Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сулхан Орос ба Хошуу цорвойн Кремлийг гуйх үлгэрУншсан3,066

Энэ тухайд өрнөдтэй сөргөлдөхөө больж, Крымээс татгалзаж, Украинд геополитикийн тоглолт хийхгүйгээр өрнө-дорнотойгоо зэрэг нөхөрлөж эдийн засгаа сэргээе гэх талынхан хошуу цорвойн Кремлийг гуйх бөлгөө.

Орост хосгүй чадвартай, эрч хүчтэй, эрүүл саруул удирдагч (В.Путин) заяасан. Гэвч уулаасаа эдийн засаг нь буруу тогтолцоотой, далд эдийн засаг зонхилсон, байгалийн баялгийн экспорт, зэвсгийн наймаагаар төсвөө бүрдүүлдэг тул яаж ч гарц хайгаад бүтэх магадлал нэн эргэлзээтэй. Дээр нь АНУ, өрнөд ертөнц тэр чигтээ Оросын эсрэг хориг тавьсан. Оросын төв банкны өөрийнх нь мэдээгээр бол эдийн засаг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард бүх үзүүлэлтээрээ ёроолдоо тулж очжээ. Тэр ёроолоос дээшээ гарч ирнэ гэдэг урьдчилан таамаглах аргагүй гэнэ.

Путины багийн банкир гишүүд-хатагтай Эльвира Набиуллина, Герман Греф нарын ярьснаар, газрын тосны үнийн уналт 2015 онд Оросын эдийн засагт ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн байна. Хэрэв өсөлтийг хангая гэвэл нэг баррель газрын тосны үнийг 45 ам.доллараас буулгахгүй байх ёстой аж. 2016 оны эхний улиралд Оросын ДНБ 1.2, өмнөх 2015 онд 3.7 хувиар унасан гэв. Путиныг тойрсон эдийн засагчдын дунд хуваагдал үүсчээ. Нэг хэсэг нь, 1) гэхдээ дэмжлэггүй хэсэг нь АНУ-тай сөргөлдөхөө больж, Крымээс татгалзаж, Украинд геополитикийн тоглолт хийхгүйгээр өрнөдтэй нөхөрлөж эдийн засгаа сэргээх; 2) дэмжлэгтэй хэсэг нь Хятадтай хэт ойртож, юу байгаагаа өгч эдийн засгаа сэргээх. Үүнээс өөр сонголт Орост үгүй болж таарчээ. Ялангуяа Сангийн сайд асан Алексей Кудрин Кремльд элдэв санал тавьж тулгах боловч тэр нь агаарт цацсан хөөс мэт замхарна. Оросын эдийн засгийн хөгжлийн төлөө өрнөдийн улс гүрнүүдтэй харилцаагаа сайжруулахыг Путины багийнхан одоогоор няцааж байна.

 

Дэлхийн тэргүүлэх гүрнүүдтэй нягт харилцан ажиллахгүйгээр Орос орон хөгжихгүй ээ гэсэн философийг А.Л.Кудрин ягштал номлол болгочихжээ. "Оросыг устгах гэсэн, нураах гэсэн ямар ч улс орон дэлхийд байхгүй" хэмээн түүнийг ярих тусам нь байна, бүр аюултай хэмжээнд байна хэмээн Путин ба цэрэг-аж үйлдвэрийн хамслынхан, генералууд тас гэдийх аж. “Бид өнөөдөр өрнөдтэй мөргөлдөөнтэй байгаа нь их гунигтай байна. Энэ бол мухардалд оруулах зам. Харамсалтай нь, сулхан Орос өөрийгөө тойруулж шинэ холбоотон нэгтгэж чадахгүй. Технологийн салбарт өрсөлдөж чадахгүй, цэрэг дайны хүч боломжоо ч алдаж гүйцнэ”. Энэ бол Кудрины цөхрөлийн үгс. Түүний өөдөөс Шадар сайд Аркадий Дворкович Кремлиэ төлөөлөн эдийн засгийн номлол айлдаж байна. Оросын бүс нутгийн элдэв төслүүд, эдийн засгийн онцгой бүсүүд, бүс нутгийн технологийн паркуудад Хятадын хөрөнгө оруулагчид ногоон гэрлээр орооч ээ гэж тэрээр уриална. Өнгөрсөн хаврын байдлаар Орост хөрөнгө оруулъя хэмээсэн гадаадын 166 хүсэлт-мэдэгдэл ирсэн. Гэхдээ түүний дотор Хятадынх наймхан байсанд нь тэрээр туйлын ихээр харамсаж буй юм.

Орос-Хятадын худалдааны эргэлт унасаар 90 тэрбум ам.доллар гэж гарсан. Эргэн сэргээж 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэсэн байхын тулд Дворковичийн үзэхээр Орос дахь Хятадын бизнесийн сонирхлыг өдөөх, түүхий эд-газрын Тос, байгалийн хий авдагийг нь өөрчлөх. Мөн хамтарсан үйлдвэрүүд Орост олныг байгуулж, төлбөр тооцоог рублиэр хийдэг болох гэхчлэн нөхцөл шаардлага дэвшүүлжээ. Тэр бүү хэл, Оросын Төрийн Дум эх оронч багаа хуулж хаян газар нутгаасаа Хятадад өмчлүүлэх талаар яриад эхлэв. Оросын Алс Дорнодын бүс нутагт Хятадын хэд хэдэн үйлдвэрийг шилжүүлэн байршуулах санал дэмжигдлээ. Эдийн засгийн 12 салбарт, тухайлбал хөлөг онгоцны үйлдвэр, суурь машин, тоног төхөөрөмжийн үйлдвэр, эрчим хүч, хими, төмөрлөгийн үйлдвэрүүд Зүүн хойд Хяхадаас нүүж хил даван Оросын Дорнод Сибиры тухлах аж.

ОХУ-ын Алс Дорнодыг хөгжүүлэх яамны албан ёсны мэдээгээр бол экологийн цэвэр цэмцгэр байдлыг хангавал Хятадын ямар ч үйлдвэр Орос руу шилжин байрлаж болно. Оросууд аль болох улсын үйлдвэрийн газруудыг нэрлэж байгаа бол хятадууд хувийн ба төрийн компаниудаа хослуулан нэр заажээ.  Цаашлаад Хятадын үйлдвэрүүд Оросын нутагт татварын тусгай хөнгөлөлт эдэлнэ. Нутгийн захиргааны зүгээс найрсаг сэтгэлэээр угтана. Үр дүн нь Алс Дорнодын нутаг дэвсгэрт экспортын чиглэл бүхий хамтарсан үйлдвэрүүд олноороо буй болох гэнэ. 2015 оны зургадугаар сард ОХУ-ын ХААЯ-наас гаргасан нэгэн лут шийдвэр бий. Тэр бол Өвөр Байгальд 100 мянга гаруй га нутгийг хөдөө аж ахуйн зориулалтаар Хятад компаниудад 50 жилээр түрээслэх явдал. Чухам энэ үеэр Оросыг хэсэг хэсгээр нь тасчин зарах нь уу гэсэн хардлага явж байлаа. Гэтэл Төрийн Думын холбооны зөвлөлийн зүгээс Оросын ХААЯ-ны эл шийдвэр дэмжигдээд баяр хүргүүлээд гараад ирэх нь тэр.

"Хятадууд Оросыг мөлжихөөс өөр олигтой юу хийв" гэсэн хэрүүл Москвад үргэлжиллээ. Харин Хятад хэргээр тэгэх гэсэн юм шиг Оросын геополитикийр чухал хөзөр болох BRICS (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) гэх эвслийг нураахаар далдуур элдэв юм сэдэж байна гэх хардлага Оросоос цухалзав. Financial Times сонины мэдээгээр бол тэр BRICS-ийг нь TICK (Тайвань, Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос) гэх шинэ эвсэл орлон гарч ирж нураах аж. Учир нь Орос, Бразил хоёр хоёул рецесст орсон. Энэ хоёр улс BRICS-ийн локомотив хэдийнэ байхаа больсон, BRICS-ийн актив нь 800 саяас 100 сая ам.долларт хүртлээ унасан явдал тийнхүү нураагдах үндэс болжээ. БРИКС нь хойшид хөгжиж буй зах зээлийн механизм байхаа болилоо. Өмнө нь тэгж нэрлэгдээд хэдэн жилийг элээсэн, одоо шинэ дэг журам хэрэгтэй хэмээн Copley Fund Research гэдэг судалгааны байгууллага лүндэгдэв. Харин тэр БРИКС-ийн оронд тэр TICK гэх шинэ эвслийн жин аажмаар өсчээ. TICK (Тайвань, Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос) гэх шинэ эвслийн хөгжиж буй зах зээлийн хөрөнгө оруулалтын сангийн өсөлт нь 2013 онд 40 хувьтай байсан. Харин одоо 54 хувь болж, хамаг актив нь өсчээ.

Оросыг ганцаардуулах, БРИКС нурах үйл явц Номхон далай дамжсан худалдааны түншлэл (Trans-Pacific Partnership) буй болохтой давхцан явагдах нь зүй тогтолт үйл явдал арай ч биш байх. Ийм түншлэлийн хэлэлцээр байгуулахыг Барак Обама 2015 оны аравдугаар сард зарласан. Энэ хэлэлцээрт нэгдсэн АНУ, Япон болон Номхон далайн хоёр эргийн, өмнөд хэсгийн улс орнууд Оросын худалдааны 10 гаруйхан хувийг бүрдүүлдэг гэхээр чухал биш ч юм шиг. АНУ уг түншлэлээ зарлахдаа л Орос, Хятад хоёрыг урьсан. Энэ бол 2015.11.02-ны өдөр. Орос хариуд нь Дэлхийн худалдааны байгууллагаас Номхон далайн транс худалдааны түншлэл юугаараа давуу юм бэ гэх хачин асуулт тавьж, хариу шаардсан юм. Номхон далайн транс худалдааны түншлэлд орсноор Орос бүрэн эрхт байдлаа алдана гэх хардлагын няцааж Оросын профессор Алексей Портанский тулхтай тайлбар хийжээ. Нэгэнтээ чөлөөт худалдааны бүсүүд байгуулагдах бол Ази руу чиглэсэн Орост юуных нь аюул болох билээ хэмээн тэрээр ярьж байна.

Эрдэмтдийнхээ үгийг унтраая гэсэн шиг дараахан нь Оросын Төрийн Думын дарга Сергей Нарышкин бүр ч эсэргүү мэдэгдэл хийв. Атлантын далай дамжсан худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл (Transatlantic Trade and Investment Partnership), Hoмхон далай дамжсан худалдааны түншлэл (Trans-Pacific Partnership) хоёр бол хаалттай бүтэц, Дэлхийн худалдааны байгууллагын үүргийг хэтдээ булаан авах бэлтгэлтэй хэмээн тэрээр хардав. 2013 оны долдугаар сараас Европын Холбоо нь Атлантын далай дамжсан худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл байгуулахаар хэлэлцээ нээлттэй хийж эхэлсэн. Дэлхий дээр хамгийн томд тооцогдох татваргүй барааны бүс байгуулах тухай ярьж байна. “АНУ+Европын Холбоо + Канад, Мексик, Швейцарь, Лихтенштейн, Норвег, Исланд=820 сая хүн ард” гэсэн тэнхлэгээр дэлхийд хосгүй том чөлөөт худалдааны орон зай үүснэ. Дээр нь Ази-Номхон далайн түншлэл наанаас нь угтана. Газрын зураг дээр өнгөөр ялгавал Евразийг, тодорхой хэлбэл Оросыг хоёр талаас нь бүсэлсэн байдалтай харагдах биз. Тэглээ гээд энэ нь Оросыг устгах гэсэн төлөвлөгөө биш. Гэтэл Төрийн Думын Олон улсын хэрэг эрхлэх хорооны дарга Алексей Пушков “Нэгэн хэт их гүрний явцуу зорилгыг хангах оролдлого” хэмээн хардав. Орос нөхдийн үздэгээр энэ бол Номхон далай дамжсан худалдааны түншлэл гэдэг нь ерөөсөө Орос, Хятадын нөлөөг хязгаарлах, АСЕАН, АПЕК-ийн альтернатив механизм болж таарах гэнэ.

Хардаад буй тэр эвсэл нь манай Азид бол Ази-Номхон далайг дамнасан чөлөөт худалдааны асар том орон зай гарч ирэх болж байна. Хэлэлцээрт 2016.02.04-нд Окленд хотноо гарын үсэг зурсан. Дэлхийн ДНБ-д Номхон далайн транс худалдааны түншлэлийн орнууд 38-40 хувь, дэлхийн нийт худалдааны дөрөвний нэгийг эзэлнэ. Уг нь ийм түншлэлийг АНУ Оросын эсрэг санаж сэдээгүй юм. Гэтэл оросууд тэгсэн гэж хардаад хаалгаа хаагаад авлаа.  Түүхээс үзвэл 2003 онд гурван улс буюу Шинэ Зеланд, Сингапур, Чили нь үүнийг санаачилжээ. 2005 онд Бруней тэдэн дээр нэмэгдэж орсон. Араас нь дөрвөн улс орж, 2006 он гэхэд тэр түншлэлийн эвслээ зарласан. Цаашаа сэвгүй түүх үргэлжлээд эдүгээ 16 гишүүн улстай болоод байна. Оросын ойрын холбоотон болох Вьетнам энэ түншлэлд байдаг.

Энэ тухайд өрнөдтэй сөргөлдөхөө больж, Крымээс татгалзаж, Украинд геополитикийн тоглолт хийхгүйгээр өрнө-дорнотойгоо зэрэг нөхөрлөж эдийн засгаа сэргээе гэх талынхан хошуу цорвойн Кремлийг гуйх бөлгөө.
 
Г.Гомбо
Проф/PhD/

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 11 сар 24. 19:51
Зочин

Гомбыг муулсан уншигчид анализ нийтлэл гэж мэдэх үү оросыг муулсан юм алга л байна

2016, 11 сар 8. 11:34
Зочин

oros buhuh n tsag hugatsaanii l asuudal munhiin ezent guren gej hun turulhtunii tuuhend baisangui tuuh gerchilne

2016, 11 сар 7. 16:52
зочин

Оросууд хар обамад хөшөө босгох нь зүйд нийцнэ.Хэрвээ барууныхан хориг тавилгүй бүх барааг хямд үнээр нийлүүлээд байсан бол оросууд юу ч хийж чадахаа байгаад манай Монгол улс шг хүний гарт орох байсан.Барууныхны оронд манай өмнөд хөршүүд байсан бол огт хориг тавихгүй явж байгаад харин юу ч хийж чадахаа байсан үед нь Манж Да Чин гүрэнг сөнөөсөн шигээ мөхөөх байсан. Энэ бүх эрсдэлээс хамгаалж дотоодын үйлдвэрлэлийг нь дэмжсэн обамад талархах нь зүйд нийцнэ.

2016, 11 сар 7. 16:24
holsnii bichigchid

Gomboo chi henii zahialgaar yu bicheed baigaagaa medej baina uu?! Chamai ayaga hoolnii heden bor yum oloh gej medereltej baih zuurt 20 buleg deer Hyatad-iin eronhii said Li ko chan APEK, BRIKS-iin uil ajillagaag idedevhuulj ulam shurdraga baih zarchim barimtlan ajilsnaas edgeer baiguullagiin ediin zasgiin hotlogch huch baih tuhaid helsen baina shuu. Holsnii bichigch Gombo guaigaas arai ondor tuvshind dugarchih shig bolloo he he

2016, 11 сар 7. 14:14
Уншигч

Энэ Проф. Г.Гомбо гэгч Монгол ийм хүнд хямралтай байхад Оросд их санаа зовж гэнэ. Монголчуудын толгойг угаах зорлгоор барууны гүрнүүдийн Монгол дахь тэжээврүүдийн захиалгаар Оросын эсрэг бичиж хэдэн бор цаас олдог юм байна.

2016, 11 сар 7. 15:08
Gonchihmaa

ayg unen dee. G.Gombo gedeg hoshuugaa onoodor hudaldaj baina. Margaash heniig ve...? uls aa uu

2016, 11 сар 7. 14:02
huu

newt 50 bolchood baihad yu bicheed bn aa oros odoo l hamgaalalt awahgui bol buurai mongol boloh deeree baihaa shvv dee neg bol unj hunii amaar yaw eswel surguld 2 zam baigaa baruun ch gesen tiim saihan baigaa bish shvv dee durweg deer ni angli garj baigaa araas ni grek ital garwal baruun unan shvv dee amerik ch gesen

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]