Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XX зууны эхэн үеийн халх жинчин цахар өрхийн тэргүүний хоорондох ярианы бичлэгУншсан7,758

mx3-APaIoVY

Дэлхийн Монголчууд - World Mongolians фэйсбүүк хуудаснаа ийм нэгэн бичлэг хавсаргажээ.

 

Тайлбарт нь "НЭГДСЭН МОНГОЛЫН ЭЗЭН ХААНЫ ГОЛ АРДУУД НЬ ӨНӨӨГИЙН ӨМӨЗО-НЫ ЦАХАРУУД БОЛОН, МОНГОЛ УЛС ДАХЬ ХАЛХУУД БАЙСАН. ӨДГӨӨГӨӨС 75 ЖИЛИЙН ӨМНӨ ДУНДАТ УЛСАД ОРШИХ ӨВӨРЛӨГЧӨӨР ЯВАХ,БОГД ХААНТ УЛСЫН ДАРХАН БЭЙЛИЙН ХОШУУНЫ ЖИН ТЭЭГЧИД ХӨХ ХОТООР ОРООД ЦААШ ЖАНЧХҮҮ ОРОХЫН ӨМНӨ ХАЛХ ЖИНЧИН, ЦАХАР ӨРХИЙН ТЭРГҮҮНТЭЙ ЯРИА ХӨӨРӨӨ ДЭЛГЭЖ БАЙГАА НЬ ТЭДНИЙ ХЭЛ ЯРИАНЫ АЯЛГА ХООРОНДОО АВ АДИЛХАН БАЙСНЫГ ИЛТГЭНЭ. ЭНЭ НЬ МОНГОЛ, ӨВӨРЛӨГЧ НАРЫН ДУНД ОРОС, ХЯТАДЫН ХЭЛ УС, БИЧГИЙН ХЭЛНИЙ НӨЛӨӨ ТУСААГҮЙ БАЙСАНГ ИЛЭРХИЙЛЭНЭ. ӨНӨӨДӨР Ч ГЭСЭН, БИД ЦАХАРУУДТАЙ ЯРИЛЦАХАД, ӨНӨӨГИЙН БИДЭНТЭЙ АДИЛХАН АЯЛГААР ЯРИДАГ Ч ТЭД ХУУЧИН МОНГОЛ БИЧГИЙН ХЭЛЭЭР, БИД ОРОСЫН ҮСГИЙН НӨЛӨӨ ОРСОН МОНГОЛ ХЭЛЭЭР ЯРИЛЦАХ АЖ. ӨВӨРЛӨГЧ НАР ЦАХАР МОНГОЛ ХЭЛНИЙ АЯЛГААР ГОЛЛОХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДЭЭР НЭВТРҮҮЛГЭ, КИНО ЗЭРГИЙГ ЯВУУЛАХ БОЛСОН НЬ, МОНГОЛ УЛСАД ГОЛЛОХ ХАЛХ АЯЛГАТАЙ НЭГДЭХ БОДЛОГО АЖ... ЭНЭ ДУУ БИЧЛЭГИЙГ 1910 ОНЫ ТӨГСГӨЛӨӨР ЮМУУ, 20-ИОД ОНЫ ЭХЭЭР ХИЙСЭН БАЙНА.ТЭР ҮЕД МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖҮҮД НЭРЭЭ ӨӨРЧЛӨӨГҮЙ БАЙСАН ҮЕ" хэмээн бичжээ.

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 10 сар 15. 9:05
Зочин

Ерөөсөө л алтан үеийнхний монгол кино байна. Хоорондоо найрсаг сайхан ярьж байна. Одоогийн бид нар бөөн уур уцаар хоорондоо ингэж бүү хэл аштайхан дунд зэрэг ч ярихгүй.

2016, 10 сар 3. 19:59
Зочин

Бидний хэлийг чинь энэ крилл үсэг л ингэж хатуу байлгаад байгаа юм бишүү. Түүнээс сайхан ярилцаж байшд би 1950 оны хүний бичлэг манайд бага байхад байдаг байсан тэр үед нээх аялга этр гэж мэдэгдэхгүй би сайн ойлгодог л байсан гэтэл одоо тэрийг үзэхээр бүр зарим үг нь таг юм билээ. Дээр үеийн монгол хэлийг энэ монгол кинонууд л үлдээсэн юм байна даа энийг үзээд байхнэ

2016, 10 сар 15. 8:41
Зочин

Бид нар өөрсдөө өөрөөр ярьдаг болчихсон учраас криллдэж өөрчлөлтөнд нь тааруулж хялбарчилж өгсөн. Түүнээс крилл үсгээс болж бид хуучин монголоор ярихаа байсан юм биш. Одоо ч гэсэн маш эрчтэй өөрчлөгдөж л байгаа. Боловсролгүй хүмүүс нь хуудас ажиллуулж хуулийн төсөл бичээд бүгд энэлт тэрэлт сохрол за тэгээд үгийн дараалал гэж байхаа больсон. Мөн дээрээс нь бүгд нэг халтар хултар англи эсвэл гадаад хэл сураад дүрмээ хооронд нь ялгахгүя англи дүрмээр баахан нэр үг үүсгэж түүндээ дандаа тэрнууд энэнүүд гэсэн олон тооны дагавар монгол бичгийн дүрэм зөрчиж залгадаг болсон. Мөн үгийн баялаг хэт багассан. хэдхэн үгээр тойрч ярьдаг болсон. Энэ бүгд бидний буруу.

2016, 9 сар 23. 20:34
mongol

sonirholtoi yuma, ushuu udaan yaria oldohgvi yum bh da.

2016, 9 сар 23. 17:47
irgen

Гайхалтай байна. Ар өврийн аялгад нэг их ялгаа алга байсан юм даг уу даа.

2016, 10 сар 15. 8:45
Зочин

байлгүй яах юм. Байсан болоод монгол бичиг чинь дандаа аль ч нутгийн хүн аялгаараа уншсан болохоор зохиогдсон гэдэг. Цахар бол газар нутгийн хувьд зүүн талд байдаг болохоор төстэй бараг ялгаагүй байгаа юм. Тэгээд ч энэ ярьж байгаа ар монгол хүн нь Өмнөговь биш зүүн аймгийнх байх магадлал өндөр.

2016, 10 сар 25. 11:07
Зочин

дархан бэйл гэж хэнтийн хойноос явж байгаа бололтой

2016, 9 сар 23. 16:31
amar

ih sonin sanagdlaa hel yrianii aylaga odooniihyoi tun tostei bina yrival ch ih yum bina daanch tsag talbai alga yumdaa Bayrllaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]