Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сталин: Миний булшин дээр хур их хог новш авчирна, гэвч түүнийг түүхийн салхи арчих болноУншсан23,617

Түүний өвөг эцэг Вано Жугашвили усан үзэм тарьж худалдаалдаг аж ахуй эрхэлдэг байжээ

Иосиф Виссарионович Сталин, жинхэнэ нэр нь Жугашвили. Тэрээр 1879 онд Гүржийн Тбилисийн ойролцоох Гори хэмээх жижиг хотод гүрж гэр бүлд төрсөн. Түүний өвөг эцэг Вано Жугашвили усан үзэм тарьж, худалдаалдаг байжээ. Эцэг Виссарион Иванович Жугашвили Тбилист ирж гутлын үйлдвэрт ажиллаж байгаад хожим нь Гори хотдоо хувиараа гуталчны газар ажиллуулах болсон байна. Сталины эх Екатерина Георгиевна Гамбареул тосгоны хамжлагын тариачны гэр бүлд төрсөн. Гэрийн ажлаас гадуур өдрийн хөлсний ажил хийдэг, гурван хүү төрүүлсэн ч хоёр хүү нь багадаа эндэж ганц Сталин эсэн мэнд өссөн байна.

Эцэг Виссарион Иванович Жугашвили, эх Екатерина

Георгиевна Гамбареул

Сталиныг бага байхад ажил хэрэг нь бүтэлгүйтэж эхэлснээр эцэг нь архинд орж удалгүй эцэг, эх нь салсан байна. Сталины аав салахдаа хүүгээ өөр дээрээ авахыг хүссэн боловч ээж нь өөрөө өсгөжээ. Ээж Екатерина хүүгийнхээ ирээдүйд анхаарал тавьж тухайн үеийн нийтлэг хэлбэр болох шашны сургуульд оруулах гэсэн боловч тэрээр орос хэл огт мэддэггүй байсан тул сургуульд орж чадсангүй. Харин Горийн үнэн алдартны санваартан Христофор Чарквианийн хүүхдүүд эхийнх нь гуйлтаар 1886-1888 оны хооронд Иосифт орос хэл заажээ. 1889-1894 онд Иосиф Жугашвили сургуульд орж суралцсан байна. Тухайн цаг үед Орос оронд энгийн иргэдийн амьдрал хүндхэн байсан бөгөөд Хаант засаглалын эсрэг тэмцсэн хэнийг ч болов алс хол цөллөгт явуулах нь хэвийн зүйл болоод байв.

Зохиолч Фёдор Михайлович Достоевский

Хөдөөд иргэд том том газрын эздэд хамжлагын байдлаар хүч хөдөлмөрөө хамгийн хямдаар үнэлүүлэн амь зууна. Хотжилт нэмэгдэхийн хэрээр хөдөө тосгодоос амьжиргаа хайх иргэд, шинээр бий болж байсан үйлдвэр фабрикуудад мөн л хямдхан ажиллах хүч болж байв. Хаант Оросын нийгэмд баян хоосны ялгаа асар хол зөрүүтэй болж иржээ. Энэ талаар Оросын алдарт зохиолч Фёдор Михайлович Достоевский зохиолуудад тусгагдсан байдаг. Достоевский өөрийн зохиол туурвилдаа тухайн цаг үеийн энгийн ард иргэдийн амьдралыг тусгаж байсныхаа төлөө олон жил цөллөгт байх ялаар шийтгүүлсэн байдаг. Нийгмийн ялгаанд дургүйцэх нь улам бүр олныг хамарч энэхүү хүчин зүйлээс үүсэн гарах хөдөлгөөнүүдийн нэгэнд нь Сталин элсэн орсон байдаг. Сургуулиа амжилттай төгсөн нь Тбилисийн үнэн алдартны шашны семинарт элсэн орох эрхийг авсан байна. Тэрхүү семинарт элсэн ороод анх удаа марксизмтай танилцжээ.

Сталин 1895 оны эхээр Кавказын чанадад цөллөгдсөн марксист хувьсгалчид И.И.Лузин, О.А.Коган, Г.Я.Франчески В.К.Родзевич-Белевич нарын нууц бүлгэмд явах болжээ. 1896-1898 онд Иосиф Жугашвили үнэн алдартны шашны семинарынхаа нууц марксист дугуйланг удирдаж эхлэв. 1898 онд “Месаме-даси” буюу “Гурав дахь бүлэг” хэмээх гүржийн социал-демократ байгууллагад элсэн оржээ. 1899 оны 5 сарын 29-нд тэрээр илчлэгдэж сургуулиас хөөгджээ. 1900 оноос Сталин ажилчны хөдөлгөөнд оролцож, ажил хаялт, хурал цуглаан зохион байгуулах болов. Гүржийн социал-демократуудыг баривчлах үед ажлаа орхиж хувьсгалын нууц ажилтан болсноор өнөөгийн Сталин нэрнээс гадна Иванович, Кинто, Коба гэх мэт нууц нэрээр нэрлэгддэг байв. 1900 оны эхээр Сталин ухуулагч, банк дээрэмдэгч, алан хядагч гэдгээрээ Өмнөд Орост алдаршсан байна.

1917 он гэхэд Сталин “Правда” сонины редакц болон большевик намын ТХ-ын Улсын төрийн товчоо, Цэргийн зөвлөлийн гишүүн болсон байв. Орос улс иргэний дайнд орж Сталин цэргийн зөвлөлийн гишүүний хувьд Москвад буцан ирэв. 1919 оны зун Сталин Смоленскт очиж, Баруун фронд дахь польшуудын довтолгоог зогсооход үлэмж хувь нэмрээ оруулжээ.

1919 оны зургадугаар сарын 12-18-нд Сталин Петроград дахь “Красная горка” цайзын бослогыг дарах ажиллагааг мөн удирдсан. Энэ үеэс л түүний цэрэг, улс төрийн удирдагчийн шинж чанар илрэн гарч, улмаар нэлээн харгисдуу шинж чанартай болох нь ажиглагдаж эхэлсэн байна. 1919 оны арваннэгдүгээр сарын 27-нд Бүх Оросын гүйцэтгэх төв хорооны тогтоолоор Сталин анхны Улаан тугийн одонгоор шагнагдсан байна. Сталины санаачлагаар Нэгдүгээр морьт арми байгуулагдаж улмаар Оросын өмнөд хэсгийг цагаан армиас чөлөөлөв. Тус армийг С.М.Будённый, К.Е.Ворошилов, Е.А.Щаденко нар удирдаж байжээ.

1920 оны 12 сарын 22-нд Сталин Бүх Оросын Зөвлөлүүдийн VIII их хуралд оролцжээ. Сталин эрс ширүүн шийдвэр гаргадаг, ажилч хичээнгүй чанартай, цэргийн болон улс төрийн ажлыг хослуулж чаддаг байсан нь олон хүмүүс түүний талд татагдан орох нөхцөл болж байсан талаар судлаач А.П.Шикманы тэмдэглэсэн байна.

 

1922 онд Сталин ЗСБНХУ байгуулах ажилд оролцож холбооны улс биш, харин үндэстнүүдийн автомит нэгдэл бүхий нэгдсэн улс байгуулах хэрэгтэй гэж үздэг байв. Оросын иргэний дайн 1923 он гэхэд намжмал байдалд орж шинэ засгийг төвхнүүлэх ажилдаа оржээ. 1922 онд Ленин нас барснаар Сталин эрх мэдлийг өөрийн гартаа авсан нь олон хүн Троцкийн эсрэг тэмцэл явуулж засгийн эрхийг авсан гэж төсөөлдөг. Хэрэг дээрээ тийм байгаагүй бөгөөд тухайн үед Троцкий арми удирдаж байсан төдийгүй эсэргүүцэх чадвар байсан талаар Троцкий ач хүү дурссан байдаг.

Троцкийн хувьд хамгийн чухал нь хувьсгалын үзэл санаа амьд, гажуудахгүй байхыг илүүд үзэж Сталиныг цуст аллага хийж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан гэдгийн тухайд Троцкий өөрөө ч иргэний дайны үед аллага хийхээс тойрч гараагүй байдаг. Троцкий эх орноо орхин улс төрийн цөллөгт байхдаа Зөвлөлт засагт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байснаас Сталин шаардлагын дагуу Европын бүх орон орогнол олгохоос татгалзсан байна.

Мексикийн Ерөнхийлөгч Ласаро Карденас Троцкий өөрийн эх орондоо урьснаар Мексикт очин 1937 оны нэгдүгээр сард Мехико дүүргийн Койоакан дүүрэгт амьдарч байв. Тэрээр санхүүгийн хувьд хүндхэн АНУ-ын коммунист нам дахь Троцкийн талынхны хандивын мөнгөөр амь зууж байв. Мексикт очоод түүний Зөвлөлтийн тухайн үеийн бодлогыг шүүмжлэх нь үргэлжлэн Зөвлөлт улс, Германтай дайтвал зайлшгүй ялагдал хүлээнэ хэмээн хэлж бичиж байв. Троцкийн нөлөө ЗХУ-д байр суурь нь тэгтлээ доошлоогүй байсан нь олон хүнд нөлөөлөх эрсдэл болж тагнуулчийн гарт амиа алдах нөхцөл нь болсон байна.

Иргэний дайны эхэнд улаан армийн офицеруудын бүрэлдэхүүний ¾ нь хаант оросын офицерууд байсан байдаг. Харин дайны төгсгөл гэхэд улаан армийн дивиз, корпусын командлагчдын 83% нь хуучин оросын армийн дайчид болжээ. Цэрэг армийн офицерууд дунд ерөнхий боловсрол болон цэргийн боловсрол эзэмшээгүй байдал дийлэнх албан хаагчдийг эзлэж энэхүү байдлын улмаас 1930 оны эхээр цэргийн боловсрол эзэмшээгүй улс төрийн ажилтан бүр 1932 оны 3 сар гэхэд цэргийн сургуульд шалгалт өгсөн байх тушаалыг гаргасан бол түүнээс хойш 3 жилийн дараа 1935 оны 6 сарын 10-ны 112-р тушаалд ЕБ-н дунд боловсролгүй дарга, захирагчид 1939 оны 1 сарын 1 гэхэд дунд боловсрол эзэмшсэн байхыг заасан тушаалыг тухайн үеийн Цэрэг ба тэнгисийн ардын комиссар К.Е. Ворошилов гаргасан байдаг. Энэ тушаалын дагуу цэргийнхэн боловсролдоо анхаарч эхэлсэн байна.

1930-д оны дунд үеэс Балтийн улсууд болох Эстони, Латви, Литви улсаас гаралтай тагнуулын хорлон сүйтгэх багийнхан Англи, Франц улсуудын байгуулсан баазад бэлтгэгдэн ЗХУ-ын баруун хилийн орчимд шүхрээр буудаг байжээ. Хилчид заримыг нь газар дээр нь устгаж зарим нэгийг нь баривчлан мэдүүлэг авч маш цөөн хүнийг хоёр талд ажиллах туршуул болгодог байв. Гадны тагнуулчдын гол зорилго нь шинэ засгийн эсрэг бодол санаатай хүмүүсийг олох, мөн мөнгө санхүүгээр бусад хэн нэгнийг өөрсдөдөө татан хорлон сүйтгэх ажиллагаандаа оролцуулах зорилготой нь баривчлагдсан тагнуулчдын мэдүүлгээс тод харагдаж байжээ.

Үүний зэрэгцээ хуучин нийгмийн нударган баячуудаас гаралтай хүмүүс гэмт хэрэгтэнүүдийг санхүүжүүлэн дөнгөж байгууллагдаад байсан хамтрал, коммуны эсрэг үйл ажиллагааг идвэхтэй явуулж байсан нь гадны тагнуулын болон дотоодын үймээн дэгдээгчдийн эсрэг тэдний үйлдлийг таслан зогсоох гэсэн үйл ажиллагаа мөрдөлт эцсийн дүндээ хэлмэгдүүлэлт рүү хазайж одсон байна.

1937-1940 оны хооронд цэргийн дарга нарын дунд хийгдсэн хэлмэгдүүлэлт нь Сталины нэрийг хамгийн ихээр харлуулдаг. Энэхүү их хэлмэгдүүлэлтийн ард Н.И Ежовын болон Л.П.Берия нарын нэрс Сталины нэрийн хамтаар хамт явдаг. Үйл явдлын эхэнд Молотовын “хатуу чанга, даруу ажилтан” хэмээн нэрлэж Сталинд танилцуулсан Н.И Ежовын хэтийдсэн хичээнгүй балмад ажиллагаа ордог.

Н.И Ежовыг Аюулгүй байдлын ерөнхий комиссар, ТХ-ы нарийн бичгийн дарга, Намын хянан шалгахын даргаар томилсон. Тэрээр харин ямар ч сургууль соёл дүүргээгүй нэгэн байв. Н.И.Ежов тэргүүтэй ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссарынхан “Жолоодогчийн эсрэг хуйвалдаан” гэх мэт нэр бүхий зохиомол хэргийг бодож олоод цаасан дээр буулган түүнд хамруулах этгээдүүдийг ядах зүйлгүй олдог байлаа. Тухайлбал Дотоод хэргийн ардын комиссарын байцаагч нарт өдөрт байцаах хүний тоо болон хэрэг хүлээлгэх тоог хүчээр тулгаж байсан нь дээд удирдлагынхаа өгсөн нормыг гүйцээх ёстой хатуу зааварчилгааг зөрчих эрхгүйгээс олон гэм зэмгүй хүнийг хэлмэгдүүлэх эхлэл нь болсон байна.

Улс орныхоо аюулгүй байдлыг сахих гэсэн Сталины санаа нь НКВД талаар тараагдаж буй “Шөнийн амьдрал”-ын талаарх цуу яриаг сонсох хүртэл Ежовын үйл хэргийг тасралтгүй үргэлжүүлэх боломжийг олгож байсан. Н.И Ежовыг ч дүрдээ хэтэрхий орсоноор цуст аллага нь сэтгэхүйд нь нөлөөлсөн бололтой. Хавьтсан харсан болгоноо хардаж, сүүлдээ эхнэрээ сэжиглээд баривчлахаар зэхэж байсан гэдэг. Гэсэн ч эцэст нь Ежов эхнэрээ люминалаар хордуулж алсан байна. Болж буй үйл явдлын талаар бодит үнэнийг Н.И Ежов Сталинаас нууж чадсан ч 1938 онд НКВД-ийн аль нэг хэлтсийн даргаас ТХ-нд хандан нэгэн гомдол ирүүлснээр төгсөх тийшээ ханджээ.

Тэрхүү захидалд НКВД-ийн зарим ажилтан гэмгүй хүмүүсийг мөшгиж байгаа сэжигтэй явдлын талаар тэрээр Ежовт нэг бус удаа илтгэсэн ч үүнийг нь огт тоогоогүй тухай дурьдсан байна.Энэхүү мэдээллийг Улс төрийн товчоо яаралтай авч хэлэлцсэн байдаг. Сталин энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулснаар дор нь шалгах комисс байгуулан дүгнэлт гаргаж НКВД-ийн ажлыг шалгаж эхэлснээр гэмгүй нэгнийг гэмтэн болгосон нөхдүүд өөрсдөө эргэж хилс хэргийнхээ ээлжит золиос болжээ.

Энэхүү их хэлмэгдүүлэлтийн сүүдэр Монголыг дайрч өнгөрөхдөө хэлбэр, агуулгын хувьд ижилхэн байсан нь НКВД-н заавар ямар ч өөрчлөлтгүй хэрэгжиж байсанд оршино. /цаашид судлах сэдвийн нэг хэвээр үлдэнэ / Түүхийг шүүдэггүй, түүхээс сургамж авдаг гэдэг.

Лаврентий Берия

Шалгалтын хэсгийг Лаврентий Берия ахлаж асуудал ойлгомжтой байх үүднээс Ежовын орлогчоор томилогдсон байна. Удалгүй Н.И.Ежовыг 1939 оны IV сарын 10-нд баривчилж НКВД-ийн онцгой хорих Сухановт хатуу хяналттайгаар хоригдож байгаад 1940 онд цаазаар авсан байна. Лаврентий Берия НКВД-н удирдлагыг гартаа авснаар гэмгүй хүмүүс хэлмэгдэж байсан үйл явдал саарч зарим нэг хүмүүсийг сулласан байдаг. Гэвч Лаврентий Бериягийн талаарх цуу яриа урт хугацааны турш түүнийг хувь хүн талаас нь харах, судлах боломжийг үгүй хийсэн.

Тэрээр 1953 оны 12 сарын 23-нд цаазаар авхуулсан. Түүнээс хойш 1955-1968 оныг хүртэл 2-р дайны хүнд хэцүүг нуруундаа үүрсэн эхний эгнээний цэргийн өндөр цол бүхий нөхөд зарим нь ял авч нэг хэсэг нь ял эдлээгүй ч цаг бусаар өнгөрөх цэргийн болон намын өндөр албан тушаалаас халагдсан нь Сталины засаглал дуусч улс төрийн бүлэглэлүүдийн хоорондох тэмцэл өрнөснийг илтгэдэг. Магадгүй энэ нь 1960-оны үеэс ЗХУ-ыг задлах, хүчийг сарниулах улс төрийн бүлэглэлүүдийг гаднаас дэмжиж байсан гэсэн хардлагыг улам бүр лавшруулж АНУ-гийн нэгэн эрхэмийн бид 60 жилийн турш 90 тэрбум долларыг ЗХУ-ийг задрахад зориулсан гэсэн үгтэй нэгэн сэжимээр холбогдож байгаа юм.

Лаврентий Бериягийн явуулсан үйл ажилллагаа нь эргээд НКВД-ийн ажилтнуудыг гэмтэн болгож үйл явц нь хэт түргэвчилсэн байсан нь нийгэмд айдас хүйдсийн давалгааг үргэлжлүүлэн бий болгосон байдаг. Лаврентий Бериягийн талаар Г.К.Жуков өгүүлэхдээ “Тэр өөрийнхөө цаг үеийн л бүтээгдэхүүн байсан. Түүний хийсэнд сайн нь ч бий, муу нь ч бий. Тэр улс төрийн нэн амаргүй нөхцөл байдалд товойн гарч, өөрийнхөөрөө байж чадсан хүний нэг. Сайн хүн гэх нь мэдээж зохихгүй. Гэхдээ огт байгаагүй зүйлийг түүний нэр дээр нааж, аймшгийн чөтгөр болгож харагдуулах гээд ч хэрэггүй. Охид, хүүхнүүдийн эрлэг байсан, гэртээ аваачиж хэрэглэчихээд дараа нь бууддаг байсан гэх юм уу, Катынд польшуудыг цаазалсан гэх мэт бол ор үндэсгүй. Тэр бол тухайн цаг үеийн аварга том, айдас хүйдэс ханхлуулсан багийн хамгийн идэвхтэй нэг л гишүүн хэмээн” хариулсан байдаг.

Сталины гэр бүл тийм ч халуун дулаан байгаагүй байдаг. Анхны эхнэр нь өвчний улмаас нас барсан бол удаах Надежда Аллилуева нь бага охиноо дөнгөж зургаан настай байхад нь амиа хорлосон гэдэг. Харин үүнд эргэлзээтэй хандах нь ч бий. Эхнэрээ өөрийнх нь үйл хэрэгт дэндүү оролцож байгаад дургүйцсэн гэх, мөн хэн нэгэнтэй хардсан гэх таамаглалууд хөвөрч явдаг.

Эхнэр Надежда Аллилуеватай

Бага охин нь аавыгаа нас барсны дараа Америкт дүрвэн гарсан. Харин охиныхоо анхны нөхрийг еврей гэдэг утгаар дургүйцэж хандсан гэдэг. Учир нь хүргэн Григорий Морозов нь еврей хэрнээ фронтод байлдахыг огт хүсээгүй гэдгийг нь мэддэг тул ихээхэн дургүй байсан гэдэг. Амьдралын сүүлчийн мөчид тэр гэр бүлээсээ удирдагч төрнө гэдэгт итгэдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй байсан талаар охин нь дурссан байна.

Сталины 2 дахь хүү хөгжимд дуртай, урлагт хайртай нэгэн байж тэрээр нэлээн дураараа зантай байсанд арми түүнийг эр хvн болгоно гэж үзээд хүүгээ агаарын нисэх хvчинд оруулсан байна.

Охин Светлана Аллилуева нөхөр Григорий Морозовын хамт

Тухайн үед нисэх сургуульд нислэг болгоныхоо дараа уудаг уламжлал тогтсон байсан нь таарч хүү нь архинд дуртай нилээн хөнгөн залуу байжээ. Гэвч эцгийгээ нас барснаар түүнийг азгүй хувь тавилан угтсан байдаг.

Дунд хүү Василий Сталин

Лаврентий Берияг үхсэний дараа Сталины хүүгийн тухай мэдээллийг Аюулаас хамгаалахын шинэ дарга Кругловт шилжүүлж, Круглов нь Төв хорооны тэргүүлэгчдэд бичиг явуулж, түүндээ 20 сая рублийг үрж шамшигдуулсан гэж дурдаад дээрээс нь нэмж «зөвлөлтийн эсрэг дайсагнан дайрч, гүтгэлэг явуулдаг» гэжээ.
1955 оны есдүгээр сард түүнд ял оноосон байна. Зөвлөлтийн эсрэг суртал нэвтрүүлэг хийж албан тушаалаа хортойгоор ашигласан (хэчнээн юм үрэгдсэнийг баталж чадсангүй) тул найман жил хорихоор шийтгэсэн байна. Сталины хүү энэ бүх хугацааг Лефортын щоронд өнгөрөөхдөө нэргүйгээр өнгөрөөсөн төдийгүй зөвхөн шоронгийн дарга, мөрдөн байцаагч нар түүнийг Сталин овогтой гэж мэддэг байв. Зургаан жил хоригдсоны эцэст Казань хотод 5 жилийн хугацаатай суулгахаар нутаг заасан байна.

1962 онд Василий Сталин ердөө дөчин хоёрхон настайдаа мөнх бусыг үзүүлжээ. Лефортын шорон, Владимирийн шоронд есөн жил болсон хүдэр чийрэг, ид насны тэрээр Казанийн цөллөгт очоод гайхалтай сэжигтэйгээр “зүйл дууссан” нь тэр. Түүний эхнэр Мария Николаевна "Арскийн оршуулгын газар" салах ёс гүйцэтгэхээр авсны тагийг онгойлгоход Василийг таньсангүй гэж ярьсан байна. Нүүр нь тэр аяараа хөх няц, хамар нь бяц цохиостой байжээ. «Энэ чинь хүн биш хүүхэлдэй юм бол уу» гэж тэр бодсон гэнэ. Булшин дээр нь нэг таван хошуутай нимгэн банз зоогоод нэрийнх нь оронд төмөр дугаар зүүсэн байсан гэдэг.

Ууган хүү Яков Жугашвили

Харин ууган хүү Яков Жугашвили дайн эхлэхэд фронтод сайн дураар явсан байна. 1941 оны долдугаар сард германы армид олзлогдсон. Германчууд “Иосиф Сталины ууган хүү Яков Жугашвили олзлогдоод манай талд оров. Орос цэргүүд ээ, түүний жишээг дагаж, бууж өгөгтүн!” хэмээн зарладаг байв. Энэхүү зурагт хуудас тэр үед бөмбөг, минээс ч хүчтэй нөлөөлдөг байсан талаар нэгэн ахмад дайчин дурссан байдаг.

Ингээд 1943 онд германы командлал фельдмаршал Паулюсаар Яковыг солих санал гаргажээ. Хариуд нь Сталин “Байлдагчийг маршалаар солихгүй” гэсэн байдаг. Дөчин таван он хүртэл Сталин хүүгээ амьд хэмээн санаж байсан боловч Яков аль хэдийнээ алуулсан байв. Түүний хүү Яков олзлогдсон үедээ эр цэргийн нэр хүндээ огт гутаагаагүй бөгөөд “Танай Зөвлөлтийн цэрэг энэ дайнд ялах уу, Германы армийн ялалтад та итгэхгүй байна уу” гэхэд Яков ялагдана гэдэгт огтхон ч итгэдэггүйгээ Германы тагнуулын офицерт хэлж байсан байна.

Сталин хүүгээ фельдмаршалаар сольж авахгүй болохоор германчууд Яковыг олны өмнө цаазлан залхаах аргыг хэрэглэхээр шийдсэн байна. Эхлээд хүүгийнх нь гар хөлийн хурууг тайрч байгааг кино хальсанд буулгаж Сталинд явуулахаар зэхсэн талаар Яков мэдээд шоронгийн өргөст тор тийш өөрөө гүйн хүрч, удалгүй герман офицерт буудуулж амиа алдсан юм.

Дэлхийн 2-р дайн эхэлснээр Сталин дэлхийн нөлөө бүхий удирдагчийн тоонд зайлшгүй орох үүргийг гүйцэтгэсэн. Германчууд ЗХУ-д довтлох талаар Сталин сайн мэдэж байсан бөгөөд өмнө нь дипломат аргаар шийдэх болон арга мэх хэрэглэж хугацаа хожихыг чармайсан байдаг. Дайны өмнөхөн гадаадад байгаа тагнуулчдаа татсан байсан гэдэг нь зарим судлаачид НКВД-н хийсэн харалган үйлдэл байсан төдийгүй тэдний нэр хүндээ өсгөх гэсэн башир аргатай холбон тайлбарладаг. Гэсэн хэдий ч өөрсдийн мэдээлэгч нараас гадна өрнийн улсуудад ЗХУ-ын талд ажиллах мэдээлэгч нар байсан нь 1930-аад оны үе гэхэд Европын орнуудад намын үзэл баримтлал гүйцэд хэвшиж амжаагүй байсантай холбоотойгоор нууцын зэрэглэлтэй мэдээллийг өөрийн үзэл баримтлалдаа хөтлөгдөн Зөвлөлтийн талд дамжуулж байсан нь “аз” гэлтэй. Тэрхүү мэдээлэгч нарын дунд өндөр хэргэм зэрэгтэй төрийн том тушаалтан хүмүүс байсан нь одоо нэгэнт тодорхой болжээ. Мэдээлэгч нарын тусламжтайгаар дайн эхлэх өдрийн талаар ч мэдээлэл сайтай байсан байна.

Дайны эхний өдрүүдэд хамгийн их хохирол амссан томоохон шалтгааны тоонд цэргийн сахилга бат орж байлаа. 1941 оны 1 сарын 14 нд Цэргийн дээд командлалын өмнө И.В. Сталины хийсэн мэдэгдэлд баруун талд Герман, зүүн талд Японы цэргийн байдал улам бүр дайны шинжтэй болж байгааг мэдэгдэж байжээ.

Дайн эхлэхээс өмнө хилийн орчмын оршин суугчид давс, гурил, элсэн чихэр, дэнлүүний тосыг дэлгүүрээс ихээхэн хэмжээгээр авах нь ихссэн бөгөөд баруун талаас еврей, украйн гаралтай иргэд ихээр Зөвлөлтийн нутаг руу дүрвэх хөдөлгөөн эрчимжиж эхэлсэн байдаг. Энэхүү байдалтай зэрэгцэн дэд командлалаас тушаал заавар ирсээр байвч тушаалууд биелэгдээгүй армид архидалт газар авсан дайны эхлэхэд баруун хилийн чухал байрлал эзлэх ангиудын олон арван цэргийн бага, дунд тушаалын хүмүүс ээлжийн амралтаа авсан байж таарсан байна.

Мөн холбоо харилцаа ихээхэн дутмаг зэвсэглэлийн хувьд ч ялгаагүй дутуу зүйл их байсан нь иргэний дайн дуусаад шинэ засаг эмхлэн байгуулагдах хугацаа 20 хүрэхгүй жил болсон нь нөлөөлсөн байдаг. Сталин дайн эхэлсэнээр армийн генералууддаа ихээхэн итгэл үзүүлж тэднийг бие дааж шийдвэр гаргах бололцоог олгож байсан нь ялалтад ихээхэн үр дүнгээ үзүүлсэн түүхэн цаг үед тодрон гарсаар байна.

ЗХУ-г дайнд ялалт байгуулсан нөхцөл байдлыг баруун европын орнууд өрнийн түүхчид үзэхдээ шавар, цас, хүйтнийг онцолдог. Гэвч Гитлер болон түүний жанжин штаб нь 1941 онд стратегийн зорилтынхоо нэгийг ч биелүүлж чадаагүй нь цас борооноос ангид өрсөлдөгчөө маш доогуур үнэлж өөрсдийн хүчийг хэт давуу байдлаар дүгнэсэн бодит байдлаас ангид боловсруулагдсан стратеги төлөвлөгөө байв. Германууд цахилгаан дайн гэж нэрлэсэн төлөвлөгөөндөө Зөвлөлтийн хот, тосгодыг 15-30 мин хугацаанд эзэлнэ гэж тусгасан байна. Германчууд өөрсдөд нь тийм ширүүн эсэргүүцэл үзүүлнэ гэж төсөөлөөгүй гэдэг. Гэвч бодит байдал дээр зөвхөн нэг тосгоныг эзлэх гэж бүхэл бүтэн 7 хоногоос дээш 3 сараар үргэлжилсэн тулаан болж байжээ. Дайны өдрүүдэд Сталин ажлынхаа өрөөнд амьдарч маш цөөн цагаар унтдаг зулгаараа элэгдсэн гутлаа солих дургүй уулзалтанд явах үедээ л шинэ гутал өмсдөг байсан гэдэг.

Дайнд 2-р фронтыг нээх талаар ихээхэн чармайлт гаргаж байсан ч Англи, Америкийн удирдагч нар ихэд хожуу хөдлөж дайны хүнд хэцүүг Оросууд яалт ч үгүй нуруун дээрээ үүрсэн юм.

Гурван гүрний уулзалтад оролцохдоо Сталины илүү их мэдээлэлтэй байгаа болон дайны цаашдын үйл явцыг бодитой харж чадаж байгаа нь яриа хэлэлцээр явуулах овсгоо, ярилцагчиддаа үзэл бодлоо албадан ойлгуулах чадвартай нь хослож уулзалтанд хөндлөнгийн ажиглагч хийж буй төрийн албыг нягт нямбай мэддэг оролцогчдыг гайхшруулж байсан гэдэг.

Энэ талаар Америкийн ерөнхийлөгч Рүзвэлтийн дэргэдэх хүн Эвэрэлл Хариманд “Сталин цэргийн гурван удирдагчаас олон талаар хамгийн хүчтэй нь байсан” хэмээн бичсэн байдаг. Сталин уулзалт бүр дээр тэвчээр хатамж, биеэ барих тал дээр гайхалтай харагдаж байсан нь дайнд олон сая иргэн, олон сая эр цэргүүд амиа өргөж яваа гүрний удирдагчийн хувьд амаргүй даваа байсан нь тодорхой. Ямартай ч Сталин 2-р фронтыг нээлгэж дайны төгсгөлийг ялалтаар дуусгахад ихээхэн хүчин чармайлт гаргасан түүхэн хүн.

Сталин, Никита Хрущев

Сталин “Намайг нас барсны дараа миний булшин дээр хур их хог новш авчирна, гэвч түүнийг түүхийн салхи арчих болно” гэж өөрийгөө маш сайн зөгнөж хэлсэн гэлтэй.

Никита Хрущев

Сталин 1953 онд 73 настайдаа нас барснаар Никита Хрущев төрийн тэргүүн боллоо. Тэрээр Сталин үйл хэргийг шүүмжилж түүний залгамжилагч болох магадлал өндөр Берияг баривчлан Их Британийн тагнуул байсан хэргээр буудан алсан. Энэ нь үнэндээ нам доторх засгийн эрхийн төлөөх тэмцлийн илрэл байсан юм. Никита Хрущевын хувьд Берия, Маленков нар түүний хамгийн итгэлтэй найз нөхөд нь байсан гэдэг.

Сталин, Маленков, Берия нар

Хрущев , Сталин, Маленков, Берия, Молотов нар

Тэд Хрущевийг дутуу үнэлсэн юм болов уу. Сталиныг үйл хэргийг харлуулах шалтгаан Никита Хрущевт байсан талаар Сталины ач хүү Евгений Яковлевич Жугашвили дурдсан байдаг. Учир нь Хрущевын ууган хүү Леонид нь баахан задгай өссөн байна.

Хрущевын ууган хүү Леонид

Леонидын ээжтэй удаан амьдраагүй байна. Хүү нь нэгэн удаагийн архидалтын үеэр хүний толгой дээр лонх тавиулан гар буугаар буудаж офицер нөхрөө алчихжээ. Энэ хэрэг дайн болж байгаатай давхцсан байдаг. Фронтод төдийгүй ард талд байлдааны цагийн хатуу хуультай, дэглэм чанд хатуу цаг.

Леонид цэргийн хээрийн шүүхэд шилжсэн үеэр Хрущев хүүгээ аргалах гэж Сталинтай уулзаж 6айна. Сталин, Хрущевт хандан “Та Улс Төрийн Товчооны гишүүний хувиар уу, эсхүл эцэг хүний хувиар хүүгээ өршөөгөөч гэж гуйж байна уу?” гэж асуухад “Эцгийн хувиар гуйж байна” гэж Хрущев хариулжээ. “Танай хүүд алуулсан тэр залуугийн эцгийн талаар та бодож үзсэн үү?” гэж Сталин ахин лавшруулан асуухад Хрущев бүлх залгисан мэт таг дуугүй байж... Шүүхийн тогтоол гарч Леонидын офицер цолыг хурааж фронтод торгуулийн ангид жирийн байлдагчаар илгээжээ. Нэг удаагийн байлдаанд Леонидыг олзлогдсон байна.

Хрущевын хүү Леонид фашистуудад урваж, тэдэнд туслаж, фронт хавийн газраар чанга яригч бүхий машинтай явж оросын цэрэг дарга нарыг бууж өг хэмээн ятгаж эхэлжээ. Энэ талаар Сталинд мэдэгдэхэд тэрээр ихэд уурлан “Леонид Хрущев бол зүгээр нэг байлдагч биш. Улс төрийн Товчооны гишүүний хүү, энэ талаар холбоотнууд, цэрэг дарга нар юу бодох вэ, юу гэж ярих вэ, та нар бодогтун” гэжээ. Ингээд Леонидыг германы талаас хулгайлан барьж газар дээр нь буудаж алах ял оноожээ. Харин Монголчууд бидний хувьд гэвэл түүхэн талаасаа хэлмэгдүүлэлтэд хар талаасаа нэр нь зүүлттэй ч манай улсын тусгаар тогтнолд оруулсан хувь нэмэр бага биш юм. Тухайлбал 1942 оны эхээр Хятадын Засгийн газар, Монголын тусгаар тогтнолыг устгаж Хятадын бүрэлдэхүүнд нэлээд өргөн автономит эрхтэйгээр оруулах төлөвлөгөө гэгчийг боловсруулсан байна. Сталинд Чан Кайши энэ талаар тайлбарлахдаа олон зууны туршид явагдсан соёлын харилцааны дунд монголчууд хятаджсан мэтээр дүгнэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Сталины хувьд энэхүү асуудлыг шийдвэрлэж Монголын тусгаар тогтнолыг авч үлдэх нь чухал асуудал байж. Аливаа хэлэлцээр хийхдээ алсыг харж чаддаг байсан нь ЗХУ, Японы эсрэг дайнд оролцох болсонтой холбогдуулан Хятадын засгийн газар томоохон хэмжээний төлөөлөгчд Москвад ирэхэд хийсэн ярианаас харагдана. Хятадын засгийн газрын төлөөлөгчдийн нэг болох Чан Кайшигийн төрсөн хүү Зян-Зинго нь Сталинтай уулзсан байна. Тэрээр “Хятад улс алдагдсан Гадаад Монголын газар нутгаа эргүүлэн авахын төлөө долоон жилийн турш дайн хийж байгааг та ойлгох ёстой. Японыг өнөөдөр хөөж гаргаагүй байна. Зүүн хойд нутаг, Тайванийг эргүүлэн авч чадаагүй байна” гэхэд Сталин: Таны үгэнд үнэний хувь их байна. Би үүнийг ойлгоно. Гэхдээ өнөөдөр би та нараас тусламж гуйгаагүй. Та нар харин надаас тусламж гуйж байгаагаа ойлгох ёстой. Хэрвээ танай улс хүчтэй байсан юм бол та нар өөрсдөө Японыг бут цохиж чадах байсан. Тэгсэн нөхцөлд мэдээж би ямар нэг шаардлага тавих эрхгүй. Үнэндээ та нарын дэмий чалчаад байгаа шиг тийм хүч та нарт алга. Танд үнэнийг хэлэхэд би Монголыг бүхэлд нь цэрэг-стратегийн зорилгын үүднээс л авахыг хүсч байна гээд уулзалтын төгсгөлд “Хэрвээ Хятад улс, ЗХУ-ын саналыг хүлээж авахгүй бол “Гадаад Монголын хил нь Өвөр Монголын газар нутгийг оруулан хамарч, хэмжээгээрээ бүүр ч том БНМАУ-ыг байгуулахад хүргэнэ” шүү хэмээн сүрдүүлсэн байна. /Энэхүү ярианы тэмдэглэлийн талаар Тайваны архивт хадгалагддаг байна/ 1945 оны 8 дугаар сарын 14 нд Хятадын ГХЯ-ны сайд Ван-Шице тусгай нот бичиг гаргажээ. Үүнд ”Японыг бут цохисны дараа Монголын ард түмэн бүх нийтийн санал асуулгаар БНМАУ-ыг тусгаарлах нь зүйтэй гэж нотолбол Хятадын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоо байгаа хил хязгаараар нь хүлээн зөвшөөрнө гэж Хятадын Засгийн газар мэдэгдэж байна” гэсэн агуулагатай байв.1945 оны 10 дугаар сарын 20 нд төрийнхөө тусгаар тогтнолын төлөө Монголын ард түмэн 100 хувийн санал өгсөнөөр 1946 оны 2 дугаар сарын 13-нд Хятадын хууль тогтоох танхим Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ. Сайн ч муу ч Монголын тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн хүн бол Сталин гэдэгтээ маргах шаардлага үгүй биз ээ. Тэр хүний Монгол улсад учируулсан гай зовлон хэмжээлшгүй их болов ч Монгол улс одоогийн тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлж одоогийн статусаараа бүрэн тусгаар тогтосон бүрэн эрхэд улс болсон гавьяаг энэ хүний оролцоогүйгээр ангид авч үзэх аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Зөвлөлтийн баатарлаг ард түмэн энэ дайнд 20 сая хүнээ алдсан билээ. Дайны сүүлийн жилүүдэд Европын зарим орнуудад явуулсан байлдааны үйл ажиллагааг болон Герман улсыг хоёр хуваасан гэх мэт олон зүйлийг одоо шүүмжлэх хүн мэр сэр гардаг. Хүн төрлөхтөний түүхэнд хэн ч байсан эхнэр хүүхэд төрөл төрөгсөд, ах дүү хамаатан саданг нь хайр найргүй өршөөлгүй алан хядаж, хүчирхийлж, боолчилж, тарчилан зовоож байсан бол тэр этгээдүүдээс харицлага нэхэж, хариу өшөө авах хүсэл ямарч соёл боловсрол мэдлэгийн түвшингөөр хязгаарлагдахгүй тийм том давалгаа байх байсан гэдэгтээ та санаа нийлэх байх. Санаа нийлэхгүй ч байсан болно. Яагаад гэвэл та тэр үед амьдарч байгаагүй шүү дээ. Тэгээд ч ялагдсаных нь биш ялсаных нь талд түүх бичигдэж ялсан тал нь түүхийг өөрчлөн хүн төрлөхтөний ирээдүйг өөрчлөн тодорхойлж байдаг билээ.

Чехословак улсад халдан түрэмгийлсэн тохиолдолд ЗХУ, Франц улсууд хамтран туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байсан нь 1938 онд хэрэгжих үйл явдал болоход Франц улс гэрээнээс урван Мюхенд гэрээ хийсэн юм. Мюхены гэрээ эцсийн дүндээ ЗХУ эсрэг чиглэсэн байсан юм.

Гитлерийн арми 1940 оны 7 сард английн эсрэг Ла Маншийн хоолой дээгүүр харилцан буудалцаж улмаар Лондонгийн захын дүүргийг германы онгоцууд бөмбөгдөснөөр англи гарцаагүй дайнтай нүүр тулах болжээ. 1941 оны 6 сарын 22 нд “Барбарос” ажиллагаа эхэлсэнээр ЗХУ-тай фронтод хамтрахаас өөр арга замгүй болсон юм. Зовлон нэгт болсон гүрнүүдийн хувьд тэдэнд хүчтэй хамтрагч хэрэгтэй байсан нь английн зүгээс америкийг дайнд татан оруулах хүсэл байв. Гэвч америк эхний ээлжинд төвийг сахисан төдийгүй эхний удаад 50 хуучин сөнөөгч онгоцыг явуулж улмаар английн зэвсэглэд зориулан түрээс болон зээлээр зарах өөрсдөд ашигтай гэрээнүүдийг хийсэн байдаг. Харин атлантын далай дахь америкийн ноёрхолыг эцэслэх зорилгоор тэнхлэгийн холбооны япон улс Порл Харбор дахь америкийн цэргийн флот дайрсанаар АНУ 1941 оны 12 сарын 7 нд дайнд татагдан орсон.

Дайнд холбоотон болсон орны тэргүүнүүд дайн дуустал нэг биш удаа түүхэн уулзалт хийсэн. Сталин уулзалт бүр дээр 2-р фронт нээх хүсэлтийг тавьдаг байв. Хачирхалтай нь Чөрчилл 2-р фронтыг дайны гал дүрэлзэн буй баруун европд биш хаа холын африкт буулгах саналаа хэлж байсан нь Сталины тэвчээрийг шалгасан хэрэг болохын дээр эзэнт гүрний колончлолын бодлого байсан гэдгийг геополитек гадарлах хэн боловч бэлхнээ хэлэх буй заа. Хамгийн эхний уулзалт 1941 оны 7 сарын эхэнд болсон Сталин Чөрчиллд хандан фронтод хамтрах саналаа тавьсан. 1943 оны 5 сар цэргийн холбоотны гэрээ байгуулж салангид энхийн гэрээ хийхгүй байх амлалтыг хэн хэндээ өгсөн байдаг.

Сэтгэгдэл 39ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 19. 15:46
Зочин

өөрий чинь"өмхий илжиг"гэж нэрлэгсэд 'японы түрэмгийлэгчдийн аймшигт савраас салгаж өгсөн хэмээн Сталинд гүнээ талархалтай ханддаг гэсэн

11 сар 16. 12:05
Ганцацрал

Их удирдагч Сталин таны алдар цуу үүрд дуурсагдах тавилантай. Олон монгол эрчүүд хэлмэгдсэнч туурга тусгаар монгол улсын үндэсийг бий болгосон их удирдагч н өлмийд мөргөж байна. Их монгол улс мандан бадраж байг дахиан 500жил оршин тогтнож монголын үрс маш олон болтугай хурай хурай.

10 сар 10. 14:51
Joel.

Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан.
doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ +16106343682

Би Leey joel байна.
Монголоос

9 сар 9. 7:01
Mgl hyn

Byhel byten uls yndesteng avch yldhiin tuld 30000 hyn zoliosolhohd yuch bish ... Gej Horloogiin Choibalsan helsen bdg

9 сар 7. 10:56
ардчилсан хужаа биш монгол хүн

Монголын тусгаар тогнолын загалмайлсан эцэг Сталины хөшөөг ахин гаргаж хүндэтгэн тавих ёстой.

9 сар 7. 10:01
үнэн хаана байнаЗочин

Үнэн юм бичжээ. Сталин тийм л хэцүү хүн байжээ. Хөшөөг нь гаргаад түүн дээр нь Монголтой хамаатай сайн мууг ялгаж бичээд үлдээвэл түүхэн үнэн болно

9 сар 7. 9:54
Зочин

Монгол улсын тусгаар тогтнолд Орос улсын удирдагч нараас хамгийн их түүхэн гавьяа байгуулсан хүн бол Сталин юм. Хэлмэгдүүлэлт байсан гэхдээ монгол улс тусгаар улс болсон. Хэрэгтэй хэрэггүй хөшөө, дурсгал байснаас Сталины хөшөөг дахин гэргээж тавих хэрэгтэй.

9 сар 7. 9:25
Зочин

Сталиныг би л лав буруутгадаггүй,мөн Чойбалсан гуай байна.Дэлхийн 2-р дайны хүнд жилүүдэд хэн Орос улсыг удирдаж байсан бэ.муухан удирдагч байсан бол одоо орос улс байхуу үгүй юу. Мөн 39, 45 оны дайны хүнд жилүүдэд хэн Монголыг удирдаж байсан бэ японыг ялаагүй бол өдийд монгол улс байхуу үгүй юу эсвэл Өвөрмонгол шиг болох байсан уу. Дээрх хүмүүс бол бас гэж гавьяатай хүмүүс шүү

9 сар 7. 10:10
Зочин

ТУСГААР ТОГТНОЛООС ИЛҮҮ ҮНЭТЭЙ ЮМ БАЙХГҮЙ

9 сар 7. 9:14
Зочин

Үнэн юм бичжээ. Нэн ялангуяа тусгаар тогтнолтой холбоотой.

9 сар 7. 0:48
түүх

Сталины хөшөөг гаргаж тавь. Түүхээ мэддэг бол энэ олон хоосон толгой түүхчид юу хийж суусын. Бие биенээсээ хуулаад л

9 сар 6. 23:19
Зочин

үнэн юм үнэнээрээ байх ёстой. Түүхэн үнэн гэвэл энэ мөн. Үүнийг залуус хойч үе минь мэдэх хэрэгтэй

9 сар 6. 22:34
Зочин

Өнөөгийн Монгол улсын тусгаар тогтнолын эцэг бол генералисмус И В Сталин мөн

9 сар 6. 21:53
Зочин

баярлалаа...

9 сар 6. 18:18
Зочин

өмхий илжигнүүд л сталинд дургүйцэх биз!!!

9 сар 6. 13:45
Зочин

Баярлалаа

3 сар 16. 21:51
Зочин

Zugeer l tuuhen huvi huniih ni uudnees unshij huleej av. Aan Stalin baigaagui bol bi unuudur hujaa hun baih baij geh maygiin yum soliorood baihiin. Arai arai. Jaahan independed baitsgaaya ain zaaval yagaad busdaas hamaaraltai baih yostoi gej alivaa asuudald handaad surtsiim be

9 сар 6. 18:17
Зочин

чи угаасаа хужааа муу ллрын өлөгчин минь

3 сар 16. 21:47
Зочин

Zarim ni jaahan anduurtsgaagaad baina uu ugui yu manaihaan. Stalinii ach buyanaar Mongol hemeeh undesten udiid uls heveer uldej ee dee yanz ni zarim hunii bodloor. Yasan "alsiin tusgaltai" uhaan be tegej bodno gedeg. Chumguu dundarch, yasaa tsaital erh chuluu tusgaar tognoliinhoo tuluu zutgesen aguu deedsee dursan sanahaa martaad arai holiin budeg badag zuilruu haraad baih shig. Yum gedeg uchirtai shuu humuus ee. Yalgaj salgaj oilgoh uhaan tiim ch hovoriin baraa bish

9 сар 7. 9:51
Зочин,,

Manjiin darlald orchihson, buh eregteichuud ni lam bolchihson, lam boloogui hed ni TEMBUU-geer uvchilchihsun, 600 myanga hurehgui shahuu yaduu guilgachin humuus l baisan shuu dee. Anhnii 7 hoishoo yavj tuslamj guisan. Ted demjsen. Bidniig naash gej harj uzeegui hun baina gej toogoogui bol CHI unuudur ingeed eliireed suuj baihgui l baisan. Unsh unsh bas dahin unsh

9 сар 6. 18:49
Зочин

тийм л байсан юм бол хятдуудыг өөрсдөө дарах нь яасым. хаан нь хүртэл хятад жанжны зурагт мөргөөд л сууж байсан биз дээ. үнэн юм үнэнээнээрээ сайхаан илжигэээ.

3 сар 16. 11:31
Зочин Batdorj

gaihaltai bailaa

2016, 11 сар 13. 15:18
Зочин

chutgur gej staliniig 2016 ond sainaar dursaad suuj baina gej sanasangui dee. Tsag hugatsaa hen ni hen be gedgiig taniulj ehelj bna daa.

2016, 11 сар 6. 21:06
Зочин

ug ni sonirholtoi l medeelel baina. daan ch ug useg, nairuulgiin aldaa ni toimgyi, denduu orovdoltei, haramsaltai baina

9 сар 8. 21:59
Зочин

энэ чинь мэдээлэл биш түүх шүү дээ

2016, 11 сар 6. 17:31
Зочин

БНМАУыг НҮБд элсүүлсэн хүн,энэ хүний хүчин чармайлт тэмцлийн үр дүнд бид элссэн байдаг.

2 сар 25. 23:02
Зочин

Мангар

2016, 10 сар 9. 9:01
Зочин

Saikhan niitlel bolj gehdee pearl harbor nomhon dalaid baidag

2016, 10 сар 8. 18:46
Зочин

Сталины хөшөөг хийрхэгчид айхтар буулгаж нурааж байж билээ.Хийрхэгч одоо Сталины хувь нэмэр оруулсан тусгаар тогтнолыг ямар байдалд хүргэв ...

2016, 10 сар 3. 17:21
Зочин

ОК. Сталин бол жинхэн удирдагч, цаг үе нь тийм байсан. Тэр хэцүү цаг үед өөрийнхөө улсаар барахгүй манай тусгаар тогтнолыг ч авч гарсан агуу ухаантай удирдагч

2016, 9 сар 30. 15:26
zochin

mash saihan tuuhen niitlel boljee. uneheer stalin gej hun ter uyedee turuugui baisan bol bid ene eh orond bhgui baih bjee gej oilgoloo. helmegduulet gedgiig ter hun hiisen baina tegehdee ternees iluu gzar nutgiig maani hujaa naraas salgaj ugsun bh n. helmegduuleltiig zuv gej baigaa yum bish tegehdee tednii ur huuhduud unuudur etseg uvgudiinhuu gazar shoroon deer amidar ch bna. harin gzar nutaggui bol mongol gedeg uls unuudr ugui bh bj dee.

2016, 9 сар 30. 13:59
Зочин

Stalin bol Mongolchuudiin huvid tuuhen gaviya baiguulsan baatar mun yumaa.. Heden hun helmegduuleh bol yhavde, hiisen gaviyatai haritsuulhad jijken asuudal...

2016, 11 сар 6. 15:58
Зочин

Haha hedhen huh ch geh shig. Chinii eej aaw aluulsan bol ingej yarih uu. Tgeed ch Stalin mongolchuudad hairtai Mongoliig awah geed bsim bish. Zuwhun Zuwlultiig l bodson yum

9 сар 7. 9:57
Зочин,,

Yamar ch zuil 2 taltai, Aguu uiliig baiguulahad todorhoi zolios garah hereg baisan. Helmegdeed ch bolson ene gazar shoroog chamd uldeesen uvug deedestee talarhaj yav. Uldeesen gazar nutag, erh chuluu tusgaar togtnol taalagdahgui baigaa bol zailj bolno. Ene chinii songolt. Muulan muulan amidrah shaardlaga baihgui.

2016, 9 сар 30. 12:11
Зочин

Маш тодорхой бичсэн байна, гайхалтай. Баярлалаа.

9 сар 7. 9:21
Зочин

улс төрчид л түүхийг мушгиж үнэнийг үгүйлж байдаг

9 сар 6. 21:56
Зочин

Гоё бичиж, мундаг хүн байна баярлалаа.....их юм мэдэж авлаа.

4 сар 3. 13:20
Зочин

тусгаар тогтнол асар том зүйл гайхамшиг

9 сар 15. 12:01
Зочин0117

аргагүй , тухайн түүхийн цаг үеийг даван туулж,агуу улсыг байгуулан,монгол улсыг тусгаар улс болгосон нь энэ агуу хүний гавьяа мөн юмаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү