дээл өмсөөд байлдаж байсан ч байсан яадаг юм. эцсийн эцэст монголчууд ялсан шүү дээ.залуу үеээ ийм үйл явдлуудаараа бахархуулж өсгөх хэрэгтэй.бид багадаа үүгээр хичнээн бахархаж өссөн билээ дээ. хятадаас айх айдас гэж огт байгаагүй. одоо л харин айдастай байдаг боллоо.дайн гарвал бид байлдаад удирдлага нь зугатах байх даа.

2 сар 13. 12:40
эх орондоо эзэн нь

би чамтай санал нэг байна. хэнээс ч илүү баатарлаг өвгөдөө дарж муулж үр хүүхэддээ бид нар бол дорой амьтад гэж итгүүлж суудаг Баабар мэтийг монголоос хөөх эсвэл өмхий амыг нь таглах хэрэгтэй. Солонгосыг хар л даа түүхэндээ тэд хэнийг дийлсэн юм, япон хятад манж гээд л тэднийг дээрэлхсээр ирсэн, маш олуулаа бас ч үгүй технологи хөгжих боломжтой байрлалтай ч төрөлхийн өвсөн тэжээлт амьтаны зөнгөөр айж, дээрэлхүүлж ирсэн. гэтэл одоо эдийн засаг сэргээд өөд нар хараад ирэхээрээ өөрсдийгөө бараг л монголчуудыг алж хядаж явсан гэж майлаад байгаа биз дээ. тэдний дэргэд Монголчууд бол ангуучид, харваачид, морьтнууд, дайчид, оюуны болон, биеийн потенциаль сайтай хүмүүс. зөвхөн эдийн засагтаа гутарсанаас уугуул шинж чанараа алдаж болохгүй. Хамгийн гол нь үр хойчис маань өөрсдийн түүхээ, боломжоо мэддэг зөв үнэлж, зөв хөдөлдөг, улс орныхоо итгэлтэй эзэд болох ёстой. Алдаж алдаж үлдсэн энэ жаахан нутаг, архи уудаг ч гэсэн элгэн садныхаа хилээс гарвал мөнгө, эрдэм мэдлэг нь байлаа ч хагас эрхэт цагаач, үлдэх удамгүй эрлийз, бахархах эх оронгүй тэнүүлч, сүнс амаржих мөнх хөх тэнгэр ч үгүй болно. үүнийг хүн бүр санах хэрэгтэй. даяарчлал гэдгийг үүдээ нээгээд хөнжлөө дэлгээд хэвтэх гэж бодох ч хэрэггүй.Ийм л болохоор тархи угааж мөнгөжигч өчүүхэн өмхий Баабар мэтийг үзэн яддаг, би. санал нийлэхгүй МОНГОЛ байвал сайн бодоод үзээрэй

1 сар 2. 11:49
Зочин

монгол цэрэг монголд эвгүй хандсан болгонд жавхаа хийморь,сүр сүлд, хүч тэнхээгээ мэдрүүлж явсан. ядарч байхдаа ч босоогоороо үхэж чаддаг, бас нэгдэж чаддаг түмний үр сад шүүдээ бид. өнөө үедээ улс төржиж бутрахгүй эв эеииг сахиж хулгана, бар ,луу,мичний аманд орчихгүй юмсан

1 сар 2. 11:37
Монгол дайчдын удам

Монголчууд хэзээ ч, хэнд ч ялагдаж яваагүй, харин түр амсхийх үе байсан. Цаашид ч ялагдахгүй.

1 сар 2. 11:04
Зочин

Зүйтэй санал байна бид орчин үеийн арми байгуулагдсан өдрөө 1911 он гэж болохоос биш манай арми бүр 13-р зууунд байгуулагдсан түүхтэй шүүдээ

1 сар 2. 11:12
Зочин

Чингис хааны цэрэг болохоор аравт байсан ч мянган дайсан ялж болдог ардын журамт цэрэг болохоор 400 цэрэг арван мянган гамин ялж болдоггүй маягаар Баавар дандаа ийм юм бичдэг юм Зарим дэгс байсан ч гэсэн зүйлийг илэрхий мушгин гуйвуулах нь манай ард олны эв нэгдэлд цөвтэй

1 сар 2. 10:30
Зочин333

Тиймээ бид хэзээ ч ялагдаж байгаагүй гэдгийг түүх гэрчилнэ. Харин хар хятадын сүнс, эрлийз хурлийзууд түүх гуйвуулах гэсэн явуургүй үзэл юм шүү гэдгийг өмнө дурдсанчлан баабрын тэр нийлэл болой. Тэртээх манжид дагаар орсныг далимдуулан эрлийзүүдийн хийж буй юм, Үнэндээ тэр үед ч Монголчууд өнгөндөө дагаар орсон мэд боловч ухаант өвгөд маань өнөөгийн хэллэгээр дипломат аргаар ялалт байгуулан манж хааны дэргэдээс шийдвэрт нь нөлөөлж ар халхад хятад шаахайн мөр цөөн гаргасан байдаг шүү

1 сар 2. 10:28
Зочин

Энэ бүхэн яг үнэн ,үүнд бид бүхэн хар багаасаа итгэж өссөн. Харин баабар мэтэс нь худлаар гуйвуулага хийж байдаг

1 сар 2. 10:58
Зочин

ХЯТАДЫГ ТИЙМ Ч МУУГААР БОДОЖ БОЛОХГҮЙ ДЭЭ.

1 сар 2. 15:33
Зочин

чи хятад байхаа зайл даа

1 сар 2. 10:27
Балт

Бодит байдлыг дүгнэн үзье. Одоо хятад тойрог замд хиймэл дагуул хөөргөж байна. Цөмийн зэвсэгтэй орны тоонд орж байх шиг. Гэтэл манай төр засгийн өндөрлөгүүд обшор данс нээх, улс орныхоо газар шороог худалдахаас өөр нэг их дорвитой юм хийж чадахгүй байна. Яахав монгол цэрэг автомат бууны нэгийн горимоор "ДЭЛХИЙД САЙН" буудаж байгаа л даа. Үүнийг цахим онилгоо, тив алгассан пуужин харвахтай харьцуулбал "эхнэрийнхээ өмдний резинээр чавх хийж болмжмор харвана" гэдэг сэтгэцийн өвчтөний онигоо шүү дээ. Мэдээж бид үүх түхээ хүндэлж байна. Гэхдээ хийрхэлээсээ салж дэлхийтэй хөл нийлүүлэн нэг цаг дор амьсгалах хэрэгтэй байна шүү дээ...

1 сар 2. 10:11
40

ҮЛГЭРИЙН ЦАГ ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ, ХИАГТАД 10,000 ГАМИН БАЙГААГҮЙ ЮМ, ХАМГИЙН ИХДЭЭ 2500 ГАМИН ҮЛДСЭН БАЙСАН ЮМ. ТЭР 10,000 ГАМИН ЧИНЬ 1921,3,15-НИЙ ШӨНӨ УРАГШАА ЗУГТАЖ БАЙГААД НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ БАРУУНТАЙ ОДООГИЙН ЛҮН СУМЫН НУТАГТ ЦАГААН ЦЭГЭЭН ГЭДЭГ ГАЗАРТ БАРОН УНГЕРНД ДАРАГДСАН ЮМ. СҮХБААТАР 400 МОНГОЛ, БУРИАД ЦЭРЭГТЭЙГЭЭР 2,500 ГАМИНТАЙ БАЙЛДСАН, МЭДЭЭЖ ОРОСЫН 5-Р АРМИЙН ИХ БУУНЫ АНГИ ХИЛИЙН ЦААНААС БУУДАЖ БАЙЖ Л ТЭР ГАМИНГ ДАРСАН ЮМ ЗА ЮУ,

2 сар 13. 13:20
Эх

Шагдаар худлаа шаахгүй шүү

1 сар 11. 1:04
Зочин bi

Yun 21 on be yun hiliin tsaanaas orsuud buudsan medehgui yumaa ch meddeg yum shig shaahaa boliochee

1 сар 2. 14:06
сүрэг

зарим гамин хойшоо зугтаад хил давж оросод очиж амь аварагдсан гэдэг энэ нь орос хятад 2 найрамдалын гэрээтэй байсан учир, иймээс оросын талаас илт буудах боломжгүй

1 сар 2. 14:06
сүрэг

зарим гамин хойшоо зугтаад хил давж оросод очиж амь аварагдсан гэдэг энэ нь орос хятад 2 найрамдалын гэрээтэй байсан учир, иймээс оросын талаас илт буудах боломжгүй

1 сар 2. 12:25
Хиагт

Чи Ардын журамт цэрэгт цохиулаад ухарч явах замдаа Лүнгийн орчим хиарсан Жа У генерал тэргүүтэй өвөөгийнхөө тухай бичээд байна аа даа? Чи яаж яваад үлдчихдэг байна аа?

1 сар 2. 11:21
40-d

za za oilgoloo tim bailgui de ternees tanai hujaa nar baataruud bizde

1 сар 2. 10:47
Ган

Одоо тэгээд юу нь болохгүй байгаа юм. Бид 400 цэргээр 8000 гаминг дийлэхгүй юм аа гэхэд 2500 гаминг дийлж явжээ. Улаан оросын цэргүүд тийм хурдан хиагтад тулж ирээд хийлийн цаанаас буудаад байсан гэж бодохгүй л байна шүү. За энэ хиагтын тулаан биш юм аа гэхэд 1913 оны хятадын 6 замын цэргийг зогсоож цагаан хэрмэнд ойртож очтолоо тулалдаж явсан түүхийг тэгвэл яах уу. цагаан хааны цэргүүд хойд хилийн цаанаас их буугаар буудсаар байгаад ялсан юм биш биз дэ. бид ийм дайчин өвөг дээдэс шигээ одоо ч гэсэн дайчин байж улс орноороо хөгжиж дэлхийн улсуудтай өрсөлдөх тухай ярих хэрэгтэй болхоос бид тэгж ялаагүй бид чадахгүй гээд сууж болох уу?

1 сар 2. 10:45
ЗоБат

Баабар гэж рахийтттэй хүүхэд шиг толгой нь томдсон новш гамингийн үлдэгдэл юм байна л даа.

1 сар 2. 11:50
Зочин

баабар дээхнэ хаан шалдан байна гэж их бичдэг байсан юм одоо ч эдний намыхан монголыг ёсмой шалдаллаа даа

1 сар 2. 10:19
Зочин

Үлгэрээ бичсээр л байна уу

1 сар 2. 14:23
Зочин

hujaa nart bichih ulger baihgui ni huurhii

1 сар 2. 10:52
Зочиn Irgen

ylger tyyh hoeroo salgaj oilgo

1 сар 2. 10:42
Зочин

Энэ үед урагшаа хятад руу давшсан монгол цэргүүд 150 тулалдаанд ялалт байгуулаад байв. одооны улс төрийн урвагчид шиг хүмүүс энэ ялалтыг зогсоож хятадуудын арганд орж 3 улсын хэлэлцээр гэгчийг зохион байгуулж монголын тусгаар тогтнолд ихээхэн гай болсон доо. Дэлхийн түүхэнд монголчуудын байлдан дагууллын тухай байдгаас хятадуудын түүхэнд байлдан дагуулал гэж байдаггүй юм сэтгэгдэл бичсэн малаа түүхээ унш урвагчаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]