Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ким Чен Ун их буугаар цаазлан хороодог моод дэлгэрүүлж байна гэжээУншсан4,078

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны биечлэн өгсөн тушаалаар хоёр ч дээд тушаалын ажилтныг олны өмнө зенитийн их буугаар буудан хороосон байна. Өмнөд Солонгосын “Korea Joong Ang Daily” сонины өчигдрийн дугаарт энэ тухай мэдээлсэн байна.

Цаазлуулсан хүмүүс бол тус улсын Хөдөө аж ахуйн сайд асан Хван Мин, Боловсролын яамны дээд тушаалын ажилтан Ли Ен Жин хоёр байжээ. Ялыг Пхеньяны цэргийн академийн сургуулилтын хашаанд гүйцэтгэсэн гэнэ. Шалтгаан нь цаазлагдсан этгээдүүдийн улс төрийн үзэл баримтлал Ким Чен Унтай шууд тэрсэлсэн хэрэгт тооцогдсон гэнэ. Үүнээс илүү нарийн тодруулгыг эх сурвалжуудын зүгээс өгөөгүй байна. Ямартай ч Боловсролын яамны дээд тушаалын ажилтан нь Ким Чен Уны намын аппаратын ажилтнуудад илтгэл тавих үеэр зүүрмэглэж БНАСАУ-ын төрийн тэргүүний хилэнг төрүүлсэн хэмээн учрыг мэдэх хүн мэдэгджээ. Ли Ен Жинийг газар дээр нь саатуулж, улсыг аюулаас хамгаалах яамны ажилтнууд байцаасан ба авлигын хэрэгт давхар буруутгасан байна.

 

Ийнхүү цаазласан нь Умард Солонгосын зарим дипломатч болон дээд тушаалын бусад хүн гадагшаа оргон гарсантай холбоотой цэвэрлэгээний цар хүрээ өргөжиж байгааг гэрчилж байна гэж тэр хүн хэлжээ. Умард Солонгосын нэг генерал Хятадад оргон гарсан нь наймдугаар сарын 1-нд тодорхой болсон юм. Тэрээр 40 сая гаруй ам. доллар авч явсан байна. Хятадын тал тэрхүү генералыг хилээр нэвтрүүлсэн шалтгаанаа Умардын талд албан ёсоор илтгэхдээ бичиг баримтын хувьд зөрчилгүй байсан хэмээжээ.

Мөн Петрбург дэх БНАСАУ-ын дипломат төлөөлөгчийн газраас энэ оны долдугаар сард алга болсон Умард Солонгосын дипломатч Сөүлд очсон байсныг наймдугаар сарын 19-нд мэдээлсэн юм. Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны валютын сангийн эрхлэгч Европт алга болсон тухай мэдээлэл мөн өдөр бас гарчээ.

Ингэснээр удирдагчийн хилэгнэл чангарч байгаа бололтой. Өмнө нь авга ах Жан Сон Тэкийг их буугаар цаазлаж байсан ба сүүлд бичлэг нь ил болсон юм. Тэгвэл дээр дурдсан хоёр өндөр тушаалын хүмүүсийг их буугаар цаазалснаас үзвэл Ким Чен Ун өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг их буугаар цаазлан хороодог моод гаргаж айлгаж, дарамтлахыг хичээж байна хэмээн тус сонинд бичсэн байна.

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 9 сар 5. 13:38
Зочин

ene neg sum chihdeg gar

3 сар 8. 16:09
Монгол ухаан

Худлаа
Эрүүл ухаанаар тунгаа
Яаж ч бодсон
Их буугаар хүнийг буудах вэ

2016, 9 сар 2. 16:40
Зочин

ene huniig alchih zorigton baidaggui l bhdaa

2016, 9 сар 1. 12:58
Зочин

англичууд энэтхэгийг эзэлж байхдаа эсэргүүцэж бослого гаргасан сипай нарыг их бууны аманд хүлж байгаад зүйл дуусгадаг байсан нь түүхийн номонд байдаг байсан одоо түүнийг солонгосууд өвлөн авчээ

2016, 8 сар 31. 20:35
хээ

пүнннн гээд л дуусахнээ дээ

2016, 8 сар 31. 18:21
zochin

ingej tseberlej bgaad shinchlel hiihgui bol nuguu hugshin garuudn hiilgehgui shdee

1 сар 14. 0:11
Зочин

yum unshaach medlege deeshluul uyn shinechlel ve tend ard tumen n yaj amidardagiig medehgui

2016, 8 сар 31. 15:38
зочин

манайхан бүүр шагнуулаад ард түмэнээсээ сууж байгаа ш,дээ эх орноо идэгсэд ,дахин дахин сонгоод тэрийн далимдуулаад,ил тод иддэг болсон доо, энэ яагаа үгүй хүмүүс байна тэгэхэд манайх бүүр эх орноо худалдаад төсвийн мөнгийг ,хэдэн тэрбумаар нь идэж байхад шагнаад л таг дуугай дарлуулаад сууж байна даа

2016, 8 сар 31. 15:13
Зочин

англичууд араб энэтхэг хүмүүсийг их буугаар цаазладаг байсан бараг амар байхдаа эгшин зуур үхнэ.

2016, 8 сар 31. 14:38
Зочин

манайд бол бүр пуужинд суулгаад явуулчихмаар хүмүүс бий шүү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]