Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нурсултан Назарбаев огцорч байгаагаа зарлалааУншсан2,449

Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дөнгөж сая албан тушаалаасаа огцорч байгааг телевизээр ард түмэндээ хандаж зарлалаа

Казакстан улсыг 30 гаруй жилийн турш удирдсан, тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнөө орой /2019.03.19/ ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа.

Тэрбээр маргааш буюу гуравдугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэн өгөх ажээ. Түүний Засгийн газар 1990 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан бөгөөд тэрбээр тав дахь удаагаа улиран сонгогдоод байсан юм.

Өдгөө 78 настай Назарбаев албан тушаалаасаа буух болсон шалтгаанаа хэлээгүй ч үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгснийхөө дараа Улсын аюулгүйн зөвлөлийг толгойлон ажиллана гэдгээ хэлжээ. Дараагийн Ерөнхийлөгчийг сонготол Сенатын танхимын дарга Касым Жомар Токаев Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх ажээ.

Тэрээр "Би ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргалаа” гэж хэлсэн үгэндээ товчоор мэдэгджээ.

Одоо 78 настай Назарбаев 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задрахын өмнө ч төрийн эрхэнд байсан, задарснаас хойш ч Казахстаныг бараг 30 орчим жил тасралтгүй удирдаж байгаа юм. ЗХУ-ын харьяанд байх үед тэр мөн Казахстаны засаг захиргаанд удирдах албан тушаал хашиж байжээ. 2015 онд болсон сонгуулиар тэр дахин таван жил улс орныг удирдах мандатаа аваад байсан юм. Тэрээр улс орноо уд

ирдах албан ёсны хугацаанаасаа жил гаруйн өмнө ийнхүү огцрох болсноо учир битүүлгээр зарлалаа.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 13. 22:29
Зочин

NURSALTAN GUAI mongold bga kazak irgedee awaachee mongold lai boloodbn

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]