Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Улаан алтанзул" буюу Афганчууд Зөвлөлтийн олзлогдсон цэргүүдийг ХЭРХЭН тамладаг байсан бэ?Уншсан10,019

Учир нь афганчуудад олзлогдсон цэргүүдээс нэг ч буцаж ирээгүй юм. Харин улаан алтанзулыг нүдээрээ харсан хүн бол талибанчуудын дунд хоёр жил ажилласан Америкийн сэтгүүлч Жорж Крайл юм.

Үнэн эсэхийг бүү мэд, Нууц.мн гэх сайтад ийм мэдээлэл гарчээ.

 

ЗХУ 1979 онд Афганистанд цэргээ оруулсан улстөр эдийн засгийн ихээхэн алдаатай ажиллагааа болж эзэнт гүрний задралын нэг шалтгаан болсон юм. Энэ дайнд Зөвлөлт асар их хохирол хүлээснээс гадна олзлогдсон цэргүүд нь дэлхийн хамгийн аймшигт тамлал болох “Улаан алтанзул”-аар шаналж тарчилж үхэцгээсэн. Тамлалын энэ аргыг душман, талибан можахедууд “шурави” гэх орос цэргүүд дээр өргөнөөр ашигладаг байсан.  Афганистанд байлдаж байсан цэргүүд олзлогдох тэр тусмаа улаан алтанзулдуулахаас маш их айдаг байв. Зөвлөлтийн талаас энэ аймшигт тамлалыг нүдээр үзсэн нэг ч хүн байхгүй.

Учир нь афганчуудад олзлогдсон цэргүүдээс нэг ч буцаж ирээгүй юм. Харин улаан алтанзулыг нүдээрээ харсан хүн бол талибанчуудын дунд хоёр жил ажилласан Америкийн сэтгүүлч Жорж Крайл юм. Гэхдээ түүнд бичлэг хийх зураг авахыг хориглосон тул бичгээр үлдээсэн баримт нь л байдаг. Америк сэтгүүлчийн бичсэнээр эхлээд Зөвлөлтийн  олзлогдсон цэрэгт  хар тамхи хүчээр тарьж, татуулж бүрэн мансууруулдаг гэнэ. Ингээд мансуурсан байдалтай байхад нь биеийх нь бүх арьсыг нь өвчөөд авчихдаг аж. Харин мансуурлаас гарсаны дараа жинхэнэ аймшиг эхэлдэг.

Амьдаараа арьсаа өвчүүлсэн цэрэг олон цагаар аймшигтайгаар зовж тарчилдаг. Сэтгүүлчийн бичсэнээр улаан алтанзулдуулсан орос цэргийн орилж хашгирах гаслант дууг хэзээ ч мартахгүй гэжээ. Арьсаа өвчүүлсэн цэрэг 4-6 цаг үгээр хэлэхийн аргагүйгээр зовж тарчилаад эцэст нь өвдөлтийн шокоор үхдэг байжээ.  Можахедүүдийн хэлсэнээр бүр биенийхээ арьсыг өвчүүлсэн хүн нь алтанзул цэцэгтэй их адилхан харагддаг гэнэ.

Түүнээс гадна афганчуудад хар тамхинаас их зүйл байгаагүй энэ тамлал нь хямд төсрийн дээр буруу номтныг дээд зэргээр зовоон тарчлаадаг гэж магтжээ. Афганистанд байлдаж байсан Зөвлөлтийн цэргийн тагнуулын албаны мэдээгээр олзлогдсон 50 гаруй цэргийг энэхүү тамлалаар тамласан бол америк сэтгүүлч 100 шахам тохиолдлын тухай бичсэн байдаг.

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 24. 22:21
АлтайЗочин

Улаан алтан зул биш намуу цэцэг юм.НАМУУ ЦЭЦЭГ

9 сар 17. 22:07
Зочин

оросууд энэ муу лалуудыг газартайн тэгшилж галав юүүлэхгүй чадна гэвэл чадхал байсан даа

4 сар 24. 1:59
Зочин

Энэ төв азид уламжлал болсон ярга шүү дээ. Манайхны ч хийх дуртай яргалал байсан нь Дамбийжаагаас эхлүүлээд Сүхбаатар жанжин хүртэл хүний арьсыг амьдаар нь хуулж байсан түүхээс харагддаг. Монголчуудын дайсандаа үзүүлдэг хамгийн дуртай хүндэтгэл нь зүрхийг нь амьдаар нь сугалж туг тахидаг ёс байв. Сонирхож байвал илүү дэлгэрэнгүй бичиж болно.

4 сар 14. 22:51
Зочин

ямар дээд зэргийн балиар амьтас вээ.үүнийг хийсэн хүмүүст өөрсдөд нь хэцүү,аймаар санагддаггүй байсан юм байх даа

4 сар 14. 17:28
Зочин

төвд шиг новшнууд вээ

4 сар 14. 14:17
Зочин

Ямар нүгэлтэй хүүр нь хүний арьс амьдаар нь өвчөөд суужийдаг бнаа?

4 сар 15. 9:51
Зочин

Уг нь Афганчууд Брежневийг л ингэх гэж бодсон ч тийм боломжгүй болохоор цэргийг нь ингэж тамлаж байж биз Оросууд Афган улсыг тамд оруулсан нь одоо ч хэвээрээ байна Энэ улс 60 аад онд ямар сайхан амьлратай байсан тухай мэдээ Нэтэд бий

4 сар 18. 13:33
Зочин

афганыг оросууд биш Америкчууд тамд унагасан. Өнөөдөр ч тэр тамынхаа амьдралаараа амьдарч байна.Тэр талибан можахистуудыг америкчууд ивээн тэтгэж зэвсэг техникээр хангаж оросын эсрэг дайтуулсан юм шүү дээ. Оросууд 1970 оны үед афганд туслаж байх үед амьдрал сайхан байсан. Харин америкчууд афганид элдэв янзын хөлсний алуурчид знвсэгт бүлэглэл оруулснаар энэ орны хувь заяа 180 градус эргэж өнөөгийн цаг үетэй золгосон

4 сар 25. 22:34
Зочин

Ted nariin heden hirtei tsaas, hooson amlaltand ni huurtagdan utsan huuheldei ni bolj saihan eh ornooroo toglon delhii deerh amid tamiin togoo bolgoj avaad oorsdoo dotor ni chanagdaj baigaa afganchuudaas manai mongolchuudiin surah zuil ih bii.

4 сар 16. 9:39
Зочин

АГУУ орос үл ялагдана тэд хариугаа авах болно

4 сар 25. 15:09
Зочинsarantuya

yag vnen Orosuud bol Orosuud ..chadaltai

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]