Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тэсрэх бөмбөг илрүүлэгч нохдын үнэрлэх чадвар машинаас ч илүүУншсан1,717

Жонни барилга байшин дэлбэлэхэд өргөн ашиглагддаг С-4-ийг хар цүнхнээс үнэрлэж олмогц тэр дороо хөшөө мэт хөдөлгөөнгүй суух нь хотын тээврийн удирдах газрын ажилтан сургагч Кэвин Пимпинэллид дохио өгөн ирж шалгаж өгөхийг нь хүлээж байгаа байдал аж.

Нью-Йорк хотын хойд хэсэгт орших цэлгэр том хашаанд 3 настай Жонни гэх шеферд үүлдрийн нохой үйлчилгээнд явахаа больсон галт тэрэг дотор нуусан тэсрэгч бодисыг олохоор зорчигчдын суудал болон ачаан дундуур улайран шиншилж байна.

Жонни барилга байшин дэлбэлэхэд өргөн ашиглагддаг С-4-ийг хар цүнхнээс үнэрлэж олмогц тэр дороо хөшөө мэт хөдөлгөөнгүй суух нь хотын тээврийн удирдах газрын ажилтан сургагч Кэвин Пимпинэллид дохио өгөн ирж шалгаж өгөхийг нь хүлээж байгаа байдал аж. Хариуд нь Пимпинэлли түүнийг дуртай амттанаар нь шагнадаг. "Жинхэнэ ажиллагааны үеэр Жонни дэлбэлэгчийг галт тэргэнд орохоос нь өмнө олж чадна, бидний ажил бол төхөөрөмжийг дотор орохоос сэргийлэх явдал” гэж Пимпинэлли хэлсэн юм.

 

Жонни бол Нью-Йоркоос хойш 113 км-ын зайд орших Стормвиллийн нохой сургалтын талбайд 13 сая долларын өртгөөр бэлтгэж буй Тээврийн удирдах газрын 50 нохдын нэг билээ.

Эдгээр нохдын гоц үнэрлэх чадвар нь хүнийх байтугай дэлбэрэх төхөөрөмж илрүүлэгч машиныхаас ч хол илүү чадварлаг аж.

Тээврийн удирдах газар нь Нью-Йорк, Нью Жерси болон Коннектикут мужуудын метро, автобус, галт тэрэгнүүдийг энэ нохдоороо дамжуулан хянадаг бөгөөд агентлагийн вебсайтын мэдээлснээр жил бүр 2.7 тэрбум зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажилладаг байна.

Америктаа л хамгийн томд тооцогдох нохой сургалтын тус төв нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд америк цагдаа нарын сонгодог арга барилаар нохойг сургадаг.

Бельгийн Брюссель хотод 32 хүний амийг авч одсон галт тэрэгний өртөө, нисэх онгоцны буудлын халдлага болон өөр бусад Европт үйлдэгдсэн халдлагуудын дараа АНУ-д олон нийтийн газруудын аюулгүй байдлыг хангах гол арга зам бол өндөр түвшинд бэлтгэгдсэн ноход гэж үздэг болсон байна. “Өдөр бүр аюул өсөх тусам ийм нохой сургалтын төвийн ач холбогдол нэмэгдэж байна” гэж Тээврийн удирдах газрын аюулгүйн албаны дэслэгч Жон Кервик ярьж байна. Нохдыг маш няхуур сонгодог бөгөөд үржүүлэгчийн нүдэнд өртсөн 30 нохдын нэг нь л ийм албанд элсэх эрх авдаг. Ноход ихэвчлэн Жонни, Бэльги Малиноис 2 шиг германы шеферд үүлдрийнх байдаг.

“Тэдгээр сонгогдсон цөөхөн хэдэн ноход мансууруулах бодис, дэлбэрэх төхөөрөмж илрүүлэхэд суралцдаг” хэмээн америкийн Цагдаа Нохойн Ассосиацийн (USPCA) тэргүүн Дэвид Ферлэнд дурдсан юм. Тээврийн удирдах газрын нохой сургалтын төв нь сургалтын танхимууд болон автобусны буудлуудтайн дээр 26 нохойн үүр, малын эмнэлгээс бүрдэнэ. Гадна талдаа 9 автобус, цөөрөм, ашиглагдахаа больсон метроны зам дээрх вагонууд гээд сургалтын хэрэгслүүдээр бүрэн тоноглогдсон. Хэдийгээр цагдаагийн хүчинд үйлчилж буй нохдын тоог албан ёсоор бүртгэсэн тоо баримт байхгүй ч Цагдаа Нохойн Ассосиацийн (USPCA) тооцоолсноор 10,000 орчим ноход хүний аюулгүй байдлын төлөө зүтгэж байгаа аж.

Есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагын дараагаас өндөр хэмжээнд бэлтгэгдсэн цагдаа нохойн хэрэгцээ мэдэгдэхүйц өссөн нь ийм төрлийн аюул гамшигтай тэмцэх зайлшгүй шаардлага тулгарч буйн гэрч юм” гэж Ферлэнд мөн ярьсан ба түүнчлэн “9 сарын 11-ний халдлагаас өмнө гарын хуруунд багтах хэмжээний хэдхэн сургалтын төв байдаг байсан бол одоо томд тооцогдох хот бүрт ийм төв байдаг болсон байна” хэмээжээ. Стормвиллд орших тус төв нь нохойг сургаж дадлагажуулахад зориулсан 12 долоо хоногийн анхан шатны курсыг явуулах төдийгүй төгссөний дараа сэргээн сануулах зорилгоор сар бүр давтан сургалтад хамруулдаг байна.

Ноход ажлын талбар дээр тулгарч болох өндрөөс харайх, чанга дуу чимээнд анхаарал алдахгүй байх, утааг соргогоор мэдрэх, хөдөлж буй машин тэрэгнээс үсрэх, эргэн суух гэх мэтчилэн дадлуудыг олж авах юм. Ихэвчлэн тэд 10 насандаа тэтгэвэрт гардаг бөгөөд сургагчдынхаа гэрт тэжээмэл амьтнаар очдог байна. “Тэд гэр бүлийн минь нэг гишүүн л гэсэн үг” хэмээн шеферд-малиноисийн эрлийз 3 настай Докын хамт сургуулилтаа дуусгаад явж буй офицер Кейт Флүүд хэлж байна.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 11 сар 11. 4:00
Зочин

nohoi ih hoorhon ,uhaantai ch amitan .ingeed ajil hiideg nohoi bvr hoorhon sanagddagii

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]