Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Монголчуудын эртний домог, хууч яриа

Ам дамжсан яриагаар бол Чингис хааныг төрөхөөс хоёр мянган жилийн өмнө монголчууд Татаарын бусад овог, аймгуудад ялагдан хүйс тэмтрүүлсэн байна.

Бичиг үсгийн боловсролгүй байсан Монголчууд өвөг дээдсийнхээ нэр ус, овог аймгуудад нь хамаарах түүхэн баримт сэлтийг бие биедээ амаар дамжуулдаг байжээ.

Ам дамжсан яриагаар бол Чингис хааныг төрөхөөс хоёр мянган жилийн өмнө монголчууд Татаарын бусад овог, аймгуудад ялагдан хүйс тэмтрүүлсэн байна. Ердөө хоёрхон эрэгтэй, хоёр эмэгтэй хүн Эргүнэ хун (Erguene-Coun) хэмээх хадан хясаа цохио ихтэй уулархаг газарт нуугдаж байж амьд үлджээ. Үржил шимээр арвин баялаг хөрстэй энэ газар оронд Тэгуз (Tegouz), Киян (Kiyan) нэрт хоёр хүний үр удам маш хурдан үржиж төлжсөөр сүүлдээ өөр өөр отог омгууд болон салсан аж.

Дээш дүүлэн цойлсон шовх шовх оройтой хадан хясаа цохиогоор хүрээлэгдсэн тэдний газар нутаг дэндүү давчуу болох болсон учир яваандаа тэд эндээс яаж гарах талаараа хэлэлцэх болсон аж. Энэ хавийн нэг уулнаас төмрийн хүдэр олборлодог байсан гэдэг.

 

 Тэр газарт асар их хэмжээний мод овоолж далан хөөргөөр үлээлгэн үлэмж гал түлснээр төмрийн хүдэр хайлж энэ хүмүүс тэндээсээ гарахуйц зам нээгджээ. Энэ явдлын тухай монголчууд, Чингис хааны алтан ургийнхан байнга санаж их ёслол үйлддэг байсан байна. Жил болгоны эхний өдрийн урд шөнө төмрийг давтан, тэнгэр бурхандаа тахил өргөж мөргөн залбирах болсон аж. Монголчуудын үүсэл гарлыг ингэж тайлбарлах явдал байдаг бөгөөд монгол гэдэг үг нь эгэл жирийн, сул дорой гэсэн үг юмсанж.

VIII зууны дунд үеэр Эргүнэ хунгаас гарч ирэн Хэрлэн, Онон, Туул голын эрэг хөвөөгөөр суурьшсан хэд хэдэн овог аймгийн дунд Бөртэ чоно хэмээгдэгч байсан бөгөөд түүний найм дахь үе болох Добу баян нас барахдаа Горлас (Courlasse) аймгаас гаралтай залуу гэргий Алун гуагаа бэлбэсрүүлэн үлдээжээ.

Тэд Бэлгүнүтэй, Бүгүнүтэй хэмээх хоёр хөвүүнтэй (Belguéteï, Bégonteï) байсан бөгөөд нөхөр нь нас барснаас хойш хэдэн жилийн дараа Алун гуа жирэмсэн болсон байна. Добу баяны төрөл садангийн хүмүүс түүнийг муушаан зэмлэх болсонд Алун гуа тэдэнд ийн тайлбарлажээ: “шөнө болгон гэрийн тооноор нэгэн гэрэл орж ирэн цагаан үст залуухан эрийн дүрд хувилж байна гэж хэдэнтээ зүүдлэх болсон”, энэ гэрлээс тэрээр жирэмсэлж Буха хатаги (Boucoun Catagui), Бухату салжи (Bouskin Saldji), Бодончар (Boudantchar) гурван хөвүүнийг төрүүллээ гэсэн ажээ.

Тэрхүү Бодончар нь Чингис хааны найм дахь үеийн дээд өвөг байсан бөгөөд тэдний амьдрал есдүгээр зуунд хамаарна. Энэ ах дүү гурвын өч төчнөөн удам угсаанаас Нирун гэдэг монгол угсаатны өөр нэг салбар үүссэн бөгөөд тэдний үүсэл гарлын цэвэр ариун байдлыг цохон тэмдэглэн ийнхүү хавирганыхан гэж нэрлэжээ. Рашидын өгүүлснээр, тэд эгэл жирийн монголчуудтай харьцуулахад хавчтай харьцуулсан сувд, модтой нь харьцуулсан жимс мэт ажээ. Персийн түүхч цааш нь нэмж бичихдээ, хэдийгээр тэд олуулаа боловч арабуудын нэгэн адил удам судар, угсаа гаралдаа ихэд санаа тавьж, удам гарлынхаа талаар үр хүүхдүүддээ заан мэдүүлдэг байсны үр дүнд аймаг нэг бүрийн үүсэл гарал тодорхой байсан юм.

Бодончарын ач хүү Мэнэн тудун (Makha Toudan) эхнэр Монулунаас төрсөн долоон хөвүүнээ орхин залуугаараа шахам өөд болжээ. Тэдгээр хөвүүдийн зургаа нь эхийнхээ нэгэн адил бусдад хорлогдов. Хэрлэн мөрний хөвөөнд оршин сууж байсан Жалайр аймгийнхан Жин улсын цэргийн довтолгоонд өртөн ихэд хядуулжээ.

Жалайрын 70 өрх айл дайсны илд сэлэмнээс зугтан Монулуны нутагт очиж, өлсөхийн эрхэнд морьдоо сургаж байсан нуга газрын нь үндсийг малтаж эхэлсэн байна. Монулун энэ хэсэг газрын тэв тэгшхэн гадаргууг сүйтгэж байгаа жалайрууд руу уурсан очиж хэдэн хүнийг нь шархдуулж орхижээ.

 Жалайрууд үүнд нь өсөрхөн Монулуны адуун сүргийг хөөж одсонд хөвгүүд нь хуяг дуулгаа ч өмсөж үл амжин араас нь нэхсэн байна. Санаа нь зовсон Монулун хөвгүүдийн хуяг дуулгыг араас нь аваачиж өгөхийг бэрүүддээ захисан ч тэд хэдийн хожимдсон байлаа.

Хөвгүүдийг нь алсан жалайрууд Монулуныг өөрийг нь ч гэсэн алж, энэ гэр бүлээс зөвхөн ач хүү Хайду нь овоолоостой гишүү дотор нуугдсаны ачаар амьд үлджээ. Мөн Баргу нутгийн хүүхэнтэй гэрлэж тэнд амьдран суух болсон долдугаар хүү Начин нь хядлагад өртсөнгүй.

 Начин ээж, дүү нарынхаа тухай сонсоод тэдний амьдарч байсан нутагт яаран ирвэл хэдэн хөгшид эмгэдийн дунд бяцхан Хайду байсан аж. Ойр дотныхоо хүмүүсийн өшөөг авч, хулгайлагдсан эд хөрөнгөө олж авахыг тэрээр хүссэн ч унаа морь байсангүй.

 Аз болоход, хулгайд алдсан адуун сүргээс нь ганц хул морь гэдрэг гүйж ирсэн байсанд Начин түүнийг унан жалайрууд руу давхисан аж. Тэрээр замдаа хоёр анчинтай тааралдсан агаад тэр хоёр хоёулаа гар дээрээ шонхор шувуу суулгачихсан ойр ойрхон явж байжээ. Дүү нарын нь шонхорууд мөн болохыг Начин таньсан байна.

 Начин тэр хоёрын арай залуу дээр нь очиж сүргээ зүүн тийш хөөж яваа хээр азарга тааралдсан эсэхийг асуухад тэр хөвүүн хараагүй хэмээгээд өөрийн нь ирсэн тэр газарт нугас, галуу элбэг эсэхийг хариу лавлажээ. Байгаа, элбэг байна гэсэн хариултыг Начин түүнд өгөөд зааж өгье хэмээн дагуулж явж байснаа замын эрэгцэг дээр хутгаар бүлж алан морь, шонхор хоёрыг нь түүний биеээс уяж орхиод нөгөө хүн рүү нь тайван очив гэнэ.

Мөнөөх л хээр азаргатай адуугаа асуухад цаадах нь эхний хүнийг хүүгээ хэмээгээд яагаад нэг газартаа удаан хэвтээд байгааг өөдөөс асуужээ. Хамраас нь цус гоожсон байна лээ гэж Начин хариулаад эв таарангуут нөгөө анчныг алж орхив. Жаахан цаашилбал хөндийд хэдэн зуун адуу идээшилж байх бөгөөд хоёр хөвүүн чулуугаар наадаж байгаа харагджээ. Жаахан дээшлэн арай өндөрлөг газарт очиж ойр хавийг сайтар нягталбал хэн ч байсангүй, тэрээр нөгөөх хоёр хөвүүн лүү довтлон алж орхиод адуун сүргийг тууж, хоёр гар дээрээ хоёр шонхроо суулгасаар Монулуны нутагт буцаж очив. Хайду болон хөгшдийг аван Баргу руугаа буцжээ.

 

Хайдуг эрийн цээнд хүрмэгц Начин ноён болон Баргу нутгийн ард олон түүнийг удирдагчаараа сонгож, шинэ удирдагч Хайду жалаируудын эсрэг мордон ялж, эрхшээлдээ оруулсан байна. Тэрээр Хар хөл (Kara heul) хэмээх голын хөвөөнд өргөөлөн суух болсноор янз бүрийн овог аймгийн өрх айлууд түүнийг даган суурьшиж, Хайдугийн харьяат нарын тоо улам бүр өсөн нэмэгдэх болжээ.

Эх сурвалж: К.Д'Оссоны “Монголчуудын түүх”

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичихAa
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
1 сар 2. 14:15
Зочин

oilgosongui

2016, 12 сар 30. 14:59
Зочинцуэ

бичиг үсэггүй байсан ч гэх шиг

2016, 12 сар 28. 16:20
Зочин

Нөгөө турк, казакуудын захиалгаар бичсэн юм биз дээ.

1 сар 2. 11:12
Зочиn Irgen

er n kazakiin tyyh gej sonin l tyyh baidag baihdaa naiman merged hereid geed l

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]