Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сартуул угсааг мөшгөхүй

Монголын түүх угсаатны зүйн холбогдолтой ном зохиолоос сонирхон үзэхэд эргэлзээтэй буюу бүрхэгдүүлсэн зүйл цөөнгүй тохиолддогоос нэгэн сэдвийг онцлон тодруулъя.

Монголын түүх угсаатны зүйн холбогдолтой ном зохиолоос сонирхон үзэхэд эргэлзээтэй буюу бүрхэгдүүлсэн зүйл цөөнгүй тохиолддогоос нэгэн сэдвийг онцлон тодруулбал:

Ар халхын домогт долоон хошууны нэгийг бүрдүүлж, Монголчуудын түүхэнд зохих байр суурийг эзэлсээр ирсэн сартуул /сартаул/ түмний угсаа гарлын талаар олон үеийн судлаачид зөрчилтэй санал дэвшүүлэн цэгцтэй нэгдсэн ойлгоцтой болж чадаагүй, алдаа мадгийг баримтжуулан үлдээсээр байгаагийн тод жишээ: Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч академич Б.Чадраа удирдан тохниулсан “Монголын нэвтэрхий толь” –д /2000/ … Монголчууд тэр үеийн Иран, Ирак хавийг сартуул газар хэмээн нэрлэж байсан учир ирэгчдийг ч тийнхүү нэрлэжээ. Сартуул нар нь олон зуун жил монголчуудын дунд оршин сууж монголжоод XVI-XVII зуунд ар /монгол/ үед Засагт Хан аймгийн Сэцэн вангийн хушуу хэмээгдэж явав. Өдгөө Завхан аймгийн Түдэвтэй, Нөмрөг, Сонгино, Сантмаргац, Ургамал, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Сэцэн-уул, Увс аймгийн Завхан зэрэг суманд аж төрж байна гэсэн нь: нэгдүгээрт; өөрсдийн судалгаа дүгнэлтгүй харийнхныг өнгөцөөр дагасан, хоёрдугаарт; Завхан болон бусад аймагт оршин буйг орхигдуулсан, гуравдугаарт; дан хотгойдууд амьдран суудаг Нөмрөг, Баянхайрханыг сартуул сумд мэтээр бичиж, бүдүүлэг алдаа гаргасан нь өнөөгийн бодит байдал болон бусад түүхэн баримтуудтай ихээхэн зөрчилдөж байна.

Монголчуудын түүх, уран зохиолын үнэт эрдэнэ гэж дэлхий дахинаа алдаршсан “Монголын нууц товчоо” –ны 177-р зүйлд “…Амь хоргодон дутааж, хар хятадын Гүр ханыг Сартаулын нутаг Чуй мөрөнд байхад хүрч очоод… Гүр ханаас салж уйгар нутаг ба тангад газарт тэнэж, таван ямаа шөргөлөн сааж, тэмээний цус ханаж идсээр ирэв чи…” гэж Тоорил ханыг Чингис хаан зэмлэж буй байдал дүрслэгдсэн байдаг бол 198-р зүйлд …Хүчүлүг хан уйгарын Харлугийг дайран, Сартаулын газарт Чуй мөрөнд байгаа хар хятадын Гүр ханд нийлэв гэж гардаг. Эдгээрт нэр гарч буй Чуй мөрөн гэдэг нь одоо ч энэ нэрээрээ хятадын Шинжаан Уйгарын өөртөө засах орон болон ОХУ-ын Алтайн өөртөө засах орны нутагт буй хоёр томоохон голуудыг хэлж байгаагаас үзэхэд эдгээр нутаг өнөөгийн Монгол улсын хилд тун ойрхон, харин тухайн үеийн Хорезмийн султант улсын бүрэлдэхүүнд багтаж байгаагүй, алс хол орших Онгуд аймгийн нутаг билээ. Энэ Онгуд аймгийг персийн бичгийн их хүн Рашид ад Дин “Судрын чуулган” монгол орчуулгын номонд /2002/ дурьдсанаар бол өнөөгийн монголчуудтай эртнээс худ ургийн холбоотой нэгэн монгол аймаг гэж ойлгогдохоор бичсэн байна. Мөн Марко Поло ч монгол, онгудын худ ургийн тухай цухас дурьдсан байдаг. Жишээлбэл: Онгуд аймгийн удирдагч Алакуш-тегин Хүри, найманы Таян ханыг дарахад Чингис хаанд ихэд тусалсан түүнд их хаан охиноо гэргий болгон өгснийг дурьдсанаас гадна Онгуд аймгийн Бэнсил ноёнтой хамт иранд ирсэн Чин Төмөрийн цэрэг эрсийн дунд сартаулууд олон байсан тухай дурьдагджээ.

“Монголын нууц товчоо”-ны  202-р зүйлд: Монголын нэгдсэн улсыг байгуулан, Тэмүүжинг их хаан болгон Чингис хаан цол өргөмжлөгдсөнд, тэрээр …“Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхдөө угсаатан ноёд…мянганы ноёд өргөмжлөхөд Онгудын Алхушдигид хури хүргэн…” багтсан байна. Мөн номын 260-р зүйлд: Сартаул гүрнийг (Хорезмийн султант улс) монголчууд эзлэн авсны дараа Хорчин Адаргиний Хонхай, Долингорын Хонтохаар, Үдгэгийн Чормаган нар Багдад иргэний халиф Султаны улсыг эзлэх санал дэвшүүлснийг Чингис ихэд таашаан “… Үдгэгийн Чормаганыг Багдад улсын Халиф султанд аялуулав…” гэж бичсэн нь Монголчууд Иран, Ирак хавийг сартуулаас ангид гэдгийг ойлгож байсан байна. Мөн XIII зуунд Монгол гүрэнд ирж байсан Италийн лам Жиовани дель Плано Карпини, “Монголчуудын түүх” гэдэг номныхоо долдугаар бүлгийн хоёрдугаар хэсэгт: тэдний эрхшээлд орсон газар орны тухай дурьдахдаа Хорезмын султант улсыг Их султант улс буюу Бисермин, Иран, Иракийн Халифын султаныг Балдах буюу Багдад гэж дурьдсанаас гадна найман, түмэд, ойрад, харанууд, мэргэд, мекрид /керейд/, сарт, хазар зэрэг олон монгол аймгийн нэрийг дурьдсан байна.

Түүхийн нэгэн эх сурвалж хэмээн үнэлэгддэг Лувсанданзаны “Алтан товч” -ийн /1990/ 123-р талд “…Чингис хаан зарлиг болгосон нь: Арамза Сартуул чи зэрмэд загас бол, Урианхайн Зэлмэ чи алдарт хүй шонхор бол…” гэж тэр хоёрыг цэц булаацалдуулж буй тухай гарч байгаа цаг хугацаа  Хорезмийн их султант улс руу довтлохоос ихээхэн эрт үе болох нь тодорхой байна. Эдгээр баримтуудаас дүгнэн үзэхэд сартуул нь хорезмын султан болон иран – иракийн халиф султаны эзэмшлээс ангид ард түмэн байжээ гэж үзэх үндэслэл бүрэн байгаа юм.

Монголчууд хорезмийн их султант улсыг эзлэхээс өмнө татар – монголчуудын дунд сартуулууд амьдарч байсныг “монголын нууц товчоо” –ны 181-р зүйлд: “…саяхан л намайг Тогтоа бэхийн сартаул хонины сүүлийг дагаж…” гэж Сэнгүм /Ван хааны хүү/ ихэд хилэгнэн буйгаас үзэхэд Чингис, Сэнгүм нарын бага балчир насанд өөрөөр хэлбэл XII зуунд өдгөөгийн монгол нутагт ихэс хаад, ноёдын анхаарлыг татсан, сартуулаар овоглосон том сүүлт хонь монголчуудын амьдралд ихээхэн нөөллөгтэй байжээ гэдгийг ойлгож болох байна. Мөн номын 182-р зүйлд: “… сартаул /туркестан/ Хасан гэдэг хүн цагаан тэмээ унаж, хонио тууж ирээд Балжун нуурт усалж байхад Чингис хаан түүнтэй уулзав …” гэж байдаг. Дээрх хоёр ишлэлээс үзэхүл түүхэн эх сурвалжид онцын шаардлагагүй сэдвийг зориуд хавчуулсан гэмээр сэтгэгдэл төрүүлж байгаа нь эртнээс л сартаулууд өнөөгийн монгол нутагт суурьшин амьдарч байсан, мөн тэднийг хорезмыхантай хольж будилдгийг ном зохиогчид анхааруулан үлдээсэн бололтой.

Монголын их эзэнт улс болон Хорезмын их султант улсуудын хооронд олон жижиг улс, аймгууд байсныг “Монголын нууц товчоо”-ны 257-р зүйлд: Сартаул улстай байлдахаар “…Зэвийг магнайд …гэзэгт Сүбэдэйг …”гэзэгт Тогочарыг илгээв. Энэ гурвыг илгээхдээ тушаасан нь: “Султан хааны нутгийн гадуур явж цаана нь гараад биднийг очиход хамтарч нийлтүгэй!” гэснийг Тогочар зөрчин хан Мэлигийн хязгаарын хотуудыг дээрэмдэн, тариачдыг олзолсноор хан Мэлиг дутаан хөдөлж, Жалалдин султантай нийлж, Чингисийн эсрэг байлдав…” гэж дурьдагдсан байдаг.

Эдгээр баримтуудаас үзэхэд сартуулууд нь хорезмын Их султан болон иран – иракийн Халиф султант улсуудаас тусдаа гэдэг нь давхар батлагдаж байна. Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн Онгудайн сартаул Хасаныг туркестан гэж тодотгосон нь нэр томъёоны болон газар зүйн байрлалын хувьд том алдсан байна. Учир гэвэл орос болон европынхны хэллэгээр турк орон гэсэн утгатай туркестан нь бидний ойлгоцоор XX зууны эхээр узбек хавийн нутагт түр оршин тогтнож байсан ба зүүн туркестан нь ерөнхийдөө одоо Хятадын эрхшээлд буй Шинжаан уйгарын өөртөө засах орон юм. Харин онгудай нь хуучнаар дөрвөн ойрад буюу баруун монголчуудын уугуул нутаг билээ. Онгудай одоо ч энэ нэрээрээ байгаа, районы /аймаг/ төв, монголчууд эртнээс өргөн харилцаатай байсан нутаг юм. Нэрт эрдэмтэн, түүхч Г.Сүхбаатар “Монгол нирун улс” /1992/ номондоо нирун улсын үндсийг тавигч Мугулюйн удмын дөрөв дэх хаан Дэсигүний том хүү Битүбат зүүн гарын, бага хүү Онгудай баруун гарын хаан болсон гэж тэмдэглэсэн байдаг. Тэгвэл ОХУ –ын харъяат Алтайн өөртөө засах орны нэгэн аймгийн төв Онгудай м.э IV зууны баруун нируны хаан Онгудайн харъяат нутаг буюу түүний нэртэй ч холбоотой байж болох юм.

Түүхэн болон бодит баримтуудыг түшиглэж, харьцуулан дүгнэхэд өнө эртнээс Тэнгэр уул, Гималай, Алтай, Хангай зэрэг их уулсын сав газарт монголчуудын өвөг болох “Сар” гэдэг нэртэй ард түмэн мал аж ахуй, газар тариалан эрхлэн амьдарч байсан байна. Тэд дорно болон өрнө рүү худалдаа арилжаа хийх болсноор алдарт торгоны замыг бий болгон улмаар хяналтандаа авч хөгжил цэцэглэлтийнхээ үндсийг тавьжээ. Зарим хэсэг нь суурьшмал амьдралд шилжин бөс даавуу нэхэн, гар урлал хөгжүүлж, соёлын өндөр түвшинд гарч, бичиг үсэгтэй ч болсон байна. Тэд өөрсдийн нэхсэн бөс бараагаар хувцас эдлэл хийж, жирийн ард түмэн өрмөгөн цагаан даавуугаар, баян худалдаачин болон язгууртнууд цагаан торгоор толгойгоо боодог байсан нь  орой үдшийн цагт холоос гялалзан харагддагаас улбаалан, монголчуудын ертөнцийн нэгэн эрхсийг нэрлэдэг сартай адилтгасан утгаар “Сар” хэмээх монгол овгийн нэр үүссэн байна.

Энэ “Сар ” гэдэг үгийг м.э.ө IV-II зууны үеийн хятадын сурвалж бичигт “торгоны хүмүүс”  буюу “ Серы” – серика /сар/ гэж нэрлэдэг байсан тухай оросын эрдэмтэн зохиолч В.Г.Ян “Огни на курганах” гэдэг номынхоо тайлбарт тэмдэглэсэн байдаг.

 

Аажимдаа нийгмийн хөгжлийн явцад “ Сар” овгийн нэр нь ертөнцийн эрхэс сар лугаа утгыг санагдуулан хэл зүйн талаасаа болон агуулгын хувьд ч учир дутагдалтай болсноор сар гэдэг үгэнд “ т “ үсэг залгаж “ Сарт” гэдэг монгол үндэстний утга төгөлдөр нэр үүссэн байна. Энэ сарт гэдэг үгийг түрэг хэлтнүүд  сармат , сарыбас, сартак /сарт + цагаан/ энэ нь монголоор цагаан толгойт гэсэн утгыг агуулна. Нэлээн хожуу үед хятадууд сартуулыг чантуу гэж нэрлэх болсон нь монголоор мөн л цагаан толгойт гэсэн утгыг агуулдаг ажээ. Европынхон өөр өөрсдийн хэл аялгуундаа зохицуулан сарт гэдэг нэрийг согд, согдий, согдион, сугут, сак, сакс, скиф, уйгар гэж түүхэнд олон янзаар тэмдэглэдгээс сартуулын /сартаул/ тухай ойлгоцыг будлиулахад хүргэжээ.

Энэхүү цагаан алчуураар эрчүүд толгойгоо боодог нэн эртний уламжлалт заншил 1950-иад оноос эхлэн цагаан эсгий тоорцог болон бүрх малгай элбэгших хүртэл нийт монголчууд өргөн хэрэглэж байсныг гэрчлэх баримтуудын заримаас дурьдвал: ардын зохиолч, академич, төрийн гурван удаагийн шагналт Ц.Дамдинсүрэн “Гологдсон хүүхэн” /1929/ туужийнхаа гол баатар дорнодын тал нутгийн малчин Долингорыг хир болсон ямбуу даавуун алчуураар толгойгоо боосноор дүрслэн гаргасан байдаг бол ардын зураач, төрийн шагналт Л.Гаваа “Кино механикч” /1962/ уран зурагтаа мөн л цагаан алчууртай эрийг дүрсэлсэн байна. Хуучны ёс заншлаа сайн мэдэх киноны уран бүтээлчид уран сайхны олон кинонд цагаан алчуур зангидсан эрчүүдийг дүрслэн гаргасан байдаг. Одоо ч торгуудууд хөдөө нутаг усандаа цагаан алчуураар толгойгоо боодог заншлаа бүрэн орхиогүй хэрэглэсээр байгааг ардын зураач, төрийн шагналт Л.Гаваа “Цагаан дуулгат торгууд” /1987/, төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх “Цагаан алчуурт торгууд” /1970/ зэрэг судалбар зургуудыг биет хүнээс харж зурсан байдаг билээ.

Б.Сандаг “Мянгадын гарал үүслийн асуудлаас” /1969/ өгүүлэлдээ ховдын мянгад ястны дунд хуримын ёслолд: “…бэрд гарч буй эмэгтэйг анх эцгийн гэрээс гаргахдаа толгой, нүүрийг цагаан даавуугаар боож гаргах, эрчүүд нь цагаан алчуураар толгойгоо боодог заншил…” байсан тухай дурьдсан байна. Энэ цагаан алчуураар эрчүүд толгойгоо боодог мянгадын заншлыг уг зохиогч, дундат азиас гаралтай түрэг угсаатны заншил мэтээр тайлбарлан будилсан нь харамсалтай юм. Ер нь монгол эрчүүд цагаан алчуураар толгойгоо боодог заншлыг зөрчилтэй тайлбарладгийн бас нэг жишээ: доктор Х.Сампилдэндэв “Монгол домгийн чуулган” /УБ-1999/ номондоо зарим хүний мөчидхөн ам домгийг түшиглэн, XVIII зуунд Шадар ван Чингүнжавын албат хотгойдуудын нэгээхэн хэсгийг манжийн хааны зарлигаар  уугуул нутгаас нь нүүлгэж, ховдын хязгаарт нутаг заан суурьшуулсан цагаас эхлэн хотгойд гаралтай мянгадууд өөрсдийнхөө угсааг мэдэж байх үүднээс цагаан алчуураар толгойгоо боодог болсон мэт бичсэнээр нийт монголчуудын дунд эртнээс уламжлагдсан зан үйлийн тухай ташаа ойлгоц даамжрахад нэмэр болж байна гэлтэй санагдана.
Сартууд хүчирхэгжин хөгжихийн хирээр ойр тойрныхоо ард түмэнд нөлөө нь өргөжин тэлж өнөөгийн энэтхэгийн хойд хэсэг Гималайн уулс, Памир, Кавказ, Их Хянганы нуруу, солонгосын хойг, хойд туйл, япон хүртлэх өргөн уудам нутагт соёл, аж ахуйн эрхшээл нь тэлэх болсноор хүннү гүрэн үүсэхийн үндсийг тавьж чадсан байна. Иймээс зарим эрдэмтэд бодит үнэнийг ухааран цэгнэж хүннү-сарматын үе гэж тэмдэглэсэн байдаг. Сарт хэмээх үг монголоор сар шиг толгойтой буюу цагаан толгойт гэсэн утгыг агуулж байхад, түрэг хэлтэн Казах, Узбек нар үгийн утгыг тайлахгүй, харь үг гэж байгаагаас үзэхэд монгол хүнийг нэрлэсэн монгол үг болох нь маргаангүй үнэн юм.

Эрдэмтэн судлаач В.П.Васильев сартуулыг сара+толгой гэдэг үгтэй холбон тайлбарласныг гүнээ хүндэтгэн дурсууштай санагдана. Сартуулуудын тухай монголын эрдэмтдийн бичсэний заримаас сонирхвол: академич Ц.Дамдинсүрэн …сартагул гэдэг бол хоёр үгнээс бүтсэн бололтой. Үүнд: “сарт” гэж дундат азийн хүмүүсийг хэлдэг, “ аул “ гэдэг нь манайхны айл гэсэнтэй төсөөтэй суурин тосгон, бүлэг хүмүүсийн нэр юм гэсэн бол эрдэмтэн Х.Пэрлээ сартуулуудыг харь гаралтай гэдгийг батлах үүднээс лалынхан цус хүнсэндээ хэрэглэдэггүйн адил сартуулууд цусан бүтээгдэхүүн  иддэггүй мэтээр бичсэнийг уншаад бага насандаа зайдас, шавиа, хярамцгаар хооллож өссөн би гайхахын ихээр гайхаж байж билээ. Мөн академич Б.Ринчен сартуулуудыг монгол үндэстэн гэдгийг батлах үүднээс Завхан нутагт байдаг Сархайрхан /Сартхайрхан/, Цэцэн-уул болон сарт ван гэж байсантай холбон тайлбарласан нь ч үндэслэл муутай юм. Учир гэвэл хуучин бичгээр сартуулыг сартагул /сартаул/, уулыг агула гэж бичдэгийг харьцуулан үзэхэд уул гэдэг үгтэй холбон тайлбарлах нь оновчтой биш юм. Цэцэн сартуул гэдэг үгийг Цэцэн-уултай холбон тайлбарладаг ч бас л буруу юм.

Цэцэн-уулыг уугуул нутгийн хууччуул Цэцэний уул гэж ярилцдаг байснаас үзэхэд уул нь цэцэн биш, харин хэн нэгний цэцэн хэмээх өргөмжлөлтэй холбон нэрлэдэг байсан бололтой. Манай аав, авга нар намайг бага байхад Мандухай цэцэн хатныг жинхэнэ манай сартуулын хаан гэж хуучилдаг байснаас үзэхэд Мандухай цэцний мэндэлсэн нутаг ч байж болох талтай юм. Лувсанданзан “ Алтан товч ”-д дурьдсанаар есөн сартай хөл хүнд Мандухай цэцэн, ойрадтай байлдаж байхдаа мориноос унахад нь Барагуд отгийн Сайн гэдэг хүн мориноосоо үсрэн бууж Мандухайг өөрийн мориндоо мордуулж, зугтаалгасан тухай гардаг. Энэ нь сартуулуудын дунд байдаг баргу /барагуд/ овгийнхон Мандухай цэцний дэргэд ойр тойр, хамгаалж байсныг илтгэж байна гэлтэй.

Ардын хувьсгалын дараа 1923 онд засаг захиргааны нэгжийг өөрчлөн нэрлэх үед сартаул цэцэн вангийн хошууны үе залгамжлан ирсэн цэцэн хэмээх өргөмжлөлийг ашиглан Цэцэн сартуулын хошуу гэж нэрлэх болсноос үзэхэд Цэцэний уултай ямар ч холбогдолгүй юм. Сарт хэмээх овог сарт вангаас өнө эртний ухагдахуун учир сарт вантай холбон тайлбарлах ч боломжгүй билээ.

Сартуул гэдэг үгийг эрдэмтэн Палладий сарт+аул гэдэг үгнээс үндэстэй гэж тайлбарласан нь уул үгийн утгыг тайлаагүй боловч бүтцийг зөв илэрхийлсэн юманд нухацтай ханддаг их эрдэмтний дүгнэлт гэж талархан хүлээн авууштай бодит үнэн тайлбар юм. Нэрт эрдэмтэн академич В.В.Бартольд самгардийн sarthavaha буюу sarthalaha-худалдаачин, жингийн даамал гэсэн үг гарсныг түрэгүүд худалдаачин гэсэн утгаар хэрэглэж байсан гэж бичсэн байдаг тухай Ц.Шагдарсүрэн /1971/ дурьджээ.

Их эрдэмтэн, академич Б.Ринчен “Сартваахи Ленин” /1970 онд шиг санагдана/ гэдэг өгүүлэл бичиж монголчууд онцгой гойд ухаантанг сартваахи гэж нэрлэдэг талаар тайлбар хийж, байсан нь өнөөдөр ч тодхон санагдаж байна. Сартваахь гэдэг үгийг Я.Цэвэл “монгол хэлний товч тайлбар толь” –д /1966/: далайн жуулчны тэргүүн, баян сартваахь, замын удирдагч гэж тайлбарласнаас үзэхэд эл үгийг зөвхөн түрэг бус алтай язгуур хэлтэн монголчууд өргөн утгаар хэрэглэдгийг баталж байна гэж үзүүштэй. Дээрх гурван эрдэмтдийн тайлбараас ажиглахад сарт гэдгээс  үүдэлтэй “сартваахи” гэдэг үг нь эртний соёлт самгарди болон бусад ард түмний хэл ярианд худалдаачин, удирдагч, оюунлаг хэмээх ухагдахуун үлдээсэн тэд тухайн үедээ өндөр соёлтой, худалдаа арилжаа эрхэлдэг, их хүчирхэг байснаараа зэргэлдээх бусад үндэстэн, ястнаас илт ялгарч “сартваахи /ухаант сарт/” гэдэг нэр үлдээжээ гэсэн дүгнэлтэнд хүрэх үндэслэл бүрэн байна.

Сарт /согд/ улмаар хүчирхэгжин хүрээгээ тэлэхэд сарт гэдэг үг утгын хувьд явцуу болсноор сарт+аул /сартагул/ улс гүрэн гэсэн агуулгатай үг хэрэглэгдэх болсон байна. Энэ аул гэдэг үгийг түрэг хэлтэн гэгддэг ард түмнүүд одоо ч оромж, урц, айл өрх, тосгон суурин, хамт олныг төлөөлүүлэн нэрлэсэн хэвээр байгаад, гадны судлаачид аул гэдэг үгийг зөвхөн түрэг үг гэж ойлгоод монголчуудын айл гэр, улс орон гэсэн утгаар хэрэглэдгийг ухан ойлгодоггүйгээс алдаанд хүрдгийг манайхан өнгөцөөр даган, эртний монголын өвөг, ард түмнийг харь үндэстэн гэж үзсээр байгаа нь хэтэрхий хариуцлагагүй…

Бодит баримтуудыг түшиглэн дүгнэвээс хүн төрөлхтөн үүсч бий болсон голомтуудад тооцогддог Гималай, Тэнгэр уул, Алтайн уулсуудын сав газруудад сартуулууд уугуул өвгөөр үүсч, нийгмийн хөгжлийн урт замыг туулан өдгөөг үзэхдээ анхны овгийн нэрээ орхигдуулаагүй ирсэн ард түмэн гэдэг нь маргаангүй үнэн юм.

М.э.ө IV зуунд Македоны Александр дундат ази руу довтлоход согд /сарт/ хүчтэй эсэргүйцэн тэмцэж, харийн түрэмгийлэгчдийг төв азид нэвтрэх хүчийг саармагжуулж, мөнхийн гавъяа байгуулсан түүхэн ард түмэн билээ.

Согд орноор м.э.ө II зуунд аялсан Хятадын бичгийн их хүн Чжан Цянь “Кангюй” гэдэг орноор аялсан тухай тэмдэглэлийг түшиглэн оросын зохиолч, түүхч В.Г.Ян эртний согдууд хөгжил цэцэглэлттэй, бичиг соёлтой бурхны шашин дэлгэрсэн жаргалын орон байсан тухай тэмдэглэн үлдээсэн байна. Энэ согд /сарт/ нь арай хожуу түрэгийн эзэнт гүрний үед монгол нутагт байсан гэх мэдээ байх бөгөөд өвөр монголын нутагт хот, суурингууд барьж байсны улбаа байдаг байна. Эдгээр баримт, дүгнэлтээс ухаарахад монголчуудын өвөг сартууд нь өнө эртний ард түмэн учир монголын төрт улсын түүх олон мянган жилээр урагш яригдах урт түүхтэй нь хэнд ч бүрэн ойлгомжтой байна.

Эртний сартууд болон дөрвөн ойрадын нутаг, одоо ОХУ-ын өөртөө засах Алтай улсын Улаган аймгийн Баллыктюль тосгоноос 5 км орчим зайнд байх 2500-аад жил мөнх цэвдэгт хадгалагдан үлдсэн Пазырыкийн булш сартуудын түүхэнд холбогдох ховор олдвор юм. Энэ булшны баялаг олдворууд, монгол улсын нутаг дахь Ноён уулын хүннүгийн булштай зан үйл, соёлын эд агуурсаар холбогдон, нэгэн угшилтай болохыг олон орны эрдэмтэд санал нэгтэйгээр дүгнэсэн байдаг. Иймд Пазырыкийн булшийг сартуудын өвөг дээдсийн онгоны нэг гэж үзэх үндэслэл байна. Эдгээр булшнуудын оршуулгын зан үйл болон булшнаас олдсон эд өлгийн зүйлсийн урлаг уран сайхны түвшингээс үзэхэд сарт /согд/ нь хөгжлийн өндөр түвшин, цэрэг, улс төрийн зохион байгуулалт сайтай гүрэн гэдэг нь бүрэн батлагдана. Сарт гүрэн олон овог аймгийг бүрэлдэхүүндээ нэгтгэж байсны нэг нь орос дуудлагаар куман буюу хуучин монгол бичгээр хүмүүн гэж тэмдэглэгддэг хүн аймаг хүчирхэгжин төв азийн өргөн уудам нутаг эзэмшсэн хүннү гүрний эзэнт төр улсыг байгуулж түүхэнд ул мөрөө үлдээсэн билээ. Хүннүгийн нэгэн удам угсаа куман /хүмүүн/ нэртэй цөөвтөр ард түмэн одоо ч Алтай улсын нутаг Бии, Хатан голуудын дагуух газар болон Бииск, Горно-Алтайск хотуудад амьдарч байна. Куманчуудын өвөг дээдэс нь коман нэрээр түүхэнд үлдсэн бөгөөд тэд гэрт амьдардаг нүүдэлчид байсан гэдэг түүхэн сэжим бий. Монголжуу царайтай тэдний үг хэллэгт монгол үгс цөөнгүй тохиолдоно. Хүннү нарыг монголчууд өвөг дээдсээ хэмээн хүндэтгэн үздэг билээ. Хүннүчүүдийн түүхийг судлаач зарим эрдэмтэн мэргэд түүхэн баримтуудыг түшиглэн хүннү-сарматын үе гэж тэмдэглэдгээс үзэхэд куман, сартууд салшгүй түүхэн холбоотой, угсаа гарал нэгтэй гэдэг нь ойлгогдож байна.

Сартуудын өвөг дээдсүүд үеийн үед Алтайн нурууг түшиглэн амьдарч байсны ул мөр өнөөг хүртэл монгол улсын Ховд, Увс, Завхан зэрэг баруун аймгуудын нутагт Сартагтай цэцний суваг, Сартагдай баяны гэрийн бууц, Сартагдай баатрын харвасан чулуу гэх мэт сартагтай цэцэнтэй холбоо бүхий олон домог биетээрээ байгаа билээ. Хятадын эрхшээлд буй шинжаан болон оросын эзэмшил Алтайн нурууны баруун талд ч сартагтай цэцэнтэй холбоотой олон домог байдгийн хоёрыг цухас дурьдвал: Алтайн дархан цаазат газрын “Алтын-Кёль” нуурыг эрт цагийн Сартагтай хэмээх даяны үеэс тахиж, шүтэж ирсэн тухай домгийг нутгийн уугуул иргэд хуучлахдаа: Сартагтай даяны эрх танхи өссөн ганц охин сэтгэлтэй болсон хүнтэйгээ ханилж чадаагүйд гомдон, зүрх сэтгэлээ барьж чадалгүй энэ нуурт живж үхсэнд эцэг нь сэтгэлээр ихэд унаж, охиноо байнга дурсаж байхын тулд өдөр бүр нэг байдсаар өргөл барин тахих болсон домогтой аж. Мөн Чуй голын хөвөөгөөр зурайх машин замын дагуух Ине гэдэг хавчиг аманд орших дэн буудлын газрын зүүнтээх уулын бэлхүүсээр тодоос тод харагдах “Сартагдайн суваг” хэмээх тариалангийн усалгааны зориулалттай суваг байдгийг эрдэмтэн судлаачид м.э IV-VI зуунд байгуулагдсан болохыг тогтоосон нь монголчуудын эртний өвөг сартуулууд уламжлалт мал аж ахуйн зэрэгцээ газар тариалан эрхэлж байсныг батлах тодорхой баримтууд яалтгүй мөн юм.

Баянхонгор аймгийн Өлзийт суманд Сартах нэртэй 2119 м өндөртэй уул байдаг тухай “Монголын хүүхдийн нэвтэрхий толь” III ботид ном зохиогчид онцлон тэмдэглэсэн байна. Үүнийг дурьдахын учир гэвэл сар, сартак, сартах, сартаг, сартагтай /сартактай/, сартагдай, сартакбай, сартакпай, сартакшин, сартагчин, саражин, сартаул, сартуул, сартол, сарт+оол /тувагаар сарт хүү буюу сарт анхдагч/, сарыбас /казахаар сары+толгой/, сармат, сарт калмак, сараа хиргиз, шар хиргис, сара-уйгар, шара-уйгар, сарикул /сар нуур/ гэдэг үгнүүд бүгд нэг л үндэстэйд оршино. Дээрхээс үзэхэд монгол үндэстэн оршин суудаг  өргөн уудам нутгуудад сартуулууд эртнээс тархан суурьшиж байсны бас нэг баталгаа болж байна. Ер нь сартуулууд монгол улсын нутагт Завхан аймгийн хэдхэн суманд төдийгүй бусад олон аймаг, суманд байршин амьдардаг болохыг зарим судлаачдын хэвлэн нийтлүүлсэн материалаас харагдаж байна. Жишээлбэл: Монгол улсын ШУА-ийн түүхийн хүрээлэнгээс эрхлэн гаргаж, нэрт эрдэмтэн угсаатны зүйч С.Бадамхатан тохниулсан “БНМАУ-ын угсаатны зүй” /1987/ номын 1-р ботид сартуулууд Завхан аймгийн Сонгино, Сантмаргац, Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Алдархаан, Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут, Гурванбулаг, Жаргалант, Заг, Баацагаан, Баянцагаан, Дорнот аймгийн Халх гол, Баян-Уул, Цагаан-Уул, Хөлөнбуйр, Сүмбэр, Баяндун, Хэнтий аймгийн Дадал, Дархан, Булган аймгийн Тэшиг, Хангай зэрэг нутгуудад оршин суудаг тухай мэдээлсэн байдаг бол “Монголын судлал” хэмээх цувралын VIII ботид /1971/ Ц.Шагдарсүрэн “Монголжсон харь овгийн тухай тэмдэглэл” өгүүлэлдээн “…сартуулууд Баянхонгор аймгийн Баацагаан, Баянбулаг, Баянбүрд, Бууцагаан, Галуут, Заг, Хүрээмарал, Дорнод аймгийн Баян-уул, Халхгол, Хөлөнбуйр, Цагаан-овоо, Завхан аймгийн Завханмандал, Сантмаргац, Сонгино, Ургамал, Цэцэн-уул, Эрдэнэхайрхан, Яруу сум; Сэлэнгэ аймгийн Тэшиг, Хантай сум; Увс аймгийн Завхан сум; Хэнтий аймгийн Дадал суманд бий. Бас Ховд аймгийн Булган суманд сарт овогтон байдаг…” гэж бичсэн нь судалгаанд түшиглэсэн үнэнд ойртсон, хүндэтгэвэл зохих материал бололтой. Үнэнд ойртсон гэдэг нь энэ материал миний мэдэж байгаагаар Завхан аймгийн Дөрвөлжин сум орхигдсон, мөн аймгийн Түдэвтэй, Алдархаан, Яруу, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Ховд аймгийн Чандмана, Дарви, Мөст зэрэг сумдад ч олон, цөөн тоогоор сартуулууд оршин суудгийг орхигдуулсан байна. Сартуулууд зөвхөн монголд төдийгүй ОХУ-ын Буриадын өөртөө засах орны Жид аймгийн /район/ сартуулууд болон мөн орны Сэлэнгэ нутгаар оршин суудаг алар буриадын дотор буй атаган сартуул нар өөрсдийгөө XVII зууны сүүл, XVIII зууны эхээр энэ нутагт монгол орноос нүүж очсон гэж үздэг, хэл ярианы хувьд халх-сартуул аялгуунд тун ойр болохыг судлаачид дурьдсан байдаг. Тэдний бичиг үсгийн соёлын талаар Ц.Шүгэр “Модон хэвийн номын үсэг” /1971/ гэдэг эрдэм шинжилгээний өгүүлэлдээ сартуул буриадын хийдийг монгол үсгийн судар ихэд үйлдвэрлэж байсан газар болно гэж бахархан тэмдэглэсэн байдаг. Ер нь буриад монголчуудын дунд сартуулууд өргөн тархсан болохыг Дорнод аймгийн Баян-Уул суманд буянт сартуул, баахшил сартуул, гуринх сартуул, гураг сартуул, хатагин сартуул, махан сартуул, Баяндун суманд гураг сартуул, Хэнтий аймгийн Дадал суманд бамбачин сартуул, модоргон сартуул, шинжиг сартуул, кэнчээнид сартуул мөн хамниганчуудын дунд бамбадайн сартуул, бамбачаан сартуул, баахашил сартуул, гуриг сартуул, гуринка сартуул, кэпцэнүүд сартуул зэрэг олон овог сартуулууд байдаг мэдээлэл байгаа боловч нарийн судалбал үүнээс ч олон сартуул овог тодрох биз! Мөн Хятадын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн баргуудын дунд сартуул овог байхаас гадна эртний сартуул нутагт /шинжаан/ оршин амьдардаг монголчуудын зэргэлдээ одоо уйгар нэртэй ард түмний дунд долончууд, лоплыкчууд, саларчууд зэрэг цөөнх ардууд яриандаа монгол үг хольж ярьдаг бол Юйгу буюу Сара-уйгарууд /мөн зэргэлдээ шара-уйгар, кара-уйгар байдаг/ монгол хэлтэй бурхны шашин шүтдэг тухай эрдэмтэн С.И.Брук “Население Китая, МНР и Корей” /1959/ гэдэг газар зүйн тайлбар бүтээлдээ товч дурьдсанаас үзвэл тэд ч бас сартуул овогтон бололтой! Энэ сара-уйгар, шара-уйгар, кара-уйгар гэдэг эртний овогтнууд өнөөдөр уйгар хэмээх тодотголтой төрөлх нутагтаан амьдарч буй монгол үндэстнүүд юм. Ер нь Шинжааны уйгарууд лал мөргөл шүтэх болсноор унаган монгол зан заншил, эх хэлээсээ жилээс жилд холдон түрэгжсэн ард түмэн билээ. Шинжааны уйгаруудын дунд долоон овог байгаа нь Завханы сартуулын долоон овогтой удам угсаа, гарал үүсэл нэгтэйг батлахын зэрэгцээ сартуулууд зөвхөн монголчууд төдийгүй нийт монгол туургатны өнө эртний өвөг гэдгийг давхар батлах баримт юм. Үүнээс гадна Энэтхэг, Афганистаны хазар, авар, могол зэрэг олон монгол үндэстнүүд уугуул нутагтаа оршин амьдарч буй сартаул угсаатан гэх үндэслэл бий.
ОХУ-ын академич А.П.Окладников төв болон дундат ази, сибирийн ард түмний түүх, соёлыг судлахын тулд олон жилийн нөр их хөдөлмөр, оюунаа зориулсан археологийн олдворууддаа тулгуурлан нүүдэлчдийн тухай баярлууштай олон шинэлэг саналууд дэвшүүлсний заримаас цухас дурьдвал:

“Сибирийг нээсэн нь“/1985/ гэдэг номондоо Байгаль нуурын хавийн хүн амын дунд согд нарын удам угсаа болох “…буриад ард түмний бүрэлдэхүүнд сартуул буюу “сарт” хэмээх нэртэй бие даасан омог байгаа…” дундат азиас гаралтай агаад сибир, төв азийн нүүдэлчин ард түмний дотор газар тариалангийн соёлыг үндэслэгчдийн үүрэг нь “сарт” буюу сартагтай хэмээх домгийн баатрын дүрээр аман зохиолд тусгагдсан… байдаг гэж дурьджээ. Үүнээс үзэхэд сарт, согд нар нь нэг үндэстэн бөгөөд дундат ази, төв ази болон сибир, алс дорнодод газар тариалангийн аж ахуй, соёл урлаг хөгжихөд онцгой гавьяат үүрэг гүйцэтгэснийг ойлгож болох байна.

Сартуулууд антропологи /хүн судлал/ талаасаа европ төрхийг түлхүү шингээсэн хүнхэр нүдтэй, өндөр хамартай, сахал үс ихтэй, чацархаг иран, ирак буюу үзбекүүдтэй адилтгах өчүүхэн ч сэжимгүй, харин Жиованни дель Плано Карпини монголчуудын дүр төрхийг намхан хамартай, онигор нүдтэй, үс сахалгүй шахам, дунд зэрэг нуруутай гэж тодорхойлсон нь өнөөгийн Завханы сартуулууд болон нийт монголчуудын төрх 800-аад жилийн хугацаанд ер өөрчлөгдөөгүйг бэлхнээ нотлон харуулж байна.

Халх аялгуунд хамаарагддаг сартуул хэл ярианд харь үг хэллэг ажиглагдахгүй харин зарим үгийг нутгийн аялгаар ярилцдаг болохыг хэл шинжээчид судалгааныхаа үр дүнд ажигласнаа тэмдэглэсэн нь цөөнгүй. Сартуул аялгыг Э.Вандуй “Завханы сартуул ба түүний аман аялгуу” /1964/ гэдэг өгүүлэлдээн цөөнгүй үгийн тайлбар дээр будилжээ. Иймд будилсныг залруулах үүднээс судлаачийн тайлбарын ард нэмэлт тайлбаруудыг хаалтанд хийснийг анхаарна биз ээ! Жишээлбэл: балиус – том хутга /балиус нь зөвхөн зүсэх, мах хярах зориулалттай нимгэн том хутгыг л хэлнэ/, сэгс – араг /аргийг сартуулууд хэмжээнээс нь хамааруулж араг, шээзгий, сэгс гэх бөгөөд том хүн дотор нь хөлөө жийгээд сууж болохуйц хамгийн том аргийг сэгс гэнэ/, дээл хөдрөх – дээл нөмрөх /яаруу сандруу үед аль тааралдсанаа авч нөмрөхийг хөдрөх, мөн таагүй харилцааны үед ч хэлэх тохиолдол бий/, балт – сүх /балтны тархи нь иртэйгээ бараг адил хэмжээтэй эртний хүмүүс зэвсгийн зориулалтаар хэрэглэдэг байсан сүхний нэг төрөл, сартуулууд ойр дотны хэн нэгэн ахмад хүн нь сүх оролцсон нэртэй бол цээрлэн сүхийг балт гэх ч бий/, сүв – элсэн манхны хоорондох зам /нэвтрэн гарахад бэрхшээлтэй манхныг гэтлэх боломжтой зурвас хэсгийг нүх, сүв гэдэгтэй адилтгасан утгаар элсний сүв гэнэ/ иймэрхүү тайлбар олныг хийж болох байна. Ойрад хэлнээс зээлдэн авсан багзаг – нэг настай ямаа, бөөрөг – ургамалтай элсэн манхан, түнги – дэрсний бут зэрэг үгс байна гэж Э.Вандуй ташаа ойлгосныг С.Мөөмөө, Ю.Мөнх-Амгалан нар “Орчин үеийн монгол хэл, аялгуу” /1984/ гэдэг номондоо хуулбарлан давтжээ. Ер нь нэг үндэстний хоёр өөр ястан адил үг хэрэглэхийг зээлдэн авсан гэж тайлбарлах нь оновчгүй юм. Сартуулууд дэрсийг дэрс гэх боловч тачирдуу бөөн дэрсийг түнгэ гэж яриандаа хэрэглэх тал буй. Бөөрөг гэдэг нь ургамал, буттай жижгэвтэр элсэн довцог буюу мод буттай, хад асга багатай газрыг бөмбөгөр гэсэн утгаар нийт монголчууд хэрэглэдэг үг билээ. Завханы сартуулууд малыг нэг наснаас нөгөө ахлах насанд шилжихийн завсарт өөр нэрээр нэрлэх тал бий: нэг настай хонь-хургыг хөрөвжин томорсон үед нь сэгсүүрэг, унагыг намар саалинаас тавьсан үеэс дараа жилийн ногооны даага хүртэл сарваа, хоёр настай тэмээ-тормыг ногооны тайлаг хүртэл нь шар шилбэ гэж нэрлэдгийн адилаар нэг наст ямааг ишиг, багзаг гэж нэрлэх талтай.

Мөн Э.Вандуй өөрийн тайлбарлаж дөнгөхгүй зарим үгийг түрэг аялгууны үг болгохын тулд жандан гэдэг үгийг узбек, казах аялгуунд байдаг жиндак, жандак гэдэг үгнүүдтэй холбон жижиг хавчиг хувин мэтээр буруу тайлбар хийжээ. Жандан гэдэг нь холоос ус үүрэх буюу нүүдэл суудал хийхэд сааль сүү хийдэг таг, бөглөөтэй өндөр том хавчиг модон хувинг хэлнэ. Энэ  үгийн утга нь монголчууд туранхай өндөр морийг яндан морь, нарийхан өндөр хүнийг янданшиг өндөр гэж шогчилдогтой адил утгаар өндөр гозгор хувинг яндан хувин гэдэг байснаа аажимдаа жандан болж үлдсэн бололтой. Таарга гэдэг малын өвчний нэрийг мөн л хасаг хэлний “талак” хэмээх үгний хувирсан хэлбэр гэж ташаа тайлбарлажээ. Нийт монголчууд гэдэс цэрийн хямрахыг таарах гэж нэрлэдгийн агуулгаар малын өвчнийг таарга гэж хэлдэг. Энэ далимд дурьдахад монгол, хасаг хэл нь нэг угшилтай тул ахуйн хэрэглээ, мал аж ахуй болон юмны өнгө зүс заасан үгнүүдэд үндэс нэгтэй үгс цөөнгүй байдгийг анхаарч байвал зүгээр болов уу?! Мөн судлаач маань чууванз /хом шатны зузаалга – бамбай/, тэмгэнз /ожуу, шор/, шат /эмээлийн дэвс/ зэрэг үгийг хятад хэлнээс авсан байж болох юм гэж таамаглал дэвшүүлжээ. Тэгвэл сартуулууд үгэнд  “з”, “нз” дагавар залгаж бие даасан үг үүсгэж, тодорхой юмны оноосон нэр гарган хэрэглэх тохиол цөөнгүй байдаг. Жишээлбэл: цунз – гүц /уртыг хэмжих нэгж цун гэдэг үгэнд “з”  үсэг залгаж цунз гэж эрт цагт аливаа юмыг хэмжих хэмжүүрийн нэгж болгон ашиглаж байсан, гүц бус хот газрынхан хятад маягаар сиян аяга, орос маягаар кружка гэж хэлдэг, цоргогүй бариултай бадрын аяга/, тэмгэнз – шор /тэнгэвэнз гэж ярилцдаг жингийн багласан ачаа тэнгийн баглааны гогцооны нэгийг нөгөөд оруулан чагтлахад зориулсан төө хэрийн, нэг талын үзүүрлүүгээ нарийвтар модыг хэлэх бөгөөд энэ нь ачаа, тэн гэсэн үгнээс үүдэлтэй монгол үг юм/, зарим ястны дунд эмээлийн дэвс гэж ярилцдаг үгийг сартуулууд шийд /шат/ гэж нэрлэнэ. Тэмээ хомноход бамбайгаа шахаж тогтоодог зориулалт бүхий урт модыг шат гэж бүх монголчууд хэлдэг бол сартуулууд эмээлийн хоёр талд дөрөөний сур нухахаас хамгаалсан хаалтыг бас шийд /шат/ гэнэ. Сартуулууд эмээлийн суудлыг дэвс гэж нэрлэдэг нь монгол хэлний багахан тэгш газрыг дэвс, дэвсэг гэдэгтэй утга дүүж байна. Эдгээрээс үзвэл сартуул аялгуунд харь үг хомс харин ч бичгийн хэлний өндөр түвшинд хүрсэн баялаг үгийн сантай байгааг харуулж байна. Гэвч бусад ястны дунд төдийлөн хэрэглэдэггүй үгс байдгийн заримаас дурьдвал: цайны данхыг тунхуу гэж хэлдэг нь м.э.ө IV-III зууны үеийн хүннүгийн эзэнт гүрний нэгэн голлох холбоотон монгол аймаг Дунху нарын нэртэй холбоотой үг байж болох юм. Учир нь сартуулууд “д”, “т” үсгүүдийг сэлгэж хэрэглэдгээс дунху сав гэдэг үгийг тунху сав гэж байснаа аажимдаа тунхуу болсон байж болох талтай. Ер нь сартуулууд Дунху нарын удам угсаа байхыг үгүйсгэх аргагүй. Энэ дунху нар нь м.э III зуунд бие даасан Дунху аймаг /сяньби/, Кидан гүрний үед ч чухал нөлөөтэй байсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн бий. Сартуулууд хярмыг сүү багатай бол цэхэр хярам, сүү ихтэй бол шаар гэж ярьдаг нь цайруулсан гэсэн санаагаар цайрах, цайр, цаар гэдэг үгийн “ц” үсэг, “ш” үсгээр сэлгэж шаар гэдэг үг үүссэн байж болох юм. Мөн нарийхан урт гэсэн санаагаар гургуул гэдэг үгэнд “дай” үсэг залгаж, гургалдай /хошного/ хэмээх хүндэтгэлийн аястай үг, гурилтай шөлийг хотынхон болон зарим нутагт хятад маягаар жунзтай хоол, орос маягаар лавшаа /лапша/ гэдгийг сартуулууд гийдай гэх жишээний үгс цөөнгүй байдгийг нухацтай судламаар санагдана! Гийдай гэдэг үгийг эртний киданы эзэмшил байсан хятадын хойд талын зарим нутагт хэлдэг гэж дам үг сонссон болно. Гийдай нь кидан гэдгийн /гидан+дай/ нэрнээс үүдэлтэй үг байж болох юм. Учир гэвэл академич Ц.Дамдинсүрэн “Заяын Гэсэр”-ийн саран улсыг кидан бололтой гэж тайлбарласан нь бий. Үүнээс үзэхэд сартуулууд өнө эртний монгол үгс хэрэглэдэг болохыг нотлон харуулж байна.

Судлаач баргудай Х.Содномцэрэн

Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл 36ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичихAa
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
2016, 12 сар 23. 0:30
Зочин


Сайн уу залуусаа сурч ажиллахынхаа хажуугаар интернэтээр мөнгөтай болмоор байна уу. Тэгвэл наашаа анхаарлаа хандуулна уу.
Та http://Cash4Visits.com/ref.php?refId=343434 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.
Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

2016, 11 сар 2. 0:18
Зочин

Za baga galzuurarai hahaha Mongol gej ene soyol 13r zuunii uyiin Sartuultai bur YAAMAR ch hamaagui lol. Bur yu genee? Khalkha bol Sartuul genu?? Baga erguuteerei hahaha. Tureg undesteniig ingej doromjilj bolohgui shuu. Sartuul bol Tureguudiin l 1 heseg ni. Unuugiin Mongol nutagt Tureguud 1000 jil amidarsan yum chn argaguishde, mer ser adil ug ntr oldono. Yamar ch l baisan Mongolchuud Sartuuliig umchilj bolohgui. Hyataduud Mongol manai heseg gej yaridagaas yalgagdah yum alga

2016, 11 сар 1. 22:54
Зочин

Ганбанз туужуур мэдэх мэдэхгуй уг хэлээд их лдооглуулдаг бай лаа

2016, 11 сар 1. 20:43
Зочин

Сайхан маарчээдээ. Чантуу буюу 缠头回回 chantou huihui бол толгойгоо боогсод гэсэн утга Хятадууд хуйзу Уйгар Казах зэрэг Исламын шашинт ардыг ийн нэрийддэг. Энэ мэтчилэн мэр сэр хольж хутгаж будилсан юм байна.

2016, 10 сар 31. 13:07
Зочин

Сонирхолтой судалгаа болжээ. Монголын нууц товчооноос олон ишлэлүүд гарган авсан нь бүүр ч сонирхолтой болсон байна. Харин сүүл хэсэг рүүгээ газрын нэрийг угсаатны нэртэй хольж хутган төөрөлдсөн байна. Дундад Ази бол олон мянган жилийн тэртээгээс иран хэлтнүүд амьдарч ирсэн нутаг. Одоо ч Тажик гэсэн нэгэн үндэстэн иран хэлний салбар салаа болсоор байна. Дунд Азид амьдарч байсан эртний иран хэлтнүүдийг согдууд хэмээн барууны ертөнц нэрийддэг байсан. Харин 7-р зуунаас эхлэн Түрэг хэлт нүүдэлчид дундад азид очсоноор түрэг-иран цус холилдсон, түрэг хэлт шинэ узбек үндэстэн үүссэн юм. Чухам энэ л үндэстэн, тэдгээрийн оршин буй газрыг монголчууд сартуул хэмээн нэрийдэж ирсэн. Харин Сартуулыг эртний иран хэлтнүүд болох согдуудтай хольж хутгаж болохгүй юм.

2016, 10 сар 31. 9:23
Зочин

Маш их таалагдав. Сайхан судалгаа байна. Баярлалаа.

2016, 10 сар 30. 23:21
С.Энхсайхан

Маш их таалагдлаа

2016, 10 сар 30. 10:11
Зочин

selengiin teshig hantai gej baidaggui bulganii hantai teshig gej baigaa

2016, 10 сар 29. 13:47
П.Эрдэмбаяр

сонирхолтой нийтлэл бна.

2016, 10 сар 29. 12:29
Н. Батсайхан

Тун сонирхолтой нийтлэл болжээ. Олон ялгаатай эх сурвалжил түшиглэн өөрийн тайлбар, зүүлт шигтгэж, хөөж асуусан нь сонирхол татсан юм. Танд амжилт бэлгэдэж байна.

2016, 10 сар 28. 21:40
Зочин

Сартуул хүнийг таних ганцхан арга байдаг. Мах чанаж идэх үедээ махны ботигийг ( зарим газар нитиг гэж бас нэрлэнэ) аваад хаячихдаг , энэ нь мусилман шашны цус иддэггүй ёсноос үлдсэн ганц зүйл. Монголчууд болохоор ботигийг шөлөнд нь самраад тараачихдаг , ботигийг сартуул, казах , хотон зэрэг үндэстэн ястангууд иддэггүй.

2016, 11 сар 14. 0:16
Рольгир

Бид Цэцэн уулынхаан нээрээ нитгэл гээд хамаж хаядаг юм

2016, 10 сар 28. 21:32
ганаа

Энэ их хааныхаа төрсөн өдрийг нэг л өдөрөөр товолмоор юмаа.жилд л нэг өөр өдөр төрсөн гэж тэмдэглэх чинь ямар ч утга алга

2016, 10 сар 28. 15:19
Зочин

энэ өгүүлэлд сурвалж бичгийн мэдээ баримт ашиглахыг түлхүү зорьсон нь сайшаалтай мэт боловч шинжлэх ухааны гаргалгаагаа буруу гаргасан, зүгээр баримтын цуглуулга мэт болжээ. үндсэн үр дүнд хүрэх түүхч судлаач хүний судалгааны арга барил дутсан байна. Гэхдээ тэрээр зураач хүний хувьд мөн мэргэжлийн бус хүний хувьд хамгийн Сартуулын гарал үүслээр анхны томоохон саналыг дэвшүүлсэн.

2016, 10 сар 28. 11:35
Зочин

орчин үед генээр нь судлаад хаанаас гаралтайг амархан олчих юмыг их ажил болгох хэрэг байна уу

2016, 10 сар 28. 10:34
зочин

зарим үгийн тайлбар арай хэтийдсэн байна. өөртөө өмчлөх гэсэн санаа юм уу. монголд түгээмэл хэрэглэдэг үгнүүд зөндөө олон байна. одоо хэргэлэх нь цөөрсөн дөө.

2016, 10 сар 28. 10:23
chuka

Sonirholtoi l niitlel bn. Gehdee erdemten merged bvr 1 oor sanaa, dvgnelt dewshvvleed bhaar unshigch tvmen negdsen oilgolttoi bolhod hetsvv l ym da.

2016, 10 сар 28. 9:14
Зочин

Нийтлэлтэй холбогдлоо. Угсаа гарвалыг нутгийн хэл ярианаас нь хөөж бас үздэг л юм шиг байна лээ. Гийдаа, оохио, жамагуул гэх мэт нь юу гэсэн үг билээ.

2016, 10 сар 28. 8:25
Зочин

Ямар ч утга,холбоогуй юм бижээ. Тэгээд сартуул гэдэг нь согд юм уу, уйгар ч юм уу, дунху/сяньби -сумбэ / ч юм уу, кидан ч юм уу естой нэг холион бантан юм бичжээ. Сартуулууд Сарт уул гэсэн газрын нэрнээс ууссэн тэнд амьдардаг монгол хумуус гэдэг нь л унэн! Ричен багшийн энэ тайлбар зов юм!!!!

2016, 10 сар 28. 0:40
Үндэслэлгүй үзэл баримтлал.

ёстой жинхэнэ утгаараа санаанаасаа ургуулан зохиосон, шинжлэх ухаанч биш, ҮНДЭСЛЭЛГҮЙ үзэл баримтлал байна. Сартуул бол 4 ойрдтой ямар ч хамаагүй. Хамаатуулж буй үндэслэл нь газар нутаг гэдэг нь тэнэг хэрэг. 4 ойрд гэдэг бол бүүр сүүлд 1500 оны үед бий болсон. харин ойрд буюу өөлдүүд эртний аймгг боловч 1600 он хүртэл амьдарч байсан УУГУУЛ газар нутаг нь Шинжаан, Алтай БИШ харин Байгал нуурын өвөр, одоогүүйн ТУва, Монгол орны хойд нутаг болно.

2016, 10 сар 27. 23:02
zochin

end bui zurag uws tarialan sumiin hoton yastan uwguni zurag bn yamar uchirtai yam bol

2016, 10 сар 28. 14:37
Зочин

https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D1%80%D1%82%D1%83%D1%83%D0%BB Сартуул яах аргагүй энэ өвгөний зураг бн даа

2016, 10 сар 27. 22:48
Зочин

ТУНХУУ,ГИЙДАА сонссон их содон аялга байнадоо төв халхад бас зарим газарт ингэж хэлдэг

2016, 10 сар 27. 23:51
zochin

baruun aimgiinhan ingej heldeg,,,tegeheer uigar,urainhaa umuu,,

2016, 10 сар 27. 22:42
zochin

ih goe yum unshlaa udam ugsaa geniin sonirholtoi sedev bina tiimee nom zohiol kino nd Sartuul gun geed l ih gardag yumaa iim uchirtai yum bina yachij bisan yzguur n Mongol ugsaatanhuud gedeg n todorhoi Tand Bayrllaa Zaluu com d bas

2016, 10 сар 27. 21:21
Зочин

Ойрын хэдэн арван жилд сохогдоогуй сайхан нийтлэл болжээ.Х.Содномцэрэн танд баяр хургэе. Миний багш О.Буувэй агсан амьд сэруундээ мон л тань шиг ярьж бичдэг байлаа.

2016, 10 сар 27. 21:12
Цоомоо

Шимтэн уншлаа, сайхан өгөөжтэй нийтлэл бичсэнд тань талархаж байна

2016, 10 сар 27. 21:11
lllllll

adgiin muu sartuul gej tvvhees sonssiim bn

2016, 10 сар 27. 20:15
Зочин

Завханы Цэцэн-Уул, Яруу, Сантмаргац, Ургамал, Сонгино бол яах аргагүй Сартуулуудын зонхилох нутаг мөн. Мөн Баянхонгорт нэлээд тоотой бий. Сартуулууд дундад азиас Чингисийн үед ирсэн гэдэг бол дэгс мэдээ. Тэд түүнээс өмнө байсан төв азийн нүүдэлчид гэдэг нь эргэлзээгүй. Бид өөрсдийнхөө уг гарлыг яг үнэндээ Хүннү гэдэг боловч угтаа биш шүү дээ. Бид маш хожуу үүссэн үндэстэн. Монголчуудын гарал үүсэл бол их л сайндаа 8-р зуунаас цааш хэтрэхгүй. Хэрэв бид Хүн нарыг өөрсдийн өвөг гэх юм бол Түрэгүүд өөрсдийгөө бидний өвөг гэж нотлох үндэстэй. Харин энд байгаа мэдээгээр бол Сартуулууд Хүннүгээс ч цааш үүсэлтэй байж магадгүй байна. Гол нь үүнийгээ баримтаар бүрэн нотлох хэрэгтэй юм. Тэгвэл магадгүй бидэн шиг будилсан бөгөөд амбийцлаг улсад Хүннүгээс цааш өөрсдийн өвөг дээдсийг эрэх бас нэг үндэслэл гарч ирж мэдэх нь.

2016, 10 сар 27. 20:07
Зочин

sart gej ugaasaa mongold baisan gedegiig bi bas kazahstanii tuuhiin site naas unshij baisan er n nuudelchin ovoguud chin haa saigui l nuugeed yavaad baidag n unen bololtoi haana belcheer us sain tiisheegee l duraaraa nuuchihdeg tiim l uls baisan yum shig baina le maliinhaa huliig dagaj amidardag odoo ch tegdeg biz de

2016, 10 сар 27. 19:50
Mgl

Unen unen.Bi sartuul bish l dee.gehdee tanitai sanal neg bna.Bidnii tuuhend budiluulsan.baahan hamaagui humuus suuld nuuj um uu garch irsen baidlaar bichsen umnuud ih bii.Gevch unendee umnu baij l bsan aimag omguud baih magadlal tun ih.Ygaad Ikh mongol uls buuran doroitohod ted baij l baiv geheer ugaasaa l uuguul humuus baij taarna.Jish eeni Oirad geed barag l turk8 kazakaas garaltai, Oin irged eneter eed tolgoi erguuleed bgaa ch unendee Ugedei Tsagadain arduud baih undesleltei gej setguulch Baatarhuyagiin bishsen barag l unen baih.Tiim shinj temdeguud ih bii.

2016, 10 сар 27. 19:39
зочин

Х.Содномцэрэнд. Сартуулыг нэмж судлаад ном болгож, докторт_ ШУА-р хүлээн зөвшөөрүүлэх, Хятад, Орос, казак, ираны түүхийн архив ном судрыг судлах талаар төрд төсөл хийж хэрэгжүүлээрэй

2016, 10 сар 27. 19:37
Сартуул Бирваа

Естой сонирхолтой сайхан егуулэл болж. Даанч манайхан тунхуу,гийдаа гэх мэтээр ярихаар ойлгодоггуй юм.сартуул гарлын угсийг тугээн дэлгэруулж, монгол хэл, яриагаа баяжуулах юмсан. Дахин ургэлжлуулэн судалж, бичиж, тодорхой дугнэлт егч байхыг хусье.Баяр хургэе. Амжилт хусэе.

2016, 10 сар 27. 19:34
зочин

нийтлэл бичсэн Х.Содномцэрэнд. та бас Монгол угсаатны гарал үүслийн талаар сайн судлаж байгаа эрдэмтэн хүн юм байна. Таны ажил үйлсэд амжимлт хүсье. Сартуул-ийг Перс, Иран, Ирак, казак биш гэж бодож байна. Нууц товчоонд Сартуултай холбоотой олон зүйл дурдагдаж байдаг нь үнэн тул Монголын олон овог аймгийн нэг болох тодорхой байгаа, гэхдээ хүч нөлөө, эрх ашиг сонирхол нь өөр, Монголын зах алслагдмал байсан аймаг улс хэсэг байсан гэж ойлгодог. Өшөө нарийвчлан судлаж Монгол овог аймгуудыг тодорхой болгож, нийтэд мэдээлж, хэвлэн нйитлэж байхыг хүсье. сартуул ямар ч байсан Монгол овогтон мөн. харин ястан гэхэд мэдэхгүй байна.

2016, 11 сар 1. 9:17
zochin

Sartuul hunii sanaa muu,sarmai deeliin hormoi muu

2016, 10 сар 27. 19:03
Дөрвөлжин

Нилээн сайн дүгнэлт гаргаж бичсэн байна. Завханы Дөрвөлжин сум бол сартуулуудын гол нутаг бөгөөд судлаачид тэр болгон дурддаггүй нь үнэн билээ. Дөрвөлжин суманд Сар уул буюу Сар хайрхан уул гэж байдаг. Мөн Цэцэн Сартуул хошуу нь хуучнаар хамгийн олон тайжтай хошуу /1000/ байлаа ингээд бодохоор монгол гаралтай хүмүүс байж болох юм.

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]