Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Америкчуудын үйлдсэн хамгийн аймшигтай 10 цэргийн гэмт хэрэгУншсан11,024

Америкийн армийн өөрийн улсын болон гадаад орнуудын иргэдийн эсрэг үйлдсэн олон цэргийн гэмт хэргүүд байдгаас түүхэнд хамгийн тод тэмдэглэгдэн үлдсэн нь дор дурдагдсан түүхүүд юм.

Америкийн армийн өөрийн улсын болон гадаад орнуудын иргэдийн эсрэг үйлдсэн олон цэргийн гэмт хэргүүд байдгаас түүхэнд хамгийн тод тэмдэглэгдэн үлдсэн нь дор дурдагдсан түүхүүд юм.

Май Лиагийн хядлага

АНУ-ын түүхэнд томоор тэмдэглэгдэх өөр улсын иргэдийг бөөнөөр нь хороосон олон цэргийн гэмт хэрэг яах аргагүй Вьетнамд үйлдэгдсэн байдаг. Вьетнамын дайны үеийн эдгээр хэргүүдээс Май Лиагийн хядлага тодоор тэмдэглэгдэн үлджээ. 1968 оны гуравдугаар сарын 16. Өмнөд Вьетнамын энэхүү тосгоны дэргэд америкийн цэргүүд ямар ч зэвсэггүй хүүхэд эмэгтэйчүүд рүү галзуу мэт уулгалан гал нээж, шатаах бөмбөгөөр бөмбөгдөж 300 гаруй иргэдийг хороосон аж. Энэ галзуу хэргийнх нь төлөөсөнд дайны дараа ганцхан офицер 3,5 жил гэрийн хорионд байх ял шийтгүүлж байжээ.

Шархадсан өвдөг

АНУ-ын Өмнөд Дакота нутагт “Шархадсан өвдөг” хэмээх сонин нэртэй газар бий. Энд хуучин индианчуудын суурин байсан гэдэг. Нутгийн уугуул иргэдийг америкчууд түрж тэд хоорондоо ид дайтаж байх үед энэ явдал болсон гэдэг. 1890 оны арванхоёрдугаар сарын 29-нд америкийн армийн цэргүүд Сайюукс омгийн индианчудын сууринг бүсэлжээ. Багахан тулааны дараа ихэвчлэн хөгшид хүүхдээс бүрдсэн индианчууд бууж өгсөн байна. Үүний дараа жинхэнэ аймшигт хядлага болж 250-300 гаруй ямар ч зэвсэггүй уугуул нутгийнхныг цэргүүд хөнөөжээ.

Ирак дахь Абу Грейб

Иракийг эзэлсэн америкчууд Абу Грейб дэх шорондоо хүний эрхийг уландаа гишгэсэн аймшигт эрүү шүүлт явуулдаг байсан нь илэрч олон улс даяар шуугиан дэгдээж байсан цаг саяхан.

Кандагарын аллага

2012 оны гуравдугаар сарын 11-нд нэгэн америк цэрэг галзуурсан мэт аллага үйлдсэн. Цэргийн баазаасаа шөнө дунд зэвсэглэж гарсан Роберт Бэйлс гэгч Кандагарын ойролцоох нэгэн дүүрэгт айлууд руу орж таарсан болгоноо буудаж эхэлжээ. Түүний аллагад 16 хүн өртөж амиа алдсан найм нь бага насны хүүхдүүд байсан юм.

Азизабадын агаарын дайралт

2001 онд эхэлсэн Афганистаны дайнд америкчуудын талибуудын эсрэг хийсэн олон дайралт, нисгэгчгүй онгоцны дайралтад өртөн өнөөг хүртэл афганы энгийн номхон иргэд үрэгдсээр байгаа. Азизабадыг энд онцлон нэрлэдэг. 2008 оны наймдугаар сарын 22-ны өдөр Афганистаны Хелманд мужийн Азизабад тосгон руу америкийн цэргүүд агаарын дайралт хийсэн юм. Талибын нөлөө бүхий удирдагчдын нэг Муллах Силикийг энэ тосгонд байгаа хэмээх мэдээллийг авсан америкчууд тосгоныг бөмбөгдөж зуу гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг хороосон юм.

Дахаогийн хорих лагерь

1945 оны дөрөвдүгээр сарын 29. Америкийн цэргүүд баруун Германыг эзэлж дууссан үе. Бавария мужийн Дахаогийн хорих лагерийг америкчууд чөлөөлжээ. Лагерьт амьд үлдсэн хоригдлуудыг сулласаны дараа америкчууд 300 гаруй Эс Эс-ийн харгалзагч нарыг бөөнд нь хядсан аж.

Андерсонвиллийн шорон

Бид фашист германы бөөнөөр хорих лагеруудыг хамгийн аймшигтай гэж боддог. Тэгвэл түүнээс ч аймшигтай лагерийг америкчууд байгуулж олон мянган хүний амь насанд хүрч байв. АНУ-ын иргэний дайны үед Жоржиа мужийн Андерсонвиллд 10 мянган хүнийг нэг дор хорих багтаамжтай асар том шорон байгуулжээ. Гэвч энэ шоронд 34 мянган дайны олзлогдогсод хоригдож байлаа. Зуны халуун нар, өвлийн хүйтэнд хоригдлууд толгой хоргодох ямар ч байгууламж энэ шоронд байгаагүйгээрээ онцлог. Тиймээс 12000 хоригдлууд энд ясаа тавьсан байна. Иргэний дайн дууссаны дараа шоронгийн даргыг хийсэн хэргийнх нь төлөө дүүжлэн хороосон аж.

Гнадденхаттены аллага

1782 оны гуравдугаар сарын 08-нд америкийн цэргүүд АНУ-ын Баруун Охайогийн Гнадденхаттены ойролцоох индианчуудын сууринг бүсэлжээ. Суурингийн бүх эрчүүд төрж өссөн нутгаа хамгаалахаар дайтаж байсан тул энд гэрээ сахисан хүүхэд, эмэгтэйчүүд хөгшдүүд л байсан гэдэг. Тиймээс ч тэд америк цэргүүдийг эсэргүүцсэнгүй, харин цэргүүд 100 гаруй хүүхэд эмэгтэйчүүдийг өршөөлгүй хороосон юм.

Ногьюн Ри

1950 оны долдугаар сарын 26-29-ний хооронд Өмнөд Солонгосын Сөүлээс баруун тийш Ногьюн Ри тосгоны дэргэдэх гүүрний орчимд олон зуун хүүхэд эмэгтэйчүүд америк цэргүүдийн довтолгоонд өртөж амиа алдсан. 1950 оны зургадугаар сарын сүүлээр Хойд Солонгос болон Хятадын ардын армийн хамтарсан анги нэгтгэлүүд ширүүн довтолгоо хийж Сөүл хүртэл давшсан ба энэ үед америк болон Өмнөд солонгосын цэргүүд хойгийн гүн рүү улам түрэгдсэн билээ. Энэ үед умардынхан болон хятадуудаас зугтаж армиа бараадан дүрвэсэн асар их дүрвэгсдийн цуваа үүссэн. Яг ийм хүүхэд хөгшид, эмэгтэйчүүдээс бүрдсэн дүрвэгсдийн цувааг америкийн цэргүүд ямар учир шалтгаангүй агаараас довтолж 400 гаруй энгийн иргэдийг хороосон байдаг. Америкийн армийн ахмад дайчин дурсамжиндаа “манай дэслэгч чанга дуугаар хашгирч бүгдийг нь бууд, бүгдийг нь хүүхэд эмэгтэй гэлгүй бүгдийг нь ал” хэмээн орилж байсан тухай бичсэн байдаг.

Балингагийн хядлага

1898 онд Америк-Испанийн дайны үеэр АНУ-ын цэргүүд Филиппинийг эзэлж авчээ. Испанийн эзэн хаан Филиппийн нэрээр нэрлэгдсэн энэ арал дээр эхний үед америкчууд чөлөөлөгчийн дүрээр бууж байсан ч испаничуудыг хөөгдсөний дараа байдал өөр болжээ. Нэг дарангуйлагчийг нөгөөгөөр нь солихыг хүсээгүй филиппинчүүд америкчуудтай тулалдаж ихээхэн гарз хохирол амсаж ялагдсан юм. Америкийн армийн генерал Жэйкоб Смит цэргүүддээ “зэвсэг барьж чадахуйц, арван наснаас дээших насны бүх эрчүүдийг хөнөө, олзлогдогсод хэрэггүй. Зөвхөн алж, шатаа” хэмээн тушаал өгсөн байдаг. Түүхэнд тэмдэглэгдсэнээр америкчууд энгийн номхон 34000 орчим филиппинчүүдийг хүйс тэмтэрсэн ба энэ хядлагын оргил үе нь 1901 оны есдүгээр сар байжээ.

 

<p

Сэтгэгдэл 26ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 9 сар 24. 21:31
зочин

сонг ми тосгоны аллага алга......

2016, 9 сар 5. 21:35
zzz

Dahoa -iin horih gazar amerikiinh bishee

2016, 9 сар 21. 9:30
мнг

америк гэж бичээгүй байна мангараа

2016, 8 сар 16. 11:09
zochin

ene zuvhun baghan hesegn shuudee. uunees uur zunduu allag hydlah hiiseer irsen odooch hiij bgaa

2016, 4 сар 19. 21:08
Зочин

сүртэй юм гайгүй л юм байна ш дээ манай Чингис хаан түүний залгамжлагчид хэдэн арван мянгаар нь хот тосгоноор нь алж байсан гэдэг биз дээ

2016, 4 сар 19. 18:58
zochin

japanuud ygd usa d bombogduulchiheed dyygai bgd bgn gevel ted nar pearl harbor ba mongoloor usa giin hawain syvdan aral deer bairlaj baisan amerikiin tsergiin baaz ryy zarlalguigeer genet haldaj tend bsn tsereg engiin humuusiig bugdiig ni shahyy huis temtersen bolohoor aerikyyd haruigiin atomiin bombogoor ogch oshoogoo avsan bdgiin ,tiim uchiraas japanuud yuch helj chaddagguin

2016, 9 сар 10. 11:16
Зочин

***** hog be. ym unshij meddeg bolchood medemhiireech

2016, 4 сар 16. 16:41
Хуучин цэрэг

16 хүнийг хөнөөсөн энэ тэр бол аймшигтай цэргийн гэмт хэрэгт ороод байхааргүй дээ. Хүн төрөлхтөн дээр атомын бөмбөг туршсан, Вьетнамд химийн зэвсэг ашигласан, Югослав, Ливан, Иракд бөмбөгдөлт хийсэнээс хичнээн энгийн иргэд хөнөөсөн гээд олон олон олон нүгэл бий. Манайхан бас дагаж давхиад л байгаа даа. Өөрсдөө хувьсгалл хийчихсэн гэж бодоод "Баатар" энэ тэр шагнаад л, энэ бүгд цаанаасаа олон жилийн өмнөөс зохион байгуулсан үзэл суртлын дайны үр дүн байгаа юм даа.

2016, 4 сар 19. 7:10
Зочин

хиросима, нагаскын атомын дэлбэрэлт үй олноор нь хядсан түүх

2016, 4 сар 16. 13:50
Зочин

dain l bol daina hohin sh de erguu tulug sonuud

2016, 4 сар 16. 1:40
Зочин

АНУ -Д ХАШРААХ ЦАГ НЬ БОЛЧИХСОН ЮМ БАЙНА ДАА. ДАЛАЙН ЦААНА БАЙГАА ТУЛДАА Л ӨДИЙ ХҮРТЭЛ БАЙГАА ЮМ БАЙНА. ДЭЛХИЙ ДАХИНД ДАЙСАГНАСАН АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА НЬ ЯАВ Ч ӨӨДТЭЙ ЮМ БОЛОХГҮЙ

2016, 4 сар 15. 22:51
Зочин

Угаасаа дэлхий дээр болж байгаа бүх дайныг новшын америкууд өдөөж байдаг юм.

2016, 4 сар 15. 19:33
Зочин

helehch vg alga

2016, 4 сар 15. 19:22
Янк

Жинхэнэ хүний махан идэштэнгүүд

2016, 4 сар 15. 17:10
dnivra

Amerikchuud xari garigiinxantai xolboo togtoocon tuxai NASA iin nuuts baidag gecen Angiliin neg irgen ter nuutsiig NASA iin nuutsad nebtreed nacaaraa xorigdox shiitgel onoocon gej duulcan um baina Amerikchuud xari garigiinxantai niilj oor xari garigiin ecreg daitaj bui nuuts medeelel ter daind oroltsoj bui Amerik ofitser tserguudiin nerc baican um gene bilee olnii ug ortoi gedeg shuu iim um concood xumuuc mel gaixax baixdaa odo Amerikiin armiin zebcegleld xari garigiinxnii texnologiig amjilttai ashilaj bui gedeg shuu jishee bni ul uzegdex xubtsac gex met ui olon zuil baigaa baixaa

2016, 9 сар 21. 9:32
мнг

солиороооол

2016, 4 сар 15. 16:53
margad

Tegbel Yfonchuud uv bodoj ybdag bol Amerikchuudiin talaar yamarch baican Orcuudiin xun chanart xerexgui bololtoi shuu noxriin cainiig noxrlon baij morinii cainiig unan baij medne gej Mongol ardiin ug baidag baixaa odoo Ameerikchuud delxiid ediin zacagiin dain xiij baigaa shuu dee uund ni Orcuud xamgiin tom daican bolj baigaa baixaa

2016, 4 сар 15. 16:51
зочин

хойд солонгос л узэл бодолоороо узэж тарах юм даа..АМЕРИКТАЙ зев ш дээ.

2016, 4 сар 15. 16:50
чука

АНУ одоо чаймаар аллага хядлаг хийсээр л байш дээ..хэдэн улс ороныг суйтгэж дурвуулж ..ирак ливи сири гээд л энгийн номхон ардуудыг хэдэн мянгаар нь алж талчаад ямарч хариуцлаг хулээхгуй ..

2016, 4 сар 15. 16:12
АНУ-н хамгийн том хядлага бол ЭНЭ

АНУ-н хамгийн аймшигтай яргалал бол Хирошимагийн атомын бөмбөгийн хядлага юм даа , энэ дайнд тэртээ тэргүй Япон ялагдах нь тодорхой болчихсон үед АНУ зүгээр энгийн номхон иргэдийг хядаж туршилт хийсэн , хамгийн аймшигтай нь АНУ үүнийхээ төлөө хариулага хүлээлгээгүй , Трумэн бол цэргийн гэмт хэрэгтэн , Гитлер энэ тэр бол түүхийн өмнө буруушаагдсан , ганц том хядлага Хирошима Нагасаки 2 үйл явдал одоо хүртэл түүхийн хариуцлага хүлээгээгүй , хэрэв өөр улс ингэсэн бол АНУ яах байсан бол тэгтэл өөрсдөө хүн төрөлхтөний өмнө хамгийн ардчилсан улс гэхчихээд ингэж энгийн ардыг хядаж болдог юмуу , үүнийг нь бодохоор АНУ-д дургүй хүрээд байдаг Трумэн бол алан хядагч Рузвельт амьд байсан бол арай ч ийм хядлага хийхгүй байсан биз

2016, 4 сар 15. 17:03
unshigch

Сэтгэгдэл бичих...Japan bas heden saya huniig hiatad, philppin, nomhon dalain ornuudad alj ustgasan. iag adildaa adil godildoo godil. japan-g ug duugui buulgaj avah gants zam ni atomiin bombog baisan. davhar neg oor zorilgo baisan ni orosod amerik iamar zevsegtei bolsnoo haruulah ailgah. delhiid noloolloo togtooh gesen Tom gurnuudiin hoorondiin daisagnal. ene baidal uurd monh urgeljilne

2016, 9 сар 5. 12:34
yu gehev dee

Yapon daan ch gazar nutag ni baga yum daa.Amerikaas dutahaargui ih allaga hiisen ni unen. Gantshan jishee durdahad hyatadiin Nan jin hotiin allaga baina. Zovhon Nanjind gehed 10 000 huniig amidaar ni bulj baisan barimt bii.Uuniigee Yapon hezee ch huleen zovshoorch uuchlal guidagguigeer barahgui tuuhiin ene buzar uildlees surah bichgeesee avch zaluu uedee buruugui gej oilguulah sanaatai geech. Uuniig Omnod solongos,hyataduud mash iheer eserguutsdeg yum bilee Heden jiliin omno solongost jagsaal tsuglaan bolood l baisan. Manaihan yamr uchirtai yum boldoo ?!.Hunii ertontsiin hamgiin hargis deerengui "Amerik, Yapon zereg ulsiig dagaj namirah yum daa

2016, 9 сар 21. 9:39
мнг

япончууд ч аймшигтай байсан гэсээн 2 офицер өглөөнөөс орой хүтэл хэдэн толгой цавчих, түрүүлсэндээ нэг шил сакэ өгөхөөр тохиролцоод орой болоход нэгнь 107 толгой , нөгөө нь 108 хятад толгой цавчиж мөрийгөө авч байсан байгаан шүү. Бас нэг япон өвгөн дурдатгалдаа бичсэн байсан тэр үед япон цэргүүд хүний толгой цавчихгүй тав хоноход л галзуурах шахдаг тэгээд л гүйж гараад олзлогдогсодоос авч ирж цавчиж тайвширдаг байсан гэж...

2016, 4 сар 15. 23:13
dino

1.Yaponii achaar azi, nomhon dalain ihenh oron kolonchloloos salsan yum. Gants Hujaa nar l Yaponii esreg baildsan.Busad undestnii huvyd, kolonchlogch ezen shar ulsuudiin hulsnii tserguud .Sharuud uursdiinhuu heden zuun jil heregjuulsen yalaa daldlah gej, Yaponiig "aziin ornuudiig kolonchilson"gej surtal uhuuldag yum, unendee bol Yaponuud adilhan azi ard tumendee, sharuudiin esreg baildaj yalj boldog gedgiig oilguulj medruulj ugsun achtan ny . 2. Yalta-giin gereegeer, Germaniig yalsnaas hoish 3sariin daraa Orosuud Yaponii esreg dairna gesen nuuts zaalttai baisan. Orosuudiig dairch sanaachlaga gartaa avahaas ny urytaj, amerikuud "shine zevseg"ee turshij uzsen yum. Dain zogsooh gesen Yaponii taliin olon udaagiin oroldlogiig ny evden evden, atomiin bumbuguu turshsan hoinoo l dairahaa zogsooson.

2016, 9 сар 3. 3:42
zochin

Solongosuud Japanuudiig uzdeggui l yum bna lee shd . @-r dainii ued aimaar bsan geed

2016, 4 сар 15. 15:53
daka

Omxii amerikuud ijil xuictniixee erx choloog deedelj Xrictiiig doromjilconiixoo toloo moxox gecgeel amcandaa ylzarcan amerikchuud oligtoi amitad bish Orcuudiin xajuud jinxene xubia xicheecen aluurchid

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]