Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Бат хааны Алтан морьд ба түүний нууцУншсан6,362

Монголчууд дэлхийн түүхэнд баларшгүй ул мөр олон үлдээсэн бөгөөд сонирхолтой домог, түүх их бий. Үүний нэг нь Бат хааны “Хос алтан морь”-ны тухай домог юм.

Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар


Монголчууд дэлхийн түүхэнд баларшгүй ул мөр олон үлдээсэн бөгөөд сонирхолтой домог, түүх их бий. Үүний нэг нь Бат хааны “Хос алтан морь”-ны тухай домог юм.  1250-аад оны үед Алтан ордны Бат хаан өөрийн улсын сүр хүч алдар сууг мөнхлөх зорилгоор нийслэл Сарай хотынхоо гол дааман хаалганы дэргэд хос алтан морь хийлгэж байрлуулсан байна1.

Архелогийн нотлох баримтаар Батын нийслэл Сарай хот Астраханы хойд зүгт ойролцоогоор 100 орчим км газар, Ахтуба голын дорнод эрэг дээр байрлаж байжээ.

 Тухайн үеийн Сарай хот нь маш үзэсгэлэнтэй, мөн инженерийн цогц шийдэл бүхий гайхамшигтай хот байжээ. Сарай хот 75-175 мянган2 оршин суугчтай, өргөн том гудамжтай, гудамжны өргөн 7-8 метр3, хотын төвөөр цэвэр усны вааран хоолой татаж, усан оргилуур хийж, ус зайлуулах сувагтай, эрэгтэй болон эмэгтэйчүүдийн бие засах газартай, тухайн үеийн Европт ч байхгүй тийм сайхан хот байжээ. XIII зууны Ром хот 35.000, Парис хот 40.000 орчим оршин суугчтай байсан бөгөөд Сарай бол түүнээс хэд дахин олон оршин суугчтай хот байсан гэдэг нь мэдэгдэж байна. Бат хааныг нас барсны дараа Бэрх хаан Сарай-Бэрх хэмээх үзэсгэлэнт хотыг байгуулсан бөгөөд уг хотод 200 мянга4 орчим хүн оршин сууж байжээ. Энэ тухай хэдэн баримт5 дээр дурдсан байдаг. Энэ хоёр хот богино хугацааны дотор тухайн үеийн том хотын зэрэгт хүрч чадсан байна.

Домогт өгүүлснээр нийт 15 орчим тонн6 алт орсон гэж үздэг. Гэхдээ хос алтан морь нь хөндий, эсвэл цул цутгамал байсан, алин болох нь тодорхойгүй үлдсэн юм. Алтыг алба гувчуур дайны олзоор цуглуулсан байх магадлалтай. Хэрэв хос алтан морьд хөндий бол их бие нь Киев хотын цогчин дуганы том хонх Бат хааны алтан морь болж хувирсан бололтой. Цул алтаар 2 метр орчим хос морь цутган хийх нь ямар их хүч хөдөлмөр хөрөнгө мөнгө шаардах нь тодорхой билээ.

Бат хаан анх ганц морь хийлгэж Сарай хотын гол дааман хаалганы дэргэд байрлуулсан бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан тул дахин нэг морь хийлгүүлэн байрлуулсан байна. Мөн ахин ийм гайхамшигтай уран тансаг баримал хийлгэхгүйн тул уг баримлыг барьсан уран дархчуулыг цаазаар аваачсан байна.

 

Францын аялагч Гильом де Рубрук өөрийн зохиолдоо ..холоос нарны туяанд гялтганан харагдах хос морьдын баримал үнэхээр сүрлэг, гайхамшигтай байсан бөгөөд түүнийг барихад ямар их хэмжээний алт орсон нь таашгүй.. хэмээн өгүүлсэн байдаг.7

Сарай-Бэрх хотын туурь, Царев тосгон 

1255 онд Бат хааныг нас барсны дараа Бэрх хаан шинэ хот Сарай-Бэрхийг байгуулахдаа (Волгоград мужийн Царев тосгоны ойролцоо) мөнөөх хос алтан морийг аваачин шинэ хотынхоо гол хаалганы дэргэд байрлуулсан байжээ. Тэр морьд 100 гаруй жил Алтан ордны нийслэл хотыг чимж байсан бөгөөд Тохтамыш хааны үе хүртэл байжээ.

Хожим Куликовын тулалдааны дараагаар хос алтан морьд ордын нөлөө бүхий ноён Мамайн хамт хувь заяа нь хэрхсэн нь тодорхойгүй үлдсэн. Мамай бол Алтан ордны улсын Бердибек хааны охинтой гэрлэсэн хүргэн юм. Тэрээр Алтан ордны хаан ширээний төлөө Тохтамыш хаантай Куликовын талд тулалдаж ялагдан зугтаад Крым орчимд нас барсан билээ.

 Энэ цаг хугацаанаас эхлэн хос алтан морьдын домог эхэлсэн гэж үзэж болно. Янз бүрийн домог хувилбарууд бүхий л цаг үеийн туршид баяжигдан хөгжиж иржээ. Тухайлбал: Хос алтан морьдыг Сарай-Бэрх хотын дор орших нууц хонгилд нуусан гэж үздэг. Гэсэн ч Сарай-Бэрх хотын бууринаас ийм хонгил одоогоор илрээгүй байна. .

Өөр нэг домгоор Мамайн булшинд нэг морийг нь хамт оршуулсан гэж үздэг. Оросууд Мамай ноёны булшийг эрж хайсан ч түүний булш хаана байгаа нь одоо болтол тодорхойгүй үлдсэн. Зарим судлаач Мамайн булшийг Лениний дүүргийн ойролцоох Ахтубы голын эрэг хавьцаа байх ёстой гэж, бас зарим нь түүний шарилыг Крымээс хайх хэрэгтэй гэж үздэг. 1994-1995 оны орчимд хуучин Крымийн тууриас археологичид Алтан ордын томоохон сайд юм уу? аймгийн тэргүүний бололтой XIV зууны эхний хагаст хамаарах булш олсон юм. Авснаас 50-иад насны (1,5 м орчим) тийм ч өндөргүй эрэгтэй хүний араг яс гарсан8 боловч, алттай холбоотой юу ч байгаагүй. Мамай ноёны булш гэх бодит баталгаа ч байхгүй. Тэндээс зөвхөн хүний арга яс л олдсон.

Мамай бол Алтан Ордын баруун хэсэгт эзэмшил газартай байсан ба Сарайд их хаан Тохтамыш байсан гэж үзвэл ямар замаар хаа хол байсан Мамай ноёны гарт хос алтан морьдын нэг орсон нь сонирхолтой. Мамай нэг бол Сарайг тонон дээрэмдсэн, эс бөгөөс тэрээр Сарайд байсан. Тохтамыш хаан Мамайг нас барсныг сонсоод, түүнийг ихэд хүндэтгэлтэйгээр оршуулсан байдаг. Тэр оршуулгын үед хос алтан морьдын нэг нь булшинд үлдсэн байж болзошгүй гэх бас нэг хувилбар ч бий.

Үүнийг зөвшөөрч нэг алтан морь Мамай ноёны хамт хаа нэгтэй булшлагдсан гэж үзвэл нөгөө хоёр дахь алтан морь тэгвэл хаана байна вэ? Гэдэг асуулт гарч ирнэ.

 

Хоёр дахь алтан морь Казахуудын дээрмийн нэг жижиг бүлэг Сарай-Бэрх хотыг дайрах үед Ижил мөрөнд живсэн, эсвэл хулгайлагдан алга болсон9 гэсэн яриа гарчээ. Гэвч тийм том, хүнд морийг, тэгээд бас хүчирхэг байсан Алтан ордны нийслэл хотоос авч гарна гэдэг бүтэшгүй зүйл юм. Тухайн үед Алтан орд руу дайрах нь амиа хорлосонтой адил зүйл байсан. Тийм том хэмжээтэй хүнд алтан морийг тээвэрлэхийн тулд нэлээд цаг хугацаа орно Гэтэл Казакийн тэр жижиг бүлэг Сарай-Бэрх хотод хэдхэн цаг дээрэм тонуул хийсэн байдаг. Тэгэхээр тэр нь ямар ч боломжгүй зүйл. Мөн цөлд болон хуучин уурхайн гүнд сайтар нуусан, Дон мөрөнд живүүлсэн гэх яриа ч гарчээ. Бас нэг хувилбараар бол Доголон Төмөр хаан 1391-1395 оны үед Сарай хотыг дайрч тонон дээрэмдэх үед алтан морь алга болсон гэх таамаглал. Гэвч аль ч цуу яриа домог нь батлагдаагүй юм.

Оросын олон археологич, булш тоногчид, адал явдал хайгчид алтан морины хойноос хөөцөлдөж эрэл хайгуул байнга хийдэг бөгөөд тэд ОХУ-ын Астрахань, Волгоград, Украины Крымийн нутаг дэвсгэрт лав байгаа хэмээн итгэж хайсаар л байгаа. Волгоград хотын домогт “Мамаев Курган” толгойг Мамай ноёныг оршуулсан газар10 хэмээн үзэж Оросууд маш их ухаж судласан боловч эх орны дайны үеийн хэдэн булшнаас өөр зүйл олж чадаагүй л байна. Орос Украины Крымын төлөөх тэмцэл ч үүнтэй холбоотой байж болох талтай гэж сүүлийн үед зарим судлаач бичсэн байна. Арван тав орчим тонн алтыг өнөөгийн үнэ ханшаар бодвол ихээхэн тоо гарч ирнэ. Тиймээс л энэ домгийн талаар сүүлийн үед илүү ихээр ярих болсон биз ээ.

Алтан морьд XIV зууны эцэст алга болсон. Үнэхээр алтан байсан уу? Цуурхал уу? гэсэн асуултад өнөө хэр хариулт алга л байна. Тийм гэж хэлдэг ч, нууц нь хэвээр л байна.

1990-ээд оны үед Оросын зохиолч Сергей Алексеев өөрийн бичсэн “Валькурын эрдэнэ” хэмээх романдаа ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хорооны тусгай бүлэг 1960-аад оны үед хос алтан морьдыг олсон гэж өгүүлсэн байна. Энэ нь олон янзын цуурхал домог дээр улам л нэмэр хачир болсон байна. Гэхдээ 1990-ээд оны эхээр ЗХУ үгүй болж хүссэн хэн бүхэн КГБ-ийн нууцыг авчхаж болдог байсан үед энэ мэдээлэл ихэд үнэмшилтэй сонсогдсон байх.

Шинжлэх ухаан техник, технологи хөгжсөн өнөө үед Бат хааны “хос алтан морьд” үнэхээр бодит зүйл байсан уу эсвэл зүгээр л нэг үлгэр домог уу гэдгийг түүнийг олсон азтай хэн нэгэн нь хариулт өгөх биз ээ.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

  1. http://www.psciences.net/main/sciences/archeology/articles/zolkonibatyya.html
  2. Э.С.Кульпин.”Золотая Орда”.М.1998.с.50
  3. Р.Р.Бухараева. “Поэзия Золотой Орды”.М.2005
  4. К.Хеллер.”Золотая орда и торговля с Западом”. “Источниковедение историй Улуса Джучи (Золотой Орды) от Калки до Астрахани 1227-1556“.Казань.2001.с.115
  5. http://chudesamag.ru/ochevidnoe-neveroyatnoe/gde-iskat-zolotyih-koney-mamaya.html
  6. http://bagira.guru/tajna-sokrovishch/zolotye-koni-batyya.html
  7. Р.Ю.Почекаев.”Алтан ордын хаад”.УБ.,2013 он
  8. http://mestoklada.ru/map/591.html
  9. https://versia.ru/pyatnadcat-tonn-zolota-spryatany-na-yuge-rossii

 Тайлбар

[1] http://www.psciences.net/main/sciences/archeology/articles/zolkonibatyya.html

[2] Э.С.Кульпин.”Золотая Орда”.М.1998.с.50

[3] Мөн тэнд

[4] Р.Р.Бухараева. “Поэзия Золотой Орды”.М.2005.с.27

[5] К.Хеллер.”Золотая орда и торговля с Западом”. “Источниковедение историй Улуса Джучи (Золотой Орды) от Калки до Астрахани 1227-1556“.Казань.2001.с.115

[6] http://chudesamag.ru/ochevidnoe-neveroyatnoe/gde-iskat-zolotyih-koney-mamaya.html

[7] http://bagira.guru/tajna-sokrovishch/zolotye-koni-batyya.html

[8] Р.Ю.Почекаев.”Алтан ордын хаад”.УБ.,2013 он 154 дахь тал

[9] http://mestoklada.ru/map/591.html

[10] https://versia.ru/pyatnadcat-tonn-zolota-spryatany-na-yuge-rossii

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 12 сар 21. 2:33
Баяр

Туух туухээрээ улдэнэ. Манай эрдэмтэд зоригтой дуугарч тэр шинжлэх ухааны академыг ами оруулж Эх туухийг гуйвуулж байгаа Орос. Казакстаны ШУА-д мэдэгдэх чадвартай байх естой. Монголын эзэнт гурэн. Хятад Оросын гэж туухэнд бичигдсэн байдагч Казах гэж ямар гурэн байсан юм бэ. Тэр зоносон мэдрэл нь муудсан Н. Назарбаев алтан ургийн удам ирээдуйн Чингисийн хойд дур гэж ном бичуулсэн байна шуудээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]