Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эх түүхээ хамгаалах, сурталчлах шаардлага монголчууд бидэнд байнаУншсан3,602

Толгойлогч.мн вэбсайт нээгдэх болсон учир шалтгаан

Монголчууд бидний амьдран буй, оршиж байгаа тал нутагт найман зууны тэртээ өвөг дээдэс маань Их Монгол Улсаа байгуулж, бөөрөнхий цагаан гэрээсээ дэлхийн ирээдүйг зурж, бодлогыг нь тодорхойлж байлаа. Түүнээс өмнөх мянган жилийн тэртээ ч Азийн цээжинд төрт улсаа байгуулж, тал нутгаас үсэрсэн хүннүчүүд хүн төрөлхтөний түүхийн бас нэгэн арвин үүц болж ирсэн Ромын эзэнт гүрнийг чичрүүлж, хувь тавиланг нь зааж өгсөн тухай түүхийг бид бахархан ярих дуртай. Мянганы суут хүнээр монгол хүн, эзэн Чингис маань тодорсон нь ч бидний бахархлыг төрүүлдэг.

 

Нөгөөтэйгүүр дэлхийн ямар ч үндэстэнд байдаггүй бидний ийм бахархам түүхийг өөрийн болгож өмчлөх санаархалтай улс орнууд ч цөөнгүй байгаа тухай бид бичиж ярьсаар, эгдүүцсээр ирсэн.

Тэгэх мөртөө шинэ мянганы мэдээллийн зах хязгааргүй урсгалд хөл алдан хөвж яваа монголчуудын байгуулсан хэдэн зуун мэдээллийн вэбсайтууд дундаас эх түүхээ хамгаалах, сурталчлах байтугай Монголын бөгөөд дэлхийн түүхийн тухай өгүүллүүдийг нэг дороос унших зориулалттай нь нэг ч алга байлаа. Зөвхөн түүхч, судлаач, эх түүхээ сонирхон бичигчдийн цахим блог, хаа нэгтээ сайтуудаар алдаг оногхон нийтлэгдэх түүх, шинжлэх ухааны контентуудаас л бид энэ хэрэгцээгээ хангаж байв.

Яг ийм нөхцөл байдал дундаас түүх сонирхогч залуус бид “Толгойлогч” төслийг зориглон хэрэгжүүлж эхэлсэн юм.

Төслийн хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сарын 06-нд www.tolgoilogch.mn вэбсайтаа нээж уншигч олондоо хүргэсэн билээ. Вэбсайтын програмын 2.0 хувилбарыг арваннэгдүгээр сарын 16-нд нийтэд цацаж эхэлсэн. Бид нийтлэлийн бодлогодоо түүхийн өгүүлэл, нийтлэлүүдийг онцгойлон түлхүү нийтэлж ажиллахын сацуу шинжлэх ухааны бүхий л салбарын контентуудыг нийтэлж байгаа. Энэ ч утгаараа олон эрдэмтэн, судлаачид, зохиолч, сэтгүүлч, орчуулагчидтай хамтран ажиллаж байна. Энэ дашрамд  зориглон эхлүүлсэн бидний ажлыг дэмжиж байгаа оюунлаг уншигч олондоо, хамтран ажилладаг бүх хүмүүстээ талархаж байгаагаа дамжуулъя.

Бид цаашдаа ажлынхаа бүтээмжийг улам чанаржуулж, илүү олон сонирхолтой контентуудыг та бүхэндээ хүргэх болно.

"Толгойлогч" төсөл, "Толгойлогч" вэбсайтын хамт олон.

Сэтгэгдэл 18ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 12 сар 23. 12:17
Зочинби

Унших дуртай маш сайхан нийтлэлүүдтэй амжилт хүсэе

2016, 11 сар 29. 9:02
Зочин

Ta nartaa ajliin undur amjilt husie.Minii unshih durtai sait bolson

2016, 11 сар 19. 21:05
Байнгын уншигч

Үнэн бодитой чухал мэдүүллүүдийг зөвхөн танай сайтаас л олж уншдаг. Ямар нэг нам нэг үзэл бодлыг хэт баридаггүй зөвхөн үнэн бодитой нийтлэл бичдэгт их баярладаг. Цаашдын үйл ажиллагаанд чинь амжилт хүсий.

2016, 11 сар 19. 21:01
xar lam

wall street vs busad uls ornii erx barigchidiin talaar mon mongoliig odoo baigaa bair baidlaas todorxoi xelbel ene uls turiin baritsaalagdsan baidlaas yaaj salgaj bolox talaar...dollar xevlegchidiin delxiin ediin zasag ooroor xelbel delxiin shine deglemiin talaar xaa xaana xezee uy uy xiij odii xyrsen ..tednii gar xol ni end mongoloo yaaaj doroi buurai bailgaj chadaj baigaa talaar mash ix niitelj ene olon uls torlyy gyisen xoshuursan ergyy zaluusiin tarxiig tseneglemeer bna..

2016, 11 сар 19. 18:39
zochin

Urid umnu baigaagui, urid umnu busad saiyuudad bichigdej baigaagui materialyg mash shuurhai niitlej baigaa duu nartaa talarhaj baigaagaa ilerhiilie. Tsag ueiin gadaad dotood medeeg tsag aldaj ulgen salgan gargadag busad saituudaas gots yalgaram niitlel chin olon yumend taashaagdaj baigaa buguud erch huchee aldalgui ajillaj zorilgodoo unench baihyg husen eruue!

2016, 11 сар 19. 12:52
Зочин

Та бүхэнд баяр хүргэе. Санхүүгийн ямар ч боломжгүйгээр коммунизмыг хэдэн арван жил байгуулж байгаад санхүүгийн ямар ч боломжгүй тул зогсоож Ардчиллыг 26 жил байгуулсан ч бас л санхүүгийн ямар ч боломжгүйгээс зогсооход хүрээд буй монголчуудын минь тавиланг санагдуулчихлаа. Хөх тэнгэр та нарыг минь ивээг.

2016, 11 сар 19. 10:01
Зочин

Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

2016, 11 сар 18. 23:19
Зочин

Unshih um ihtei medeelel saitai baidag shuu amjilt husie

2016, 11 сар 18. 22:49
Монгол

танай сайтыг байнга үздэг маш их таалагдлаа . Цааш нь улам их мэдээ мэдээлэл оруулж байгаарай. Та бүхэнд амжилт хүсье?

2016, 11 сар 18. 21:26
TTT

tanai site ih taalagddag shv. Medeellvvded chine durtai. Ushuu ilvv ihiig hiij bvteegeerei. amjilt

2016, 11 сар 18. 6:35
Зочин

sayahan ene site-iig meddeg bolood unshij ehelseen.ih taalagddag shvv.tvvhiin holbootoi medeellvvdiig ni bvr ih sonirhoj unshdag.ah dvvdee bas surtalchilsan gej bga hehe. amjilt hvsie

2016, 11 сар 18. 3:58
Зочин

Танин мэдэхүйн сайхан сайт шүү Ажлын амжилт хүсье Та нар битгий намчирхаж улстөржөөрөй гуйя

2016, 11 сар 17. 18:48
Зочин

Ажлын амжилт

2016, 11 сар 17. 18:41
Munkhzorig ZorigFacebook-р нэвтэрсэн

Танай сайтаас уншиж байгаагүй түүхийг уншдаг шүү. Түүхээ улам их таниулан суртчилаарай. Танай хамт олонд ажилын амжилт хүсье.

2016, 11 сар 17. 17:11
Зочин

congratuations mash zov zuitei ajil ehluuljee demjij bn

2016, 11 сар 24. 12:54
anara

Ene hetsuu,oroo busgaa, medeeleliin het ih buugnurul bolson ued Mongolchuudiig zuvhun Mongolin tudiigui delhiin uls ornuudiin tuuhtei taniltsuulj baigaad talarhaj baina.Hediigeer tsuun ch uuh tuuhee sonirhoj baigaa humuust oron internetertuntsud zai burduulj baigaa ta nart amjilt husie! Bicheed,niitleed baigaarai.

2016, 12 сар 25. 22:50
Te mu

Unshih durtai uur tuuhiin barimt ig oruulaarai mongol haasiin tuhai

2016, 12 сар 25. 22:51
Te mu

Mongol haadiin tuhai ih oruulaarat

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]