Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

18 метр өндөр Майдар бурханы цагаан зандан модон сийлбэрУншсан1,049

Энэ удаад Бээжинд буй Найралт Найрамдал Хийдийн (Ёнхэйгүн) "Хязгааргүй аз жаргалын өргөө" хэмээх гурван давхар дуган дотор буй 18 метр өндөр Майдар бурханы цагаан зандан модон сийлбэр хөргийг товч танилцуулья.

Монголчууд бид өвөг дээдсийн бүтээсэн соёлын өвөөс хаана юу үлдсэнийг сайтар мэдэж байвал зохино гэж би бодож явдаг билээ.

Энэ удаад Бээжинд буй Найралт Найрамдал Хийдийн (Ёнхэйгүн) "Хязгааргүй аз жаргалын өргөө" хэмээх гурван давхар дуган дотор буй 18 метр өндөр Майдар бурханы цагаан зандан модон сийлбэр хөргийг товч танилцуулья.

 

Энэ бурхан нь газраас дээш 18 метр өндөр, газарт 8 метр суулгаатай, нийт 26 метр урт бүхэл зандан модоор сийлж бүтээсэн шүтээн болно. Уг зандан модыг монголчууд Балбын Гурха уулнаас Хатан гол хүртэл 3 жилийн турш хөсгөөр, тэндээсээ усаар тээвэрлэж ирсэн хэмээн тус хийдийн хамба лам Жамьянтүвдэн (Ордосын Шар тэмээтийн хийд) гуай (одоо лав 90 гарсан) надад өөрөө хэлж байлаа. Тус Майдар бурханыг сийлэхэд монгол, хятад уран сийлбэрчид хамтарч оролцсон хэмээн бас айлдаж байв. Найралт Найрамдал Хийд нь Манжийн Найралт төв хааныг ханхүү байхад түүний амьдардаг ордон, хаан ширээнд суухад хааны түр амрах ордон, нас эцэслэсний дараа хэсэгтээ түүний шарилын сүм болж байгаад, түүний хүү Тэнгэрийг тэтгэгч хаан тус ордныг монгол, төвдүүдийн сэтгэлийг засах үүднээс эцгийнхээ хойчийн буянд зориулан Бурханы хийд болгон хувиргасан байна. Энэ хийдэд үе үеийн монгол урчуудын бүтээсэн олон мянган бурхан, танка хөрөг зэрэг урлагийн бүтээлүүд хадгалагдаж байхаас 500 архатын агуй хэмээх алдарт сийлбэр бий. Хэрвээ та нар Бээжин хотод дөрөө мултлах завшаан таарваас нэг их зам хазайлгүй тус хийдэд саатаж, үзэж сонирхоно буй за. Тэнд одоо ч гэсэн монгол лам нар олноороо шавилан суугаа тул дээр дурдсан бүхнийг лавлан асууваас баяртайяа танилцуулаад өгнө шүү.

Ш.БААТАР

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]