Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Түүхийн тохуурхал буюу дайны тухай хачирхалтай баримтуудУншсан17,451

1941 оны 10-р эхэн хэсэгт Зөвлөлтийн дээд командлал өөрийн холбоо тасарсан асар их хэмжээний цэрэг, арми нь Германчуудад бут цохиулсан гэсэн мэдээг Берлины радио мэдээнээс сонсож мэдсэн байдаг.

Номхон далайд байрлах Киска арлыг эзлэн авахын тулд Америкийн болон Канадын цэргүүд хэдэн өдрийн турш хийсэн бөмбөгдөлтийн дараа арал руу дайран орсон байна. Энэ арлыг эзлэх тулаанд 21 дайчин амь үрэгдсэн гэх бөгөөд Япончууд бүх цэргээ 2 долоо хоногийн өмнө энэ арлаас татан авсан байжээ. Хоосон арал эзлэхэд 21 цэрэг...

Холбоотны цэргүүд Германы Рейн мөрөн хүрээд баяраа тэмдэглэсэн байна. Яаж? Шээж! Бүгд Рейн мөрөн рүү шээсэн бөгөөд эдэн дунд Винстон Черчиль, генерал Паттон нар байж, бас ч багагүй “шоу” үзүүлсэн гэдэг.

 

Дэлхийн 2-р дайнд амь үрэгдсэн Германы анхны цэрэг нь Хятадын нутагт Япончуудад буудуулж үхсэн бол Америкийн хамгийн анхны алагдсан цэрэг нь Финляндын дайнд Оросуудад буудуулсан байна.

Дэлхийн 2-р дайн хэзээ эхэлсэн бэ? Бүгд л 1939 оны 9-р сарын 1 нд Герман Польш руу дайран орж эхэлсэн гэж хариулдаг. Гэтэл Германчууд 1939 оны 8-р сарын 25 нд анх Польш руу дайран орсон ба энэ үед Гитлер чухам юунаас болсон юм бүү мэд цэргээ буцаан татсан байна. Дараа нь 1939-9-1.

1938 онд Чехословакийг хуваан авахад Германтай цуг Польш оролцсон ба Гаталь болон Тешин хэмээх мужийг өөрийн мэдэлд авсан байна.

Харин Польшийг өөрийг нь хуваан авахад Словак, Литва оролцон гэдэг. Гэхдээ Литва нь 1920 онд Польшид алдсан газар нутаг болох Вильнюс (одоогийн нийслэл)-ээ эргүүлэн авс... Ойлгомжтойгоор бол ЗХУ 1939 онд Польшийн нэгээхэн хэсгийг Гитлертэй тохирч хуваан аваад тэрхүү газар нутгийг нь түүхэн эзэд болох зохих улс оронд нь буюу Баруун Украин, Литва... зэрэг улсуудад өгөөд дараа нь эдгээр улсуудаа ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан байна.

1945 оны ялалтын дараа Сталин Польшид газар нутгийнх нь зарим хэсгийг эзлэн авсныхаа төлбөр болгож Германы газар нутгаас өгсөн гэдэг. Харин Польшууд энэ тухай ярих их дургүй зөвхөн 1939 оны 9-р сарын 17- ныг л байнга дурддаг гэнэ.

Японы хамгийн шилдэг ас Хироёши Нисизава (87-200 онгоц унагасан гэсэн зөрүүтэй тоо байдаг) тээврийн онгоцны зорчигчоор явж байгаад сүйрэлд орж амь үрэгджээ.

Нормандид Германчууд нэлээд олон хүн олзолж авсаны дотор хэд хэдэн Солонгосчууд байсан гэдэг. Тэд эхлээд Японы армийн төлөө тулалдаж байгаад Зөвлөлтийнхөнд олзлогдож, дараа нь Зөвлөлтийн төлөө тулалдаж байгаад Германчуудад олзлогдоод, Германы төлөө тулалдаж байгаад Холбоотнуудад олзлогдоод, Холбоотны төлөө тулалдаж байгаад дахиад Германчуудад олзлогдоод зогссон байна. Энэ тухай киног Солонгосчууд хийсэн бөгөөд IP TV –гээр Монгол хэлээр үзэх боломж бий.

Сталинградын тулалдаанд Зөвлөлтийн армийн устгасан Герман цэргийн тоо нь Америкчуудын бүх л дайны турш устгасан Германы цэргийн тооноос их юм. Мөн хүлээсэн хохирол нь ч бас харьцуулшгүй билээ.

Японы инженер Цутому Ямагути Хиросимод томилолтоор явж байгаад цөмийн бөмбөгдөлтөд өртсөн байна. Энэхүү тамаас арай ядан амь мултарч гарсан Ямагути шууд л нутагтаа ирсэн бөгөөд энэ өдөр нь 1945 оны 8-р сарын 9 байлаа. Харин төрсөн нутаг нь Нагасаки хот байв. Энэ хүн бүр сүүлд 92 насандаа нас барсан гэдэг.

Гитлерийн үед цэвэр ари үндэстний тухай суртал ухуулга их явдаг байсан ба Ари үндэстний бүх шинжийг харуулсан нэгэн цэргийн зураг гол сурталчилгааны хэрэгсэл болдог байсан байна. Энэ зураг дээрх цэргийн нэр Вернер Голдберг. Нэрийг нь харахад хэн бэ гэдэг нь ойлгомжтой.

1941 оны 10-р  эхэн хэсэгт Зөвлөлтийн дээд командлал өөрийн холбоо тасарсан асар их хэмжээний цэрэг, арми нь Германчуудад бут цохиулсан гэсэн  мэдээг Берлины радио мэдээнээс сонсож мэдсэн байдаг. 

1945 оны 5-р сард Германууд өмнө нь Зөвлөлтөөс олзолсон хүнд танк болох Т-35-ыг тулалдаанд оруулсан боловч Зөвлөлтийнхөн түүнийг нь дор нь устгасан байна. Харин Зөвлөлтийнхөн Т-35-ийг устгахдаа олзолсон фаустпатрон хэрэглэсэн нь бас нэг түүхийн тохуурхал гэлтэй..

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]