Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

АНУ Ангараг гаригийг эзэлж авахаар бэлтгэж байнаУншсан8,432

Ерөнхийлөгч Трамп юуны өмнө Сарыг тойрон эргэлдэж байдаг сансарын аварга станц байгуулахыг хүсэж байгаа аж.

Ерөнхийлөгч Трамп юуны өмнө Сарыг тойрон эргэлдэж байдаг сансарын аварга станц байгуулахыг хүсэж байгаа аж.

 

АНУ-ын Үндэсний нислэг ба сансарын хөлгийн алба (NASA-National Aeronautics and Space Administration) Олон улсын сансарын станцтай төстэй судалгааны байнгын станцыг сансарт байгуулахаар төлөвлөж байна. Сансарын энэ станц дэлхийг тойрч биш харин сарыг тойрон эргэлдэж байх гэнэ. NASA-гийн төлөвлөсөнөөр бол АНУ-ын сансарын нисгэгчид саран дээр анх буусны 54 жилийн ойгоор 2023 онд энэ станцад сансрын нисгэгчид оршин суух боломжтой болох гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үүнд болон сансарын бусад төсөвт 2019 онд 19.9 тэрбум доллар зарцуулах саналыг Конгресст оруулаад байна. АНУ-ын одоогийн удирдлага цаг уурын өөрчлөлтийг судлах болон боловсролын зардлыг нилээд танаж сансарыг хүнээр судлуулж, нээхэд өндөр ач холбогдол өгч их хэмжээний хөрөнгө тусгуулаад байна.   

Зургийн тайлбар: Саран дээр очиж байгаа сансарын хөлгүүд. Fotо: Boeing

2023 он хүртэл Сарыг тойрсон тавцан-Орц (Lunar Orbital Platform-Gateway) гэсэн нэртэй сансарын станцыг барихад ойролцоогоор 2.7 тэрбум долларыг зарцуулах ба цаашид хийх ажлуудад 0,5 тэрбум долларыг төсөвлөжээ. Эдгээр төсөв төлөвлөгөөнүүдийг Конгресс батлах ёстой. Олон улсын сансарын станцын нэгэн адил сарыг  тойрон эргэх сансарын станцыг ч гэсэн мөн ялгаагүй аажмаар үе шаттайгаар барих юм. Эрчим хүчээр хангах хэсэг болон хөдөлгүүрийг 2022 онд хөөргөж аваачих ба эдгээр хэсгүүд нь  сарыг  тойрон эргэх сансарын станцыг тойрог зам дээр барьж байхад шаардлагатай байгаа юм. Үүнээс хойш нэг жилийн дараа оршин суух хэсгийг дээш хөөргөж аваачих ажээ. Сансарын нисэгч нар энэ оршин суух хэсэгт нэг удаа 30-60 хоног амьдарч болох гэнэ.

Саран дээрх цацрагийн хэмжээ дэлхий дээр байдаг хэмжээнээс хавьгүй илүү учраас сансарын нисэгч нарыг цацрагаас хамгаалахын тулд энэ сарыг  тойрон эргэх сансарын станцын бүтэц хийц нь одоогийн олон улсын сансарын станцынхаас өөр байх юм.

Сарыг  тойрон эргэх сансарын энэ станц, сансарын өөр аялалуудад ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэнэ. NASA-гийн төлөвлөж байгаагаас үзэхэд сансарын нисэгч нарыг энэ станцаас Ангараг гаригруу эсвэл илүү өөр алсын байруу илгээх ажээ. Энд мөн баримт мэдээллийн томхон багцыг хурдан илгээх боломжийг бий болгон баримт мэдээллийн лазерийн холбоог барьж байгуулах юм.

Ийм нэг сансарын шинэ станц нь шинжлэх ухааны амьдралд ч гэсэн тустай байх юм. Трамп 2024 оноос хойш олон улсын сансарын станцад зардал гаргахгүй байх бодолтой байгаа. Энд худалдааны үйлчилгээ нэвтрүүлж энэ станцыг сансарын аялал, жуулчлалын орлогоор санхүүжүүлж байх гэнэ.

 
АНУ Ангараг гаригийг эзэлж авахаар эртнээс бэлтгэж иржээ

 

Бидний баруун хөрш гариг бол Ангараг. Диаметр нь дэлхийнхээс 2 дахин бага. Жин нь дэлхийн аравны нэгтэй тэнцүү. Гадаргуугийн улаан өнгө нь элсэн хөрсөнд байгаа төмрийн оксидоос болж үүсчээ. Тэнхэлгийн эргэлтийн хурд нь 24 цаг 37 минут, тэнхэлэгийн налуугийн өнцөг нь 25,2 градус, энэ үзүүлэлтүүд нь дэлхийнхтэй ойролцоо. Эдгээрээс болон нарыг тойрох зуйван (elliptic) замаас болж Ангарагийн нар хүртэлх зай нь байнга өөрчлөгдөх тул улирал нь хүчтэй өөрчлөгдөж байдаг. Агаар мандал нь маш сийрэг, дийлэнхдээ нүүрс хүчлийн хийнээс бүрдсэн байдаг. Гадаргуугийн агаарын даралт нь дэлхийн гадаргуугийн агаарын даралтын 1 хувьтай тэнцүү. Энэ үзүүлэлт нь улирал бүрд нилээд өөрчлөгдөж байдаг. Өвлийн улиралд агаар мандалынх нь 30 хувь хяруу байдлаар гадаргуу дээр нь хөлддөг байж болох юм. Ангараг гаригт нилээд онцлог мөсөн малгайнууд байдаг. Энэ мөсөн малгайнууд нь нүүрс хүчлийн 2 оксид (CO2) болон усны мөсний холимогоос бүрддэг, ба нарийн түвэгтэй давхрагуудын бүтцийг үүсгэсэн байдаг.  Ангараг гаригийн гадаргуугийн дундаж хэм нь  цельсийн хасах 60 градус  (-60 °C).

Зургийн тайлбар: Ангараг гарагийн гадаргууг, нэг асар том жалга (дунд нь) хоёр хуваасан байдаг. Түүний төгсгөлд (зүүн талд нь) асар том бамбай хэлбэртэй галт уулууд байдаг. Foto: csillagaszat.hu  

Зургийн тайлбар: Ангараг гаригийн, давхрагын бүтэцтэй өмнөд мөсөн малгай нь нүүрс хүчлийн 2 оксидаас (CO2) бүтсэн байдаг. Foto: csillagaszat.hu

Энэ гаригийн дотоод дулаанаас болж 1 тэрбум жилийн өмнөөс энд галт уулын идэвхтэй ажиллагаа явагдсан байж болох юм. Үүний дурсамжийг 4000 км урт, 120 км өргөн задарсан хөндий (Valles Marineris), хэд хэдэн асар том бамбай хэлбэртэй галт уулнууд хадгалж байгаа юм. Эдгээрээс 26 км өндөр Olympus Mons галт уул ойр орчны тал хээр дээр сүндэрлэн боссон байдаг.

Зургийн тайлбар: Манай нарны аймгийн хамгийн том галт уул. Ангараг гариг дээр байгаа 26 км өндөр, 700 км диаметртэй  Olympus Mons галт уул. Foto: csillagaszat.hu

Зургийн тайлбар: Ангараг гаригийн нэг хотгор газар. Нуурын тунамалын давхрага бүтэц байж болох юм. Foto: csillagaszat.hu

Ангараг гаригийг нилээд ойрхон тойрон эргэдэг хоёр сар байдаг. Эдгээрийг Phobos ба Deimos   гэж нэрлэжээ.

Ангараг гаригийн Phobos нэртэй сар. Дээр нь хачин зураасууд харагдаж байна. Foto: csillagaszat.hu

Зургийн тайлбар: Ангараг гаригийн чулуу, элсэнээс бүтсэн говийн гадаргуу. Foto: csillagaszat.hu

Зургийн тайлбар: Манай нарны аймгийн дагуул гаригууд. Зүүн талаас буюу Нар талаас гурав дахь нь Дэлхий, дөрөв дэх нь Ангараг.

Зургийн тайлбар: Зүүн талаас 3 дахь нь Ангараг гаригийн дотоод бүтцийг харуулж байна. Core-цөм, Mantle-бүтээлэг давхрага, Crust-царцдас давхрага Foto:NASA/nasaimages.org

 
Дөч гаруй жилийн туршид Ангараг гариг дээр амьдрал байгаа
эсэхийг мэдэхээр эрж, хайжээ

Зургийн тайлбар: Viking 1-ийн 1976 оны 7 дугаар сарын 21-ний өдөр авсан Ангараг гаригийн гадаргуугийн зураг. Fotо: MPI/Getty Images)

Viking-1, Viking-2 роботуудыг АНУ ангараг гаригийн гадаргуу дээр 1976 онд буулгажээ. Viking-1 төлөвлөсөн 3 сарын оронд 6 жилийн туршид 1982 он хүртэл Viking-2  1980 он хүртэл энэ гариг дээр ажиллажээ.

Зургийн тайлбар: Viking 1-ийн авсан Ангараг гаригийн гадаргуугийн зураг. Дөчин жилийн өмнөөс Ангараг гариг дээр амьдрал бий эсэхийг хайлаа. Fotо: Science Society Picture Library / Europress / Getty

Viking хөтөлбөрийн шинжлэх ухааны нэг хамгийн том ололт бол Ангараг гариг дээр асар их усны нөлөөгөөр үүссэн байж болох хэлбэр дүрсүүдийн зургийг авч явуулсан юм. Үүнээс гадна энэ гаригийн агаар мандалын найрлагын тухай, цаг уурын тухай,  түүнийг тойрдог сарнуудын тухай асар их хэмжээний баримт материалуудыг ирүүлсэн байна.   

1996 оны 12 дугаар сард Ангараг гаригруу илгээсэн Pathfinder гэдэг шалгах төхөөрөмж (Sonde) –ийн хамгийн үнэтэй ачаа бол Sojourner гэдэг Ангараг гариг дээр явах машин байлаа.

Зургийн тайлбар: JPL-ийн техникчид Ангараг гаригруу хөөргөх Pathfinder гэдэг шалгах төхөөрөмжинд (Sonde) Sojourner-ийг суулгаж байгаа нь  (Jet Propulsion Labora¬toryba JPL; тийрэлтээр хөдөлгөх лаборатори) Foto: NASA /JPL

Pathfinder-ийг 1997 оны 7 дугаар сарын 4-нд 24ш том хийн бөмбөлөгийн  (balloon) тусламжтайгаар Ангараг гариг дээр газардуулджээ. Энэ Pathfinder эхлээд хоёр өдөр өөрийгөө шалгаж оношлоод, өөрийнхөө гадаад орчныг задлан шинжилжээ. Тэгээд дараа нь 11,5 кг жинтэй  Sojourner  гэдэг тэр үеийн хамгийн үнэтэй алсын удирдлагатай автомат машин түүнээс өнхрөн гарч иржээ.  

Зургийн тайлбар: Sojourner Ангараг гариг дээр ирсэний дараа. Эх сурвалж: Foto: NASA /JPL

Sojourner болон Pathfinder-ын илгээлт маш амжилттай болжээ. Эдгээр нь Ангараг гаригийн цаг уур болон чулуулгын талаар 3 сарын туршид 100 метр квадрат талбайгаас үнэтэй баримт, мэдээлэл цуглуулжээ. Ингэж ажиллах хугацаагаа төлөвлөсөнөөс 12 дахин сунгаж чаджээ.

АНУ Curiosity роботыг 2012 онд Ангараг гариг дээр буулгажээ. Одоо ч гэсэн тэнд ажилласаар л байгаа.

Зургийн тайлбар: Curiosity-гийн авсан Ангараг гаригийн гадаргуугийн зураг. Эх сурвалж: NASA

Curiosity робот 2016 оны 9 дүгээр сарын 8-нд Ангараг гаригийн Sharp гэсэн нэртэй уулын ёроолоос авсан зурагнуудаа явуулжээ. Эдгээр зурагнууд нь NASA-гийн судлаачдын гайхлыг төрүүлжээ.

Эдгээр зурагнууд нь гэрч уулуудын зурагнууд юм. Гэрч уул гэдэг нь орчны сүйтгэлүүдийн ул мөрийг хадгалж үлдсэн гадаргуугийн хэлбэр дүрснүүд юм. Орчны сүйтгэл гэдэг нь ус эсвэл салхины элээх нөлөө, эвдрэх эсвэл өгөршил, элэгдэлээс болж гадаргуугийн ихэнх хэсэг алга болж зөвхөн нэг-нэг хэсэг газарт л анхны байсан өндөршилт болон давхрагуудыг хадгалж үлдэхийг хэлдэг.

Зургийн тайлбар: 5,5 км өндөр Sharp уулын доод хэсэгт авсан зураг. Fotо: NASA/JPL-Caltech/MSSS (Jet Propulsion Labora¬toryba JPL; тийрэлтээр хөдөлгөх лаборатори)

5,5 км өндөр Sharp уулын доод хэсэгт авсан энэ зурагнаас давхрагын чулуулгууд харагдаж байна. Үүний гарал үүсэл нь одоохондоо мэдэгдэхгүй байгаа. Эрдэмтэн судлаачид үүнийг 2,2 тэрбум жилийн өмнө үүссэн байх гэж үзэж байна.

Зургийн тайлбар: 5,5 км өндөр Sharp уулын доод хэсэгт авсан зураг. Fotо: NASA/JPL-Caltech/MSSS

NASA-гийн эрдэмтэн судлаач нар Ангараг гаригийн гэрч уулуудыг судалсанаар хөрсний найрлага, элэгдэлийн шалтгаан зэрэг хэд хэдэн сонирхолтой асуултанд хариу олж болох юм.

Ангараг гариг дээр явж байгаа Curiosity робот нэг удаа түр зогсож ардаа байгаа уулнуудыг оруулан өөрөө өөрийгөө авсан гайхалтай зургийг явуулжээ.

Зургийн тайлбар: Curiosity робот Quela нэртэй газар зогсоод өөрөө өөрийнхөө зургийг авч байхдаа газрыг өрөмдөж байгаа байдал.Эх сурвалж: NASA/JPL

Энэ Quela нэртэй газар нь 5,5 км өндөр Sharp уулын бэлд байдаг аж. Quela-нь 180 метр зузаан  Murray хадны голд байдаг гэнэ.

Зургийн тайлбар: Ангараг гаригийн хөрсөн дээр буусан 6 дугуйтай Curiosity робот лазераар буудаж байгаа нь Fotо: Mars Science Laboratory / NASA

Энд үүссэн plasma төлөвт байгаа гэрлийн өнгийн задралаас тэр чулууны химийн найрлагыг тодорхойлдог ажээ. 

Зургийн тайлбар: 2012 оноос хойш Ангараг дээр ажиллаж байгаа Curiosity робот. Fotо: Curiosity rover / NASA / JPL

NASA-гийн эрдэмтэд Ангараг гариг дээр нүхийг хараад гайхжээ  

Зургийн тайлбар: Ангараг гариг дээр нээсэн нүхнүүд. Foto: JPL-Caltech/Univ. of Arizona / NASA

NASA-гийн Ангараг гаригийг тойрон эргэх хиймэл дагуул  (Mars Reconnaissance Orbiter MRO) Ангарагийн өмнөд хэсэг дээгүүр нисэж байхдаа авсан зураг. Хөлдсөн нүүрс хүчлийн 2 оксид (CO2)-царцдас давхрага дээр халсанаас үүссэн тийм ч гүнзгий биш нүхнүүд харагдаж байна. Гэхдээ нэг нууцлаг том нүх байгаа нь харагдаж байна. Энэ нүхийг харсан эрдэмтэн судлаачид гайхаж байна. Ойролцоогоор 100 метр орчим диаметртэй энэ нүхний захад харагдаж байгаа хар толбыг хараад солирын чулуу унаснаас үүссэн байж магадгүй гэлцэж байна. Хөрсний давхрага гүнзгийрсэнийг харахад мөс хайлаад цөмөрсөн байж болох юм гэлцэж байна.   

Зургийн тайлбар: Уг нүхийг томруулж харсан байдал. Fotо: JPL-Caltech/Univ. of Arizona / NASA

Цаашид Ангараг гаригт амьдрал байгаа эсэхийг  судлах роботуудын эн тэргүүний зорилго бол үүнтэй төстэй нүхнүүдийг судлах явдал гэж үзэж байна.

 
Opportunity робот балар эртний хөндийн нууцыг судалж байна

 

Opportunity гэдэг сансарын робот 2004 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Ангараг гариг дээр иржээ. NASA-гийн инженерүүд анх эхлээд 90 өдөр л тэсэх байх гэж найдаж байжээ. Гэтэл энэ робот энэ 2018 оны 2 дугаар сарын 17-нд Ангарагт байх хугацаагаа 5000 өдрөөс давж гарч рекорд тогтоожээ. Ангарагийн өдөр гэдэг нь дэлхийн өдрөөс 40 минутаар урт байдаг. Нарны батериагаар ажилладаг энэ робот Ангарагийн 8 өвлийг тэсэж гарч чадаад байгаа аж.  NASA энэ роботын тусламжтайгаар олон янзын чулуу болон хөрсийг шинжилжээ. Ангарагийн устай байсан өнгөрсөн үеийн ул мөрүүдийг бас нээжээ. Энэ робот одоог хүртэл 225 мянган гэрэл зургийг дэлхийд ирүүлжээ. Тэрээр Ангарагийн гадаргуу дээгүүр 45 км замыг туулжээ. Эрдэмтэд энэ роботын тусламжтайгаар Ангарагийн гадаргуугийн газрын зургийг (geography) гаргахаар ажиллаж байна.

Зургийн тайлбар: Ангараг гаригийн гадаргуу дээр байгаа Opportunity робот

Зургийн тайлбар: Opportunity роботын Ангараг дээрхи явсан зам. Fotо: NASA/JPL-Caltech

Ангараг гаригийн нэг галт уулын тогоог германы физикч-эрдэмтэний нэрээр нэрлэв.

2014 онд нас барсан германы физикч-одон орон судлаач, эрдэмтэн Gerhard Neukum-ийн нэрээр Ангарагийн нэг галт уулын тогоог нэрлэжээ. Од, гаригуудын нэршлийг хариуцдаг Олон улсын одон орны нийгэмлэгээс (IAU) 2017 оны 9 дүгээр сард ийм шийдвэр гаргажээ.

Европын сансар судлалын албанаас гаргасан мэдээллээс үзэхэд 102 км диаметртэй Neukum галт уулын энэ тогоо нь Ангарагийн өмнөд хэсэгт оршдог ажээ.

Neukum галт уулын энэ тогоо  дотор байгаа бараан өнгөтэй 12*17 км элсэн манхан болон хоёр жалга түүнийг сонирхолтой болгодог гэнэ.

Зургийн тайлбар: Neukum галт уулын тогоо Эх сурвалж: ESA/DLR/FU Berlin

Зургийн тайлбар: Neukum галт уулын тогоо арай холоос Эх сурвалж: ESA/DLR/FU Berlin

Судлаач, орчуулагч Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүү

Нийтлэлийн II хэсгийг энд дарж уншина уу: АНУ Ангарагийг эзэлж авахад дэлхийн бусад орны эрдэмтэд ч туслахыг хүсч байна

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 27. 20:51
Цэргийн дарга

Орчуулагч хүн хариуцлагатай байх ёстой, үгүй бол худалч гэсэн үг. Venus-Венера-Ангараг, Mars-Марс-Улаан нүдэн 2өөр гариг шүү дээ. Хамгийн залхуу хүн ч Wikipedia-с харчих юмыг ингэж бичих гэж. Чаддаггүй бол Марс гариг биччихэд хүмүүс төөрөлдөхгүй, хүүхдүүд самуурахгүй, би чамайг муулахгүй. Ангараг гариг хүн амьдрах боломжгүй гариг, харин Улаан нүдэн гаригийн уур амьсгал Дэлхийн уур амьсгалд арай дөхүү гэмээр юм уу даа. За тэгээд маазарч бичсэнийг нь би жинхэнээсээ гээд бодож тэнэгтээд байх шиг.

9 сар 6. 21:09
Зочин

Юу солиороод байгаа юм бэ. Одон орны наад захын мэдлэгтэй байж хун шуумжил. Усан тэнэгээ хэнд гайхуулах гэсэн юм бэ

5 сар 27. 4:28
S.GBGoogle-р нэвтэрсэн

Улаан нүдэн гаригт ч чамгүй нууц бгаа доо, явж явж манай үлгэр домгийн сонирхолтой нотолгоо тэндээс гарч ирнэ дээ гэж бодном. Бидний амьдралын үүслийн жишим ч тэндээс гарах болуужин хэмээн найдах кк.

3 сар 6. 1:01
Зочинмосква

Энэ аппарат нь бас селпи хийгээд яваад байгаа юм уу..айлгуй хог вэ

3 сар 5. 23:35
Зочин

Сонирхолтой мэдээлэл байна баярлалаа.

3 сар 5. 22:12
Зочин

Энэ америкууд дэлхийн зарим улсуудыг сүйрүүлчихээд одоо сансарт далжиганаж байж Харь гаригийнханд алуулах нь дээ.

3 сар 5. 23:36
Зочин

he he ... magadgui l bih

3 сар 5. 21:38
Зочин TJ

zov huzaagaas turuuleed ezel

3 сар 24. 9:59
Зочин

хужаа нар ойрын хэдэн жилдээ амжихгүй ээ

5 сар 30. 7:36
Зочин

манай гаригийнхан ангаргийг очиж сандаах нь ээ

8 сар 15. 12:49
Зочин

барсуум

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]