Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эх түүх бидэнд хамаагүй гэж үүУншсан1,957

Өнгөрсөн үеэ, түүхээ мэдэхийн ач холбогдлыг өнөө үед залуучууд гэлтгүй нас тогтсон хүмүүс, тэр байтугай сэхээтнүүд хүртэл үгүйсгэх болсон нь туйлын харамсалтай.

Өнгөрсөн үеэ, түүхээ мэдэхийн ач холбогдлыг өнөө үед залуучууд гэлтгүй нас тогтсон хүмүүс, тэр байтугай сэхээтнүүд хүртэл үгүйсгэх болсон нь туйлын харамсалтай. Энгийнээр бодоход өнгөрсөн үед өвөг дээдэс минь юу хийж бүтээсэн, юу даван туулсныг мэдэхгүйгээр өөрийгөө тийм ийм хүн гэж хэлэх нь утгагүй. Бидний судсаар өвөг дээдсийн маань цус гүйж л байгаа бол бидний оюун ухаанд, бидний сэтгэл зүрхэнд үүх түүх маань мөн адил урсаж байгаа юм. Гэтэл бие сэтгэлийнхээ салшгүй нэг хэсэг болсон мэдээллийн энэ орон зайнаас алдуурч,энэ чухал хүчин зүйлийг үл тоомсорлох нь энэ биеэ бие биш, энэ сэтгэлээ сэтгэл биш, амьд яваагаа амьд биш гэж үзэж байгаатай адилхан юм. Хэрэв хүнд ийм хандлага, ийм үзэл бодол нэгэнт төлөвшчихвөл ямар ч бие цогцос, сэтгэл оюун, үзэл санаа тэр хүнд байхгүй болно гэсэн үг. Ийм хүн бүрэн дүүрэн хүн байх, тэр тусмаа цог золбоотой, хийморьтой, өөртөө итгэлтэй явахын тухайд бол ярилтгүй юм. Гэхдээ хүмүүсээс түүхчдийнх шиг нарийн мэдлэгийг шаардаж болохгүй нь ойлгомжтой. Гагцхүү түүхийн томоохон үйл явдлуудыг, ямар ч соёлт хүний мэддэг түүхэн баримтуудыг цухас боловч мэддэг байх хэрэгтэй. Ингэвэл өвөг дээдсээ хүндэтгэх үзэл аяндаа төрнө.

Монголчуудын байлдан дагуулал, явуулсан бодлого, философийн хүчээр бидний мэдэх дэлхий өнөөдрийн өнгө төрхөө олсон юм. 7-8 зууны тэртээх Монголын Эзэнт Гүрний эзэмшил нутагт өнөөдөр 3 тэрбум хүн, 30 орон байна. Энэ бахархалтай биш гэж үү? Үндэсний бахархал бол хүн болж төрсний ид бах, сүр сүлд, хийморь, үзэл санаа юм аа.Монголчуудын бахархан дуурайдаг хүчит бөхчүүд, Бат-Эрдэнэ, Өсөхбаяр, Сүхбат аваргуудаас эхлээд Асашёрю, Харумофужи тэргүүтэй сумогийн их аваргууд, нэртэй дуучид, улс төрчид, бизнесмэнүүд бүгд эх түүх, ихэс дээдсээ хүндэтгэж явдаг учраас тийм амжилтанд хүрснийг хэлэхэд илүүдэхгүй. Гадаадад амьдарч, амжилттай ажиллаж буй монголчууд ч ялгаагүй нутаг орноосоо хол эх орноо санаж, монголоо эрхэмлэдэг тул хэнээс гарснаа улам сайн ойлгохыг эрмэлздэг нь тодорхой. Энэ нь тэдэнд давуу талыг олгож байгаа юм.

Түүнчлэн түүх зөвхөн өөрөө өөрсдийгөө таньж мэдэхээс гадна ирээдүйд юу болохыг тааж мэдэхэд мөн ашиглагдах боломжтой. Цаг агаарын мэдээг бид үздэг. Тэнд олон жилийн дунджаар авч үзэхэд тийм байх төлөвтэй гэж ярьдаг. Байгал дэлхий, орчлон ертөнц, хүн амьтан, оюун санаа бүгд нэгдмэл болохоор энэ нэгийг хэлнэ. Бид эдүгээчлэгдэн хөгжих, өөрөөр хэлбэл байгал дэлхийтэйгээ зохицон амьдрах ёс, хүнийг ойлгох арга ухаан, ажил үйлсээ зөв үзлээр өрнүүлэхэд түүх сургах учраас түүх бол хамгийн мэргэн багш мөн.Бид бүгдээрээ ‘хүн’ л юм хойно хүн болгон өөр өөр зүйл хийж үйлдээд, нийгмээс тэс өөр замаар явна гэдэг боломжгүй, тиймээс ч түүхийг бичдэг нь хүн болохоор түүх давтагдах нь цөөнгүй. Гэхдээ энэ бол хурдан морь унаж, хурц сэлэм агсах тухай яриа биш юм шүү. Тийм болохоор түүх сургамж ч болдог, хичээл ч болдог, магадлал ч болдог гэж ойлгож болно.Дэлхий дахины асуудал талын монгол гэрт шийдэгдэж байсан үеийг мартаж болохгүй.

Энэ сайхан нутаг орныг үр хүүхэд бидэндээ өвлүүлэн үлдээсэн ихэс дээдсээ хүндэлж амьдрах нь хүний мөс талаасаа ч ойлгоход бэрхгүй зүйл. Бид арван мянган төгрөг зүгээр өгсөн хүндээ талархаж явдаг хэрнээ бүхэл бүтэн тусгаар улсыг, юм бүхэн нь минийх гэх дархан эрхтэй сайхан орныг хүлээж авчихаад өвөг дээдэстээ талархахгүй байвал бидний ажил үйлс яаж бүтэх вэ. Биднийг тэнгэр ивээх үү? Монголчууд “Тэнгэр таалж байна” гэж сэтгэж ирсэн гүн ухаан, уламжлалтай ард түмэн.

Нөгөө талаас бидний ийм бахархам түүхийг гадаадын улс орнууд өөрийн болгон өмчлөх гэсэн санаагаа одоо болтол орхиогүй байна. Хятад, Турк, дундад Азийн судлаачдаас эхлээд энэ санааг баттай хамгаалж байгаа улс орон цөөнгүй. Бид түүхээ мэдэж эрхэмлэхгүй бол хэдэн жилийн дараа Хятадын хаан Чингис гэж мундаг эр байсан юм гэнэ лээ гээд ярьж явбал өвөг дээдсийн сүнс гомдох байлгүй. Одоо үед сүнс, гэрлэн бие гэхчлэн ярих нь их болж шүү дээ.

Монголчууд түүхэндээ мандаж явсан, доройтож явсан нь үнэн. Гэхдээ өвөг дээдсийнхээ амжилтад бардамнаж цээжээ дэлдэлгүй, алдааг нь үгүйсгэж сохроор шүтэлгүй, судалж суралцсан үнэнээ Дэлхийн чихэнд эрх мэдэлтэйгээр тунхагладаг байвал бидний түүх халдашгүй дархан болно.

Ер нь түүх гэж юу вэ? гэсэн асуултанд хариу өгөх хэрэгтэй. Хүний нийгмийн өнгөрсөн болон одоогийн үеийн тухай тодорхой хэлбэр, орон зай, цаг хугацааны өөрчлөлтийн хүрээн дэх нийгмийн хөгжлийн зүй тогтлын тухай шинжлэх ухаан юм. Түүх нь нийгэм, улс төр, эдийн засаг, сэтгэл судлал, эрх зүй, философи, хэл шинжлэл, утга зохиол зэрэг өнөөдөр нээгдсэн шинжлэх ухааны бүх салбартай нягт холбоотой. Тиймээс бидний амьдрал эдгээр шинжлэх ухаан, судлагдахуунтай зайлшгүй холбоотой учраас түүхээ мэдэх нь мэдлэг боловсрол талаасаа туйлын хэрэгтэй. Мэдлэг бол хүч шүү дээ. Тиймээс танин мэдэх, сурч боловсрох асар их ач холбогдолтой.Тэгэхлээр эх түүхээ мэдэх нь аливаа асуудалд нэг талаас шинжлэх ухааны, материаллаг үндэслэлтэй, нөгөө талаас оюун санаа, энерги мэдээллийн үндэслэлтэй хандах чадварыг бий болгоно. Өнөөдөр энэ хоёрын алиныг нь ч орхигдуулж болохгүй. Шинжлэх ухааныг үгүйсгэх утгагүй нь мэдээж. Үгүйсгэх арга ч алга. Гэтэл өөрийгөө танин мэдэх оюун санааны хандлага, энерги мэдээллийн орон зай, бэлгэдлийн ёс зүй гэсэн асар том агуулгыг бид орхигдуулаад байна. Энэ хоёр үзэл санааг донжийг нь олж, зөв хослуулах чадвар бол өнөөгийн бидний боловсролын дээд хэмжүүр, бидний мэдлэгийн дээд түвшин юм. Дэлхийд алдраа дуурсгаж явсан бидний өвөг дээдэс хэдэн зуун жил мунхаг харанхуй явснаа сүүлийн хэдхэн жилд л ухаан суучихаагүй гэдгийг цээжиндээ хэзээ ч мартахааргүй бат суулгах хэрэгтэй.

Монголын түүхийг судалж мэдсэнээр өнөөдрийн цаг үед дүгнэлт хийж, ирээдүйгээ зөв төсөөлж чаддаг, аливаа асуудалд хандахдаа өчигдөр, өнөөдөр, маргаашийн 3 цагийн хэлхээнд авч үздэг чадвартай болно.Түүхийнхээ мэдлэг чадварт тулгуурлан асуудалд үндэслэлтэй хандах,уламжлал, ёс заншлаа дээдлэх, даяаршлын эринд эх орныхоо тусгаар тогтнол, монгол хэл, үндэсний бичиг, соёл иргэншлээ дээдлэн үздэг хандлагыг төлөвшүүлнэ. Манай залуучууд сайхан л амьдарч байвал даяарших, дангаарших нь хэнд хамаатай юм бэ, би л сайхан амьдармаар байна гэсэн үзлээр хүмүүжиж байна. Үүнийг нэг талаас буруутгаж болохгүй ч нөгөө талаас, язгуурын монгол ухаанаар авч үзвэл “тэнгэр таалахгүй бол” сайхан амьдрах нь боломж багатай хувилбар юм аа.

“Төрт Ёс, Хаадын Сан”-гийн тэргүүн Д.ГҮН-ҮЙЛС

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 2. 21:22
Зочинjjjj

Unen

1 сар 17. 21:34
BBtr

yag uneniig bichev. uuniig Mongol hun buhen unshigtun,medegtun...

1 сар 17. 17:59
Зочин

Tiishdee yag zuv shuu, Bidnii odoo neeh eriinhee saind olood avchihsan yum shig ene shan gazar nutag uv soyoliig hen bidend ugsun yum bee? Bidnii augaa ih uvug deedes l ugsun tiimees bid tedendee uurd mun talarhaj bishirj shutej yavah uchirtai, Odoo ued teneg humuus ih olshirson bn, Bid ungursund huchirheg bsniig odoo ingej baharhaj yarih shaardlagagui gej yarij heldeg.. ene bol tuiliin buruu buguud gazar nutag tuuhseed bh yumgui undestnuudiin l yarih asuudal, getel tiim undestnuud yaj odoo tuuhee uurchluh gej uguisgeh gj yaj hicheej zovj bn?? Korea Israil geh met ulsuudiig hartsgaa... Bidnii aguu deedes ene undestniig bii bolgoson, bid baharhah yosto iudur bur talarhah yostoi, bidniig munh huh tenger iveene... Ene bol oyun sanaanii erh chuluu uuriigoo olson hun, undesten sergedeg jamtai...

1 сар 19. 7:26
ЗочинNoki

tanii bichseniig unshaad , bid onoodor yaval huuhduudddee ene tuugiig gun gunzgii suulgah ve gedeg gartsiig haimaar bna, tuuh unshval undeserheg boldog neg negnee hundleh ami negtei boldog gedgiig oilsgoson,gadaadad bdg mgl chuud ih tunjin muutai bdg , mgl hun geheer negneesee zugtatsgaadag, getel hyatad humuss ih ondoo negniigee ih omoorno,
Garts n minii huvid hicheeliin surgaltand undesreg talruu chigleltei oorchlolt hiih, medeej ene n sonirholtoi taltai bh duugaar ehleh , surguuli burd tuuhen muzei bh zurgaar haruulsan ch uymuu, ireuiden bolovson huchin surguuli bolon ih deed surguuliudaas eheldeg hajuud zaaval muzein sonirgoltoi tuuhen muzei tanhum bdg jisheetei , alham burt n oilguulah heregtei gej boddog, jishee n Japan hiroshimagiin bombogdoltiin daraa amerik surgaltiig tulhuu oruulsan ene n tuhain undesreg bdliig n darsan , hyatad orond buh ih deed surguuliudiin derged tuuhen muzei bdg bid sain taliig n duuraih heregtei bh gj bi huvdaa boddog, tuuhiig sonirholtoi hun bur unshij sonirhohoor boltol n muzeigeer surtalchilbal iluu hudran zaluus tuuhee shimten unshih bh

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]