Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Мартагдаад буй ТАВАН НҮДЭН хээний тухайУншсан1,331

Таван нүдэн хээ гэдэг хөө хуягны таван цагирагийн огтолцоон дээр үүсдэг ба бэлэгдэл нь "монгол цэрэг таван зүгээ (исгэрэх сум ирэх дээд тэнгэрийг оруулаад) сонор сэргэмжтэй хар" гэсэн ажээ.

Олон жилийн турш уншиж сонирхож ирсэн сэдэв маань Монголчуудын угсаатны зүй, соёл иргэншил, түүх археологи билээ.

Түүхийг эх сурвалж, судар номноос уншин мэдэж, археологийн олдвортой харьцуулан судлаад уламжлалаа сэргээн, ирээдүйдээ үнэн зөвөөр нь үлдээвээс бидний соёл иргэншил сэргэн бэхжих билээ. Бусдын нөлөөгөөр олон жил тасарсан бидний уламжлал сэргэж байгаа хэдий ч мөчид нимгэн мэдлэг, хурдавчилж яарсан сэтгэлээр зарим зүйлийг алдаа ташаа шийдэж, уран сэтгэмжийг оруулан хийж бүтээж байгааг хараад дуугуй суухын арга алга.

Наад захын жишээ гэхэд эртний баатруудын өмсгөл, зэр зэвсгийг буруу зөрүү, хэт гоёмсог хийж, бусад үндэстний онцлог элементтэй хольж, алдаа ташаа болгож, түүнд нь хойч үе маань үнэмшиж байна.

Ишлэл аваад хэлэхэд Монголчуудын уламжлал болгон хэрэглэж ирсэн таван нүдэн хээг одоо бид огт хэрэглэхгүй байна. Бидний дээдэс эрхэмлэн хайрлаж ирсэн тэр хээг хятадууд жорлонгийн цаас, гар арчдаг цаасан дээрээ тавьж байх юм. Гэтэл түүнтэй төстэй зоосон хээгээ огт тэгж хэрэглэхгүй байна. 

Таван нүдэн хээ гэдэг хөө хуягны таван цагирагийн огтлолцол дээр үүсдэг ба бэлэгдэл нь "Монгол цэрэг таван зүгээ (исгэрэх сум ирэх дээд тэнгэрийг оруулаад) сонор сэрэмжтэй хар" гэсэн утгатай ажээ. Монгол баатрууд энэ хээг дөрөө, гөлөм, дэвс, бүүрэг, сэлэмний ар, бариул, амгай гээд чимэг тавьж болох бүхий л газраа хэрэглэдэг байсан байна.

Уг хээг эртний миссир, грек, персүүд мөн хэрэглэдэг байжээ. Тэндээс Монголын эзэнт гүрнээр дамжиж дорно дахинд тарсан байх магадлал өндөр. Хятадын Мин улсаас өмнөх үеийн археологийн олдворт тааралддаггүй. Энэ хээг бид уламжлал болгон сэргээмээр, хамгаалмаар, бас үүгээрээ бахархмаар байна. 

Ш.БААТАР

http://shbaatar.blogspot.com

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]