Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Анвар Садатыг ингэж хөнөөжээУншсан17,749

Соц орнуудтай найрамдалт харилцаатай байсныхаа хүрээнд Анвар Садат талын Монголд айлчилж байсан нь энэ.

 

Өнгөрсөн зуунтай харьцуулахад өнөө цагт улс гүрнүүд зэвсэг зөрүүлж хоорондоо дайтах нь багассан ч алан хядагчдын гай түйтгэр хэвээр.

 

 

Шашин хоорондын зөрчил гэж тайлбарлаад байгаа, исламын жихадистууд өрнөдийн гүрнүүдэд хүн ардынх нь эсрэг алан хядах ажиллагаа явуулдаг болсон энэ үеийнхийг бодвол өнгөрсөн зуунд терроризм бас арай л өөр байлаа. Исламын жихадистууд ислам шашинтнуудынхаа эсрэг террор хийдэг байв.

 

Ислам ч гэлтгүй аль ч улс орны, ямар ч шашин шүтлэгтэй хүмүүс, үндэстний цөөнхүүд, улстөр нийгмийн бүлэглэлийнхээ эрх ашгийн үүднээс террор хийдэг байв. Хохирогчид нь өнөөгийнхөөс ялгаатай нь гудамж, метронд зорчигч жирийн иргэд бус ихэвчлэн дарангуйлагчид, удирдагчид, улс орны тэргүүнүүд байв.

Жишээ дурдахад л 60-аад онд Кеннеди, 1970, 1980-аад оны үед Энэтхэгийн Ерөнхий сайд Индра Ганди, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Жон Хи нарын амь насанд хүрсэн дуулиант аллагууд гарч байв.  Тэдгээрээс Египетийн Ерөнхийлөгч Анвар Садатын амь насыг хөнөөсөн аллагын талаар уншигчдадаа хүргэж байна.

1960 онд 42 настайдаа Египетийн Үндэсний Ассамблейн спикер буюу манайхаар бол парламентын даргаар сонгогдсоноос хойш 1981 онд хороогдох хүртлээ тасралтгүй өндөр албан тушаал хашиж улс орноо удирдаж явсан Анвар Садатыг Египетийн ард түмэн өнөөг хүртэл аугаа улстөрч, сүүлчийн фараон хэмээн хүндэлдэг гэнэ.

Учир нь 1969 онд дэд ерөнхийлөгч болоод, 70 оноос Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ажлыг хослуулан хийж Египет улсыг удирдсан Анвар Садат нь өмнөх удирдагч Гамаль Абдел Нассерын пан арабизмаас зоригтой татгалзаж, нийгмийн өргөн хүрээнд шинэтгэл явуулсан, үүгээр ч үл барам Ойрхи Дорнодод энх тайван тогтоохын төлөө ихийг хийсэн, эх орноо израильчуудтай хийж буй ялагчгүй дайнаас гаргаж, исламийн жихадистуудын шахалтыг үл тоон еврейчүүдтэй хэлэлцээрийн ширээнд суусан хэмээх тодотголтой.

Үргэлжлүүлбэл Иерусалимд түүхэн айлчлал хийж, Кнессетэд алдарт илтгэлээ тавьсан, Израйлийн Ерөнхий сайд Менахем Бегинийг Египетэд айлчлуулж Арабын бусад улсууддаа адлагдсан. Кэмп-Дэвидийн энх тайвны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ийм байдлаараа тэрээр Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн аж.

Түүний үед Египет улс ЗХУ-аас зайгаа авж, 1980-аад он гэхэд энэ улс АНУ-ын Ойрхи Дорнод дахь гол холбоотон болж, АНУ-ын тусламж цутгасанд Израйль хүртэл НҮБ-ын чуулганы индэрт атаархлын үгс хаяж байв.

Зөвлөлттэй найрсаг харилцаатай, Египетийн армийг орос ах нар хүчирхэгжүүлж байх үед нь манай БНМАУ-ын ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд Л.Тойв гуай тус улсад айлчилсан нь Монголын анхны албан ёсны дээд хэмжээний төлөөлөгч байлаа. Айлчлалын мөрөөр парламент хоорондын хамтын ажиллагаа эхэлж, дээр дурдсан Египетийн Үндэсний Ассамблей буюу Арабын Бүгд найрамдах Египет улсын Үндэсний их хурлын дарга Анвар Садат тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж, 1968 онд Каирт манай улсын Элчин сайдын яам нээгдэж байсан түүхтэй. 

Соц орнуудтай найрамдалт харилцаатай байсныхаа хүрээнд Анвар Садат талын Монголд айлчилж байсан нь энэ. Гэхдээ Зөвлөлтөөс нүүр буруулж, Сэм авгын нөмөр нөөлөгт орж, еврейчүүдтэй дайсагналаа зогсоосныхоо шанд Анвар Садатаас соц орнуудын удирдагчид зайгаа барьсан төдийгүй жихадистуудын хувьд хамгийн заналт дайсан, урвагч болж хувирснаар түүнийг үхэл хүлээх болсон юм.

1981 оны аравдугаар сарын 6-нд баярын үеэр цэргийн парадыг удирдаж байгаа офицероос рапорт авсны дараа Анвар Садат албаны хүмүүсийн хамт хүндэт зочдын индэр рүү алхжээ. Бүх хүмүүс нисэх хүчний парад эхлэх задгай талбай руу анхаарлаа хандуулаад байв.

Энэ үед парадын цуваагаар явж байсан цувааны нэг машин гэнэт тормозлов. Десантын хувцастай нэг дэслэгч үсэрч гарч ирээд индэр рүү гар хийцийн гранат шидсэн ч байндаа хүрэлгүй агаарт дэлбэрч газар унажээ. Хожим нь энэ дэслэгч Халид Исламбули гэгч болох нь тодорхой болсон.

 

Хамгаалагчдыг сэхээ авч амжаагүй байхад Исламбулигийн салааны гурван ч цэрэг машины тавцангаас үсрэн бууж хүндэт зочдын индэр рүү гүйж очин автомат калашниковоор гал нээж эхэллээ.

Халдагчид 2 минутын турш индэр рүү довтолж, дуулгандаа нуусан гранатаа шидсэн байж.  Бие хамгаалагчид, тусгай албадынхан сэхээ авч хариу буудалцах хүртэл 45 секундыг алдсан тухай хожим тогтоосон байдаг.

Ингээд халдлага үйлдэгчдээс нэгийг нь газар дээр нь устгаж бусдыг нь шархдуулан баривчилсан байна. Ерөнхийлөгч Садат Анвар хэд хэдэн шарх авч нисдэг тэргээр цэргийн эмнэлэгт хүргэгдэж 11 доктор яаралтай мэс засалд орсон боловч удирдагчаа аварч чадсангүй.

Сум зүүн уушгийг цоолж гарсан, гол судас тасарсан, цээжний хөндийд их хэмжээний цус алдсан тул тэрээр мэс заслын ширээн дээр амьсгал хураажээ. Хүндэт зочдын индэрт байсан 10 томоохон албан тушаалтан болон офицерууд амиа алдсаны дотор Оманы генерал, Кубын Элчин сайд, Ортодоксийн хамба лам нар байв. Харин гуч гаруй шархдагсдын дотор Египетийн дэд Ерөнхийлөгч, XXI зуун гарч, Арабын хаврын хувьсгалын эхэлтэл энэ улсыг удирдсан Хосни Мубарак, Ирландын Батлан хамгаалахын сайд зэрэг хүмүүс багтаж байв. 

 (Исламбули)

Индрийн нүүрэн эгнээнд  Анвар Садаттай яг мөр зэрэгцэн суусан Хосни Мубарак энэ халдлагаас ид шидийн гэмээр амьд гарснаар Египетийн Ерөнхийлөгч болсон билээ. Энэ алан хядлагыг зохион байгуулснаа Египетийн жихадист байгууллагууд хүлээж, Халид Исламбули нарын 3 алуурчныг дараа жилийнх нь хавар шүүхээс цаазын ял сонсгон буудан хөнөөсөн аж.

Израйльтай дайсагнасан харилцаат Иран улс Халид Исламбулиг исламын баатар хэмээн зарлаж нийслэл Тегеран хотынхоо нэгэн өргөн чөлөөг түүний нэрэмжит болгосныг сүүлд Египет улстай харилцаагаа сэргээсний дараа залруулсан билээ. Гэсэн ч Исламбулид зориулж босгосон хөшөө Иранд байдаг.

Дээрхийн гэгээн XIV Далай лам “Энхийн төлөөх Анвар Садат илтгэл"-ээ АНУ-д байхдаа үе үе тавьдаг гэнэ.

Далай ламын илтгэлдээ Ерөнхийлөгч Садат Ойрхи Дорнодод энхийг тогтоохоор томоохон алхмыг хийж байсан. Өнөөдөр түүний үл итгэлцэл, сэжиг хардлагыг давах үйл хэргийг алсаас харан биширдэг байсан тухайгаа хэлэхдээ их баяртай байна. XX зуун цуст халдлага, хүчирхийллийн зуун байсан бөгөөд XXI зуун энх тайван, яриа хэлэлцээрийн зуун болно гэж найдаж байгаагаа онцолсон байлаа.

 (Анвар Садатын аллагыг зохион байгуулсан шашны хэт даврагсдын байгууллагын тэргүүн, терроризмын хэргээр АНУ-д бүх насаараа хоригдох ял авч, саяхан нас барсан)

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 11 сар 23. 12:21
ЗочинХалимаг

Тэр үед Элчин сайдаар ажиллаж байсан Лувсанринчин гуай бас энэ индэр дээр байсан гэдэг юм шүү

10 сар 4. 15:21
Зочин

estoi shaana biz.manai elchin oor ulsad baidag b.siish dee jinken uleedeg sda yu gui

2017, 11 сар 25. 20:51
Зочин

zasss shaagaad bai shaamar aa. amid uhdeluud atsaaraa tend baidag yum

2017, 11 сар 26. 10:39
Bi

Luvsan rinchin guai baisan gedeg n hudlushgui barimt bilee.Jijig ornii elchin said bolohoor nileen zahduu bairlald suuj baisan Azaar amid uldsen hun dee.Harin ene uil yavdal bolj baihad chinii yanhan eej chin 1 gudamjnii arhichind hunchinduulj chi gej 1 azgui umhii amtai uruul tatanhai hun sug horvoo deer turjee huurhii hahaha

10 сар 10. 22:59
Зочиныг үзэн ядав

Сайхан хариулт өглөө. Юугаа ч мэдэхгүй байж бусдыг үгүйсгэгч зочин мэтийн хүн сүгнүүд үхээсэй.

2 сар 27. 2:13
Зочин

Ямар үнэн аххааахаа

2017, 11 сар 3. 12:49
Зочин

ene horvoog muu muuhaigaas salgaj chadah aguu humuust daisan daanch olon baih yum daa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]