Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Желал ад дин Чингис хааныг гайхашруулсан Инд мөрний тулалдаанУншсан12,549

Хорезмчууд ялсан ч гэсэн ялагчдын эн байсангүй. Олз ашиг хуваах дэрээ маргалдаж, эе эвдэрчээ. Нөгөө талаас Баран хээрийн тулалдааны ялалт нь Монголчуудын байлдан дагуулах аянд ямар ч өөрчлөлт оруулсангүй.

Чингис хаан хорезмын гол эсэргүүцлийг нухчин дарж, улмаар цааш давшсаар байв. Хорезмын сүүлчийн султан, мохошгүй зоригт хэмээн алдаршсан Желал ад Дин өөрийн цэргийг удирдан Бараан хээрийн тулалдаанд /Балуваны тулалдаан, Первааны тулалдаан ч гэж нэрлэдэг/ Шихихутагийн удирдсан Монгол цэргийг хиар цохиж Хорезмчуудын цог золбоог өргөжээ. Өөрөөр хэлбэл тэрээр ялгуусан, ялагдашгүй хэмээгдэх Монголчуудын домгийг сарниулж, “бид чинь бас дийлж болдог юм байна” гэсэн ойлголтыг өгсөн юм. Тиймээс Желал ад Дин бол Чингис хааны хувьд хамгийн аюултай дайсан нь болж байлаа.

Гэхдээ Хорезмчууд ялсан ч гэсэн ялагчдын эн байсангүй. Олз ашиг хуваах дэрээ маргалдаж, эе эвдэрчээ. Нөгөө талаас Бараан хээрийн тулалдааны ялалт нь Монголчуудын байлдан дагуулах аянд ямар ч өөрчлөлт оруулсангүй. Желал ад Дин өөрийн итгэлт жанжин Мэнлиг Тимурын хамтаар Газнид очсоныг дуулсан Чингис хаан цэргээ өдөр шөнөгүй давхихыг тушаажээ. Чингис хааныг ирнэ хэмээн зөнгөөрөө таамаглаж байсан Желал ад Дин цэргээ аван Пакистаны зүгт ухарч, Инд мөрөн хүрчээ. Чингис хаан нэхсээр Инд мөрөн хүрэхэд Желал ад Дин бүх ачаагаа аччихсан өөрөө Инд мөрнийг гарахаар завдаж байв.

Чингис хаан цэргээ дайралтад орохыг тушааж Желал ад Диныг заавал амьдаар нь барих тушаал буулгажээ. Тулалдаан болохоос бүүр өмнө Желал ад Дин өөрийн эх, эхнэр, охидуудаа Чингис хааны гарт амьдаар өгөхгүйн тулд усанд живүүлэх тушаал өгчээ. 2 талын цэрэг Инд мөрний хөвөөнд цус асгаруулсан тулалдаан хийв. Монголчуудын шуургалсан довтолгоон Желал ад Дины баруун жигүүрийг дайрахад тэд нар ихэд шархдаж, Хорезмчууд ухарсан байна.

 

Желал ад Динын амьдаар барих тушаал авсан Монгол цэргүүд түүнтэй халз тулалдахаас зайлсхийж байлаа. Желал ад Дин яг л арслан шиг тулалдаж байсан гэдэг.

Инд мөрний тулалдаан бас нэг онцлог бий. Чингис хаан дайсантай тулгарах болгондоо дайснаасаа дандаа хүн хүчээр дутуу байдаг байсан бол Инд мөрний тулалдаанд Желал ад Диний цэргээс олон цэрэгтэй байсан юм.

Энэ бол Чингис хааны эсрэг талаа цэргээр ааглан дайрсан цорын ганц тохиолдол юм. Өөрөөр хэлбэл Чингис хаан дайснаасаа хүн хүчээр давуу байдалтай тулалдаанд орсон цорын ганц тохиолдол нь Инд мөрний тулалдаан билээ.

Энэ ч утгаараа Чингис хаан Желал ад Динийг дарахад ямар их ач холбогдол өгч байсныг төвөггүйхэн ойлгож болно.

 

Желал ад Дин ялагдаж буй нь тодорхой болмогц хуягаа тайлж, бамбайгаа үүрээд 20 тохой өндөр Инд мөрний эргээс ус руу харайлган орсон байна. Желал ад Дин Инд мөрөн рүү харайлган орж нөгөө эрэг дээр нь сэлж гараад Чингис хаан руу сэлмээ чичилж байсан гэдэг.

Түүний эр зоригийг Чингис хаан бахдаж, “эцэг хүн ийм хүүтэй байхад алзахгүй” гэжээ. Султанаа дагаж үсрэн орсон Хорезм цэргүүдийг бүгдийг нь Монголчууд харван алжээ. Желал ад Диний гэр бүлээс үлдсэн хүмүүсийг олзолж, нялх хүүхдийг нь ч үлдээлгүй хоморголон хороожээ. Энэ бол Чингис хааны Хорезм шахтай хийсэн сүүлчийн тулалдаан байсан юм.

Эх сурвалж:
Ш. Насанбат. “Монголын түүхэнд тодорсон 33 цуут тулалдаан: Султан Желал ад Динийг нэхэн дарсан Инд мөрний тулалдаан”
Лео де Хартог: "Дэлхийг эзэгнэгч Чингис хаан"
Ж. Ж. Саундерс: "Монголчуудын байлдан дагуулал"

Б.Батмөнх

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 10. 19:32
hurai hurai

ukher mongolchuudad mine ikh khaan shig khun garch irj ene deeguur bgaa khulgaich nariig tceerluuleesei

10 сар 6. 14:01
Зочин монгол

Зэр зэвсэг харшиж байхад ёс зүй, хууль зугатан арилсан байдаг. Түүхийг шүүх чадал ч хүрэхгүй. Дайн хийхэд хүргэсэн шалтаг хангалттай ...

6 сар 2. 0:50
Зочин

Желаладдин Чингисхаанд эх эхнэр охид хүүхдүүдээ амьдаар олзлуулахгүй гээд өөрөө живүүлсэн гэсэн атал бас яагаад Чингис хаан нялх хүүхдийг нь хүртэл хоморголон устгав гэвээ

10 сар 6. 16:42
Зочин

Малан алан бомбоо минь сайн уншаач. Эх, эхнэр охидоо гэж байгаа биз дээ. Гар хангалгийн хаан пизда минь

3 сар 7. 11:16
Зочин

Чингис аравын ертөнцийнхөнтэй хийсэн дайн бол зөвхөн өс хонзонгийн сэдлээс үүдэлтэй байсан . Чингис Аравын оронд ёстой аллага хядлага гэхийг жинхэнэ утгаар хийсэн гэдэг

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]