Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сартуул угсааг мөшгөхүй-2Уншсан12,091

Эртний монгол аймгуудаас мэргэд, сартуулуудтай угшил нэгтэй байж болох талтай юм

Монгол нутагт оршин тогтнож байсан, түүхэнд түрэгийн гэж нэршсэн гэрэлт хөшөөнүүдэд согдуудын тухай цөөнгүй дурьдагдсан, мөн уйгарын хаанд зориулан 758 онд сэлэнгэ мөрний эрэг дээрх Бай-Балык гэдэг хотыг согдууд барьсан гэж төв ази болон уйгарыг судлагч нэрт эрдэмтэн Г.И.Рамстедт тэмдэглэсэн байдгийг академич А.П.Окладников бахархан дурьдсан байна. Ер нь сартуулууд манай эрний өмнөх үеэс эхлэн нүүдэл хийн солонгосын хойг, япон, хойд туйл хүрэх замдаа тархан суурьшсан бололтой. Хойд туйлын саха-урианхай, чүкчи болон манж түнгүс гаралтай ард түмнүүдийн гадаад төрх болон угсаатны зүйн талаасаа монголтой төстэй зан үйл ихээхэн хадгалагдан үлдэхийн зэрэгцээ хэл ярианд нь монгол үгс цөөнгүй байдаг аж. Мөн солонгосчуудын дунд сара-сарам гэж нэрлэдэг ястан байдаг гэх бөгөөд сара гэдэг нь солонгосоор хүн гэсэн утгатай үг болох нь сонирхол татаж байна.

 

Эртний монгол аймгуудаас мэргэд, сартуулуудтай угшил нэгтэй байж болох талтай юм. Учир гэвэл мэргэн, цэцэн гэдэг үгнүүд нэгэн утгыг заах бөгөөд сартуулууд үеийн үед Сэлэнгэ мөрний зүг нүүдэл хийдэг байсныг түүхэн баримтад цөөнгүй дурьддаг бол мэргэдүүд ч Сэлэнгэ хавиар нутагладаг байсныг бид түүхээс мэдэх билээ. Мөн мэргэдүүд сартуул хоньтой байсан нь сартуул, мэргэд хоёр нэгэн угсаатайгаас тэдний хооронд холбоо сүлбээ байсны бас нэг гэрч байж болох юм. Өнөөгийн монголчуудын дундаас сартуулуудтай хамгийн ойр угсаа гаралтай ястан гэвэл буриад /барга/ гэж үзэх үндэслэл цөөнгүй байгаагийн заримаас: 1. Буриадуудын дунд олон янзын сартуул овогтонгууд байна. 2. Ойрад, халхын хямарлын үе XVII зуунаас одоогийн Завхан аймгийн баруун хойд нутаг, Увс аймгийн зүүн урд сумдын нутагт оршин байсан сартуулуудаас нэг хэсэг нь дайжин Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурыг чиглэн нүүснийг олон түүхэн баримт нотолдог. Үүний нэгэн жишээ буриадын аман зохиол “Аламжи мэргэн хүбүүн агуй гоохон дүүхэй хоёр” /Новосибирск-1991/ гэдэг туульд Алтай, Хөхий уулсыг нэг биш удаа санагалзан хайлснаас үзэхэд буриадуудын дунд Алтай, Хан хөхийгээс ирж суурьшаад удаагүй хүмүүс энэхүү туулийг зохиосон ч байж болох юм. Энэ дашрамд сонирхуулахад 1691 онд казак цэргүүдэд олзлогдсон арван гурван настай бяцхан монгол /сартуул/ хүү,  оросын их Петр хааны ивээл дор тус улсын усан замын сүлжээг удирдан зохион байгуулж, гар бие оролцсон онцгой гавьяагаараа орос гүрний түүхэнд М.И.Сердюков нэрээр мөнхрөн үлдсэн нь монголчууд бидний нэгэн бахархал юм. М.И.Сердюковыг сартуул гэдгийн учир гэвэл тэрээр өөрийгөө Сэлэнгэ нутагт төрсөн халимаг, буриад бус жинхэнэ монгол хүн гэж түүхэн баримт үлдээсэн бөгөөд сартуулууд одоогийн буриад нутагт очсон нь хүүгийн олзлогдсон цаг үетэй давхцаж байна. 3. Зарим түүхчид буриадуудыг эртний сартуул /согд/ нутаг өнөөгийн төвдийн /дангуд/ хойд нутгаас нүүн суурьшсан гэж үздэг тал ч бий. Засагт ханы сартуулуудын бүрэлдэхүүнд орж явсан өнө эртний монгол үндэстэн гэх дангуд засагт хан аймгийн сартуул хошуунд цөөнгүй байснаа өвөрлөн нүүсэн тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Одоо ч завхан аймгийн Сонгино суманд л гэхэд тангад овогт хүмүүс байгаа билээ. Энэ дангуд “монголын нууц товчоо” – нд гардаг тангад буюу түүхэнд баруун тангад ч гэж нэршсэн тэр тангад л болов уу? Монголчууд тангад-төвд гэж ярилцдагийн зүүн тангад буюу одоогийн төвд нь сартуул /согд/ болон баруун тангадаараа дамжуулан м.э VIII зууны үед бурхны шашныг авсан гэж үздэг. Ер нь монголчуудын өвөг согдууд нутаглаж байсан газруудад бурхны шажин ихээхэн хүчтэй дэлгэрч байсны ул мөр дундат азид “Уштур-мулло” /Таджик II-V зуун/, “Аджина-теп” /Таджик VII-VIII зуун/, “Сукулук” /хойд Киргиз VI-VII зуун/, “Ак-Бешим” /хойд Киргиз IX-X зуун/, “Ак-курган”, “Барат-тепе”, “Башня Зурмала” /Узбек II-IV зуун/, “Сарык-тепе”, “Куль-тепе”  /Узбек VI-VIII зуун/, “Гяур-кала” /Туркмен IV-VI зуун/, “Тараз” /өмнөд Казахстан VI-VII зуун/, “Костобе” /өмнөд Казахстан VIII-IX зуун/ зэрэг цөөнгүй ул мөр байдаг байна.

Өнөө үед сартуул гэдэг нь олон монгол овгийг багтаасан халх ястны нэр болон ойлгогдож байгаа билээ. Тэдний дунд “Алтан товч” –д зургаан мянганд нэр дурьдагдсан алаг адуун, барга /баргу/ зэрэг эртний монгол овог зонхилдог байна. Үе үеийн монголчуудын түүхэнд Барга овгийн нэр гарахын зэрэгцээ Чингис хааны өвөг дээдэстэй худ ургийн холбоотой байсны заримаас дурьдвал: “МНТ”-нд Баргужин төхмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин гуа-аас суут Алун гуа ээж төрснийг дурьддаг бол Рашид ад Дин “Судрын чуулган”-д Чингис хааны өвөг эцэг Бартан баатрын гэргий баргуд аймгийн Сунигул хатнаас Есүхэй баатар мэндэлсэн тухай бичсэнээс үзвэл алтан ургийн дээд өвгийн онцгой дээдэс баргуд эхээс мэндэлжээ. Сартуулуудын дунд тайж угсаа гаралтай хүмүүс цөөнгүй байдгаас “түмэн сартуул, мянган тайж” гэж ярилцдаг билээ. Энэ талаар улсын бага хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Б.Ламжав “Хуучин засагт хан аймгийн цэцэн сартуул хушууны тойм байдлаас” /1964/ гэдэг өгүүлэлдээ “…1924 онд хүн ам 16925 байсны тал хувь шахам нь тайж язгууртай боловч нэн ядуу зарц тайж ч байжээ” гэж бичсэн нь ихэд анхаарал татах баримт гэлтэй.

Харийн олзныхон гээд байгаа сартуулуудын дунд Чингисийн алтан ургийнхан гэгддэг тайж угсаатан олноороо нэг дор бөөгнөрөн суурьшсан нь даруй шамдан судлууштай асуудал баймаар. Эдгээр тайж угсаатнууд нь иран, иракийг зуугаад жил эзлэн оршиж байсан Иль-хаадын /1256-1353/ улс унасны дараа Хулагу хааны болон Зүчи, Цагаадайн удмынхнаас ирж суурьшсан байхыг үгүйсгэх аргагүй, ямартай ч тайж язгуур угсаатай хүмүүс сартуулуудын дунд олон байгаа нь бодит үнэн юм.
Аливаа үндэстэн ястны гарал үүслийг тодорхойлоход газар усны нэр ч ихээхэн үүрэгтэй билээ. Сартуулууд төв азид оршин байсныг гэрчлэх хэд хэдэн баримтыг дээр цухас дурьдсан. Харин дундат азид орших томоохон тэнгис Каспийн булангийн “Кара-Богаз-Гол” гэдэг нэр өнөөгийн монгол хэлээр “Хар-Богож-Гол” гэж ойлгогдож байна. Кара нь хуучин монгол бичгээр Хара, кирилл үсгээр Хар гэж бараан өнгийг заасан үг. Богаз гэдэг нь орчин цагийн монголоор  Богож гэж шижээргүй зантай ингэ, гүүг саахдаа зүүн урд хөлийг өвдгөөр нугалаад шургуулах зориулалт бүхий сур, дээсээр хийсэн битүү цагирагийг хэлнэ. Мөн уурга буюу бөөрөнхий эд агуурсыг бөгжлөхийг богожлох гэнэ. Энэ эртний Богаз гэдэг үг нь  сартуулууд үгийн үндэс дээр “з”, “нз” үсэг залгаж, шинэ үг үүсгэдэг уламжлалаараа “боох” гэдэг үйл үгэнд “з” үсэг залгаж, “богаз” буюу богож гэж тусгай нэр үг үүсгэжээ гэж үзэх үндэслэл байна. Энэ тэнгисийн булан нь гадаад төрхөөрөө богожтой адилтгаж болохуйц дүгрэг хэлбэртэй юм. Эртний монголчууд их хэмжээний усыг хөл алдах гэсэн утгаар “Көл” /хөл/ гэж нэрлэдэг байснаа аажимдаа гол, нуур хэмээх хоёр өөр утга бүхий үг болон салсан бололтой. Жишээлбэл: Көк+ус+гол-Хөвсгөл, Бай+гол-Байгал болж бусад эгшигтэйгээ адилсан нэг үг бүтдэг байсныг гэрчилнэ. Энэ “Кара-Богаз-Гол” гэдэг үгнээс үзэхэд монголчууд түүний өвөг сартуулууд хүннүгээс ч өмнө дундат азид өнө удаан хугацаагаар оршин амьдарч байсны тодорхой гэрч гэлтэй. Бас Тэнгэр уулын нэгэн оргил “Сары-Жаз” мөн уулын нэгэн нурууг “Сары-тёр” гэж нэртэй байгаа нь судлууштай асуудал юм.

Сартуулуудын зан заншлын онцлог гэвээс халхчуудынхаа дунд нилээн төгөлдөржсөн зан заншилтай ард түмэн бөгөөд тэр заншлаа хөдөө орон нутагтаа уламжлан хадгалсаар байгаа билээ. Тэд ахмад хүнийг дээдлэн хүндэлж заавал авгайлгаар нэрлэж, бэр нь хадам аав болон авга хадмуудын амрыг холоос мэхийн золголт хийдэг нь бусад нутагт бараг байдаггүй ховор заншлаа өнөө ч хөдөө нутагтаа дээдлэн хадгалсаар байна. Энэ хаад, ноёдыг хүндэтгэж буйтай адил зан үйл нь тэдний дунд тайж язгууртан олон байдгаас улбаатай байж болох юм.

Тэдний зан араншингийн талаар гэвэл: нийтлэг муу чанар нь санасан бодсоноо дотроо хадгалах тэвчээргүй, хурдан зантай, хүлцэнгүй ноомой бус, хурц догшин араншинтай, бусдад зүй бусаар чадуулж хохирсон бол таван үедээ ч мартахгүй нэхэл хатуутай. Сайн тал нь хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлдэг, нууцыг хадгалах найдвартай, аливааг хувилбартайгаар хурдан сэтгэх чадвартай, сэлгээ ухаантай, дайчин шаламгай … Тэд зарга зайлхай хийхдээ онцгой, догшин араншинтайгаас манж, хятадууд ихэд цэрвэж, “сартуул хүн биш” гэж хэлцдэг байжээ.

Миний багад хөгшчүүлийн хуучилснаас хоёрыг товч дурьдвал: Их хүрээнд сартуул хошууны нэгэн залуу /нэрийг мартжээ/ хятад мухлагаас гарч явтал халамцуу хэн нэгэн замаас зайл гэж шавхуурдахад зөрүүлээд нэг алгадчихсан нь амбанг алгадсан хэрэгт унаснаа ноёндоо айлтгавал: ноён нь чи хоёр алгадсан гээд зүтгээд байгаарай гэжээ, хэрэг шүүх үед залуу ч ноёны зөвлөснөөр байжээ. Зарга шийдвэрлэх болоход доод ард хоёр алгадсан үнэнээ өчиж байхад амбан ганц алгадсан гэж байгаагаас үзэхэд хэд алгадсаныг ч мэдэхгүй болтлоо архидан самуурах болсноос дээш нь мэдүүлэхэд хүрсэн уг хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг. Мөн хошууны Донивын Дорлиг /одоогийн Сонгино сум/ гэдэг хүн 1921 оны ардын хувьсгалаас өмнөхөн манж, хятадтай тэрслэн нийслэл хүрээнд буй баян данжаадын охиныг хулгайлан аваачиж хойд эхнэр нэрээр зарцлан гурван жил болоод баригдаж хоёр зүйл яланд унажээ. Нэгд: хүн хулгайлсан, хоёрт: эрлийн сүйтгэл төлөхөд хүрчээ. Дорлиг нэгдүгээр асуудалд би нутгийнхаа заншлаар эхнэр авсан болохоос хүн хулгайлаагүй гэж мэлзжээ. Үнэхээр сартуулууд эхнэр болох хүнээ шөнө дөлөөр оргуулан босгож авдаг заншилтай учраас ял тулгах аргагүйд хүрчээ. Хоёр дахь сүйтгэл дээрээ хошууны хуучин өрийг нэмж гурван сард багтаан барагдуулахаа амлаж, тухайн үед орос оронд зөвлөлийн засаг тогтсоноос хаант оросын хүчингүй болсон мөнгөн тэмдэгтийг гурван шуудайгаар цуглуулан товлосон өдрөө аваачиж өгсөнд нэхэмжлэгчид хүчингүй болсон мөнгийг тооцохгүй гэжээ. Гэтэл Дорлиг тэгвэл энэ мөнгөнд дөрөөлж хийсэн миний хэрэг ч мөн адил хүчингүй хэмээн мэтгэжээ. Эцсийн эцэст хэрэг Дорлигийн талд шийдэгдэж хошуу нутгаа өрнөөс ангижруулсан Дорлиг, Богдын лүндэнгээр үе залгамжлах залан цолоор шагнуулснаар зарга дууссан гэдэг. Одоо Залангийн удмийнхан Улаанбаатар хотод голцуу амьдарч буй.

Монголчуудын өвөг сарт /согд/ нар түүхэн нугачааны урт хугацаанд олон өөр нэр авч байсан боловч тэдний соёл эртнээс хөгжлийн өндөрлөгт байсныг гэрчлэх цөөнгүй баримт төв болон дундат азид түүхийн дурсгал болон бидний үед хүрч ирсний заримаас зэрвэс дурьдвал; Афганистанд хадан цохио ухаж урласан Бамиан гэж нэрлэх 53 м өндөр их Будда, бага гэх бурхан Буддагийн 33 м өндөртэй дүр онцгой гойд хөргийг XXI зууны эхэнд афганы талибанчууд дэлбэлэн устгасанд соёлт хүн төрөлхтөн харамсаад л хоцорсон билээ. Мөн Турфаны бичиг соёлын болон дүрслэх урлагийн арвин үлдэц байдгаас ханын зургийн хуулбарууд Улаанбаатар хотноо Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна. Гадны судлаачид Турфаны бичиг соёлын дурсгал олныг олж илрүүлэн шинжилгээ, судлагаанд оруулсан байдгийг бахархан дурьдууштай.

Хятад судлаач Ц.Базаррагчаа “Дорнын их найрагч Явуухулан, Ли Бай хоёр” гэдэг өгүүлэлдээ /Үнэн 2001-08-04/ Тан улсын үеийн их найрагчийн Ли овгийн ард “Кэ” зочин гэсэн утгатай үг байдаг, мөн түүний бүтээлийг судласан өвөрлөгчдийн судлагаанд Ли Бай дээд монгол гаралтай, бүр Сартуул ясны хүн…гэж үздэг тухай бичсэнээс дүгнэвэл өвөрлөгч нар сартуулыг монгол үндэстэн гэж үздэг байна. VIII зууны үеийн дэлхийд алдартай яруу найрагчийн бүтээлээс үзэхүүл сартуул монголчуудын уран сайхны сэтгэлгээ, соёл урлаг өнө эртнээс өндөр түвшинд байсныг гэрчлэх нэгэн баримт гэлтэй.
Түүхэнд доголон хэмээх нэрээр үлдсэн их хаан Төмөр нь жинхэнэ сартуул монгол хүн бөгөөд түүний удмын Улугбек  хаан одон орон судлалаар ихийг хийсэн, Акбар, Бабур нар ном, бичгийн соёлоор Шагжи /Шахи Жахан/ хаан дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж-Махал цогцолборыг барьж байгуулсныг хүн төрөлхтөн шагшин магтсаар байдаг билээ. Эдгээр соёл, урлагийн үнэт зүйлс олдсон газруудад өвөг согдууд оршин суудаг байснаас сартуулуудын түүхтэй холбон тайлбарлаж буй нь зүйн хэрэг юм.

Засагт ханы сартуулууд үеийн үед монгол улсынхаа тусгаар тогтнол, монгол төрийн оршин тогтнохын төлөө тэмцэж явсны заримаас цухас дурьдахад: XVIII зуунд манжийн эсрэг үндэсний эрх чөлөөний тэмцэлд сартуул хошууны захирах ноён Цэдэнжав, хотгойдын шадар ван Чингүнжавтай хүч хавсран тэмцсэний учир  цаазаар хороогдсон нь түүх болон үлдсэн.

Монголчууд хоёр зуу гаруй жил манжийн эрхшээлд байсныг үндэсний ухамсарт тэмцлээрээ олж авсан өөртөө засах орны тусгаар тогтнолыг хятадын эзлэн түрэмгийлэгчид эвдэн цэргийн дарангуйлал тогтоосон үед “…Сайн ноён хан ба Дайчин жонон ван, Сартуул цэцэн ван нараас бусад нь хятадад их бишрэлтэй болсныг гамингийн консул Чэнь И хэдийн мэдэж…” гэж Дилав хутагт Жамсранжав “Ар монголын улс төрийн дуртгал” /1991/ номондоо дурьдсан байдаг. Мөн “Дилав хутагтын учирлал” /Жамсранжав/ “…Америк улсын нэгэн албаны хүн ирж… тэр мөн туслахаар хэлж, бичиг авч явахаар болсонд нэгэн шөнө дайчин ван Жалцан /сартуул ван Жалцангомбоцэдэн/, мөн түүний хошууны Төвшин захирагч, Хатанбаатар бид нар нийлж тусламж гуйсан бичгийг бичиж бэлгийн хамтаар Жалханз багшид биеэр аваачиж өгсөн” гэж бичиж үлдээсэн байна. Сартуул цэцэн ван Жалцангомбоцэдэн аймшиггүй зориг гарган монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг амин хувийн эрх ашиг, зэрэг дэвээс дээгүүр тавьж, 1921 оны ардын хувьсгалыг талархан үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож явсан цөөн ноёдын нэг бөгөөд чин зоригт эх оронч гэдгийг “Завхан аймгийн түүхэн тойм“ /1973/ номонд аймгийн намын хороо байгуулсан тухай “…1922 оны 12 дугаар сарын 12-нд Да жанжны дэргэдэх намын хороог байгуулжээ. Намын хорооны даргаар ардын намын төлөөлөгч Рэнжав, дэд даргаар аймгийн Да жанжин Жалцангомбоцэдэн…” гэж бичсэнээс үзэхэд сартуул цэцэн ван нь ардын хувьсгалын эхний жилүүдэд засагт хан аймгийн их жанжин, аймгийн намын хорооны хоёрдугаар даргын албыг хашиж  байсан нь тодорхой байна.

Монголчууд манжийн дарлалаас салаад, хятадын цэргийн дарангуйлалд зовж байх үед нийслэл хүрээнээ байгуулагдсан үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэх нууц бүлгэмд одоогийн Сонгино сумын иргэн Ж.Алтангэрэл агсан элсэн, улмаар тусгаар тогтнолоо байлдан авахад гар бие оролцож явсан гавьяат үйлстэн юм. Мөн эх орноо батлан хамгаалахын төлөө харийн түрэмгийлэгчдийн эсрэг амь бие хайргүй баатарлагаар тэмцэж явсан олон цэрэг эрсийн гавьяат үйлсийг бахархан дурсах байна. Тэдний дундаас монгол улсын анхны дөрвөн генералын нэг Д.Дамдинхүү /Сонгино сум/ нь дэлхийн II дайны ялалтанд онцгой гавьяа байгуулсан учир ЗХУ-ын одонгоор шагнуулсан монгол улсын дээд тушаалын дөрвөн хүний нэгэнд багтаж явсныг эргэн дурсахад бахдалтай.

1990-д оны эхээр үймээний үед монгол улсын төрийн гурван багана; үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, УИХ-ын дарга Н.Багабанди, монгол улсын ерөнхийлөгч П.Очирбат гээд сартуулууд төр улсаа төвшитгөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэснийг ард түмэн бүрнээ ухамсарлан таашааж буй. Түүхийн сэжүүр төдийхнийг түшиглэн бичсэн энэхүү материалаас үзэхүүл сартуул нь монголчуудын өвөг төдийгүй оюунлаг ард түмэн байжээ гэж ойлгогдож байна. Оюунлаг гэдгийн учир нь тухайн үед тэдний эзэмшилд байсан нутаг орноо бурхны шашин, бичиг үсэг, соёл урлаг, үйлдвэр худалдаа болон хүн төрөлхтний оюуны шалгуур болсон шатар ч үүссэн байна.
Өөрсдийгөө афганистан хавийн төв азиас гаралтай цэвэр ари үндэстэн гэж үздэг германчууд монголын сартуулуудыг ари үндэстний тасархай, израилийн еврейчүүд  өөрийн алдагдсан аймаг гэж үздэг нь тэдний оюуны чадавхийг харийнхан өндрөөр үнэлж буй хэрэг бөгөөд гагцхүү нарийн судлагаа хэрэгтэй юм.

Түүхэн болон бодит байдал дээр тулгуурлан дүгнэн үзэхэд сартуулууд нь монголчуудын өнө эртний өвөг гэдэг нь ойлгогдож, байхад яагаад буруу зөрүүтэй ойлгоц газар авсан байна вэ?!!! Үүнийг тайлбарлавал: 1. Сартуул гэдэг үгийнхээ үндсэн утгыг зөв тайлаагүй. 2. Сартуул нь түүхэн урт хугацаанд төв болон дундат азийн өргөн уудам нутагт сэлгэн байршиж байсны гол нутгийн нэг дундат азид XIII зуунд хорезмийн их султант улс байсныг европын түүхчид түүхэн судлагаанд ээдрээтэй тэмдэглэл оруулсан. 3. Узбек болон лалын шашинт ард түмнүүд цагаан алчуураар толгойгоо боодог заншлыг шашны зан үйлтэй холбон үзэж өнөө ч хэрэглэсээр байгаад европынхон сарт гэдэг үгийг зөвхөн тэдэнтэй холбон үздэг. 4. Харийн судлаачид монгол, түрэг хэл нь нэгэн угшилтай учир түүхэн судлагаандаа үгийн утгыг тайлахдаа ихэд будилдаг. 5. Сартаулын гарвал үүслийг үнэнд тулгуурлаж тусгайлан судласан барьцтай бүтээл хомс. 6. Монголын судлаачид өөрсдөө дорвитой судласан бүтээлгүй харийнхныг өнгөцөөр даган баяссан шинжтэй, өнгөц хандсан зэрэг олон асуудлаас үүдэлтэйгээр монгол үндэстэн сартуулуудыг харь гаралтай мэтээр ойлгож бичдэг байна. Ер нь их эрдэмтдийн бүтээлийг өндрөөр үнэлэх нь зүй боловч түүнээс дээгүүр тавигдах зүйл нь биетээр байгаа баримтууд болон бодитоор амьдран буй ард түмэн юм. Сартуулын тухай судалгаа монгол судлалын томоохон хэсэг бөгөөд тулхтай судлаачдыг хүлээж буй онцгой сэдэв гэдгийг төр засаг болон шинжлэх ухааны байгууллагууд анхааралдаа авах цаг нэгэнт болсон нь харагдаж байна.

Судлаач баргудай Х.Содномцэрэн

Ном зүй
1.    “Монголын нууц товчоо” /УБ-1951/
2.    “БНМАУ-ын угсаатны зүй” 1-р боть /УБ-1987/
3.    “БНМАУ-ын түүх” /УБ-1955/
4.    “БНМАУ-ын түүх” гурван боть /УБ-1966-1969/
5.    “БНМАУ-ын түүх” нэгэн боть /УБ-1984/
6.    “Гэсэр” /УБ-1987/ академич Ц.Дамдинсүрэн
7.    “Монгол ард улсын угсаатны судлал, хэлний шинжлэлийн атлас” I, II боть ерөнхий редактор Б.Ринчен /УБ-1979/
8.    Бабаев.А.Г, Зонн.И.С, Дроздов.Н.Н, Фрейкин.З.Г “Пустыни” /Москва-1986/
9.    Базаррагчаа.Ц “Дорнын их яруу найрагч Явуухулан, Ли Бай хоёр” /үнэн сонин 2001.08.04/
10.    Брук.С.И “Населенение Китая, МНР и Корей” /Москва-1959/
11.    “Буряадай түүхэ бэшэгүүд” /Улаан-Үдэ 1992/
12.    Вандуй.Э “Завханы сартуул ба түүний аман аялгуу” /эрдэм шинжилгээний өгүүллүүд 1964.2-р боть/
13.    Виргинский.В.С, Либерман.М.Я “Михаил Иванович Сердюков” Москва /Мир-1989/
14.    Гильом де Рубрук “Дорнод этгээдэд зорчсон минь” /УБ-1988/
15.    Гонгор.Д “Халх товчоон” хоёр боть /УБ-1970,1978/
16.    Дилав хутагт Жамсранжав “Ар Монголын улс төрийн дуртгал” /УБ-1991/
17.    Жамган.Л “Завхан аймгийн Сонгино сумын түүхэн замнал” /УБ-2000/
18.     Жамсранжав.Б “Дилав хутагтын учирлал” /үнэн сонин 1990.12.09/
19.    Жиованни дель Плано Карпини “Монголчуудын түүх” /УБ-1988/
20.    Ламжав.Б “Хуучин Засагт хан аймгийн цэцэн сартуул хушууны тойм байдлаас” /халх, дархадын этнографийн бүтээл.УБ-1964/
21.    Лувсанданзан “Алтан товч” /УБ-1990/
22.    Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” /УБ-1987/
23.    “Монголын нэвтэрхий толь” 2-р боть /УБ-2000/
24.    “Монгол-татарууд ази, европт” /УБ-1984/
25.    Мөөмөө.С, Мөнх-Амгалан.Ю “Орчин үеийн монгол хэл, аялгуу” /УБ-1984/
26.    Нямбуу.Х “Монголын угсаатны зүй” /УБ-1992/
27.    Окладников.А.П “Сибирийг нээсэн нь” /Москва-1985/
28.    Самбалхүндэв.В “Завхан аймгийн түүхэн тойм” /Улиастай-1973/
29.    Сампилдэндэв.Х “Монгол домгийн чуулган” /УБ-1999/
30.    Сандаг.Б “Мянгадын гарал үүслийн асуудлаас” /этнографийн судлал IV боть УБ-1969/
31.    Саундерс.Ж.Ж “Монголын байлдан дагуулал” /УБ-1992/
32.    Содномцэрэн.Х “Сартуул нь монголчуудын өвөг…” /Улаанбаатар таймс сонин УБ-2003.07.24/
33.    Ставиский.Б.Я “судьбы буддизма в средней азии” /Москва-1998/
34.    Суразаков.А.С “Предания старины глубокой” /Горно-Алтайск-1985/
35.    Сүхбаатар.Г “Монгол нирун улс” /УБ-1992/
36.    Хурметхан.М “Монгол, афганистаны түүхийн зарим холбогдол” УБ-1984 /дорно дахины судлалын асуудал  сэтгүүл/
37.    Цэвэл.Я “Монгол хэлний товч тайлбар толь” /УБ-1966/
38.    Шагдарсүрэн.Ц “Монголжсон харь овгийн тухай тэмдэглэл” /монголын судлал VIII боть УБ-1971/
39.    Шүгэр.Ц “Модон хэвийн номын үсэг” /монголын судлал VIII боть УБ-1971/
40.    Эдоков.В.И “Очерки истории изобразительного искусства горного Алтая” /Горно-Алтайск-1981/
41.    Ян.В.Г “Огни на курганах” /Минск-1988/

Сэтгэгдэл 56ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 11 сар 30. 9:12
Мэдэхэд илүүдэхгүй

За уучилаарай, нээх их авгай хүүхнээ сольсон хувиа бодсон хүн муутай хүмүүс масс нь харагдаад байдгийн , оюун ухаанаа зөв залж авж явж чадахгүй байгаа шинэ үетэй. Уул нь оюунлаг.

2016, 12 сар 23. 15:23
Зочин

Энэ Монгол газар л амьдарч байгаа олон ястан гэдэг чинь цөмөөрөө л монголчууд шүү дээ Халх,сартуул хотон баяд гэж янз янзаар салгаж нэрлээд байх шаарлага алга Ерөөсөөл яс үндэс гэдэг дээр ганцхан л МОНГОЛ гэж бичвэл таарна Энэ тийм ястан гэж гадуурхах маягаар бичдэг бол буруу . Ер нь ганцхан л монгол ЯС бүгдэд нь

2016, 11 сар 25. 17:43
Сартуул Дөлгөөн

Үнэхээр үнэнд нийцсэн судалгаа болж баярлалаа. Миний мэдэх Сартуул хүмүүс үнэн шудрага, хэрэв уурын хүргэвэл догшин улсууд байдийм шүү

2016, 11 сар 25. 17:44
Сартуул Дөлгөөн

Муу сайн Боржигон гэсэн хужаа нар минь аятайхан л байна шүү!

2016, 11 сар 12. 1:50
Зочин

Xalx Mongolin tsom ni bolson ulsig yaj ingj xelj chadj bnaa..

2016, 11 сар 11. 10:49
Зочин

Бид түүхээ мэдэхгүй болохоор хэн дуртай хүн дуртаййгаа л бичих юм даа. Доголон төмөр хааныг Баарин овогтой л гэж уншиж байснаас сартуул гэдгийг одоо л сонсож байна. Эртний Баргуд өнөөгийн барга 2 холбоогүй гэж л уншиж байсан сонсож байсан. Энэ хүн эртний сурвалжит дээд гаралтан болох , болгох гэж санаархаад байгаа бололтой юмаа даа. Цаасан дээр худал бичсэн ч цус нь цөс нь худал хэлэхгүй л дээ. Сартуул хүний санаа муу, Сармай дээлийн хормой муу гэж үг байдаг юм билээ шүү

2 сар 13. 15:17
ganaa

gue yaahavde hun bolgon uvug deeedsee sain bolgoh gej hicheej yvdag busuu adilhan MONGOL humuus baij dogolon timur haan barlas omgiin hun baisan shuu geed helvel hun oilgono shuu hu ugaasaa barag buh hun l barlas ovgiin hun gedgiig n medne gehdee iluu MONGOL hun gedgiig n medne

2016, 11 сар 14. 19:47
Зочин

Доголон Төмөр Эмир - Барулас

2016, 11 сар 8. 12:59
Зочин

ХҮНИЙ МУУ САРТУУЛ, МАЛЫН МУУ ОРТООМ Гэдэгсэн

2016, 11 сар 10. 9:53
Зочин

Ногоон нүдтэй жижигхэн толгойтой яавч Монгол хүмүүс биш өөрсдийнхөө удамаа мэдэхгүй юун халх Монгол болох дуртай юм

1 сар 5. 20:56
SARTUUL

MONGOL GEHEER TOM TOLGOITOI ONIISON NUDTEI HAMARGUI HUMUUS BAIDAG GEJ BITGII MOOROOREI HYATADTAI ERLIIZ BOLSON OVORMONGOLCHUUD L HARIN TIIM BDAG SHUU ERTNII MONGOLCHUUD YEVROPJUU TORHTEI BAISNIIG OLON TUUHEND BICHSEN BDAG

2016, 11 сар 6. 15:06
zochin

saihan niitlel bna er ni negniinaa gaduurhaad yahav de bugdeereel mongolchuud tsever halh hun er ni bol hovor bga ene ih dain tulaan nuudel suudald holildoj suleldsen ard tumen shu de mongolchuud odoo bol hen negniig tiim iim gej goochiloh hereg bhgui bbaihaa
mongol uls mandan badrag

2016, 11 сар 6. 10:30
Зочин

chingisiin ayan dainaas olzlogdo jirsen tajik, yzbek,kirgiz,afgan,uzbik chantuu za er ni dundad aziin holimog 6000 ailiin yr sad um shyy dee

2016, 11 сар 6. 0:42
М

Монголдоо л еврейчүүд юм гэсэн шүү.

2016, 11 сар 4. 20:07
M.Zanabazar

Vndes ugsaagaa medej awlaa.Gehdee neg negnee doromjloh hereggvi shvv dee.Hvmvvsee soyoltoi bai.Ta magadgvi neg bvleg sartuuluudiin gargasan aldaagaar vndes ugsaag doromjilj bolohgvi.Ene vndes ugsaag bid songoj turduggvi yum.

2016, 11 сар 4. 14:47
Зочин

киргиз маягийн хүмүүс л байдаг шүү дээ. Шар ногоон голдуу нүдтэй, ази-европын эрлийздүү царайтай, цэвэр халх бол биш нь ойлгомжтой...

2 сар 13. 15:21
kyrgyz

kyrguyz humuusee haraad uz yg mongol USA-d gudamjind mashind taaraad tolgoi dohiod mendlene mashinaas buugaad yrih geheer ondoo heleer yridag zgr l yg mongol humuus sonin shuu hoolnii gazar n hurtel mongol oros holimog amidardag ger n hurtel ijil sonin ard tumen uneheer MONGOLCHUUDTAI mash ijilhen tsarai zustei humuus bidnees iluu ym n iluu nairsag dotroo ev tunjintei sanagdsan

2016, 11 сар 4. 14:38
Сартуул бол Монгол биш

Одоо бvр Халх Сартуул гэсэн vндэс угсаа, язгуур гарвал тэнгэр газар шиг ялгаатай vндэстнvvдийг нэг гарал vvсэлтэй болгох нь л дээ. Сартуул бол Монголын ястан байгаагvйг тvvхэн сурвалжууд гэрчилдэг. Ногоон нvдтэй лалын шашинтай хотон, сартуулуудынхаа гарал vvcэл угшлыг Монголын ард тvмэн мартах боломжгvй л дээ. Нэг хэсэг нь Буддын шашинтай болсон нь ч Монгол нутагт олон зуун жил амьдарч ирсэнтэй нь холбоотой. Гэхдээ эх тvvxээ эргэн харахад тэднийг ад vзэж, алж хядаж, хавчиж яваагvй уужуу хvнлэг ард тvмэн шvv Монголчууд маань. Харин лалын шашинтнууд тvvхийн нугачаанд мøн адил тэдний нутагт vлдсэн Монголчуудад хэрхэн зэрлэг хандаж алж хядаж байгааг бид Хазар Монголчуудын жишээн дээрээс харж байна.

2016, 11 сар 3. 19:12
Амарсанаа

Муусайн хорхой нүдтэй хорон санаатай сартуулууд

2 сар 13. 15:24
urianxai sartuul xalx

chi novsh bi novsh gehdee bi mongol chi mongol gehdee chamd heden tsaas ugii namaig gusii gevel chi hytadiin tald orohnee BID UUNIIG UR HUUHDUUDDEE SANUULJ SEREMJLUULJ BAIH YSTOI ireeduid yu ch bolloo gesen bid hoorondoo bish negden nileed gadagshaa dain hiigeed dotroo bol altan uragiin huniig olj XAAHAA bolgoh ystoi ene minii l bodol

2016, 11 сар 3. 18:42
irgen

Hagaraldaj bolohgui ee,,,Mongol uls maani heden myangan jileesee olon yastan , yndesnii oron baisan, baihch bolno,,,,Bygderee Mongol shyydee, hychtei baihiin tuld hoorondoo byy hagarald, Mongol ih gyrnii mongolchuud bizdee bid chin, ,,,Tyyhee medehed buruu um baihgui, medehguigees bolj busad ornuudad tyyhee gytgyyleed baina shyy,,,!!!

2016, 11 сар 3. 15:44
сүхбаатар

удмаа мэдэж авлаа

2016, 11 сар 3. 9:01
zochin

Сартуулууд их ухаалаг тиймээс ч цэцэн сартуул гэдэг бусуу . Ямар чүед заргаа авдаг байсан гэхээр бахарууштай л хүмүүс юм байна даа. Удам угсаагаа мэдэж байх нь юэ нь буруу гэж. Ийм сайхан зүйл бичиж нийтэлж байгаа Х. Содномцэрэнд баярлалаа. Амжилт хүсье.

2016, 11 сар 2. 23:29
Зочин

Sartuuluud busad shig hudal helj hulgai hiigeegui hund muu sanadaggui uls

2016, 11 сар 2. 23:27
Зочин

Gui ee neeree kazak ch bn uu yzbek ch bn uu mongold l usuj tursun bid tegj yariwal bid iluu uhaantai n bas shudarga ard tumen shuu!

2 сар 13. 15:33
BI JINHENE MONGOL

bi- USA-d chi xaanaas irsen be gej asuuxad
nugu bagi- aaw eej maan bla bla ulsaas irsen bi USA
BI- yu gsn uguu chi tegeheer USA irgen gsn uguu
nugu bagi- tegelgui yahaw bi bol usa irgen shd buun bayar chi mgl ymuu CHINGIS HAAN aluurchin te zunduu huniig alsan manai aav eej hytad humuus manai uvug deedsiig zundu alsan gsn
bi- CHINGIS HAAN-d manai uvug deedes zutgej baisiin mini deeshee 13,14 uyiin uvuu tsereg dund n baildaj yvlaa manai uvuu ter uydee tiimerhuu ym hiideg baisan gej zalsan bolno
nugu bagi- chi toglood bgaamu yaaj meddin bi uvuuguu ch barag medku gej gutsdiin
bi- minii aimar uur hursen gej jigteihen ydaj baihad bi taxind yvj baigaa baagii nuguu baagii bolhoor nadaar uilchluulj baigaa mungutei baagii minii baahan horiig maltaad hudlaa unen baahan ym yrilaa bahan tuuh uigur manchu ntr geed
bi- minii uvug deeedes odoo hurtel zahij irsen zuil bii negt MONGOL hun 2t uigur hun 3t manchu hun 4t han undesten gesen baagi buun uur buusandaa gulug daraa n nadaa report ugsun baigaan lalar chin
gehdee l uneheer gomdsooon
3han say mongol hun gazraar nil baylag
uul n setgel baisan bol 3say mgl huniig zuvxun oyunii baylag buteeheer gadaaadad surgaad ulsdaa avchraad baih bolomj baisan getel ted zuvhun uuriigoo bodson
hugiin hytad novshnuudiig zuuguud yvj baihdaa haaya setgel gutrah l ym gehde udahgui eh orondoo ochood eh orniihoo hugjil tsetsegleltend huvi nemreee oruulnaa MINII EH ORON MUNH ORSHIG

2016, 11 сар 2. 19:52
Өрлөг

Яах гэж ингэж үндэс угсаагаар нь хагаралдуулсан ийм тэнэг юм бичдэг юм бэ.Халх л гэнэ дөрвөд гэнэ.Одоо Сартуулаар оролдох болоо юу.Судлаач шүү юм бол судалсан шиг судал даа та.

2016, 11 сар 2. 13:32
Зочин

hujaa

2016, 11 сар 1. 23:28
Зочин

Za baga galzuurarai hahaha Mongol gej ene soyol 13r zuunii uyiin Sartuultai bur YAAMAR ch hamaagui lol. Bur yu genee? Khalkha bol Sartuul genu?? Baga erguuteerei hahaha. Tureg undesteniig ingej doromjilj bolohgui shuu. Sartuul bol Tureguudiin l 1 heseg ni. Unuugiin Mongol nutagt Tureguud 1000 jil amidarsan yum chn argaguishde, mer ser adil ug ntr oldono. Yamar ch l baisan Mongolchuud Sartuuliig umchilj bolohgui. Hyataduud Mongol manai heseg gej yaridagaas yalgagdah yum alga

2016, 11 сар 1. 16:36
Зочин

Одоо байтлаа энэ хүмүүс Монголдоо байгаа 2 үндэстэн бас олон олон ястангуудаасаа нэг үндэстнээ гадуурхдаг байснаа бүүр хэтрээд Сартуул гэх цэвэр халх үндэстнээ нэмээд гадуурхах дээрээ тулаа юу. Арай л хэтрээд байна даа. Өөрсдийгөө боржигон гээд дураараа нэрлэсэн хүмүүсийг бодвол Сартуулчууд үндэс угсаагаа мэдэж овогоо авсан хүмүүс байдаг юм шүү. Харин Боржигон гэх овог яаж ч бодсон их хааны алтан урагын овог гэдэг утгаараа маш цөөхөн төлөөлөл байх учиртай. Дураараа овог авч зүүсэн улсуудад харин генийн шинжилгээ хийлгэж аль зүгээс гаралтайг нь тодруулах юмсан. Жинхэнэ гаралаа мэдээд гутрах вий дээ. Сартуул овогт Тамир

2016, 11 сар 1. 16:30
Зочин

сартуулууд чинь казак түрэгийн үлдэц шүү дээ

2016, 11 сар 2. 19:48
Зочин

Сартуулыг казак гэж хэн чамд хэлж байна.Юу ч мэдэхгүй хэвтэж чи зүгээр л дуугай бай.

2016, 11 сар 1. 16:15
Mash saihan niitlel bn. Bi ch Sartuul garaltai. At

bold

2016, 11 сар 1. 14:00
zuchin

saihan medeelel bna shuu .. bayarlala a tanid amjilt husiy ,, bi bol sartuul hun yum bna tanii ene niitleleees harhad umnoh niitleliin zarim sodon ug helleg odooch bid nar hereglejh bdag ahuin amidraldaa .... dahiad olon bidnii olj medeeguig oruulj ugoorei .....

2016, 11 сар 1. 15:36
Зочин

kazak l yum bn sh tee

2016, 11 сар 1. 12:33
sonirhogch

mongold yamar ch sartuul baihgui.zavhand sar hairhan buyu sart uul gedegeer l mongolchuud tiim ovog uusgeed baigaa.suhbaatariihan uursdiiguu darigangachuud gedeg shig.iim mal sudlaach baih gej.zugeer genetikiin sudalgaa hiigeed l tureg yumuu mongol gedgee todorhoiluulchih

2016, 11 сар 1. 12:21
Зочин

CURIOUS

2016, 11 сар 1. 12:20
Зочин

SONINL YUM

2016, 11 сар 1. 12:09
MGL

Сартуул угсаа гэж юу байх вэ дээ. Илжигнүүд шүү дээ.

2016, 11 сар 7. 10:40
зочин

юу ч мэддэггүй ***** байна даа, ижгэн буюу увсын өндөр хангай , зүүнхангай чинь богд хааны үед архангайгаас аваачиж суулгасан илжгэн чихт халх ноёны халх ардууд. шар хаднаас дөнгөж гараад байгаа юмаа даа чи,

2016, 11 сар 2. 19:49
Зочин

Боржигон гээд худлаа шаасан хужаагийн шээс байгаа биз чи.

2016, 11 сар 1. 13:12
Mgl-d

Zaas chi teguul yunii ugsaa iin. Novsh chini. Bichsenees chini haruul dord garaltai munhag negen bololtoi

2016, 11 сар 6. 14:51
sartuul huu

chi eu genee haha ineed hurchihlee dord garaltai geh shig
aygui bol neg gazar toosog ureed guij bga biz chamshig hujaa duugui bai za

2016, 11 сар 4. 21:43
Зочин

Бичсэнийг чинь уншхад солонгос кино их үзсэн хүн байна. Дараа жаал юм унших хэрэгтэй байх. Тэгээд дараа нь наад хэдэн бүдүүлэг үгээ зөв холбож бичүүл яаж байна. Дээд гаралтай хүн гуай!!!

2016, 11 сар 1. 11:57
Амраа

Бид зарим нэг нэршилийг бидний үед ирсэн чигээр нь түүхийн өмнөх үерүү хайх нь учир дутагдал байна. Учир нь одоогийн овог аймгийн ихэнхи нэршил 15-16-р зуунд шинээр үүссэн байдаг. Монголын дотоодын тэмцэл, манжийн дарлалд орж байсан эхний үед Монголын ихэнхи овог аймгууд өөрсдийн төрөлх овогоо нууцлан шинэ овог үүсгэх болсон. Энэ үед анхаарлаа хандуулж эндээс гаргалгаа хайсан нь дээр боловуу. Бүрэн бус эх сурвалжаас үзэхэд Монголын овог аймгууд 9 үе өнгөрөөд овог салах үед ямар овогоос салж байгаагаа илтгэх эсвэл тухайн үед түүхэнд гарсан онцлог үйл явдалтай холбон шинэ овгийн нэршилийг үүсгэдэг байв.

2016, 11 сар 1. 11:52
Nxndjd

https://japanesemythology.wordpress.com/tag/sartuul/

2016, 11 сар 1. 11:51
Nxndjd

Sudalgaa hiij ene sedviig hondsond bayrlalaa. Gevch Sartuul ugsaag hucheer zovhon mongol aimag bolgoh gesen, tuuniigee batlah gesen bair suuriig barij, neg taliig barij bichsek sudalgaa bn. Tuuh uneneeree baih ni deer. Mongol ugsaatan bailaa geed sain bish, bas Hari ugsAtan blaa geed muu ch bish shvv. Hamgiin gol ni sain sudalj uneng l gargaj ireh ni chubal. Sartuul ugsaanii talaar angli hel deer mash olon sudalgaa shinjilgee baina. Tuunees harahad dundad asid ueiin ued suurishin baisan Uzbek, Takij, Iran aas garaltai hudaldaachidiin udam gesen sudaga ih zonhilj bn. Mongold ireed mongolchuudtai ih tsus holildsonoos torh ni aziduu bolj huvirsan geed

2016, 11 сар 1. 10:40
Зочин

Маш сонирхолтой өгүүлэл бичсэн байна. Сатуулын тухай маш их зүйл ярих боломжтой. Ховдод байдаг чантуу нарыг яагаад сарт гэж нэрлэдэг вэ? Сары+тау шар уул гэдэг үгнээс гаралтай биш биз? Тэр богаз гэдэг үг бол бугаз буюу булан, тохой /газар зүйн нэр томъёо/ гарсан үг шүү дээ. Хар тохой гэсэн үг. Тодруулж, лавшруулах юм нэлээд байна. Гэхдээ бусад судалгаатай харьцуулахад алхам ургагшаа гэдэг нь тодорхой байна. Амжилт хүсье. Тэр сары жаз гэдэг үг бол шар зун гэсэн түрэг үг. Санал нийлэхгүй, шууд хүлээж авахад учир дутагдалтай зүйл ч нэлээд байна.

2016, 11 сар 1. 10:20
Зочин

Сартуул бол дундат азиас гаралтай согд түрэг угсаатан.Завханд байхаас гадна Говь-Алтайн Хөхморьт Баян-Уул,Жаргаланд бий.Тэд нар монголчуудаас царай зүсээр ялгаатай байдаг.

2016, 11 сар 7. 10:44
зочин

бас нэг мэдэмхий *****, 21, 39 45 онуудад завхан аймгаас маш олон эрчүүд эх орныхоо төлөө алтан амиа өргөж байсан,

2016, 11 сар 1. 2:17
Скэ

Монголын газар нутгийн олон нэрлэгээ нь казах хэлээр таалагдаад дээр нь утга тохироод байгаа нь их сонирхол татдаг. Жишээ: Увс --У Су - Хортой Ус ; Хөвсгөл- Көб Су Көл - Их ус нуур; Байгал - Бай көл - Баян нуур гэх мэт. Көл гэдэг нь хөл гэсэн утга аагуулахгүй, нуур л гэж байгаа юм шүү дээ

2016, 11 сар 3. 15:30
Бодол

Казакууд ч дотроо олон янз. Саяхан л 17-р зуунд бүрэлдсэн шинэ үндэстэн. Бие даасан улс болоод бол 30 жил ч болоогүй шүү дээ. Тэгээд ч зарим эрдэмтдийн судалгаа, генийн шинжилгээгээр Монголчуудтай их л ойрхон хамаатан гэдэг нь батлагдаад л байдаг байх шүү. Тийм болохоор эрт дээр үеэс л тусдаа байсан юм шиг үзэх нь алдаатай байхаа.

2016, 11 сар 1. 10:38
Зочин

Казак гэхээсээ илүү түрэг нэрнүүд маш их бий ялангуяа гол ус нууртай холбоотой. Таны хэлдэгээр Көл гэдэг бол хөл биш нуур гэсэн үг. Хөвсгөл нуур түрэг хэлнээ Хөх нуур гэдэгээр бас буулгаж болно. Энэ нь түрэгийн ноёрхолын үетэй холбоотой болов уу

2016, 10 сар 31. 23:33
Зочин

Сайн байна уу? Таньд амжилт хүсье. Цаашид олон сайхан түүхэн бодит баримт нийтэлж байвал залуу үе бид сурч мэдэх зүйл их байна. Баярлалаа

2016, 10 сар 29. 14:27
Зочин

Баярлалаа. Иймэрхүү юмыг удаан хайж байсан юм. Сартуулын талаарх хамгийн үнэнд ойртох судалгаа, мэдээлэл нь таных л юм шиг байна. Өөр юм зүйлийг лав олж хараагүй дэг.

2016, 11 сар 2. 19:38
Zoch

Nogoon nugtei shar tsaraitai halh mongol gej baihgui shuu dee,, deer tavisan zurgaa sain haraach dee. Ene bol yag sartuul hun.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]