Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны байгуулсан, Их Монгол улсын үргэлжлэл, Монгол, Хятад, Солонгос, Өмнөд Азийн орнуудын газар нутгийг эзлэн оршиж байсан хүчирхэг гүрэн улс. Түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн уудам газар нутагтай эзэнт гүрнийг удирдах төв байлаа.

Хубилайн флотын сүйрлийн шалтгааныг ингэж тогтоожээУншсан15,884

Эцэст нь Кензо Хаяашида ийм дүгнэлтэд тулж очсон байна. Талын Монголын дайчид далай тэнгист аргагүй туршлагагүйтэж, эзлэгдсэн хятадууд ч үнэнч сэтгэлээр хандсангүй, эцэст нь мордохын хазгай гэгчээр байгалийн гамшигтай нүүр тулсан нь түүх ингэж бичигдэхэд хүргэжээ.

 

Япон руу хоёр ч удаа их цэргээ илгээсэн Хубилай хаа­ны флот хөлөг онгоцыг нь бү­тээсэн хятадуудын бу­руу гаас болж сүйрсэн гэнэ. 1268 онд Хубилай хаан Хятадын хойд хэсэг, Солон­го­сыг эзэлж аваад Японыг эз­лэн авахаар шийдэв. Япончууд түүний хүч чад­лыг үл тоомсорлосон учраас хаан арлын цайз хэрмийг эз­лэхээр бэлтгэж эхэлжээ. Ийнхүү 1274 оны 11 дүгээр сард 40 мянган монгол, хя­тад, солонгос дайчин суулгасан 900 хөлөг онгоц Кюшю ар­лын Хаката тэнгисийн бу­ланд дөхөж ирэв.

Довтлогчид өдөржин байл­даж, амжилттай давш­саны эцэст шөнө өөрсдийн хө­лөг онгоц дээр иржээ. Гэ­тэл тэр шөнө далайн хүч­тэй шуурга дэгдэж, хөлөг онгоцны зангуунуудыг нь тас татсан тул монголчууд тэн­гист гарахаас өөр аргагүй бол­сон юм. Далайн шуурга эц­сийн эцэст флотыг тэр чигт нь арчин хаяж, 200 хөлөг он­гоц живж, ердөө 13500 хүн эсэн мэнд үлджээ.

Ийнхүү Хубилай хаан байгалийн хүчний өмнө ялагдал хүлээсэн ч Япон руу хоёр дахиа давшихаар бэлт­гэж эхэлсэн байна. Тэ­рээр 1281 оны хавар Хятад, Со­лонгосын боомтууд дээр тоо томш­гүй олон хөлөг он­гоц бэлтгүүлжээ. Япончууд ч энэ үеэр гар хумхин суусангүй. Тэд до­лоон жилийн хугацаанд Ха­ката тэнгисийн буланд 2.5 метр өндөр, 20-иод км урт хана босгосон байна.

1281 оны долдугаар са­рын сүүлчээр Монголын эзэнт гүрний дайчид Така­ши­­ма руу халдаж, гол арал бо­лох Кюшю рүү довт­ло­хоор бэлтгэв. Энэ үеэр Япо­ны хаан болон түүний түш­мэ­­дүүд хү­чирхэг эзэнт гү­р­ний армиас хам­гаалж өгө­хийг бурх­даасаа залбиран гуйжээ. Тэдний залбир­лыг бур­­хад ч сонссон бо­лолтой, мон­гол­­чуу­дыг Такашима­гийн ну­таг дэв­с­гэрт наймду­гаар сард орж ирэх үед “ка­миказе” буюу “Бурхны сал­хи” хий­­сэн ирж, бүгдийг сүй­­рүүл­­жээ.

Монголчуудын алдагдлыг түүхчид янз бүрээр үнэлдэг. Гэхдээ олонх нь 4400 хөлөг онгоц сүйрч, 140 мянган хүн тэнгист амиа алдсан гэж үз­дэг байна. Үүнээс хойш монголчууд Япон руу дахин довтлоогүй юм. Долоон зууны турш Мон­го­лын флотын үлдэг­дэл Та­ка­шимагийн ойрол­цоох тэн­гисийн ёроолд хөн­дөг­дөл­гүй хадгалагджээ. Япон загасчдын торонд хаа нэгтээ ордог шавар хувин, чулуун аяга, шаазангийн хагархай зэр­гийг эс тооцвол алга бол­сон флотыг огт судлаагүй гэ­хэд болно.

Харин япончууд 1980-аад оноос энэ талаар сонирхож, судал­гааны ажил явуулж эхэлжээ. Японы тэнгисийн ар­хеологич Кенза Хаяашида Хубилай хааны алга болсон флотыг олон жил судалж бай­на.

 Судлаач Кензо Хаяашида

Тэрээр Хубилай хаа­ны флотын сүйрэл бурх­ны хүч бай­сан гэдэгт ит­­гэ­дэг­гүй аж. Тиймээс Кен­за гол шалт­гааныг тог­тоо­хоор эргэлт бу­цалтгүй шийд­жээ. Ийнхүү тэрээр Такаши­магийн ой­рол­­цоох тэнгисийн ёроолд хэ­­дэн сарын турш малталт хийж, 1.5 метр зузаан элсээр ху­чигд­сан үнэт олдворуудыг хи­чээн­гүйлэн гаргаж авснаар су­далгааны ажлаа эхлүүлсэн бай­на.

Тэд хамгийн түрүүнд Ху­билайн флотын хөлөг он­гоцны модон зангууг олов. Үүнээс дээж авч, ургамал суд­лалын лабораторид шинж­лүүлж, гарал үүслийг нь тогтоолгоход Хятадынх гэж гарчээ. Тэгэхээр монголчууд хя­тадуудаар хөлөг онгоцоо хийлгэсэн гэсэн үг. Хятад улс 13 дугаар зуунд дэвшилтэт тех­но­логи ашиглаад хам­гийн бат бэх хөлөг онгоц үйлд­вэр­лэдэг байжээ. Тэд барьсан хө­лөг онгоцнууддаа ус нэвт­рүү­лэхгүйн тулд каучук түрх­дэг байсан бөгөөд төмөр огт ашигладаггүй байв.

Археологич Кенза мөн тэнгисийн ёроолоос бөө­рө­н­хий хэлбэртэй нэгэн зэвсэг ол­сон нь монголчуудын хэ­рэг­лэж байсан тэсрэх бөм­бөг байв. Үүнийг судалж үзэ­хэд дотроо дарь агуулсан бай­жээ. Тиймээс судалгааны ба­гийнхан бөөрөнхий хэлбэртэй олд­ворыг дэлхийн хамгийн анхны тэсрэх төхөөрөмж хэ­мээн нэрлэж байна.

Ийм супер зэвсэгтэй, цэр­гүүд нь алсаас сум тавих чад­вартай учраас Хубилай хаан Японыг эзлэхээр яарч, эр­дэх нь зөв байсан биз. Гэвч тэ­рээр юуны учир тэнгисийн дайнд ялж чадаагүй юм бол?

1281 оны тавдугаар сард 4400 хөлөг онгоц, 140 мян­ган цэрэгтэй, Алахан жанж­наар удирдуулсан цэрэг найм­­дугаар сард Японд дө­хөж ирсэн. Тэд олон хоног да­­лай­гаар аялснаас болж ядарс­наас гадна халдварт өв­чинд нэрвэгдсэн тул эхний дай­­ралтаараа ухарчээ. Ийн­­хүү тэд хүчээ сэлбэхээр хө­лөг онгоц руугаа буцаад, найм­­ду­гаар сарын 19-нд хүч­тэй сал­хинд ор сураггүй бол­сон юм.

Судлаач Кензагийн удирд­­­лага доорхи малт­ла­гын аж­лын үеэр нэгэн сонир­хол­­той ба­римт илэрсэн. Энэ нь сүйрсэн хөлөг онгоцнуу­дын бүх татлага эрэг рүү, зан­гуунууд нь өмнө зүгт харсан байрлалтай бай­жээ. Эндээс тэд хүчтэй сал­хи­наас болж алга болсон гэ­сэн дүг­нэлтэд хүрсэн бай­на. Үү­нийгээ батлахаар тэд сал­­хи­ны судалгааны төвд хан­­даж, 1281 оны найм­ду­гаар сарын 19-ний энэ өдөр байгалийн ямар үзэг­дэл болс­­ныг тогтоолгов. Така­ши­магийн ойролцоох тэнгист ихэвч­лэн 8-10 дугаар сард хүч­­тэй сал­хи дэгддэг. Зарим үед тай­ф­ун хэмээх далайн шуур­га болдог бөгөөд цагт 200 км хурдтай ширүүсч, 10-20 м өн­дөр давалгаа үүсгэ­дэг.

Тэгвэл яг энэ өдөр хүчтэй шуурга болжээ гэж үзвэл тэр олон мянган цэрэг яа­гаад бүг­дээрээ сүйрээгүй, Ала­хан жанжин тэргүүтэй удирд­ла­гууд нь эсэн мэнд үлдсэн байж болох вэ?

Кенза үүнийг зарим цэ­рэг сайн чанарын хөлөг он­­­гоц хэрэглэж байсантай хол­бон тайлбарлаж байна. Тэр­­ээр олдворуудаа судалж үз­­сэ­ний үр дүнд хятадууд за­­рим дарвуулт завь, хөлөг онго­цыг зориуд хааш яаш байд­­­лаар хийсэн болохыг тог­­тоо­жээ. Тухайлбал хөлөг он­­го­цыг тэнгист тогтвортой хө­вөхөд нөлөөлдөг гол зүйл бол шураг тулгуур. Гэтэл хя­тадууд үү­нийг хөдөл­гөөн­тэй, баруун, зүүн тийш хазгай мурий хий­­сэн нь олон хөлөг он­гоц тэн­гист осол­доход нө­лөөл­жээ.

Хя­тадууд ийм он­гоц хий­­сэн нь мэдээж хэрэг мон­гол­чуудад таагүй хандсаны шинж байж мэднэ. Эцэст нь Кензо Хаяашида ийм дүгнэлтэд тулж очсон байна. Талын Монголын дайчид далай тэнгист аргагүй туршлагагүйтэж, эзлэгдсэн хятадууд ч үнэнч сэтгэлээр хандсангүй, эцэст нь мордохын хазгай гэгчээр байгалийн гамшигтай нүүр тулсан нь түүх ингэж бичигдэхэд хүргэжээ. 

Нө­гөө­тэйгүүр Хубилай хаан аян дайнд яарснаас болж далай тэнгисийн бус, гол мөрний зориулалтын дар­вуулт завь олныг гаргасан нь их сүйрэлд хүргэсэн байна. Далайн хөлөг онгоцны их биеийн доод талд хэрсэн хэмээх уртаашаа мод байдаг. Энэ нь давалгаанд тогтвортой байхад нөлөөлдөг байна. Ха­рин сүйрсэн онгоцнуудын үл­дэгдлийг ажиглахад ихэнх нь хэрсэнгүй байсан нь Кен­загийн судалгаагаар тог­тоогд­жээ. Үүнээс гадна Хубилай хаан Хятадын хуучин хөлөг он­­гоцноос хэдэн мянгыг аян дайнд илгээсэн нь байгалийн гам­­шигт тэсвэрлээгүй бай­на.

Э.Мөнхзаяа

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 12. 1:05
Зочин

Ганцхан мэйд ин Чайна-с болсон гэж бодохгүй байна. Нэг талаараа монгол удирдагчтай боловч энэ флот Хятадын эзэнт гүрэнд хамаарна. Тиймээс хятадууд хулхидах боломж үгүй. Нэг сонин баримт бий. Монголчууд хамгийн захын арлыг амжилттай эзэлж тэр арал дээр буусан байдаг. Гэтэл юунаас болсон нь мэдэгдэхгүй тэр арлаас маш хурдан явцгаасан. Тэгээд далайд яаран гарч яваад осолдсон гэж үздэг. Энэ ямар учиртай байж болох вэ? Бүслүүлэхээс болгоомжилсон уу. Хэрэв жаахан хүлээсэн бол хар салхийг өнгөрөөж болох байсан.

11 сар 13. 11:42
Зочин

юун хятадын эзэнт гүрэн бэ . монголчууд эзэлсэн он цаг шүү

5 сар 17. 17:03
Зочин

Unuugiin Hyatad manai Mongolchuudiig Hyatadiin neg heseg baisan gej uzdeg ni Hublai haanaas bolson. Duu Arigbuh haan shireenii tuluu tulaand yalsan bol hyataduud bish Mongolchuud unuudur huchirheg baih baisan baih.

5 сар 14. 10:53
Зочинбахр

Хубилай хятадыг эзэлсэн даруйдаа геноцид хийх байсан юм, яг л Гитлер еврей нарыг хядсан шиг.

6 сар 2. 10:31
Зочин

Эзэлсэн газар нутгаа эзэмшээд л байж байхгүй илүү харж билүү долоох гэж байгаад сүйрсэн байна шүү дээ Шунахай сэтгэл ингэж хөө болдог юм даа Үүнийг л бодож баймаар юм ,гэвч тэнэгүүд бодож чаддаггүй л байхгүй юу, шунасан дээрээ шунаад л дараа шулам болж дуусдаг юм

11 сар 12. 10:09
Зочин

Энэ чинь харин мал уу үгүй юу

7 сар 3. 11:18
Зочин

yu hutsaad bganbe

11 сар 9. 20:53
Зочин

bitgi too neg orhidos l hutsaj bn dag

5 сар 18. 14:54
Зочин

Тэр үеийн хуулиараа хасаг тэрэгтэйгээ чацуулаад хядах хэрэгтэй байсым

5 сар 15. 12:31
SS

яг үнэн

5 сар 12. 16:38
Зочин

Хужаа бол хужаа шүү дээ. Цэвэрч бай, эрлийз хурлийз бай адилхан шүү.. М.Энхболд бол хурлийз хужаа шүү... Монголчуудаа.....

5 сар 12. 17:51
gana

enhbold muu teneg hurliiz bas mongol ulsiin erunhiilugch bolhoor muruudtsun yavj bn humuuse buu songoroi mongol l yum bol bid hezee ch hyatdaar ulsaa udirduulahgui

5 сар 11. 19:18
Зочинjagaa

Omxii xujaa xarxnuud tiim xorvood xurlee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
13 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү