Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1921 оны Ардын хувьсгал нь харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байжээ. Ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ.

“Анхны долоо” тусгаар тогтнолынхоо төлөө их гүрнийг зальдсан ууУншсан9,716

Ардын Намын “Анхны долоо” гэхээр мэдэхгүй хүн үгүй ч байгуулсан түүхэн гавьяаг нь бүдгэрүүлэх улстөрийн зорилготой үйлдлүүд удаа дараа давтагддаг билээ.

 Ардын Намын “Анхны долоо” гэхээр мэдэхгүй хүн үгүй ч байгуулсан түүхэн гавьяаг нь бүдгэрүүлэх улс төрийн зорилготой үйлдлүүд удаа дараа давтагддаг билээ. Харин сүүлийн үед эх оронч, үндэсний үзлээ сайтар ойлгох болж, Ардын Засгийн “Анхны долоо”-гийн тухай түүхэн үнэнийг ард олонд хүргэхийг хичээх болсон нь сайшаалтай. Дурдаж хэлэхэд улстөрийн зорилгоор түүх гуйвуулан гутаах нь үндэсний хэмжээнд авч хэлэлцэх томоохон асуудал мөн шүү. “Анхны долоо”-гийн тухай тодорхой зорил гын хүрээнд гуйвуулах оролдлогоос илүү үе үеийн түүхчид бүгд л үнэн зөвийг дурдсан байдаг. Тиймээс “Анхны долоо”- гийн эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө гэсэн чин үнэнийг ганц боловч өгүүлбэрээр хүргэх нь ирээдүй хойчид болон тэдгээр түүхэн хүмүүсийн өмнө нүглээ наминчлах ариун үүрэг байхаа гэж бодно.

Үүнийг миний өврийн дэвтэрт үлдээсэн буурайн үгээр хүргэх нь зөв гэж бодлоо. ”Анхны долоо” Оросоос тусламж гуйхаар Эрхүү хотноо хүрэлцэн очжээ. Тэднийг Коминтернийн Алс Дорнодын хэлтсийн Төвд, Монголын тасгийн дарга Дапон хэмээх нөхөр хүлээж авсан байдаг. Тухайн цагт оросууд Манжийн дарлалд багагүй он цагийг туулсан Монгол Улс хувьсгал экспортлох нь гэж ойлгосон бололтой юм.Тодруулж хэлбэл, эр цэрэг, зэр зэвсэг авах нь гэж ойлгосон хэрэг. Тиймээс нөхөр Дапон “Анхны долоо”- г хүлээн авч уулзаад Д.Чагдаржав, Д.Лосол Д.Бодоо нарын хүмүүсийг Москва явуулж, Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нарыг Эрхүүд цэргийн эрдэмд сургахаар авч үлдсэн аж.

 

Учир нь Москва явуулсан нөхдүүд тухайн цагтаа боловсролтойд тооцогдох, харь газар явж юм үзэж нүд тайлсан нөхдүүд учраас улс хоорондын бодлого шийдүүлэх хүрээнд цааш явуулсан юм билээ. Харин Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нарыг цэргийн эрдэмд сургахад илүү амжилт үзүүлнэ гэсэн бодлогоор Эрхүүд сургаж үлдсэн” хэмээн өгүүлсэн нь бий. Буурай цааш өгүүлэхдээ “Манай “Анхны долоо”-гийн энэ үйл хэрэг амжилттай сайн биелж, бид 1921 оны хувьсгалыг хийж чадсан ч эргээд оросууд хувьсгал экспортолсон, Монголд тус болсон тухай ярихад манай “Анхны долоо” танай Барон Унгерныг бариад өгсөн. Улаан хувьсгалын чинь эсрэг боссон Цагаан хааны үлдэгдлийг устгасан тухай ярьж аргалсан. Ухаан нь тэд эх орон тусгаар тогтнолоо олж авахын тулд зохиосон заль нь энэ” хэмээсэн юм.

Юуны өмнө үүнийг түүх судлаачид тод томруунаар гаргах байх аа гэдэгт гүнээ найдаж байна. Ямартай ч “Анхны долоо” өнөөдрийн бидний эрх жаргалын төлөө их гүрнийг зальдсан гэмээр аугаа их ойлголт ч төрж болохоор. Үүнийг яг энэ талаас нь батлаад гаргаад ирсэн эх сурвалж одоохондоо үгүй л болов уу. Юутай ч Алс Дорнодын хэлтсийн Төвд, Монголын тасгийн даргаар ажиллаж байсан Дапон хэмээх еврей үндэстэн уудам нутагтай цөөн монголчуудад зүгээр нэг санаа тавиагүй гэдгийг хэн ч ойлгох байх.

Цаашилбал хойд их гүрэн. Угаасаа Дапон их гүрний хувьсгал экспортлох бодлого барин сууж байсан нь мэдээж. Тиймээс дээрх үндэслэлийг батлах ч гэж оролдсонгүй.

Тиймээс монголчууд бидний сайн мэдэх Ардын хувьсгалын “Анхны долоо”-гийн тухай товчхон хүргэхийг зорилоо. Товчлохын учир нь “Анхны долоо”-г монголчууд бид юу эс андах билээ. Хамгийн гол нь Орос улсаас тусламж авах хэмжээний хүмүүс байж уу, үгүй юу гэдэг талаас нь товчхон дурдах гэсэн хэрэг.

 
СОЛИЙН ДАНЗАН

 

Ардын Засгийн “Анх ны долоо”-гийн нэг С.Данзан нь 1884 онд төрсөн бөгөөд хүрээнд үүссэн хувьсгалт хоёр бүлгэмийн нэгийг үндэслэгч юм. Сангийн яамны тэрг үүн сайд хүртэл дэв шин ажиллаж байсан С.Данзан нь В.И.Ленинтэй хоёр ч удаа уулзан зөвлөгөө авч байсан гэдэг.

Ямартай ч С.Данзан Ардын хувьсгалаас өмнө өдгөөгийн Улаан-Үүдэд гарч, хөлсний ажил хийх зэргээр аж төрж байгаад Оросын шинжээч Козины удирдлагаар байгалийн баялгийг шинжлэх ангид хэлмэрч газарчаар ажиллаж байсан аж. Тийм учраас С.Данзан тухайн үедээ хэлний мэдлэгтэйд тооцогдож бас чиг гадаад дотоод харилцаатай болоход нөлөөлсөн хүмүүсийн нэг гэж зүй ёсоор үздэг. Энэ шугамаараа дэлхийн бусад оронд ч хөл тавьсан хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн нь бий. Энэ зурвасхан намтраас харахад улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө эр зориг хийгээд ухаан гаргах хэмжээний хүн байжээ гэдэг нь ойлгомжтой.

 
ДОГСОМЫН БОДОО

 

Д.Бодоо нь тухайн цагтаа хүрээнд байсан Хаант Орос улсын консулын дэргэдэх орчуулагч, хэлмэрчдийн багт ажиллаж, Оросын дипломатуудтай дотно харьцаатай байжээ. 1912 онд хүрээнд байгуулагдсан “Монгол хэвлэлийн хороо”-ны “Нийслэл хүрээний сонин бичиг”, “Шинэ толь” сэтгүүлийн хянан найруулагчаар ажиллаж байв. Энэ мэт ажил нь түүний ухааныг тэлж, холыг харах нүдтэй болгосон учраас “Анхны долоо”-гийн багт тодорхой үүрэг гүйцэтгэж байсан гэж үздэг.

Үүнээс харахад Д.Бодоо Оросын дэвшилтэт хувьсгалт намынхантай ямар нэг талаараа холбоотой явж ирсэн тухай түүхэнд дурдсан нь бий. Тэрбээр Манжийн ноёрхлын үед улс орны тусгаар тогтнолын талаар санаа сэдэж, өгүүлэл бичсэн учраас албанаасаа хүртэл бууж явсан удаатай. Тэрбээр энэ үедээ Хүрээний Эрдэнэ шанздовын газар бичээчээр ажиллаж байжээ. Түүний хашиж явсан алба, уулзаж учирч явсан хүмүүсээс харахад Монгол оронд хувьсгал эхлүүлэх хэмжээний томоохон сэхээтэн байжээ гэдэг нь харагдана.

 
ДАМБЫН ЧАГДАРЖАВ

 

Ардын засгийн “Анхны долоо”-гийн нэг Д.Чагдаржав хувьсгалаас өмнө Орос, Англи, Герман орноор явж нүд тайлсан бөгөөд хүрээнд байгуулагдсан хоёр нууц бүлгэмийн Консулын дэнжийн бүлгийн гишүүн.

Тэрээр Ардын түр засаг байгуулагдахад анхны Ерөнхий сайдаар ажиллаж байгаад тун удалгүй 1921 оны дөрөвдүгээр сард Тагнын Урайнхайн хязгаарт Засгийн газрыг төлөөлсөн төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

“Анхны долоо” дундаа боловсрол, үзсэн харснаараа багагүйд тооцогдох Д.Чагдаржав Ардын хувьсгалын үйл хэрэгт онцгойлон үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Ардын хувьсгалаас өмнө Европын орнуудаар явж нүд тайлсан Д.Чагдаржавын хувьд хувьсгалын үйл хэрэгт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй.

 
ДАРЬЗАВЫН ЛОСОЛ

 

“Анхны долоо”- гийн нэг Д.Лосолыг Манлай ван Дамдинсүрэнгийн цэрэгт цэргийн ламаар явж, эх орноо хамгаалах тулалдаанд удаа дараа оролцож байсныг сайн мэдэх байх. Тэрбээр МАХНын анхны их хуралд төлөөлөгчөөр оролцож, намын гишүүн болсон бөгөөд МАХН-ын Төв шалган байцаах комиссын дарга, Бага хурлын гишүүнээр ажиллаж байв. Тэрбээр 1898 онд төрж, 1908 онд 20-иодхон насандаа Ман жуурын төмөр замаар аялан Хятадын зүүн муж, Бээжин хүртэл орсон гэдэг. Эндээсээ Буриадаар дамжин Петроград, Москва хүртэл орж нүд тайлсан хүн байв. Харин Д.Лосолыг гадаадын аяллаас ирэхэд Монгол Улсад харийн дарлалаас ангижрах хөдөлгөөн өрнөж, ид бужигнаж байв. Тиймээс Д.Лосол Зүүн хүрээний хувьсгалт бүлгэмийг байгуулахад гар бие оролцжээ. Тэрбээр намын анхны хурлаар МАН-ын төв хороог байгуулахад анхны гурван хүний бүрэлдэхүүнд багтсан байна. Д.Лосол нь дарийн утаа үнэрлэж байснаас гадна тухайн цагтаа бичиг үсэгт тайлагдсан нэгэн байв. Тийм ч учраас хувьсгалын үйл хэргийг үүрэх томоохон ажилд хүсэл зорилгоороо нэгдсэн хэрэг.

ДАНСРАНБИЛЭГИЙН ДОГСОМ

 

Д.Догсом нь Ардын Засгийн газарт хамгийн олон алба хашсан хүн хэмээн зүй ёсоор нэрлэгддэг. Тэрбээр Дотоод хэргийн яам, Цэргийн яам, Намын төв хороонд түшмэл, Эдийн засгийн зөвлөлд асуу дал эрхэлсэн түшмэл, хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд Сэцэн хан аймаг, Алтанбулаг, Ховдын хязгаарт төлөөний түшмэлээр тус тус ажиллаж байжээ. Тэр ч бүү хэл Тува улсад Элчингийн нэгдүгээр нарийн бичгээр хүртэл ажиллаж байжээ. Л.Догсом нь Ардын Засгийн газарт зүтгэхээсээ өмнө Козины удирдсан эрдэм шинжилгээний ажилд С.Данзангийн хамт явж байсан тухай түүхэнд тэмдэглэсэн нь бий. Тэрбээр 1884 онд төрсөн бөгөөд С.Данзан, Д.Сүхбаатар нартай бусдаасаа илүү дотно нөхөрлөж байсан тухай тэмдэглэсэн нь ч бий. Юутай ч Д.Догсом гадаад хэлтэй байсан бөгөөд тэр хэрээр Оросын сэхээтнүүдтэй нөхөрлөдөг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн нь бий.

 
ДАМДИНЫ СҮХБААТАР

 

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан

Ардын хувьсгалын нэрт удирдагч, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын тухай найман настай балчраас эхлээд 80 настан ч мэдэх байх. Тиймээс олон зүйлийг нуршаад яахав. Тэрбээр Орос Улсаас тусламж гуйх бүрэлдэхүүнд багтсанаас эхлээд Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин байв. Их жанжин жижиг, том нийлсэн 224 тулаанд оролцсон байдаг.

Эдгээр тулаанаас хамгийн том нь мэдээж Хиагтыг чөлөөлөх тулаан юм. Сонирхуулж хэлэхэд, Хиагтад бут цохигдсон гамингуудын үлдэгдэл Оросын хил рүү зугтаж, тухайн цагтаа Оросуудтай тохироо хийн Манжуурын төмөр замаар буцаж байсан түүхтэй. Эндээс хүрээг чөлөөлөх аян дайныг эхлүүлсэн гээд жанжин Д.Сүхбаатарын эрэлхэг зо ригийн талаар бахдан дуулаад ч баршгүй биз ээ. Хужир булангийн цэргийн хурангаас тодорсон жанжин Д.Сүхбаатар цэргийн эрдэмд гарамгай суралцсан нэгэн бөгөөд бичиг үсэгт тайлагдсан учраас Орос улсаас тусламж гуйх “Анхны долоо”-д багтаж, эх орон тусгаар тогтнолоо аварсан билээ.

 
ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАН

 

БНМАУ-ыг олон жил удирдсан цөөн хүний нэг бол маршал Чойбалсан юм. Энэ хүний тухай Монгол даяар сайн мэдэх бөл гөө. Сонирхуулж хэлэхэд түүний жинхэнэ нэр Дугар бөгөөд Чойбалсан хэмээх нэр нь хийдэд шавилан сууж байхдаа авсан номын нэр юм. Тэрээр энэ нэрээрээ үйл хэргээ явуулсаар насан өөд болсон түүхтэй. “Анхны долоо” дундаа насаар Д.Сүхбаатартай ойролцоо тэрбээр Эрхүүд цэргийн эрдэмд сурч, улмаар эх орон тусгаар тогтнолынхоо төлөө олон жил улстөр, дипломатын аргаар тэмцсэн билээ. “Анхны долоо”-гийн олонхи нь хилс хэргээр цаазлагдсан гашуун түүхтэй. Х.Чойбалсан төрийн албанд олон жил зүтгэж, 1952 онд таалал төгссөн юм.

 Д.Бодоо, Д.Сүхбаатар, Д.Лосол

 С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Бодоо

С.Ууганбаяр

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 19. 20:17
Зочинblg

dapon bish capon shuu dee...

1 сар 19. 0:45
Зочин12

хар шар муухай гэсэн социализмаар явж эхэлсэн болохоор хав дарж орхигдуулсан болохоос эдгээр хувьсгалчдын ар талд 8 дугаар Богд, Жалханз, Дилав хутагт зэрэг хүмүүс байсан юм шүү дээ. Сүхбаатар жанжин бол Богд хаантайгаа маш ойрхон хамтран ажиллаж эхлээд гаминг дараа нь Барон Унгернаас салсан байдаг. Монголчууд эвэлсэн үедээ л түүхэн өөрчлөлтүүд хийж хэнд ч дийлдэхгүй болдог

1 сар 18. 19:17
yadam

za tanii bichseniig ynshlaa, ehleed l ta yamar yu bicheed baigaag chine sain oilgohgyi bainaa munhag bololtoi, oilgomjtoi yag yu bichih geed baigaagaa mongol hyn bol hel nuu, nogoo hyn bol tsaashaa...

1 сар 18. 13:39
77-7

7 ТЭНЭМЭЛИЙГ ТЭНЭЖ ЯВАХАД НЬ ЭЛБЭГДОРЖИ РИНЧИНО Л ТУСАЛЖ, МОНГОЛ УЛСЫГ БАЙГУУЛЖ ӨГСӨН ЮМ.

1 сар 21. 12:41
Зочин

Энэ хэн бэ? юу хэлэх гээд байгаа этгээд вэ? Иим нэрээ нуусан муужгай нуудаас болгоомжил.

1 сар 19. 0:47
Зочин

Olon saihan Mongol hovguudiin ami nasaar togolson doo ter Eldegdorj chini

1 сар 18. 22:02
Зочин

агуу түүхтэй улсын хүн биш бололтой

1 сар 18. 15:02
Зочин1

shaaaaa

1 сар 18. 15:14
Зочин

7 burhan shuu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]