Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Крымийн татааруудын гунигт тавиланУншсан17,573

Крымийн дайн төгсөхөд Оросын ба Османы Түрэг улсын хооронд Крымийг тайван орхиж биенийхээ эсрэг ашиглахгүй байх тохиролцоо хийгдсэн юм.

Нийтлэлч Баабарын "Крымийн татаар" нийтлэлийн хэсгээс уншигчдадаа сонирхуулж байна.


 

Алтан Орд задарч бага багаар Оросын мэдэлд орох явцад Крымийн хойгт Крымийн хаант улс хэмээх тусгаар улс буй болсон байна. Энэ бол 1441 он. Крымийн хойг дахь анхны тусгаар тогтносон улс. Цагтаа Зүүн Европ дахь хамгийн хүчирхэг гүрний нэг.

Түрэгийн Османы эзэнт гүрний гол холбоотон. Тэд Украин, Польш, Московитийн Орос руу байнга довтлон тонуул хийх, хүн амыг олзлон боолчлох зэргээр загнаж байв. Оросууд Казанийг булаан авсны хариу болгон тэд 1571 онд Москва руу довтлон түймэрдсэн байдаг. Хойтон жил нь ногай, черкес, түрэг нарын хамтаар Москвитийн хаант улсыг бүр мөсөн устгахаар довтолсон боловч явагдал хүлээснээр од нь бөхөж эхэлжээ.

Үүнээс хойш Крымийн татаарууд Османы эзэнт улсын нөлөөнд байх болжээ. 1781 онд оросууд Крымийг эзэллээ. Крымийн дайн төгсөхөд Оросын ба Османы Түрэг улсын хооронд Крымийг тайван орхиж биенийхээ эсрэг ашиглахгүй байх тохиролцоо хийгдсэн юм.

Гэвч оросуудаас зугтаасан татаарууд үй олноороо Осман Түрэг рүү дүрвэх боллоо. 200 мянга орчим татаар зугтаасны удам угсаа нь өдгөө Түрэг, Болгар, Румынд олноороо бий. Гэхдээ л XVIII зууны төгсгөл хүртэл Крымийн хойгийн оршин суугчдын 92 хувь нь татаарууд байсаар байжээ.

ХХ зуун гаруут Орос орон хувьсгалаар бөөлжиж гарлаа. 1905 оны хувьсгал, 1917 онд 2-р сарын болон Октябрийн хувьсгал дараалж араас нь иргэний дайн болов.

Энэ бужигнаан дунд татаарчууд тусгаар тогтнож чадав. Тэд Бахчисарайд (Пушкины “Бахчисарайн оргилолт булаг” ) Хааны ордод (Ханский дворец) Хурилдай (Курилтай) байгуулан Үндсэн хуулиа баталжээ. Үндэсний Засгийн газраа ч байгуулж дөнгөв.

Крымийн хаант улс нь үлгэрлэвээс Швейцарь лугаа адил бие даасан, төвийг сахисан тусгаар улс байх болно гэж тунхаглажээ. Гэвч жил ч бололгүй улаан оросууд орж ирэн Крым татаарын удирдагч Челебиджиханыг баривчилж буудан хороолоо. 1921 онд Крым Татаарын автономит муж байгуулан албан ёсны хэлийг нь орос ба татаар хэл гэж тогтов. Төв Оросоос шилжин суугсад нэмэгдсээр 1939 оны тооллогоор татаар үндэстэн хүн амын хорин хувь л болжээ.

Дэлхийн II дайн эхэллээ. Германчууд Крымийн хойгийг эзлэв. Татаарын хаант улсыг сэргээн байгуулна гэсэн амлалтын дор “Крымийн лалын хороо” байгуулагдсан байна. Татаарчууд тусгаар улс байгуулахыг нь дэмжинэ хэмээн найдаж төлөөлөгчөө Берлин рүү илгээсэн аж. Харин Гитлер татгалзлаа. Тэрээр Крымийн хойгийг готэнланд хэмээгдэх германчуудын ирээдүйн эзэмшил болгохоор төлөвлөжээ. Дайны үед нацистын талд 8 мянга орчим татаарчууд тулалдсан нь үнэн. Гэхдээ Зөвлөлтийн армид 35 мянган татаар тулалдсан билээ. Эндээс таван ЗХУ-ын баатар, хоёр хойшой баатар, хоёр генерал төрсөн гэж баримтад өгүүлж байна.

1944 онд Зөвлөлтийн улаан арми Крымийн хойгийг фашистын булаан эзлэгчдээс чөлөөллөө. Харин крым татаарын ард түмний түүхэнд хамгийн хар бараан өдрүүд эндээс эхлэв. 1944 оны хавар Сталины тушаал Бериягийн гүйцэтгэлээр чечень, ингүш, халимаг, крым татаар, түрэг мэсхэц, балкар зэрэг үндэстнийг эх орноос нь хөөн бөөнөөр нь Дунд Ази руу хүчээр нүүлгэлээ. Дайны үед уравсан, энэ нь нийт ард түмнийх нь буруу гэж үзсэн хэрэг. Крым татааруудыг хуу хөөн таваарын богоонд чихэн Узбекстан руу цөлжээ. Татаараас гадна уг үндэстэнтэй гэр бүл болсон орос, украин зэрэг иргэд ч хамтдаа цөллөгт ачигдав.

 

Зөвлөлтийн армид алба хааж германчуудтай тулалдаж явсан дайчид ч шууд хэлмэгдэн ачигдлаа. Зөвлөлтийн армийн 20 мянган татаар цэрэг, офицер баривчлагдан цөллөгөд явсан гэдэг. Крымийн хойгоос гадуур өөр нутагт амьдардаг крым татаар үндэстэнг ч үлдээсэнгүй хуу хаман богоонд чихжээ. Зэрлэг зөөвөрт нийт ачигдсан татаарчуудын дор хаяхад 25 хувь нь өлсөж цангаж, хөлдөж буудуулж үхсэн гэдэг ба энэ тоог 45 хувь хүрсэн ч гэж ярьдаг.

1956 онд Хрущевийн уярал боллоо. Сталинизмыг албан ёсоор буруутган, хэлмэгдсэн ард түмнийг цагаатгав.  Халимагууд, чеченчүүд, ингүш нар төрлөх нутагтаа ирлээ. Арав гаруй жилийн турш хядуулж, хөлдөж өлсөж, хүнд хөдөлмөрт нухлуулж, доромжлуулж, хүчиндүүлж, бузарлагдсан олон зуун мянган хүний нар гарлаа. Харин крым татаар нарт тийм аз гийсэнүй. Тэднийг нутагт нь буцаасангүй. Крымийн хойгт Зөвлөлтийн Хар тэнгисийн флот байгуулагджээ. Тиймээс цэргийн онцгой бүст тэднийг нэвтрүүлэхгүй гэв. Тэдэнд итгэсэнгүй. Түүнээс гадна Крымийн Татаарын автономит улс Зөвлөлт Оросын бүрэлдэхүүнд багтаж байснаа 1954 оноос Зөвлөлт Украины субъект болжээ.

Нийтлэлч Баабарын "Крымийн татаар" нийтлэлийн хэсгээс.

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 9. 8:50
ЗочинЗасагт ханы хүү

Хуучин тогтолцоогоороо байвал болох юм. Засант хан, Түшээт хан, Сайноён, Цэцэн хан аймаг гэж 4 хуваагаад хөгжүүлвэл сайн. 1 аймаг хангай, говь, хээрийн бүсүүдтэй хөгжих бүрэн бололцоотой. Засаг даргын тоо ч багасана. Боломжтой хуулибар шүү. Нарийн боловсруулах хэрэгтэй. Монголын хөгжлийн гарц энэ болуу.

9 сар 6. 19:58
TATARuud xurtel baruun tald

НАДАД БАС ЭРГЭЛЗЭЭТЭЙ САНАГДААД байсиймаа ЯАГААД Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Тэр их үйл явдлаас эд өлгийн,хот суурингийн УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ ЗААВАЛ.Харамсалтай олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТ аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өвлүүлж явааг нь СУДАЛЖ мэдээд ,,, БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэхэхМГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэвт шингэсэн ардын ДУУ. төрийн далбаан дээрхи ИНЯН(манай эрдэмтэд эр эм загас гэж бурдаг бсн хэхэ) гхм ЭНЭ ИХ ХЯТАДын соёлыг ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.Бидны ӨВӨӨ ЭМЭЭгийн бидэнд өвлүүлсэн мөнгөн эдлэл эмээлын баавар.дэнзэн ташуур босоо захтай дээл ГХМт, ер нь МГЛ үндэсний соёлын өв ЯГААД ЭРТны БУНХАН малтлагаар илэрдэггүйЮМ бэ..Архиологийн олдворууд шаал өөр зүг заагаад байхнь урамгүй.Та соёл өөрчлөгддөг гэх байх,гэвч ХЯТАД МАНЖийн өв соёлийг хойч үе УДАМ нь ЯЛГАХАА байтлаа ӨӨРИЙМШҮҮЛСЭН нь хэний буруу вэ.

11 сар 7. 11:46
Зочин

chi odoo haana baisan ene commentoo tavij baidag haashaa yanziin hujaagiin shees ve chi bolioch ene bol sanaatai tarhi ugaalt

11 сар 7. 11:46
Зочин

Чи хасаг байх. Тэгээд л Монголын түүхийг үгүйсгээд байгаа биз. Маш олон баримт нотолгоо хэлж чадна. Гэхдээ зав алга. Хамгийн товчоор хэлэхэд Их Монгол улсын хойчис нь өнөөгийн Монгол орон монголчууд юм . Хамгийн энгийн баримт Монгол хэл юм.

10 сар 31. 5:20
Зочин

baisiim aa khuuhed min ergelzeed bval

4 сар 3. 18:35
ЗочинЭзэн

Их эзэн Чингис хаан яагаад олон овог аймгийг нэгэн дээвэр нэгтгэсэн нь учиртай бодох л асуудал. Манжууд 200 жил дарлаа үедээ биднийг Засагт хан Түшээтхан Сайнноён хан Цэцэнхан гэж 4 хуваасан. Соц үед орос ах нар биднийг 18 аймаг болгосон нь биднийг талцуулах гэж жалга довоор нь хуваах гэсэн далд бодлого шүү нөхдөө Баабарыг муулаад байгаа НӨХӨР бас л асуудалтай хүн байна даа түүхээ уншаа чи

4 сар 14. 13:55
Зочин

Хуучин тогтолцоогоороо байвал болох юм. Засант хан, Түшээт хан, Сайноён, Цэцэн хан аймаг гэж 4 хуваагаад хөгжүүлвэл сайн. 1 аймаг хангай, говь, хээрийн бүсүүдтэй хөгжих бүрэн бололцоотой. Засаг даргын тоо ч багасана. Боломжтой хуулибар шүү. Нарийн боловсруулах хэрэгтэй. Монголын хөгжлийн гарц энэ болуу.

5 сар 3. 15:46
Зочин

МАНЖ ХЯТАДЫГ САНАГЛЗСАН ЭХ ОРНООСОО УРВАГЧИЙГ ӨЧИГГҮЙ БУУДАЖ АЛ!!!!!

4 сар 10. 15:08
Зочин

4 ХУВААСАН НЬ ДЭЭР ҮҮ 18 ХУВААСАН НЬ ДЭЭР ҮҮ? МАЛ ХУЖАА ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛААРАЙ ЧИ!!!

4 сар 1. 22:22
Зочин

Баабар монгол хүн биш!!! тэр тусмаа монголын түүх баабарт ямарч хамаагүй!!

10 сар 31. 5:26
Зочин

medrel muutaic meddeg yum blgui de hurtsalsan yum

3 сар 27. 16:25
ЗочинMAI

ORSOIN TATAARUUD KRIMIN TATAARUUDIG SHIIGEE BIZ,UGTAA BOL OROSIN TATAARUUD KRIMD BAISAN HEDE FASHIST NAZIST UZELTEI ISLAMAAR TARHI NI ERGECHIHSEN NIIGMIIN SHAAR BOLSON TATARUUDIG OROSOOS TATAARUUD NI IRJ HUUHGUIYUY.

3 сар 29. 9:57
Зочин

chi yu hutsaad bnaa aa andaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
13 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү