Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хятад дэлхийн эдийн засгийг бүхэлд нь татан унагаж мэднэУншсан2,479

Хятад тухайн үедээ 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулахаар оролдож байсан. Гэвч үүний тулд АНУ 2008 оноос өмнө өөрийн санхүүгийн системийг яаж хямралд хүргэсэн тэр зүйлийг л хятад улс давтан хийсэн

Хятад тухайн үедээ 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулахаар оролдож байсан. Гэвч үүний тулд АНУ 2008 оноос өмнө өөрийн санхүүгийн системийг яаж хямралд хүргэсэн тэр зүйлийг л Хятад улс давтан хийсэн юм. Тухайлбал асар их хэмжээний зээлийг олгож эхэлсэн. Өнөөдөр Хятадын компанууд, айл өрхүүд хямралын өмнөх амеркчуудынхаас илүү их өртэй байна.

Хятад одоо 2 юань зээлээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1 юаниар өсгөж байна. Хэрэв Хятадын энэ хөөс хагарвал дэлхийн эдийн засаг унах юм.

2008 онд АНУ-ын хэт зээлжилтээс болж дэлхийн эдийн засаг хямарч эхэлсэн. Хятадын эрх баригчид Хятадын эдийн засгийн өсөлтийг сааталд оруулахгүй байх шийдвэр гаргасан.

 

Хэрэв АНУ руу хийх экспортоор Хятадын эдийн засаг амь зууж байсан юм бол америк нурах юм бол юу болох вэ? Өөр олигтой зүйл байхгүй байсан учраас хятадууд хамгийн хурдан, хамгийн энгийн жорыг барьж авч хэрэгжүүлсэн. Хэрэв чиний гарт санхүүгийн сектор байгаа юм бол эдийн засагт асар их хэмжээний мөнгө цутгах хэрэгтэй. Үүгээр бүх зүйл сайхан болно гэж үзсэн.

Гэтэл аюул зөгнөгсдийн үзэж байгаагаар Хятад одоо 2008 оныхтой төстэй санхүүгийн хямралын босгонд тулж ирээд байгаа ажээ.

Хэрэв ийм зүйл болвол энэ нь дэлхийн эдийн засгийг бүхэлд нь татаж унагах ба Хятадын хөрөнгө оруулалт болон эрэлтэд илүү их татагдан орсон Европын Холбоог ч гэсэн татан унагаж болох юм.

ҮҮНИЙ ТУХАЙ БОДОХГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР

Хятадын пүүсүүд, айл өрхүүд америкчуудын 2008 оны хямралын өмнө байснаас илүү их хэмжээний өрөнд ороод байгаа. Өрний хэмжээ тийм айхтар биш ч ийм их өр ямар хурдан бий болчихов оо гэдэг нь айдас төрүүлэм. 2007 оноос хойш Хятадын хувийн секторын зээлийн хэмжээ дөрөв дахинаас илүү хэмжээгээр өссөн. Хятадын банкнуудаас санал болгож буй шинэ зээлийн хэмжээ сар, бүр дээд хэмжээнд хүрч байгаа.

Ийм хүний ой ухаанд оромгүй хэмжээний их өрийг сүүлийн арван жилд Тайланд бий болгож 1997 онд Азийг санхүүгийн хямралд хүргэсэн юм. Хятад нь дэлхийн эдийн засагт Тайландаас хамаагүй илүү том оролцогч юм. Зарим хөрөнгө оруулагч “Хятадад юу болж байна вэ гэж бодохгүй байсан нь дээр” гэж хэлж байна.

Үүнийг бодож байгаа улсууд илүү муу зүйлийг төсөөлж байна. Сүүлийн үед Олон улсын валютын сан, олон улсын том банкууд, санхүүгийн зөвлөх пүүсүүд Хятадын өр зээлтэй холбогдуулан анхааруулга өгөөд байна. Хамгийн сүүлд Fitch гэдэг зээлийн үнэлгээний пүүс “замбараагүй их зээллэг Хятадын санхүүгийн тогтвортой байдалд аюул учруулж байна” гэж хэлсэн. Standars & Poor's гэдэг санхүүгийн үнэлгээний пүүс Хятадын байдлыг хасах үнэлгээгээр үнэлсэн байгаа.

Хятад улсын өр үнэхээр бага, ДНБ-ий тал орчим хувьд хүрч байгаа боловч хувийн секторын зээлийн хэмжээ ДНБ-ээс хоёр дахин их хэмжээнд хүрсэн байгаа. Fitch үүнийг ДНБ-ий 250 хувьд хүрсэн үзэж байгаа. Гэхдээ энэ бол хонгилын төгсгөл биш ажээ. Bloomberg-ийн эдийн засагчдын үзэж буйгаар Хятадын пүүсүүд, айл өрхүүдийн өр тавьж байгаа энэ явдал цаашид олон жил үргэлжлэх ажээ.

ХООСОН ХОТУУД, ХУРДНЫ АВТО ЗАМУУД

Зээл бол эдийн засгийг өсгөдөг сайн зүйл мөн боловч Хятад улс 2008 оны хямралаас өмнө Америк юу хийх гэж оролдож байсан, яг л тийм зүйл хийж хямралаас гарах гэж байгаа нь олон зүйл дээр ажиглагдаж байна. Хятад улс эргэж төлөгдөхгүй зүйлд асар их хэмжээний мөнгийг цутгаж байна. Интернетээс залхталаа харж болох хоосон хотуудад, хаашаа хүрэх нь тодорхойгүй хурдны авто замуудад, эдгээрийг босгоход шаардлагатай цементийн үйлдвэрүүдэд, төмрийн үйлдвэрүүдэд асар их хэмжээний мөнгө цутгасан байна. 2011-2013 оны хооронд АНУ-ын 20 дугаар зуунд хэрэглэснээс илүү их хэмжээний цементийг Хятад улс хэрэглэжээ гэсэн тоо баримтыг иш татах нь олонтаа болжээ.

Энэ нь Хятадад шинэ үзэгдэл биш болжээ. Хятадад ДНБ-ий талд хүрэх хэмжээний хөрөнгө оруулалтаар асар том хэмжээний эдийн засгийн өсөлтийг бий болгож байгаа нь эрүүл бус үзэгдэл юм. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалтыг үр ашигтай хийхэд хэцүү байдаг. Яагаад гэвэл пүүсүүд мөнгийг модноос түүж байгаа юм шиг авч байвал түүнийг юунд зарах вэ гэдгийг төдийлөн сайн боддоггүй байна.

ҮҮНЭЭС ЯМАР ИХ ЗОВЛОН БИЙ БОЛОХ ВЭ ГЭДГИЙГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ

Хэрэв бид мөнгөнийхөө тал хувиар хөрөнгө оруулаад байвал хэрэглээнд тийм ч их зүйл үлдэхгүй. Хэрэглээгүйгээр бидний хөрөнгө оруулалт эргэж төлөгдөхгүй. Учир нь бидний бүтээгдэхүүнийг авах хүн байхгүй байна. Хэрэв энэ бүхнийг зээлээр хийвэл өртөнгүүд зээлээ буцааж төлж чадахгүйд хүрэх болно. Банкууд асар их хэмжээний найдваргүй зээлтэй үлдэнэ. Тэгээд мөнгөгүй болно. Үүгээр бид дэлхийн төгсгөлд очно.

Энэ байдлыг хамгийн сайн илэрхийлж байгаа нэг тоо баримт байна. Хятадад одоо ДНБ-ий өсөлтөөс 2 дахин их хэмжээний зээлийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл нэг юань бий болгохын тулд 2 юаныг зарж байна. Энэ тийм ч их сайн биш бизнес юм.

Үнэхээр бид дэлхийн төгсгөл рүү ирэх үү гэдгийг хэлэхэд хэцүү. Энэ нь ямар хэмжээний зовлон бэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм. Албан ёсны тоо баримтаар бол найдваргүй зээлийн харьцаа 1,5 хувьтай байгаа гэж байгаа боловч үүнийг хэн ч тоохгүй байна. Янз бүрийн багцаанууд хэрэглэж буй арга техник, тоо баримтын эх үүсвэрээс хамааран энэ үзүүлэлтийг 6-21 хувьтай байгаа гэж үзэж байна. Сүүлчийн үзүүлэлт нь ДНБ-ий 40 хувийг алдаж байна гэсэн үг. Энэ бол асар их хэмжээний мөнгө. Хятад улсын өр бага ба хадгаламжийн хэмжээ өндөр учраас санхүүгийн асуудлуудыг авч үзэх харьцангуй өргөн боломж Хятадад байгаа юм.

НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛ ИХЭСЧ БАЙНА

Ухаангүй их зээлийн хэмжээ, эдийн засгийн өсөлтийн удаашралт болон найдваргүй зээлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ нэмэгдэж байгаа нь жинхэнэ зовлон юм. Жишээ нь ноднин жил өсөлт маш өндөр 50 хувьтай байсан. Энэ хандлага цааш үргэлжлэх төлөвтэй байна. 2014 онд Хятадын уул уурхай, төмөрлөгийн пүүсүүдийн тал илүү хувьд зээл төлөх ачаалал нь орлогоосоо давсан байсан. 2007 онд ийм пүүс бараг байгаагүй. Урьдын зээлээ төлөхийн тулд шинэ зээл авах пүүсүүд олширсон байна. Банкууд эрсдлийг дааж байна.

Эдийн засгийн удааширч байгаа өсөлт, зээлжилтийн асуудлууд нь саяхнаас хөрөнгө гадагш урсах, хөрөнгийн биржээс айж цэрвэх, хүүгийн асуудлуудыг бий болгож, валютын өндөр нөөц багасхад хүргэсэн. Эдгээр бие биенээ хүчитгэсэн үйл явцуудыг сүүлийн үеийн шинэтгэлүүд эмчилж чадаагүй юм.

ТӨР Ч ГЭСЭН БАС ШАВАРТАЙ ХУТГАЛДААД БАЙНА

Төр эдгээр асуудлуудад хүзүүгээ тултал орчихоод байгаа нь байдлыг улам бүр нарийн түвэгтэй болгож байна. Улсын гарт байгаа том том банкууд улсын тушаалаар бага хэмжээний үр ашигтай ажилладаг төрийн том аж ахуйн нэгжүүдэд мөнгө цутгаж эхэлсэн юм. Нөгөөтэйгүүр энэ бүхний дэргэдэх нэг хамгийн том бараан салбар бол орон нутгийн өөрөө удирдах засаг захиргаадын дэд бүтэц хөгжүүлэх зорилгоор байгуулсан янз бүрийн сангуудын асар их хэмжээний өр юм. Засгийн газарт ДНБ-ий гуравны нэгд хүрэхээр өр тавьсан, эдгээр сангуудыг аврахаас өөр арга зам засгийн газарт үлдээгүй юм. Хэрэв цаасан хэрэм нурж эхэлбэл төр үүнд том хэмжээгээр хамрагдаж таарна. Олон оролцогчийг Засгийн газар энэ нуралтаас татаж гаргах хэрэгтэй болно.

Иймэрхүү аюул болж болзошгүй гэдгийг Хятадын засгийн газар мэдэж байгаа ба байдлыг гартаа атгаж байгаа гэж хэлж байгаа. Хамгийн сүүлд нэг мянган тэрбум юанийн найдваргүй зээлийг хүчингүй болгомоор байна гэж энэ дөрөвдүгээр сард хэлж байсан. Үүний хариуд тухайн холбогдсон банкууд өрөө төлж чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд өмчийн хэсэгтэй болох юм гэсэн. Ингэвэл цаасан дээр байдал илүү сайн харагдах боловч алс хэтдээ энэ нь нүүр будалт байжээ гэдэг нь харагдах юм. Банкууд зээлсэн мөнгөө буцааж авч чадахгүй ба аж ахуйн нэгжүүд нэг хэсэгтээ амар байх болно.

Энд нэг аюул байгаа. 1990-ээд оны үед санхүүгийн хямралаас гарахын тулд Японы хийснийг Хятад хийх болов уу. Өрөө төлж чадахгүй байгаа пүүсүүдийг нураахын оронд зээлүүдээр нь өрийг нь төлүүлэх маягаар утгагүй, ажиллах чадваргүй “үхсэн аж, ахуйн нэгжүүдийг” бий болгож магадгүй.

ӨӨДРӨГ СЭТГЭЛТЭЙ НЬ ХҮРТЭЛ УРВУУ СЭТГЭЛТЭЙ БОЛЖ БАЙНА

Олон улсын шинжээчдийн сэтгэл санаа Хятадтай холбоотой асуудлаар санал хуваагдаж байна. Өөдрөг үзэлтнүүд “нэг тийм өөрчлөгдөж байгаа эдийн засгийн хувьд Хятадын асуудал бол дундаж түвшний асуудал ба аюул зөгнөөд байгаа улсуудын хэлж байгаа шиг тийм аюултай зүйл болохгүй” гэцгээж байна. Өөдрөг үзэлтэнгүүд ч гэсэн Хятад асуудлаа шийдэхийн тулд жин дарахаар хүндхэн шинэчлэлтийг хийх хэрэгтэй гэцгээж байна.

Урианхан овог Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 10 сар 5. 11:52
001

Үүн дээр нь хяналттай төр засгийн засвартай эдийн засаглалтай итгэж огт болохгүй

2016, 10 сар 5. 11:30
Зочин

энэ хоосон яриа биш байхаа. бидэнд бүр ч хүнд тусах байх шүү,

2016, 10 сар 5. 11:04
Зочин

энэ ямар капитализм байгуулж байгаа баруун биш юундаа санаа зовох эдийн засгийн ашиг гол биш шүү дээ? Хятад бол коммунизм байгаа байгуулж байгаа улс үүнд капиталт маягаар санаа зовох хэрэггүй дээ...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]