Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын армид малгайгүй ёсолдог болсон уу?Уншсан8,108

ЗХУ-ын үед цэргийн ёсолгоо нь Англи, Америк ёсолгоотой төстэй боловч гарын алга доош харан, дунд хуруу баруун хөмсөгний баруун үзүүрт хүрэх байдлаар тэгш хийх ёстой болжээ.

Улсын сүр нь цэрэгтээ, цэргийн сүр нь жагсаалдаа гэж ярьдаг. Ганцхан жагсаал ч биш хувцас хэрэглэл, буу зэвсэг, биеэ авч яваа байдал... гээд олон юманд байдаг байх. Энэ дундаас цэргийн ёсолгоо гээч нэгэн зүйлийн тухай тогтон ярих гэсэн юм.

 

Цэргийн ёсолгоо үүссэн тухай олон янзын түүх, яриа байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн сонирхолтой, бодит байж болох эхний хувилбар. Энэ нь хүлэг баатруудаас үүдэлтэй юм. Хүлэг баатрууд халз тулаан хийхийн өмнө өөд өөдөөсөө тулан зогсоод дуулганыхаа нүүрний хаалтыг өргөж, нээж нүүрээ ил гарган өөрийгөө таниулдаг байжээ. Мөн дуулганы хаалтаа өргөх нь цэвэр шударгаар тулалдана гэсэн утгатай байсан гэдэг.

Хоёрдугаар хувилбар нь Англи хэмээх арлын орноос гаралтай. Тухайн цаг үед олонх армийн бага тушаалын цэрэг, офицер нь том тушаалын даргаа хараад малгайгаа авч ёсолдог байсан ба үүнтэй цуг сөхрөх, бөхийх, тонгойх... зэрэг хирийн нугарагчийг тэвдүүлэх олон үйлдэл цуг хийдэг байжээ. Гэтэл XVIII-XIX зууны үед цэргүүдийн малгайн хэмжээ дамжаа томорч, өргөж авах байтугай толгой дээрээ байлгахад ч хэцүүхэн гэмээр болсон байна. Тиймээс малгайн саравчинд гараа хүргэх байдлаар ёс гүйцэтгэх болжээ.

Англи ёсолгоо

Гэхдээ ёслох явцдаа нүдээрээ цэх харж, толгой гудайлгахгүй байх ёстой ба энэ нь хэдийгээр зэрэг тушаал өөр боловч чөлөөт хүмүүс, нэгэн улсад зүтгэж буй цэргүүд гэсэн утга санааг агуулах ёстой байв. XIX зууны дунд хэсгээс тухайн цаг үеийн хамгийн хүчирхэг, хамгийн “ моодны” арми болох Их Британийн армийн ёсолгоо бас л өөрчлөгдсөн байна. Одоо гарын алгаа тэгшлэн малгайдаа хүргэх байдлаар ёслох ба гарын алга гадагшаа буюу биетэй харьцуулахад урагшаа харсан чиглэлтэй байх ёстой болжээ. Энэ ёслол одоо хүртэл хэрэгжиж байгаа бөгөөд чухам олон армийн ёсолгоо үүнээс үүдэлтэй гэдэг.

Англичуудтай дайтаж байсан америкчууд  тэрхүү ёсолгоог бас өөрийн армид хэрэгжүүлсэн бөгөөд бага зэрэг ялгаатай байна.

Америк ёсолгоо

Их Британийн тэнгисийн цэргийн ёсолгоо нь армийнхнаас арай ялгаатай байсан гэдэг ба учир нь хүнд хүчир, бохир заваан ажил хийж гар нь бохирдсон усан цэрэг гуай гарынхаа хамаг “ариун нандиныг” харуулан ёслох нь муухай харагддаг учир гарын алгаа доош харуулан ёсолдог байсан нь  Америкийн армид тэр чигээрээ үлджээ. Гэхдээ америкчууд гараараа нар хааж байгаа мэт гараа ихээхэн урагшаа болгосон байрлалтай байлгана.

Орос ёсолгоо

ЗХУ-ын үед  цэргийн ёсолгоо нь Англи, Америк ёсолгоотой төстэй боловч гарын алга доош харан, дунд хуруу  баруун хөмсөгний баруун үзүүрт хүрэх байдлаар тэгш  хийх ёстой болжээ.

БНМАУ-ын армийн ёсолгоо нь ЗХУ-ын ёсолгоог яг тэр чигээр нь авсан гэж ойлгож байна.  Харин Монгол Улсын цэргийн ёсолгоо нэлээд өөрчлөгдсөн бололтой харагддаг нь малгайгүй ёслох явдал юм.

Монгол ёсолгоо

Хуучин ЗХУ-ын үед цэргийн ёсолгоо гэдэг нь зэвсэг нэгт нөхдүүддээ хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг гэдэг утгаар заавал малгайтай үед л энэ ёсолгоог гүйцэтгэх дүрэмтэй байсан нь Монголын армид ч хэрэгжиж байсан билээ. Харин сүүлийн үед малгайгүй ёсолж байгаа цэрэг, офицер их харагдах болсон нь дүрэм өөрчлөгдсөнтэй холбоотой гэж нэгэн хүн дэндүү товчхон гэмээр тайлбарлаж өгсөн юм.  Малгайгүй ёсолдог өөр улс хаана байдаг юм бэ? Мэдээж олон орон  байдаг байх. Гэхдээ нэг том улс малгайгүй ёсолдог нь АНУ-ын арми.

Америкийн армийн цэрэг офицерууд малгайгүй ёсолдог нь тэдний түүхтэй холбоотой юм. Учир нь Америкийн армийн ихэнх ёс, заншил нь иргэний дайнд ялалт байгуулсан “Хойдуудын” ёс бөгөөд тухайн үед ихэнхдээ сайн дурынхнаас бүрдэж байсан “хойдуудын” цэргүүдэд тэр болгон малгай гэж байсангүй. Угаасаа ч хувцас хунар нь “өмнөд”-ийнхийг бодвол илүү чөлөөтэй, аливаа жагсаалын бэлтгэл сул  хойдууд малгай байхгүй бол тоох ч үгүй ёсолдог байснаас ийм заншил үлдсэн хэрэг. 

Харин Монгол Улсын армийн хувьд ямар гээч түүхийн хувьд малгайгүй ёслох нь зөв байсныг гэнэт илрүүлснийг миний бие хайгаад ч олж мэдсэнгүй. Арай өөр, бас нэг “ахад” үнэнчээ харуулах гэж тийм өөрчлөлт хийгээгүй байлгүй.

P.S

Хэдийгээр цэргийн ёсолгооны тухай яриа боловч энд жаахан хадуурч бас нэг ёсолгооны тухай ярих хэрэгтэй болов уу.  Энэ бол Францын дундад зууны үеийн шадар цэргүүд, тайж, сурвалжит ноёд нарын ёсолгоо юм. Дюмагийн шадар гурван цэрэг романаар хийсэн, олон улс орны өчнөөн кино байдаг бөгөөд тэдгээр кинонууд дээр гарч байгаа ёсолгоо гэж жигтэйхэн сүртэй зүйл байдаг билээ. Тэрхүү ёсолгоо хийх гэж томоо гээч малгайгаа аван ийш тийшээ сэвэн бараг л бүжиглэх аяддаг нь бас учиртай юм гэнэ.

Дундад зууны үеийн Францын хотод бохирын шугам гэж байгаагүй учир  юугаа... нөгөө... юмаа цонхоор зүгээр л цацчихдаг байж. Мэдээж цонхон дор нь хүн явж таарна, дээрээс нь өнөөх... юу асгарч таарна. Ийм аюултай явдлаас болгоомжилж том гээчийн хүрээтэй малгай өмсөх “моод” бий болсон гэнэ. Тэгвэл яахаараа тэр нөгөө...юутай.., тун ч тааруухан үнэртэй байж болох малгайгаараа ийш тийш сэвэн маягладаг хэрэг вэ?  Харин ч нууж хаах...

Уг нь тэр элдэв юмтай малгайгаа харуулахгүй гэж, тааруухан үнэр үнэртүүлэхгүй гэж  малгайгаа аван ардаа барьдаг байсан ба Франц юм болсон хойно энэ хөдөлгөөнөө жигтэйхэн ганган сүржин болгосон нь тэр. Дараа нь цонхоор юм асгахдаа заавал урьдчилан хашгирч сануулах ёстой хууль гарснаас хойш (ийм хууль байсан гээд л байгаа юм даа) малгай бохирдох нь багасаж өнөөх малгайгаараа хийх ёсолгооны хөдөлгөөн ч улам бүр маягтай болсон байж таараа.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 17. 9:01
Зочин

Бэлтгэл хурандаа цолыг яаж авсан юм бүү мэд... нөгөө ерөнхий сайд Хүрэлсүх л лав малгайгүй ёслож бгаа нь зурагтаар гарч бна лээ.

4 сар 27. 16:55
mohgol

tseregiin ecolgoo ni ebrop zugiin huntei mendlehdee malgaiggaa abdag estoi holbootoi harin ni mongolchuud bol huntei mendlehdee malgaigaa umsuj tobchoo buren tobchildog

4 сар 6. 12:04
Зочин

Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцоод, тэдний ёсыг авахаас өөр аргагүй болсон байж магадгүй.

4 сар 6. 9:30
хуучин цэрэг

зэвсэгтэй болон малгайгүй үед ёсолдоггүй байсан даа

4 сар 5. 22:53
M

gadniihniig duuraij pyaldagdaj baiwal yaaj ch yosolson yaahwede tee haha pyaz gj. bidnii uwuu nar ugn baildan daguulj uursdiin soyol zan uilee olon ulsad newtruulj hewshuulj bsn busuu

4 сар 5. 20:24
Зочин

Шинэ дүрмэнд байгаа. Харин гэхдээ албан тасалгаа болон ажлын байранд байх үедээ гэж заасан

4 сар 6. 9:29
20-Р ЗУУНЫ ЦЭРЭГ

МАЛГАЙГҮЙ БОЛ ӨРӨӨ ТАСАЛГАА ХАА Ч ГЭСЭН ЁСЛОХ ЁС ҮГҮЙ. ЦЭРЭГ БУС ЭНГИЙН САЙДТАЙ БОЛЖ ЗАВААРСАНААС МАЛГАЙГҮЙ ЁСЛОХ Т1 ЁС ДҮРМЭНДЭЭ ОРУУЛСАН ЮМ БАЙХ ДАА. БАЙЛДАГЧ Ч ЦОЛ ЗҮҮЖ ҮЗЭЭГҮЙ БАЦААНУУД ЕР НЬ БАТЛАН ХАМГААЛАХ САЙД БОЛДОГ Т1ЛЭЛ МАНАН-ГААС ӨӨР ЗАСАГЛАЛД БҮҮ ТОХИОЛДООСОЙ ДОО

5 сар 26. 9:02
Зочин

Ардчилсан тогтолцоотой бүх улс иргэний сайдтай, бүү бачуур. Малгайгүй ёслох бол дэлхийн олон оронд хэвийн зүйл. нэгэнт дүрэмдээ ингэж оруулсан бол дагаж мөрдөж сурах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]