Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

WWII: Франц унасан нь (фото нийтлэл №3)Уншсан10,414

Дэлхийн II дайны ялалтын 71 жилийн ойд зориулан манай сайт түүхэн гэрэл зургуудын фото нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ.

Дэлхийн II дайны ялалтын ойд зориулан манай сайт түүхэн гэрэл зургуудын фото нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх дугаарт WWII: Их дайны өмнө Ази, Европт болсон явдлууд (фото нийтлэл №1), WWII: Польш, Монгол, Финляндад халдан довтолсон нь (фото нийтлэл №2) нийтлэлүүдийг тус тус хүргээд байна. Энэ удаад 1940 оны түүхэн үйл явдлууд буюу нацист Герман Франц, Бельги, Голланд, Дани, Люксембургийг эзэлсэн тухай гэрэл зургуудыг хүргэж байна.

1939 оны есдүгээр сард Герман Польшид довтолсны дараа Их Британи, Франц улсууд Гитлерт дайн зарласан юм. Таван долоо хоногийн дотор ЗХУ-ын тусламжтайгаар Польшийг эзлэн түрэмгийлсэн нацистын танкийн дивизүүд дараа жил нь буюу 1940 оны зун Францын хилийг давлаа.

Германы цэргүүд зургадугаар сард Франц руу довтлохын өмнө дөрөвдүгээр сард Скандинавын хойг руу түрэмгийллээ чиглүүлсэн юм. Норвегид бууж буй нацистын шүхэрчид

Норвегийн Нарвикийн ойролцоох тэнгисийн тулалдаанд германчууд томоохон ялалт байгуулж Норвегид десант буулгалаа.

Норвегид буусан Германы цэргүүд ширүүн эсэргүүцэл үзэлгүй шахам тус улсын төв нутагт орсон ч нутаг дэвсгэрийн гүн рүү ахих тусам эх орончидтой тулгарч байлаа

Ихээхэн хохирол үзсэн германчууд замдаа таарсан Норвегийн тосгодуудыг өршөөлгүйгээр галдан шатааж байлаа.

Норвегийн Берген дэх агаарын цэргийн бааз германчуудад эзлэгдсэнээр нутагтаа ирж буй английн нисгэгчид

Хатан хааны агаарын хүчин Лондонг агаараас сайн хамгаалж байсан ч үе үе тэнцвэргүй тулаан өрнөж германчуудын бөмбөгдөлтөд өртөж байв.

Нацистуудыг Британийн аралд газардахад хамгийн их саад болж байсан Английн тэнгисийн хүчнийг Германы бөмбөгдөгчид дайрч байна

Холбоотнууд буюу Англи, Францын арми нацистын эсрэг 144 дивизийн 3 сая 300 мянган цэрэг, 13974 их буу, 3383 танк, 2935 нисэх онгоцтойгоор Францын газар нутагт дайтаж эхэлсэн

Франц болон Бельгид хийсэн цэргийн ажиллагаанд Германы талаас 141 дивизийн 4 сая гаруй цэрэг, 7378 их буу, 2445 танк, 5,638 нисэх онгоц оролцож байлаа. Үүнд зургадугаар сарын 10-нд Францад дайн зарласан Италийн 300 мянга гаруй цэрэг багтаж байв. Германы тал нисэх хүчнээр Холбоотнуудаас давуу төдийгүй бүхий л зэвсэглэлээр тэднээс илүү орчин үеийн хор хөнөөлтэй зэвсэг ашиглаж байгаагаа харуулсан юм.

Германы танкууд орчин үеийн сайтар зэвсэглэгдсэн танкууд байсан бол Франц, Английн танкууд дэлхийн нэгдүгээр дайны сүүлээр ашиглаж байсан танкууд байлаа.

1940 оны тавдугаар сарын 10-нд нацистууд Люксембургийн хилийг давлаа.

Тавдугаар сарын 30-нд Бельгид болсон тулалдаанаар Холбоотны тал асар их гарз хохирол амсаж Бельгийг бүрэн алдлаа.

Францын цэргүүд. Дэлхийн нэгдүгээр дайны үеийн буу, зэвсэг, хувцас хунартайгаа нацистуудын өөдөөс эрэлхгээр тулалдаж байсан ч харилцаа холбоо өндөр хөгжсөн Гитлерийн моторжуулсан дивизүүдэд бутниргүүлж байв.

Зургадугаар сарын 02-нд Гитлерийн дивизүүд Голландыг эзэллээ.

Бөмбөгдүүлж сүйдсэн Бельгийн хот

Германы агаарын дайралтаас нуугдаж буй бельгийн цэрэг, иргэд

Дункиркийн эрэгт нацистуудад ялагдаж зугатаж яваа мянга мянган англи, франц цэргүүд хөлөг онгоц хүлээж байна. Тэдний зарим хэсэг нь Англид буух хүртлээ бөмбөгдөлтөд өртөж тэнгисийн усанд үй олноороо амиа алдсан юм.

Дункиркийг орхиж буй Холбоотны цэргүүд

Зургадугаар сарын 05-нд германчууд Fall Rot (Улаан ажиллагаа)-ыг эхэлж, жигүүрийн маневраар Мажино шугамыг сэтэлж, Францын нутагт цөмрөн орсон юм. Улмаар Францын тулалдаан буюу Францын уналтад германы цэргийн хоёр гол ажиллагаа нөлөөлсөн. Эхлээд Fall Gelb (Шар ажиллагаа)-ийн үр дүнд Германы зэвсэгт хүчин Арденн хүртэл давшиж, Бельгид байсан Холбоотны хүчнийг бүсэлж авсан. Динамо ажиллагааны явцад Британийн Явуулын Хүчин болон олон Франц цэргүүд Дункиркийг орхисон.

Бельгид явуулсан Германы цэргийн Динамо ажиллагаанаас зугтсан 330 гаруй мянган англи цэргүүд эх орондоо эргэж ирсэн юм

Данийн нийслэл Копенгагеныг дөрөвдүгээр сарын 20-нд буюу Адольф Гитлерийн төрсөн өдрөөр нацистууд эзэлж баярын парад хийсэн юм

Хуучирч муудсан Францын танкууд Германы хүнд танкуудын өөдөөс эсэргүүцэл үзүүлэхэд хангалтгүй байжээ

Люксембургийн гудамжаар нацистууд

Зургадугаар сарын 05-нд германчууд Fall Rot (Улаан ажиллагаа)-ыг эхэлж, жигүүрийн маневраар Мажино шугамыг сэтэлж, Францын нутагт цөмрөн орсон юм

Германчууд армийнхаа ялалтын мэдээг тухай бүрт эх орондоо баяр ёслолын байдалтай сонсдог байлаа

Английн ерөнхий сайд Уинстон Черчилл цэргүүдтэйгээ уулзаж байна

Францын засгийн газар Бордо руу зугтаж, Францын нийслэл Парис хотыг Германы Вермахтын цэргүүд 6 сарын 14-нд эзэлсэн байна. 6 сарын 17-нд Филипп Петен Франц улс гал зогсоох хэлэлцээ хийх хүсэлтэй байгааг зарлаж, 6 сарын 22-нд Франц болон Германы хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулагдаж, 6 сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн аж.

Францын баруун, хойд хэсгийг Герман улс, зүүн өмнөд хэсгийн жижиг газрыг Итали улс эзэлж, өмнөдөд эзлэгдээгүй "чөлөөт бүс" үлдэн, Франц улс гурав хуваагдав.

Улмаар 1942 оны 11 сард Герман Францын үлдсэн нутаг болох "чөлөөт бүс"-ийг ч эзэлж, Франц улс 1944 онд Холбоотнууд Нормандид газардах хүртэл Тэнхлэгийнхний захиргаан дор байсан бол Доод Улсууд 1944, 1945 он хүртэл Германы мэдэлд байсан билээ.

 

Франц, Английн армийнхан Германы Panzer 1, 2-ыг үзээд гайхан шагшиж байсан гэдэг. Гэтэл Оросууд түүнийг нь үзчихээд Германыг орчин үеийн зэвсгээ нуулаа гэж "гомдоллосон" байдаг. Дараа нь холбоотнуудын танкийг үзээд "гинжтэй чингэлэг" л байсан гэж түүхэнд бичсэн байна. Гэтэл үнэндээ Оросын танкууд илүү сайжирсан байсан, гэхдээ Германаас бусад аль ч улс цоо шинэ зэвсэгээ тэр үед олноор үйлдвэрлэж чадаагүй байсан. Харин Гудериан "Анхаар, танкийн блицкриг" номынхоо онолыг Францад туршсан, өөрөөр хэлбэл танкийн бие даасан ажиллагаа явуулах, гүн ар талд цөмөрч гол зангилаануудыг бие даан эзлэх, фронтын шугамд ар талаас дарамт үзүүлэх замаар хэдий эрэлхэг зоригтой эсэргүүцсэн ч Франц-Английн хүчийг "амархан" ялсан. Парисийг ажилчдын сайн дурынхан л долоо хоног хамгаалаад бууж өгсөн юм.

Дэлхийн нэгдүгээр дайны туршид фронтын шугамаар зууралдан тулалдаж асар их хохирол амсаж байсан орчин үеийн Герман улс хэдхэн сарын дотор ийнхүү томоохон амжилтад хүрсэн юм. Улмаар Гитлер генералуудтайгаа дорно зүгийн хүчирхэг цэргийн гүрэн Зөвлөлтийг довтлох төлөвлөгөө боловсруулж эхэлжээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 23. 8:50
Зочин

Ямар үлгэр шиг юм бичдэг юм дээ. Зүгээр гэрэл зурагнуудыг тавьчихгүй бас мэдэхгүй байж давслаад тайлбар бичих аядаж.

1 сар 30. 2:02
Одко

Франц бол яахав тэр үедээ айхтар арчаагүй байсан юм шиг байналээ. Дайн зарлачихаад зэвсэглэл хөөцөлдөөгүй тэгээд дэлхийн 1-р дайных шигээ фронт сахиж суух юм шигээ санасан юм шиг байгаан. аа харин их британи бол өөр шүү. Агаар болон танкын цэрэгтээ дэвшил гаргасан. 40 он гэхэд матилда гээд хүнд танкаа гаргачихсан байсышд. Тэгсэн нацистууд хүнд танкгүй байлаашд. Дайн эхэлснээс хойш анх удаа л эх газар дээр тэр блицкриг гэдэг зүйлийг нь үзээд хамгаалалт байтугай яаж байлдах учраа ч олоогүй биз. Яалтачгүй өрнөдөд бол шинэ тактик нь маш сайн зохицсон байналээ. Аа дорнодод бол өөрийг байсныг нь түүх гэрчилнэ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]