Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Японы батальон цэргийг ганцаараа олзолсон зоригт тагнуулч Навааны КампаанУншсан19,101

Тэр мөлхсөөр нуувчны ирмэгт тулж ирэв. Япон цэргүүд бие биеэ дэрлэн нам унтжээ. Харуул манаа үл харагдана.

Би цэрэгт арван таван жил алба хаасан хүн. Арми надад амьдралын их сургууль болжээ. Энэ сургууль зориг тэвчээр, санасандаа хүрэх эрмэлзлэлээр хэмжигдэнэ. Чухам ийм чанарыг арми л надад өгсөн. Бас бэрхшээлийг даван туулах хүч, хөдөлмөрөө хоёргүй сэтгэлээр улс эх орондоо зориулах хүсэл сэтгэлийг армиасаа олж авсан. Амьдралын их сургууль армиасаа би ар гэрийн гачигдлаар ахмад цолтой халагдахдаа харамсах сэтгэл төрсөн ч “найрамдлын зам” дагах болсондоо сэтгэл уужран баярласан билээ. Энэ зам эх оронд минь хөгжил цэцэглэлт авчирсан төдийгүй, жирийн малчны хүү надад, миний үр хүүхдүүдэд аз жаргал, амьдралын сайн сайхныг хайрласан гэж хоёр дайнд оролцсон ахмад дайчин Н.Кампаан гуай 1980-аад онд бичсэн дурсамждаа тэмдэглэн үлдээжээ.
        

Нэг. Тэр шөнө тас харанхуй, бас бороо орсоор байлаа. Цэргийн агт уруудах янзтай салхины аясаар хошуурна. Майхан цув нэлмийтэл нөмөрсөн Кампаан дуугаа хоолойны хэрээр өндөрлөн чимээ өгнө. Тэгтэл нойтон газар бөмбөрдөн нэгэн морьтон давхин ирж,

-Агтаа аваад ир! гэж захирал тушааж байна гэв. Кампаан ирсэн байлдагчтай хамжин агтаа хөөж ирсэнд нөхөд нь тэр даруй аяны замд гарахад бэлэн болжээ. Үүр тэмдгэрч бараа харагдахтай болов. Кампаан жагсаалын адагт өөрийн “байранд” зогсож байлаа. Бага даргын сургуулийн захирал түүнийг дуудаж: 

 

-Та байрандаа үлдэнэ. Бүх зүйлийг журамлан цэгцэл. Нууцын түлхүүрийг штабт өг гэв.

Төд удалгүй Кампаан тушаалыг ёсчлон биелүүлээд Хэнтийгээс ирсэн хоёр машин цэргийн “дарга” болчихсон Халхын голыг чиглэн давхиж явжээ.

Хоёр. Тагнуулчид голын бургас дагасаар багахан толгод руу дөхөж ирэв. Байлдагч Кампаан эмээл дээрээ хэвтэх шахам бөхийж, хавь орчныг хэрэндээ гярхай ажиглана. Түүнийг Хэнтийн цэргүүдтэй ирсэн өдөр нь дивизийн тагнуулын бүлгийн дарга Дашдоржийн мэдэлд өгсөн учир анхныхаа байлдааны үүргийг гүйцэтгэхээр яваа нь тэр ажгуу. Ахмад цуварч явсан нөхдөө гүйцэж ирээд,

-Эндээс гурав салж явна. Болгоомжил, гол нь дайсны байрлалыг мэд гэж хэллээ. Кампаан байлдагч Авирмэдтэй толгодын баруунаар тойрлоо. Авирмэд Кампаанаас ах төдийгүй нэлээд гүжирмэг эр. Бороо орсоор байлаа. Анх удаа байлдааны үүрэг гүйцэтгэж яваа болохоор аймаар ч юм шиг. Гэнэт тэмээ орилов.

-Дайсны хориглолт руу ороод ирэх шиг боллоо. Явгалах уу?

-Тэгье, морьдоо энд тушчихья. Тэр хоёр дайсны яг дээрээс нь орчихжээ. Үл мэдэх харь хэлээр ярилцаж, сүүтэгнэн явах нь харагдана. Авирмэд Кампаан хоёр араар нь тойрохоор буцан мөлхөв. Нэлээд мөлхтөл бургасны ёроолд бөөн юм харлана. Бараг үүдэн хоймрын чинээ ойртлоо. Бургасны хажууд хоёр хүн унтаж байх шиг.

-Нэг нэгээр нь дараад авья.

-Тэгье. Хоёул ухасхийв. “Нойрноос морио” өгсөн хоёр самурай сэхээ авсан боловч нэгэнт хожимджээ.

Гурав. Тагнуулчид явсаар дайсны ар талд гарчээ. Дайсны агт ойрхон бэлчээрлэнэ. Дарга нь Кампаанд: Дайсны хориглолт, хүн хүчийг мэдээд ир! гэв. Нүх шиг харанхуй шөнө ийм үүрэг биелүүлнэ гэдэг амаргүй. Кампаан 500-гаад метр газар яваад явгалав. Ойрхон бүдэгхэн гэрэл сүүмэлзэнэ. Тэр мөлхсөөр нуувчны ирмэгт тулж ирэв. Япон цэргүүд бие биеэ дэрлэн нам унтжээ. Харуул манаа үл харагдана. Кампаан нуувчийг тойрон цааш мөлхөв. Дахиад л нуувч, унтсан самурай... Хачин юм, харуул нь унтчихсан юм байхдаа. Гэнэт нэг самурай нуувчнаас олисхийн босоод ирэв.  Буудах уу, баривчлах уу. Дайсны дунд орчихсон учир алийг нь ч хийх арга байсангүй. Эргээд морь руугаа мөлхөв. Тэгтэл босч ирсэн самурай түүнийг чиглэн айсуй. Кампаан ухасхийн босуут мориндоо мордон давхиулав. Дүүрэн хүнтэй нуувчин дээгүүр харайлгаж гарав. Энд тэндгүй буун дуу тачигнан сум шунгинана. Золоор амьд мэнд гарсан төдийгүй дайсны тухай баттай мэдээ авчирсан Кампааныг нөхөд нь тэр цагаас “самурайн сарьсан хоншоор дээгүүр харайлгадаг” гэж хошигнон нэрлэдэг болжээ.

Дөрөв. 1943 он. Тамсагийн 6 дугаар дивизийн 17 дугаар морьт хорооны сэлэмт салааны даргаар Цэргийн ерөнхий сургууль төгссөн залуухан дэслэгч ирсэн нь 17 насандаа Халхын голын дайнд оролцож Байлдааны гавьяаны Улаан тугийн одонгоор шагнуулсан Навааны Кампаан байлаа. Хойтон нь түүний туршлагад Түшиглэн тагнуулын салааны даргаар томилжээ. Кампаан цэргүүддээ өнгөрсөн дайны туршлагаас ярьж, өөрөө ч тагнуулын эрдэмд суралцсаар байлаа. Бас “гараа өргө, бууж өг, зэвсгээ хураалга, та нар бүслэгдсэн” гэсэн япон үг хэллэг өдөр, шөнөгүй цээжилнэ. Энэ бүхэн хэзээ хэрэг болохыг Кампаан ч нөхөд нь ч эс мэднэ. Тэгсээр 1945 он гарав. Байдал түгшүүртэй байсаар Японтой байлдах тэр өдөр иржээ. Тагнуулын тусгай салааны дарга Кампааныг дивизийн хээрийн эмнэлэгт дуудаж, улсын хил алхуут тагнуул хийх үүрэг өгчээ.

Нэг өдөр дивизийн дарга, хурандаа М.Цэдэндаш дэслэгч Кампааныг дуудаж Анзаньтунь хэмээх тосгоныг тагнах  үүрэг өгөв. Губэйкоу хот орох их замын хөлд орших энэ тосгон тун сэжигтэй байлаа. Уулын хавцалд орших энэ тосгонд ганцхан замаар явж хүрэхээс өөр аргагүй, хад хясаагаар хүрээлэгдсэн аж. Кампаан хэдэн байлдагчийг морин жолооч Сумьяагийн хамт үүрэг гүйцэтгэхээр авч явав.

Газар орны байдлын тухай тагнаж мэдсэнээ биет холбоочноор дамжуулан дивизийн даргадаа илтгээд морин жолоочтойгоо хоёул  Анзаньтуньд шөнө дундын үед хүрч очлоо. Тосгоны дундуур гардаг ганц замыг даган явтал замын хойхно ганцхан байшин гэрэлтэй, бусад нь таг харанхуй аж. Эгнүүлэн барьсан зургаа долоон байшинг чиглэн явтал жад буу тэвэрсэн япон нэг байшингаас гараад ирэв. Кампаан Сумьяадаа зоримог чанга дуугаар “Байлдаанд” команд өгүүт буун харайж автоматаа зэхэн урагшилтал хэд хэдэн байшингийн үүд онгойж, гарч ирсэн япон цэргүүд жагсаж эхэллээ. Онцгойдуухан нэгэн байшингаас гарч ирсэн халзан офицер түргэн алхаж цэргүүд рүүгээ ойртон ирэхэд Кампаан автоматаа тачигнуулан:

-Умкарару (гараа өргө) гэж хашгирав. Япон офицер шөрмөс нь татсан юм шиг зог тусан малгайгаа авуут гараа өргөв. Кампаан ч эрэмгий чанга дуугаар:

-Зэвсгээ хая! гэж хашгирав. Самурайнууд тушаал биелүүлж, барьсан зэвсгээ ундуй сундуй  тавьж эхлэхэд Кампаан: -Монгол хэл мэдэх хүн байвал гараад ир гээд дахиад автоматаа тачигнуулав. Цахар аялгаар хазгай муруй ярьдаг япон цэрэг гарч ирэв. Кампаан түүнд:

-Монгол, зөвлөлтийн цэрэг танай тосгоныг бүсэлсэн. Эсэргүүцвэл бүгдийг чинь нам буудна гэж дамжуулахыг тушаалаа. Япон цэргүүд эсэргүүцэхгүйн дохио болгож, бүгд гараа өргөв. Японы бүхэл бүтэн батальон цэрэг тугтайгаа зоригт тагнуулч Н.Кампааны өмнө зэвсгээ хаяжээ. Ийм нэгэн эрэлхэг монгол тагнуулчийн гавьяат үйлс эзэн нь мөнх бусыг үзүүлсэн ч түүхийн шарласан хуудсанд тодоос тод бичигдэн үлдсэн. Нэхэн олгох гэгээн үйлийг сэдэх аваас эх оронч хөвгүүний гавьяаг Монгол Улсын баатрын тэмдэг улам ч яруу бадраах бус уу.

Сэтгэгдэл 30ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 10. 15:45
Баяр

Лхагварсүрэн генерал амьд байхдаа, "Сэтгэлд шингэсэн он жилүүд" дурсамжийн номдоо 8-р морьт дивизийн 23-р морьт хорооны тагнуул ангийн дарга, 1939, 1945 оны дайнд оролсон ахмад Батын Таяа гэдэг хүний талаар маш тодорхой бичсэн байдгаас гадна, "Ардийн Арми 50 жил" 1971 оны түүхийн ном /хөх хавтастай/ -д 700 гаруй японыг 8-р сарын 19-20 шилжих шөнө буулгаж авсан гэсэн байдаг. Мөн "Их замын нэгэн зурвас 1966-оны номод энэ тухай тууж байдаг юм. Энэ үед 2 дайнд оролцсон ахмадууд бүгдээрээ амьд сэрүүн байсан юм. 1990 ээд оноос олон хүн Японы цэргүүдийг буулгаж авч байсан гэж өөрсдөө хэлдэг. Гэтэл ахмад дайчдын түүхэн дурсамжуудад Б.Таяагийн удирдсан тагнуул ангийн Жэхэ хотын гарнизоныг буулгаж авсан нь баримтаар нотлогддог юм.. Жанчхүүгийн даваанд болсон тулгаралтаас өөр 2-р чиглэл Жэхэд тулалдсан 8-р дивизийн дарга Одсүрэн хурандаа, Таяа ахмад нар хүнтэй нийтэч бус, хэтэрхий төлөв хүмүүс байсан гэж ахмад дайчид бичсэн байдаг. Ядмаа хурандаа бол армийн амьд түүхийг маш сайн мэддэг хүн шүү дээ

2016, 11 сар 4. 10:56
Зочин

Кампаан, Сэдбазар нарт баатар цол нэхэн олгоё. Залуу жанжинд ард түмний шахалтаар баатар цол нас барсан хойно нь өгч байсан.

2016, 11 сар 4. 10:54
Зочин

Баянхонгорын Д.Сэдбазар 1945 онд дайсны шидсэн гранатыг дэлбэрэхээс нь өмнө барьж аваад буцаагаад шидсэн. Гэтэл окопонд хамт байж байгаад амиа авруулсан ДҮҮДЭЙ баатар болоод Сэдбазар улаан тугийн одон авсан. ЭНЭ ШУДАРГА ЁСОНД ТААРАХ УУ

2016, 11 сар 2. 9:11
Зочин

Зоригтой хүн бж

2016, 11 сар 1. 10:08
Зочин

Бат-үүлээс баатрыг нь авч Кампаан гуайг нөхөн шагнах хэрэгтэй. Бат-үүлд Баатар цол хүнддэж байна. Учир ял янханд дуудагдаад л .... энэ чинь цол нь хүнддээд байгаа хэрэг. Эртхэн баатар цолоо сайн дураараа буфцааж өхгүй бол насанд чинь цөвтэй байна шүү Бат -үүл ээ.

2016, 11 сар 1. 12:01
Зочин

Kkk.yg!

2016, 10 сар 31. 20:03
mongol er

vnen tvvxiig vlger bolgojix ymaa 1 salaa tseregiig barij buulgasna bxad bvxel bvten batlion buyuu xoroo tsergiig barina gj yu bxawdee kinodeer l iim zvil garax bx xaxaxa

2016, 10 сар 28. 9:37
Зочин

Зүтгүүрийн депод машинч хийдэг байлаа , сайхан сэтгэлтэй хүн байсан Сайхан ахмад буурлийг санан дурсахад гоё байна ,,,

2016, 11 сар 1. 12:00
Alga urvah daitai

Tiim ee neg iim saihan ahmad daichin baisan yum aa. Erdene,Uul 2 iim saihan ahmad ueiinhee hiij buteesniig uguisgej oorsodiigoo maynag, bur ih nayadaar ch osghon doviilgoj yariad ednii end hurehgui ee!!! Amad ueiinhnii hiisen buhniig balduuldaj oorsdiigoo myanga doviilgood ch ballaj chadahgui ee. Ene tsagt erdemgui erdemten,gaviyagui gaviat, baatarlag uils buteegeegui baatar, general geh tsol hoosorson niigem bolnoo. Ene hoos ch udahgui hagrah biz dee

2016, 10 сар 27. 20:49
элбэгээ

ганцхан үлдсэнийг нь цуглаанаас зугатаад байхаар нь бат үүлд өгчихсөн.

2016, 10 сар 27. 20:01
зочин

энэ харин үнэн түүх шүү ахмад дайчид бүгд л ярилцдаг байсан кампаан гуайг нөхөн шагналаа гэж нэг сонссон одоо болтол шагнааагүй байсан юм уу харамсалтай юм болжээ арай оронд нь батүүлийг шагнасан юм биш биз дээ

2016, 11 сар 1. 11:54
Alga urvah daitai

ta nar medehgui baina uu?! S.Erdene, E.Bat-Uul nar l mongol ulsiig1921 -1990 ond yu ch hiigeegui balar baihad ni gev genet gegee tatuulan irj mongol orniig maani iim saihan bolgogochihson gee bizdee .Buhel butene 70 jild hiigeegui ajliig Erdene hiichihsen yum bish uu?! he heBat-Uul bas ulaanbaatariig baiguulchihsan yum gee bizdee he he Yuniih ni Kampaan. Baitag bogdiin 1 baatar ene ter ve? Erdene,Uul 2 baigaagui bol mongol gej uls baigui baih yum bish uu he he.Ene 2 erhem l mongol ulsiig alga urvuulah horomd l jogjuulchihsen geed baih bololtoi

2016, 10 сар 26. 4:22
Зочин

Нэхэн олгохоо больсон тэр шагналыг чинь Өөрсдөдөө өгч байх гээд Уул нь жинхэнэ баатруудаа судалж нэхэн шагнахад болохгүй юм байхгүй л юм даа

2016, 10 сар 25. 21:41
Зочин

kkk huudee unshij ugsun chin ineegeed itgedguee. yah uu

2016, 10 сар 25. 16:20
Зочин

Um kararu gj iim ug bi amidraldaa sonsoogui!!! Te o agero gj garaa urgu gj helne

2016, 10 сар 25. 12:45
Жамбаа

Ийм мундаг хүмүүс зөндөө шүү дээ одоо ч цөөрөх шив дээ ялалтын баяраа ч тэмдэглэхээ болио шивдээ ардчилалын буянд эх орноо зардаг түүхэн гавьяаг үгүйсэгдэг тэнэгүүд олон болжээ

2016, 10 сар 25. 12:04
Зочин

Сайхан шаах юмаа.Батальон гэдэг чинь миний мэдхийн 400-500 цэрэг байдаг юмаа.Үлгэр яриад байгаа юм уу хаашаа юм.

3 сар 21. 19:24
Зочинgeneral

chinii shereg armi meddeg gej yu baihav de muu nusan tagaa

2016, 10 сар 24. 22:08
Баяр

Монгол ардын армийн түүх 50 жил ном, Лхавагсүрэн генералын номонд 8-р морьт дивиз Батын

2016, 10 сар 24. 22:10
баяр

Ахмад Б.Таяа 700 гаруй хүнтэй гарнизоныг буулгаж авсан гэж бичигдсэн байдаг. Тэр үед дайнд оролцсон хүмүүс амьд сэрүүн байсан.

2 сар 8. 22:22
Зочин

ene tuhaigaa todorhoi bicheech ho.ogt duulaagui yum bna

2016, 10 сар 24. 9:13
Зочин

saihan tuuh b.na odoohc im hun hovor b.haa nutga barga zarj b.ga biz

2016, 10 сар 23. 13:31
Зочин

сайхан түүх байна даа

2016, 10 сар 23. 0:21
Зочин

umkararu bishee omaera te wo agerou l bh yostoi kino hiiheer saihan tuuh bna

2016, 10 сар 21. 20:24
Зочин

Сайн эр байна даа. Айхын мэддэгүй нөхөр байсан байна.

2016, 10 сар 21. 17:47
Зочин

батүүлээс аваад энэ хүнд өгчихвөл шударга байцгаая даа

2016, 10 сар 21. 13:58
Зочин

хаха ширүүн гар вэ энэ түүхээр кино хийх цаг ирнэ гэж итгэж байна

2016, 10 сар 21. 12:42
Зочин

Бат-Үүлээс баатарыг нь хурааж жинхэнэ эх оронч баатаруудад нь олгомоор юм даа

2016, 11 сар 24. 7:40
Матаачийн гайгаар баатраа авч чадаагүй

Кампаан гуайд баатар цол өгөх болсон ч яг гардуулах өдөр нь хамт тодорхойлогдсон хүнд нь өгөөд өөрт нь өгөөгүй. Кампаан гуай 2 дайнд үзээгүй юмаа үзлээ гээд хэн матсаныг хэлээд уйлж байсан гэж С.Баатар гуайн Лхагвасүрэн жанжны тухай номонд байдаг. Армийн мэддэг хүмүүс нь Улаан Од сонины Ядмаа хурандаа матсан гэж ярьдаг .

1 сар 12. 10:21
Зочин

таяа, кампаан 2ын аль нь батлион цэрэг баривчилсан юм бол до

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]