Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Улстөрчдийн тархинд телепатаар нэвтрэн ордог ажУншсан2,058

Дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаан, технологитой АНУ болон ОХУ-уудын цэрэг, тусгай албадын хүрээлэнгүүдэд телепат, парапсихологийн чиглэлээр судалгаа явуулж, олон нийтээс нууц, далд байдалд туршдаг байсан тухай дараахь жишээ сонирхолтой юм.

Ц.Насанбат, Л.Алтансүх нарын "Психотрон зэвсэг буюу Сэтгэцэд нөлөөлөх үйлчлэл (тусгай албадын нууц төслүүд)" хэмээх 2016 онд хэвлэгдсэн онц сонирхолтой, шинэхэн номыг бүтээгчдийнх нь зөвшөөрөлтэйгөөр цувралаар нийтэлж байгаа билээ.


Дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаан, технологитой АНУ болон ОХУ-уудын цэрэг, тусгай албадын хүрээлэнгүүдэд телепат, парапсихологийн чиглэлээр судалгаа явуулж, олон нийтээс нууц, далд байдалд туршдаг байсан тухай дараахь жишээ сонирхолтой юм.

Лавлагаа: Америкийн цэргийнхэн Зенерийн карт дээрх янз бүрийн дүрсийг нэг шумбагч онгоцоос нөгөө рүү телепатын аргаар дамжуулсан бол оросууд энэ телепат харилцааны дамжуулалтын зай ба хүчийг өөрчилсөн байна. Мөн офицеруудад телепатын арга зааж сургасны дараа тэдний хоорондох яриаг замаас нь барьжээ. Нэгийг нь Москвагийн нэг цэг дээр, нөгөөг нь түүнээс 10 км-ын зайд суулгаад хооронд нь телепатаар ярилцуулсан гэдэг.

Албан ёсны шинжлэх ухааны байгууллагад ийм хийсвэр зүйлийг өөрийнх нь тогтсон хэвшмэл сургааль, судалгааны аргачлалаар тайлбарлаж өгөөдөх гэж тулган хүлээлгэх боломж бага байдаг тул гадаадын өндөр хөгжилтэй орнуудын цэргийнхэн болон тусгай албад өөрийн бүтцэд эзотерик ухаан, парапсихологи, сэтгэцийн гоц үзэгдэл, психотроникийн төрөл бүрийн судалгааг тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх байдлаар явуулж иржээ.

Оросын болон барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Их найм”-ын бүх гол удирдагчид нь сэтгэлзүйн ачааллын явцад хяналт тавьдаг бэлтгэгдсэн тусгай бүлэг хүмүүстэй байдаг. Ингэснээр гаднаас ирэх сэтгэц, оюун бодолд нөлөөлөх телепати аюулын далд эрчимт эх үүсвэрийг саармагжуулдаг ажээ.

Нацист Германы фюрерт хүртэл Рудольф Гессээр толгойлуулсан уламжлалт бус сөрөг харилцан үйлчлэлээс хамгаалдаг нууц мэдээллийн сэтгэлзүйн алба байжээ. Ийм хамгаалалтын систем бий болгож чадахгүй бол удирдагчийн харуул манаа, бие хамгаалагчдыг сэтгэлзүйн зэвсэг, эсвэл зөн билэгтэн операторын тусламжтайгаар ямар нэгэн “X” цагт тэдний тархийг дахин хөтөлбөрчилж болох ба ингэснээр хормын дараа тэд галт зэвсгээ өөрийхөө эзний эсрэг хандуулж чадах билээ. Хамгаалагчдаа хөнөөгдсөн удирдагчдын жишээ ч олон байдаг.

Нэгэн гоц үзэгдлийн гэрч болсон гэж генерал Б.Ратников дараахь зүйлийг ярьжээ. Америкчууд бидэнтэй 2 сая долларын мөрий тавьсан. Тэдний лабораторийн эрхлэгч Тагнуулын Төв газрын ажилтан, сэтгэцэд нөлөөлдөг үйлчлэлээр хамтран ажиллая гэж хэлсэн юм. Тэд минийн дэлбэрэлтэд өртсөн цэрэг Жозеп гэгчийг авчирлаа.

Тархи нугасны хүнд гэмтлийн дараа түүнд далдыг харах авьяас нээгдсэн гэнэ. Бид хамтдаа багахан кино үзсэн. Жозептэй хамт комисс Нью-Йоркт байсан бол харин өөр эмэгтэй Вашингтонд ямар нэг байшинд дөхөж очиж байлаа. Жозепд энэ эмэгтэйн зургийг өгөөд, түүн дээр төвлөрч түүний хаана байгаа байрлалыг дүрслэхийг хүслээ. Тэр ч төвлөрч өчнөөн олон давхар байшингийн ойролцоо зогсож байна, зэргэлдээ машины зогсоол байна, хол байгаа учир машины дугаар харагдахгүй байна гэлээ. 

Харин эмэгтэй үнэхээр хол зогсож байсан юм. Хажууханд нь байсан бензин түгээгүүрийг хэлж байсан нь 90 хувь таарч байв. Харин дараа нь Америкийн лабораторийнхан биднээс та нар юу хийж чадах юм гэж асуув.

Тэр үед би “бид улстөрчдийн тархинд телепатаар нэвтрэн ордог гэж хэлсэн”. Тэгэхэд тэд дэлхийн байдлыг мэдэхийн тулд аль эртнээс зөн билэгтнүүдийг ашиглаж байгаа гэж бидэнд хариу хэлсэн. Жозеп надад Алс Дорнодод байдаг танай усан доогуур шумбагч хөлгийн бааз дээгүүр манай тагнуулын хиймэл дагуул нисч байна гэж хэллээ. Энэ баазыг дээрээс нь зургийг нь авдаг. Хиймэл дагуулаас 15-30 см-ийн хэмжээтэй обьектыг тандах хүчин чадалтай байдаг. Тэнд хөлөг байна уу, ямар ангиллынх вэ, түүн дээр цөмийн зэвсэг байна уу гэх зэргийг мэдээд манай далдыг харагч залуус танай дарга нарын тархинд төвлөрч танай бүх усан доогуур шумбагч хөлгүүдийн нууц байрлалыг мэддэг, мөн эсрэг талд цохилт өгөх бүх цэгүүдийг манай карт дээр тэмдэглэгдсэн байгаа гэж сайрхав.

Цэргийн мэргэжилтнүүд, тусгай албаныхан юу өгүүлэв?

2012 оны тавдугаар сард Оросын БХЯ-ны сайд А.Сердюков улс оронд 2020 он гэхэд цацраг, ген, долгион болон психофизикийн шинэ зарчим дээр үндэслэгдсэн зэвсэг бий болно гэж мэдэгджээ. Энэ юу юм бэ? Мэдээж зэвсгийн боловсруулалт нь “нууц” гэсэн ангилалд хамаарах нь тодорхой. Тэгэхээр уг сэдвийг сонирхогч хүмүүсийн хэлсэн үг, мөн түүнчлэн өнгөрсөн зууны Зөвлөлтийн уран аөгнөлт зохиолуудаас хүртэл үүний тухай мэдээллийг олж мэдэж болно.

Психофизикийн зэвсэг нь хүний ухамсрыг хэрэгтэй чиглэлд өөрчлөх зориулалтаар хийж байгаа техникийн, мэдээлэл, ховсын, эм судлалын болон бусад нууцаар хүч хэрэглэн нөлөөлөх арга хэрэгслийн цогц нэгдэл юм. Энэ зэвсэг нь хүний сэтгэлзүйд болон физиологид нэгэн адил үйлчилдэг.

Оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 2010 оны үед нэгэнтээ хорин жилийн өмнө Оросын тусгай төвүүдэд хүний сэтгэцэд нам давтамжийн болон дуу авианы хэлбэлзлээр үйлчилснээр хүмүүст давж гарахын аргагүй айдас төрүүлдэг электрон их бууг зохион бүтээхийг оролдож байсан тухай гарсан байдаг.

А.Сердюков: “...квант физикийн зарчмууд дээр үндэслэсэн зэвсгийн боловсруулалт нь шууд энергийн туяаны зэвсэг, геофизикийн, микро долгионы, генетикийн болон психотропын зэвсэг гэсэн олон хэлбэрийг гаргах боломжийг олгож байна. Зэвсэглэлийн эдгээр хэлбэрүүд нь өнөөдөр Оросын армийг 2020 он хүртэлх шинэчлэлийн хөтөлбөрийн хэсэг болно...”

/ОХУ-ын Ерөнхийлөгчид өгсөн БХЯ-ны сайдын илтгэлээс/

Ер нь бол энэ зэвсгийн боловсруулалт аль эрт эхэлсэн бололтой. XX зууны Зөвлөлтийн уран сэтгэмжит зохиолчдын дунд олон эрдэмтэд, бас тагнуулчид байсан бөгөөд тэдний бүтээлүүд бидний ярьж буй асуудлыг шууд бус боловч дам байдлаар баталж өгнө. Өнөө үед А.Днепров гэсэн хий мөрөөдөгчийн нэрийг орчин үеийнхэн сайн мэдэхгүй байж болох ч энэ бол мэргэжлийн тагнуулч А.Мицкевичийн нууц нэр байсан юм.

Лавлагаа: А.Мицкевич нь Гитлерийн Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурах үед маршал Г.Жуковын орчуулагч байсан бөгөөд цэргээс халагдсаны дараа ШУА-ийн Батлан хамгаалах хүрээлэнгийн сэтгэц судлал, психотроникийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж эрдэмтэн болжээ.

Тэрээр 1958-1960 онуудад психофизикийн зэвсэг болон түүнийг хэрэглэсэн үр дагаврын талаар олон өгүүлэл бичиж байсан ба хамгийн хурц нийтлэл нь “Максвеллын тэгшитгэл" гэгддэг. Өгүүллэгт нэгэн лабораторид Германы эрдэмтэд цахилгаан статик генераторын импульсээр хүний тархины эсэд үйлчлэн, үүний дүнд тархи хэд дахин хурдан ажиллаж, шийдвэрлэшгүй хүнд бодлогуудыг бодож байсан бөгөөд эцсийн дүндээ тархины ажиллагаа нь муудаж үхэх, эсвэл сэтгэцийн эмнэлгийн өвчтөн болно. Генератор нь туршилтад орогч хүмүүсийн мэдрэлийн системд цахилгаан соронзоор давхар үйлчилж, тэднийг хүсэл зориггүй бодгаль болгон хувиргана. Эрдэмтэн аппаратыг зальдаж чадсанаар энэ нейро кибернетик үүрэнд орсон барьцааны хүнийг суллана. Хотын уурлаж хилэгнэсэн иргэд туршилт хийгчдийг цагдаад барьж өгдөг. Гэвч бүх зүйл эсрэгээр эргэж хүнлэг бус туршилт хийж байсан гол зохион байгуулагч болон түүний хамтран зүтгэгчид цэргийн, эсвэл төрийн албанд орж байгаагаар төгсдөг.

В.Путин: “...физикийн шинэ зарчим дээр тулгуурласан туяаны, геофизикийн, долгионы, генийн, психофизикийн зэвсэг бүтээх хэрэгтэй. Зэвсэглэлийн ийм систем нь үр дүнгээрээ цөмийн зэвсэгтэй зэрэгцэн тавигдах юм..."

/2012 оны нэгдүгээр сарын 20-ны "Хүчтэй байх нь Оросын үндэсний аюулгүй байдлын баталгаа юм ” илтгэлээс/

2010 он хүртэл Оросын болон гадаадын хэвлэл мэдээллээр психотроникийн асуудалд зориулсан олон тооны өгүүлэл гарсан. Эдгээр нь хүний эсэргүүцэл, эсрэг үйлдэл, захирагдахгүй байх шинж чанарыг дарангуйлах, мөн хүний дархлааны системийн хамгаалах үйл ажиллагааг бууруулснаар хянагдах чадвар бүхий хүн (объект-хүн)-ийг бий болгох зорилгоор нөлөөлөн үйлчилдэг техникийн аргыг нийтэд таниулах зорилготой байв.

ЭХ СУРВАЛЖ: "Психотрон эзвсэг буюу Сэтгэцэд нөлөөлөх үйлчлэл (тусгай албадын нууц төслүүд)"

Хэрвээ та номыг худалдаж авахыг хүсвэл Мир, Интер номын дэлгүүрийг зориорой.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]