Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Цавчаал боомтын хаалга, түүний бичээсУншсан10,582

Энэ бол 700 гаруй жилийн тэртээд монгол хэл аялгуу ямархан байсныг харуулах маш чухал баримт юм. Шуудхан хэлэхэд тэр эрт цагт монгол хэл аялгуу яг л өнөөгийн бидний хэлэлцэж ярилцаж байдаг шиг л байж.

Бээжин хотоос 70 км-ийн зайтай чанх хойд зүгт Цагаан хэрэмийн Бадалин нэрт газарт хятадаар Зюй-юнгуань гэдэг, монголчууд XIII зуунаас янагш Цавчаал боомт хэмээн нэрлэж ирсэн цэргийн харуулын боомт (монголчууд застав гэдэг орос үгээр сайн мэднэ) оршдог. Энд эрт дээр цагаас янагш хилийн боомт оршиж, харуулын цэргийн анги хуаран хуарагнан сууж байжээ. 1342 онд Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөрийн зарлигаар энэ боомтын Юньтай буюу монголоор Үүлэн тавцан хэмээх газарт сүрлэг том хаалгыг гурван суваргын хамт барьж байгуулжээ. Харин цагийн уртад суваргууд нь нурж үгүй болсон байна.

Цавчаал боомтын хаалгыг сүрлэг томоор барьж, хаалгын ирмэг эмжээр, дотор талын хана туурга, адрын чулуун дээр нь хээ угалз, бурхад, хувилгаадын болоод элдэв амьтдын дүр хөргийг гайхамшигтай уран нарийнаар сийлэн урласан байдаг. Хаалганы гадар ирмэгийн оройд хангарьд шувууны товгор сийлбэр дүрс байдаг нь өнөөгийн манай нийслэл хотын сүлд хангарьдын бэлгэдэлтэй агаар нэгэн аж. Хаалганы дотор хананд арван зүгийн бурхан, сахиулсан архадууд, хот мандлын уран нарийн сийлбэр буйн дээр тааз адарт нь том жижиг бурхдын олон чулуун сийлбэр бий.

Хаалганы дотор талын хоёр хананд зургаан хэл бичгээр сийлэн бичсэн Бурхан багш хийгээд Хубилай хааныг магтан дуулсан утгатай шүлэг магтуу нь долоон зууны тэртээх бичиг соёлын хосгүй өв дурсгал мөн. Хятад, монгол /дөрвөлжин үсгээр/, манж, түвд, тангад, уйгур зэрэг зургаан хэл бичгээр бичсэн энэ дурсгалын талаар өнгөрсөн зууны жараад оны үед академич Ц.Дамдинсүрэн 1959 онд хэвлүүлсэн “Монголын уран зохиолын дээжис Зуун билиг” алдарт бүтээл болох “Монголын эртний уран зохиолын түүх” номондоо дурдан, шүлгийг нь дөрвөлжин үсгээс худам монгол үсгээр хөрвүүлэн оруулсан байдаг. Энд тэр шүлгийг оруулсу:

     

Цавчаал боомтын хаалган дээрх бичээс
Ом свасти энх эсэн болтугай.
Залгамж цагаан зааны зулзаганы [су-дур?]...
Заяан тутам алтан заан хөлгөнийг олоод,
Цагийн эцэст Накабали нэрт болоод хүртэвэй.
Цаглашгүй амгаланг тэр хүртжээ.
Их цогт Бала Чакраварди Ашоки хаан бээр
Их буянт бурхан багшийн шарилыг хурааж,
Их дэлхийг суврагадаар гоод чимж,
Их шашныг ертөнцөд маш гийгүүлвэй.
Утайн орчин мэргэн нэрт их хаан болж
Өндөр их суврагадаар улсаа чимж,
Ороор наян наслах хэмээн вивангирид өгтсөн,
Өргөн билигт, суут бодьсад сэцэн хаан бээр
Далай улсын амьтныг амуулруун,
Далай буянтын шажин номыг дэлгэрүүлэн,
Далайн хязгаар хүртэл их суварган босгож,
Далай буянуудыг амьтнаа залгамж болговой.
Тэнгэрээс заяатан бодьсад нарын явуулсан
Тийм тансаг сайн үйлсийг алтанд дурдаж,
Тэнгэрийн хөвгүүн, хүний эзэн хаан бодьсад
Дэлхий агуй энэ суварганыг үүтгүүлвэй.
Энэ хаан бодьсадын алтан зориг чиний тулд
Элдэв хэргүүд төгс бүтээн Цавчаал дотор
Үүрд уртад байхын чулуун гүрсээр энэ сувраганыг
Үл удуулан төгс бүтээвэй.
Ариун энэ сүм сувраганыг босгоод,
Хутагт Ананда, дуаз Ширибадраа лам диши бээр
Адистэд шингээн буян нэмүүлрүүн,
Аравнай хийлгэж, алтан гэгээнд зорьсныг төгс бүтээвэй.

 

Үнэн дээд энэ их буяны хүчинд
Улсын ивээл хаан суут бодьсад эзэнд
Урьд өгүүлсэн ач үрийн болбор төгсч,
Өлзий жаргалан үүрд уртад нэмэх болтугай.
Дөрвөн тивийг өдөржин тойрох их ухаант,
Дүрвэлзэн бүхүй гэрлийн хүчин маш ихт,
Төгрөгийн зул наран мэт сайн ном шажин тодорсоор,
Хамаг ертөнц гийх болтугай.
Бүтэн ертөнцөд тусыг бүтээх богдос хутагтан,
Бүрхэг үгүй намрын цагийн тэргэл сарнууд,
Буянтан үйлс явуулахын сэрүүн гэрлээр
Бүрнээ тусыг хүргэн үүрд жаргах болтугай.
Далайн ззэн, улсын хаан суутын
Далай эрдэмт оройн чимэг гурван эрдэнэс,
Далай буян адистидээ тавьж өгөөд,
Далай амьтныг жаргаланд зохиох болтугай.
Хэрэглэгчин хүсэгчний гагц шүтээн,
Гэгээн буянт хаан суут галбарвас модны гишүүн,
Навчин алтан ургууд дэлгэрсээр,
Хэзээд сансар эцэслэтэл байх болтугай.
Ал нал алтан чимэг мэт бодьсад хааны,
Амьтны эшнүүдийн, түүнчлэн тайзын,
Авирд сайн номын жаргалан хүртсээр,
Амин насан, буян хутаг нэмэх болтугай.
Хүнүүд, ноёд бүрэн сэтгэл нэгдэж,
Хий хур, тариа тоос цагаар бүтэж,
Гэмэр чимэр өвчин царын нэр устаж,
Гэтлэх амьтан нас бүр жарган атугай.
Тэнгэрийн хөвгүүний зарлигаар энэ үйлийг,
Тэргүүнээс эцэс хүртэл дуран хүргэсэн
Дээд Наншин ламын дизи, аяга тахимлаг,
Дэлгэр оюут Ринчиндорж нэрт гэвшийн,
Зар хадгалагч тайпин дафу-гийн,
Зарчим оюут сайхан люшү,
Жиньган и-юаньши-гийн
Жалалдун бас Пүшянь...

Их эрдэмтэн академич Ц.Дамдинсүрэн Цавчаал боомтын хаалганы бичээсийн талаар өгүүлэхдээ: “Бээжин, Чуулалт хаалга хоёрын хооронд Зюй-юнгуань буюу Чавчаал боомт нэртэй хавцал газар бий. Энэ хавцлын чулуун хаалган дээр 1345 онд санскрит, түвд, монгол, уйгур, хятад, тангад зургаан хэлээр бичсэн дурсгалын бичиг үлджээ. Үүний дотор монгол хэлээр дөрвөлжин үсгээр бичсэн хоёр бичиг байна. Энэ хоёр бичиг нь шүлгээр бичигдсэн тул XIV зууны үеийн уран зохиолын дурсгалт бичгийн тоонд орох юм. Ерөөс монголын дөрвөлжин үсгээр бичигдэж үлдсэн дурсгалын бичиг цөөн байна. Цөөн байгаа түүний ихэнх нь лам нарт эрх хүндийг олгож дархалсан жуух бичиг, ноёд даргач нарт олгосон пайзын бичиг, зоосон дээрх үсэг зэрэг болно” гэсэн байдаг.

Тэрээр цааш нь “Чавчаал боомтын бичиг шиг шүлгээр бичигдсэн дөрвөлжин үсгийн дурсгалт бичиг байхгүй. Үүний шүлгийг хянаж үзвэл түвд, хятад зэрэг бусад хэлнээс орчуулсан биш, монголоор бичсэн шүлэг бололтой. Зарим бадгийг нэлээд уран дүрслэлтэйгээр бичсэн байна. Агуулгын тухай хэлвэл бурхны шажны агуулгатай юм. Хубилай сэцэн хааныг магтаж, түүнийг Энэтхэгээс уг сурвалжтай болгож бичсэн ба эрт цагт Энэтхэг оронд бурхны шажныг тэтгэж дэлгэрүүлсэн Ашока хаантай зүйрлэсэн байна.

Ашока хаан бурхны шарилыг оршуулах суврага босгосны адилаар Хубилай сэцэн хаан их суврагыг босгож шажныг дэлгэрүүлэв гэжээ. Цавчаал боомтод чулуугаар их суврага байгуулаад Анандашири бадар ламаар аравнай өргүүлж ариутгуулсан тухай бичжээ. Суваргыг байгуулах буюу засаж сэлбэх ажилд оролцсон лам Иринчиндорж, Тайпин, Дафу, Лю Шоу нарын зэрэг хүмүүсийн нэрийг эцэст нь дурдсан байна” гэж бичсэн байдаг.

Энэ бол 700 гаруй жилийн тэртээд монгол хэл аялгуу ямархан байсныг харуулах маш чухал баримт юм. Шуудхан хэлэхэд тэр эрт цагт монгол хэл аялгуу яг л өнөөгийн бидний хэлэлцэж ярилцаж байдаг шиг л байж. Харин ч онцгой яруу сайхан байж. Монгол төрийн дээдэс, төр, шашны хүрээнийхэн харь газарт 100 шахам жил ноёрхон суусан гэхэд эх хэлээ сайн мэддэг байж. Энэ бол маш чухал гэрч баримт гэдгийг дахин хэлье. Ухаан нь Чингис хааныг монгол хүн байгаагүй, орос, казах, солонгос... хүн байсан мэтээр түүхийг гуйвуулах, улайм цайм булаах хандлага сүүлийн үед цухалзах болсон. Үүнд олон зүйлээр хариу барьж болохын ноттай нэг гэрч нь энэ юм. Ийм хэл аялгуугаар ярьж байсан хүмүүс яаж казах, яаж орос, яаж солонгос... байх юм бэ?

Аливаа улс орон нийслэл хотдоо юм уу, аль нэг дурсгалт газраа ёслол, хүндэтгэлийн хаалга босгодог уламжлал бий. Парижийн ёслолын хаалга, Берлиний Бранденбургийн хаалга, Сөүлийн, Москвагийн,... гээд тоочвол өчнөөн олон. Улаанбаатарт ч бий. Гэхдээ Нисэхийн цагаан хаалга, Комбинатын цагаан хаалга зэрэг нь монголын түүх, соёлын илэрхийлэл болж чадаагүй. Саяхан Туулын хөвөөнд байгуулсан хаалга ч тэр. Ер нь үндэсний гэгдсэн аливаа томоохон зүйлийг барьж байгуулахдаа бид урьд өмнийн өв уламжлалаа хардаг, тусгадаг баймаар.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 14. 3:45
Ган

Жингэр нохой хуцаж л байдаг Жингийн цуваа явж л байдаг гэдэг үг бий Түүх үгүй казак, Монголын эрхэнд байсан Оросууд хуцаж л байг Тэглээ гээд Чингис хааныг дэлхий нийт Казак Орос Турк ч юм уу хүн байсан гэвэл хүлээн зөвшөөрөхгүй Хөх инээд нь хүрнэ Гадаадад байгаа түүхийн бүх баримт монгол гэдгийг биднээс хамаарахгүй баталж байна. Монголд археологийн баримт алга гэх юм Цөөхөн ч гэсэн бий шүү Ташуурын хугархай алга гэнээ Саяханыг хүртэл монгол эмэгтэйчүүдийн гоёл одоогийн саятнаас илүү үнэтэй зүйл хэрэглэж байсан Ард түмэн нь баян үлдсэн Дээдсийн буянд мөргөе дөө

11 сар 17. 17:51
ЗочинБи

Танд Талархамуу ?

9 сар 6. 20:55
TATARuud xurtel baruun tald

НАДАД БАС ЭРГЭЛЗЭЭТЭЙ САНАГДААД байсиймаа ЯАГААД Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Тэр их үйл явдлаас эд өлгийн,хот суурингийн УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ ЗААВАЛ.Харамсалтай олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТ аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өвлүүлж явааг нь СУДАЛЖ мэдээд ,,, БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэхэхМГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэвт шингэсэн ардын ДУУ. төрийн далбаан дээрхи ИНЯН(манай эрдэмтэд эр эм загас гэж бурдаг бсн хэхэ) гхм ЭНЭ ИХ ХЯТАДын соёлыг ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.Бидны ӨВӨӨ ЭМЭЭгийн бидэнд өвлүүлсэн мөнгөн эдлэл эмээлын баавар.дэнзэн ташуур босоо захтай дээл ГХМт, ер нь МГЛ үндэсний соёлын өв ЯГААД ЭРТны БУНХАН малтлагаар илэрдэггүйЮМ бэ..Архиологийн олдворууд шаал өөр зүг заагаад байхнь урамгүй.Та соёл өөрчлөгддөг гэх байх,гэвч ХЯТАД МАНЖийн өв соёлийг хойч үе УДАМ нь ЯЛГАХАА байтлаа ӨӨРИЙМШҮҮЛСЭН нь хэний буруу вэ.

11 сар 17. 17:54
ЗочинБи

Бидний арчаагүйнхээ. Гэхдээ түүх түүхээрээ үлддэг юм байна. Монголыг хэн ч магтаад хэрэггүй, хэн ч доош нь хийх гээд чадахгүй.

11 сар 13. 18:41
Зочинhaan

ter tataaruud chin manai tuuhend gardag tataar bishee chi uneheer maliin erliiz yum ha ha hasguud chin manaitai ogt hamaagui tureguud shuu dee.odoonii turk bol ter ueiin tureg bish persuud davamgailsan ugsaa garval n ter gehiin temdeggui bolson uls.ymar saindaa manaid baisan turegiin urgeljlel gej uursdiiguu enduurdeg yum

11 сар 7. 17:32
Зочин

ter oorsdiigoo turk ugsaatai geed bgaa Kazakstanii xasaguudiin 50% ni mongol gedgee meddeg yum bolov uu? Tenegteed l bid bol Naiman,Jalair ,Mergid ,Khongiraad ovgiin xumuus Mongold onoodor iim ovog baixgui boloxoor bid Chingisiin ur sad,Tegexleer Chingis kazak xun .Mongoliin ezent guren bus Kazakiin ezent guren baisan geed l soliorood baix yum. Ner l boloxoos bish Kazakstand bgaa Mergid Naiman Khongiraad ovgiin xasaguud ta nar Yax argagui Mongoliin neg xeseg Chingis bolon ter ueiin Mongoliin noed taij nariin udam. Zovxon naad kazak gedeg neree l bolichix.Ter ued Kazak gej ovog undesten ner ch bgaagui.Kazak xeleer ch yarij bichij zarlig tushaal gargaj bgaagui.Xerev baidag bol gargaad ir! Tegvel odoogiin ar mongolchuud ta nariin xeldegeer Manj undestenii uldegdel bolie.

11 сар 7. 3:01
Зочин

юугаа солиороод бнаа

11 сар 6. 17:28
Ойрад монгол

Хасгууд 13-р зууны монголчууд юм бол яагаад монгол хэлээр, монгол бичгээр бичихгүй байгаам бэ? Цагийн уртад соёл, хувцаслалт, эдэлж хэрэглэдэг зүйлс өөрчлөгддөг юм аа. Мөн хэл хэдэн зуун жилд бага багаар өөрчлөгддөг. Жишээ нь өнөөгийн англичууд Ромын эзэнт улсад эзлэгдэхээс өмнөх үе, Ромын үе, Ромчууд гарч явсны дараа герман угсааны Англо-Саксонуудын үе, Байлдан дагуулагч Вилгелм 1066 онд Францаас английг эзэлсэн үе, Шекспир, Оливер Кромвел нарын үе, Колоничлолын үе, Аж үйлдвэрийн хувьсгалын үе, Дэлхийн 1, 2-р дайны үе, Битлз хамтлагийн үе орчин үе гээд үеүүдэд хувцаслал, эд өлгийн зүйл, амьдрах хэв маяг, соёл, гээд бүхий л зүйлс аажмаар өөрчлөгдөж, хэдэн зууны дараах үеээсээ шал өөр болсон байх юм. Тэгэхлээр Монголчууд өнөөдөр яг 13-р зууны өмнөхтэйгээ адилхан байх албагүй ээ хө

11 сар 13. 18:08
Зочин

тэ1

9 сар 15. 12:42
Зочин

Хамгийн гол өв үндэс бол Монгол хэл юм.

7 сар 16. 22:30
post.guest

uneheer manai ulsad tuuh ulajlaliin hoshoo dursgal geheer haraad l omogshij baharhahaar tiim zuil hed bdg bol

6 сар 21. 0:18
Үр удам

За тэр 700 жилийн өмнө Монголын хаад язгууртнууд Буддын шашинтайл байж шүү дэЭ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
13 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү