Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Манжийн дарлалын үеийн 9 эрүү шүүлтийг харуулсан бодит зургуудУншсан5,329

Эх оронч сэтгэлгээтэй ноёд түшмэд болон ардыг төрд тэрсэлсэн хэмээн ял тулган шүүн таслах нэрийдлээр хилс хэрэгт гүтгэж дааж давшгүй хүнд эрүү шүүлтээр тамлан зовоодог байсан.

Манжийн эрхшээлийн үед есөн эрүүгээр шүүж, тамлаж тарчилгадаг байв. Эрүү шүүлт нь гэмт хэрэгтний буруугаа хүлээн мэдүүлэх өчиг шийдвэрлэх гол нотлох баримт болдгоос гадна эх оронч сэтгэлгээтэй ноёд түшмэд болон ардыг төрд тэрсэлсэн хэмээн ял тулгаж, дааж давшгүй тамлан зовоох гол арга хэрэгсэл нь болдог байв.

 

Туйван нь банзаар хэрэгтний хоёр гуян дээр ээлжлэн 1-50 удаа цохидог бол хэрэгтнийг доош харуулан хэвтүүлж алцайлгаад, нүцгэн хөл тус бүр дээр хүн суухад шийтгэл гүйцэтгэгч нь толгойн тус газар суугаад 60-100 банздахыг чавчирга хэмээдэг. Хүний хацрыг 1 – 40 удаа үрж, шувтрах маягаар цохихыг шаахайдах гэнэ. Ирмэгтэй мод буюу сайр чулуун дээр өвдгөөр сөгтгөж тахимд бөөрөнхий мод хийж хоёр үзүүрт нь гурван удаа гишгэх, хумсны завсар хулсан хадаас шаах, 7-9 туйпуун дээр зогсоож, 2 гарын эрхий хуруугаар дүүжлэн туйпууг нэг нэгээр сугалан авч сунган тарчилгах, нуруу буюу гуяны зузаан махыг хүж асааж төөнөх, том банзанд тусгай бэлтгэсэн нүхэнд хүний 4 мөчийг сугалах аргагүй хийж цоожлон орхих, эрэгтэй бол хөлийг нь, эмэгтэй бол гарыг хавчин шийтгэх зэрэг орж байв. Хүн есөн эрүүг давж чадваас ямар ч хүнд хэрэгтэн боловч ялгүй болдог байв. Тийн боловч тэсэхэд бэрх бөгөөд эрхгүй тахир дутуу болно. Манжийн энэ есөн эрүүний харгис хатуу хууль нь Манжийн гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйн бичгийн 25 дугаар дэвтэрт буй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 15. 12:38
Зочин

Богдын музей дотор эрүүддэг байжээ

2016, 12 сар 24. 13:46
Гийчин

Тусгаар тогтнол зүв зүгээр ирээгүй юм шүү.өвөг дээдэс маань алтан амь, бүхнээ зориулж авч үлдсэн эх орноо ямар их үнэ цэнтэй гэдгийг төрийн эрх баригчид ухаардагч болоосой...

2016, 11 сар 29. 20:58
Зочин

ОДОО Л ЭНЭ ИДЭЖ УУДАГ ГАРУУДАД ХЭРГЭЛДЭГ ЦАГ.

2016, 11 сар 28. 17:47
Зочин

пэээ бурхан минь

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]