Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

23 насандаа 360 хүний амийг авраад хорвоог орхисон бүсгүйн түүхУншсан3,386

Тэр онгоцонд Ниржа Бханот хэмээх үзэсгэлэнт энэтхэг бүсгүй стюардессаар ажиллаж байгаагүй бол олон зуун хүн үхэж үрэгдэх байсан юм.

Энэ бүхэн 1986 оны 9-р сарын 5-нд Пакистаны нийслэл Карачи хотод болсон юм. Карачигийн нисэх буудлаас хөөрөх гэж байсан Пан Америка авиа компанийн Боинг онгоцыг исламын шашны хэт даврагчид булаан эзэлж, барьцаалсан билээ.

Тэр онгоцонд Ниржа Бханот хэмээх үзэсгэлэнт энэтхэг бүсгүй стюардессаар ажиллаж байгаагүй бол олон зуун хүн үхэж үрэгдэх байсан юм. Ниржа Мумбай хотод дунд сургууль төгссөн бөгөөд машид үзэсгэлэнтэй нэгэн байсан болохоор загвар өмсөгчөөр ажилладаг, олон ч компаниудын рекламд тоглодог байжээ.

Бүтэлгүй гэрлэлтийнхээ дараа тэрээр реклам сурталчилгаанд тоглох нь хэвээрээ байсан ч Пан Америка компанид стюардессаар ажиллах болсон.

Ниржа РА 73 онгоцны ахлах үйлчлэгч байсан ба алан хядагчид онгоцонд орж ирснийг түргэн мэдэрч бүх нисэгчдэд мэдэгдэж тэд ч онгоцыг орхин нууц хаалгаар гарч явжээ. Алан хядагчид орсон даруйдаа Америк гэж хэлсэн хүн болгоныг буудаж эхэлсэн байна. Сүүлдээ бүх хүний паспортыг гаргаж үзүүлэхийг, АНУ-ын иргэн эсэхийг нь мэдэхийг хүссэн ч Ниржа заль сэдэж, бүх зорчигчдын паспортыг жорлонгийн нүхээр урсгаж амжжээ.

Пакистаны цэргийнхэн онгоц руу дайрч алан хядагчидтай буудалцаан эхлэхэд Бханот самбаачилж ослын хаалгыг онгойлгож, хийлдэг шатаар бүх зорчигчдыг буулгаж эхэлсэн байна. Ингээд хэдийгээр өөрөө онгоцыг орхих боломж байсан ч суудлуудын дор нуугдсан гурван хүүхдийг олж харжээ. Тэднийг алан хядагчид олж харан буудаж эхлэхэд бүсгүй биеэрээ хамгаалан үхлийн шарх авсан ч хүүхдүүдийг онгоцноос гаргасны дараа үхэтхийн унасан байна.

Хожим нь тэр хүүхдүүдийн нэг нь нисгэгч болсон гэдэг. Харин Энэтхэг улсын үндэсний баатраар насан эцэслэсэн Ниржа бүсгүйг тодруулж, Ашока Чакрагийн шагналыг нэхэн олгосон байна. Түүний ээж 2015 онд таалал төгсчээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]