Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Рэгдэл: Гарах зардал хэдий өндөр байлаа ч ирээдүйн ашгийг бодоход өчүүхэнУншсан1,189

“Дэлхийд тархсан сан Монгол өв” төслийн хэлэлцүүлэг болж байна. Тус төсөл нь дэлхийн улс орон бүрт байх Монголын өвийг бүртгэн катологи болгон гаргах зорилготой юм.

“Дэлхийд тархсан сан Монгол өв” төслийн хэлэлцүүлэг болж байна. Тус төсөл нь дэлхийн улс орон бүрт байх Монголын өвийг бүртгэн катологи болгон гаргах зорилготой юм.

Төслийг Олон Улсын Монгол судлалын холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд Шинжлэх ухааны академи болон салбар хүрээлэнгүүд, МУИС, МУБИС, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран оролцож байна.

Хэлэлцүүлгийг нээж Гадаад хэргийн харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Гадаад харилцааны яам дэлхийд тархсан Монгол өвийг судлан баримтжуулж, 20 боть катологи хэвлүүлэн гаргаж, цаашид цахим сан бүрдүүлэх зорилго бүхий “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг бүрэн дэмжиж хамтран ажиллах болно гэдгээ хэлж байна.

Энэ хүрээнд өөр өөрийн өв соёлтой холбоо бүхий өв санг судлах, хамтын ажиллагааг өрнүүлэх, хэлэлцүүлэг зохион байгуулах, хуулбарлах, бүтээл гаргах ажлыг өргөн хүрээнд явуулж байгаа юм.

Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун “Төслийн үйл явц эхэлчихсэн. Хамгийн гол үндэс болох тухайн улс оронд байгаа сан хөмрөгийн бүртгэл, тухайн улс орны судлаачдыг оролцуулах явдал, хамтын гэрээг хийсэн. Одоо материалаа цуглуулж авах, катологио бэлтгэх, бүртгэл, жагсаалтаа хийх, хэвлэн нийтлэх гэсэн ажлууд үлдсэн байна. Энэ ажил нь 2020 оны тавдугаар сард дуусах ёстой” хэмээн ярилаа.

Мөн Улаанбаатарын их сургуулийн дэд захирал, түүхч, доктор С.Цолмон “Өнөөдөр Монголын түүх соёлд маш чухал үйл явдал болж байна. Олон Улсын  Монгол судлалын холбооноос санаачлан, түүний Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун олон жилийн өмнөөс дэлхийд тархсан Монголын соёл, бичиг баримтын өвийг цуглуулах ажлыг санаачлан эхэлж, өөрийн биеэр олон оронд үзэж судалсны дүнд 20 боть том төслийг эхлүүлж байна. Миний хувьд Польш улсад хадгалагдаж буй Монголын түүх, соёл сэдвээр ярина. Тодруулбал, XIII зуунд Батын удирдсан Монголын их цэрэг Европт байлдсан алдарт түүхэн тулалдааны тухай баримт хадгалагдаж байдаг. Монголын XX зууны түүх, улс төрийн нөхцөл байдал, гурван улсын хэлэлцээрт оролцож байсан хүмүүс болон маш олон ээдрээтэй зүйлийн учир шалтгаан тайлагдах юм”.

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл “Уг төслийн хүрээнд анх удаа хэлэлцүүлэг хийж байна. Энэ том төсөл нь ямархуу явагдах, мөн санхүүжилтийг хаанаас босгож болох, төсөл боловсруулаад дуусах явцын өртөг хэдий хэмжээний болох гэдэг асуудал чухал байгаа. Гэхдээ аль болох Монголоосоо санхүүжүүлэх хөрөнгийг гарган хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзэж байгаа. Гадна талаас санхүүжилт хөөцөлдөж болдог ч ямар нэгэн байдлаар хараат бус ажиллахын тулд санхүүжилтийг Монголоосоо босговол илүү амжилттай болох болов уу гэж бодож байна. Ер нь эрэл хайгуулын ажилд нэлээд зардал гарах байх. Судлаачдын томилолтоос гадна тухайн улсаас оролцож байгаа судлаачдын цалин хөлснөөс эхлүүлээд төсөв ихтэй ч үүний дүнд Монголын өв ямар байдгийг дэлхий дахинд мэдэж, тойруу замаар Монголын аялал жуулчлалд сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Гарах зардал хэчнээн өндөр байлаа ч ирээдүйд олж болох ашгийн хажууд өчүүхэн зардал гэх төсөөлөлтэй байна” гэлээ.

Эх сурвалж: 24tsag.mn

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 12. 19:08
Зочин

Дээр нь нэмээд хэлэхэд 1911-1990 оны шинэ түүх нэгэнт тодорхой болоод баримтаар нотлогдчихсан. Гачлантай нь бид өөрсдөө хүлээ зөвшөөрдөггүй болохоос. Магадгүй бидэнд коммунист баримжаатай улаан юмуу ягаан өнгөтэй өөр маягийн түүхийн залруулга хэрэгтэй бөгөөд бид түүндээ бүгд нэгэн зэрэг итгэх хэрэгтэй юм болов уу даа. Улаан үзлээр бүх үндэстнээрээ тархиа угаалгачихаар чинь эргээд бас л нэг тийм кампанит ажлаар итгэл үнэмшлээ тайлах шаардлагатай болдог бололтой. Нэг бол чингисизмийн аястай зангарагтайхан түүхээр нэг мөсөн баллуурдаад, айн? Манайхны коммунист зуршил байдаг л даа. Олны өмнө булайгаа дэлгэсэн улс төрчийг дипломат албанд элчин болгон явуулж нэр төрийг нь сэргээдэг. Хэ хэ. Тэрэн шиг л. Зовлонтой ч юмаа даа.

9 сар 12. 18:59
Зочин

Нэг хэсэг тархан суурьшсан монголчуудаа нэгэтгэх юм болоод л явсан. Хаа хамаатай Хазар нөхрийг хүзүүдээд авчихсан л енгэнүүлээд л байсан. Тэгснээ л геополитикийн тоглогч байхгүй бол моодноос гарах нь шахуу юм яриад л явсан. Одоо тэр харь орны өмч болсон юмыг дээрэмдэх шахуу цуглуулах болох нь уу? Ер нь ингэтэл иймэрхүү маягаар үргэлжлүүлбэл монгол хүн гэж нэг л их эрээ цээргүй, галзуу солиотой шахуу, марзан гар гарч ирэх гээд байна аа даа? Та минь, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, бандаашныхаа материалын тэсвэрлэх чанарын хэрээр унгас алдах юм сан даа.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]