Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Хүйс тэмтрэх үү, хүйсийг нь тэмтрэх үү?Уншсан7,256

Эндээс харахад хүйс тэмтрэх хэмээх ойлголт нь тухайн нэгэн овог аймгийн хүмүүсийг бүгдийг нь хядан устгах гэсэн үг биш болох нь ойлгомжтой юм.

Хүйс тэмтрэх хэмээх үгийн гарлыг нь мөшгөн үзвэл, “Монголын нууц товчоо” болон XIII-XIV зууны сурвалжуудад үнсэн товрог болгов, хядан устгав гэх зэргээр гарахаас бус хүйс тэмтрэх хэмээх үг гарахгүй аж. Тэр ч бүү хэл тийнхүү үнсэн товрог болтол нь хядахдаа тэрэгний булнаас намхан хүүхэд, багачууд болон эмэгтэйчүүдийг нь амьд үлдээдэг байсан баримт ч байна. Тодруулбал, “Монголын нууц товчоо”-нд,
“… Эрт цагаас нааш
Эцэг өвгөдийг минь хорлосон
Энэ муусайн Татаруудыг
Эгнэгт дуусгахын тул
Тэрэгний булд хэмжиж
Үгүй хийж устгая
Үлдсэн эхнэр хүүхдийг
Үүд бүрт хувааж
Үүрдийн боол болгоё” гэсэн нь тэрэгний булаас намхан балчир хүүхэд, эмэгтэйчүүдийг нь үлдээж нас бие гүйцсэн эрчүүдийг нь хядсан гэх санааг илтгэж байна. Эндээс харахад хүйс тэмтрэх хэмээх ойлголт нь тухайн нэгэн овог аймгийн хүмүүсийг бүгдийг нь хядан устгах гэсэн үг биш болох нь ойлгомжтой юм. Тэгвэл эл хүйс тэмтрэх хэмээх үг чухам яг ямар утгыг илэрхийлдэг хэдий үеэс бий болсон гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байна.

 

Энэ үг XVII зууны үеийн түүхийн сурвалжуудад XV зууны түүхэн үйл хэрэгтэй холбогдон гарч байх юм. “Монголын нууц товчоо”-ны мэдээг үндэслэвэл XIII-XIV зууны үед монголчууд аливаа овог аймгийг эзлэн авахдаа бүгдийг нь алж устгадаг байсан хэрэг огтхон ч биш харин эмэгтэйчүүд хүүхдүүдийг нь үлдээж өөрийн овогтоо авдаг байсан нь мэдэгдэж байна.

Гэтэл энэхүү байдал нь XV зууны эхэн үеэс эрс өөрчлөгдөж улс төрийн бутралтай холбоотойгоор нялх бялчир эрэгтэй хүүхдүүдийг нь устган алах болжээ. Монголын түүхэнд өөрийн нялх хүүхдээ хаан ширээний төлөөх тэмцэлд эрсдүүзэй хэмээн эмээж хүүхдээ хаан болгохоос татгалзах, мөн охин хүүхэд мэт нуух тохиолдол нэлээд гарах болсон. Өөрөөр хэлбэл хаад ноёдын хөвгүүдийг нялх бялчирт нь эс устгаваас өсөж томроод эцэг эх, овог аймгийн өс хонзонг авч байснаас тийн бага насанд нь хөнөөх болсон байна. Тухайлбал Ойрадын Тогоон тайшийг багад нь алаагүй тул тэрээр том болоод эцэг, эхийн өшөөг авч Адай хааныг алах гэхэд Адай хаан “... Эхийг чинь хатан болгов, биеийг чинь том болгов” хэмээхэд Тогоон тайш “… Эх минь эр үгүй билээ, бие минь эцэг үгүй билээ” хэмээгээд алж байсан нь томоохон жишээ юм.

Нөгөө талаар үүнтэй уялдуулан өгүүлэхэд дундад эртний монголчууд эр, эмгүй гэзэг үсээ тавьдаг байсан нь бага насны хүүхдийг эрэгтэй, эмэгтэй эсэхийг нь танихад бэрхшээл учруулдаг байсан аж. Тиймээс ч нуган хүүхдийг эмэгтэй хүүхэд болгон нуухад хялбар байсан бололтой. Ийнхүү нуган, охин эсэх нь танигддаггүйн учир тэдний хүйсийг нь тэмтрэн үзэж охин үр, нуган үр эсэхийг нь мэддэг байсанаас Хүйс тэмтрэх хэмээх ойлголт бий болсон бололтой юм.

Монголын түүхийн сурвалжуудад бага насны хүүхдийг алахын өмнө хүйсийг нь заавал мэдэж байсан, аль эсвэл нуган хүүхэд бол алах, охин хүүхэд бол амьд үлдээдэг байсан тухай мэдээ сэлт цөөнгүй юм. Энэ тухайд Лувсанданзан гүүшийн “Алтан товч” –д “ … Энэ Тогун тайш их хүний үр билээ. Үсийг нь самнахаа байж голыг нь самна” гэсэн бол мөн сурвалжид Эсэн хаан монголын нэгэн хөвгүүнийг Шигүшидэй баатрын хүүхдийг эрж эс олж билээ. Түүний хүүхэд бизээ. “… Охин бол үсийг нь самна. Нуган бол голыг нь самна” хэмээн өгүүлсэн нь бий. Мөн Жамбын “Асрагч нэртийн түүх” сурвалжид бүр дэлгэрэнгүй өгүүлсэн нь “... тэндээс Эсэн тайш өгүүлрүүн,
Охин болусан
Үсийг нь самал
Нуган болсон
Голыг нь самал гэж хүн илгээв. Бэхичи мэдээд хүүхдийг хойш нь татаж охин мэт шээлгэв. Тэр хүн үзээд охин байм гэж Эсэн тайшид хэлэв” хэмээсэн нь бага насны хүүхдийг охин, хүү эсэхийг нь заавал мэдэж хүйсээр нь ялгаварлан хөнөөж байсан нь тодорхой байна. Эндээс дараах гаргалгааг хийж болох юм.

- Эртний монголчууд өс хонзон бүхий овог аймгаа хядаж устгахдаа дан ганц насанд хүрсэн эрчүүдийг хөнөөж бага насны хүүхэд эмэгтэйчүүдыг нь үлдээдэг байсан нь түүхэн сурвалжаас мэдэгдэж байна.

- Монголчуудын “Хүйс тэмтрэх” хэмээх ойлголт нь XV зууны эхэн үеэс үүсэлтэй бөгөөд бага насны хүүхдийг хүйсээр нь ялгаварлан устгахад төвөгтөө байсан тул охин, нуган эсэхийг нь мэдэхийн тулд хүйсийг нь тэмтрэн үздэг байснаас бидний өгүүлэн буй хүйс тэмтрэх гэсэн ойлголт бий болсон бололтой.

- Хүйс тэмтрэх хэмээх ойлголт нь монгол хэлний тайлбар толиудад өгүүлсэнчлэн “Аймаг бүлгээр буюу гэр өрхөөр нь бүгдийг нь дуусган алж арилгах” гэсэн утгатай бус харин хүйсийнх нь хувьд ялгарлан устгадаг гэх санааг илтгэж буй мэт санагдана.

Доктор Д.Баярсайхан

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 6. 14:20
Амар

Ийм зүйл уншиж баймаар байна шүү.Дахин дахин ийм судалгааны дүн бичээрэй.Баярлаж байнаа.

10 сар 6. 13:57
Зочин

Тэгээд одоо сангийн сайд асан маань Элдэв Очир гишүүний боожгойг нь барьж үзнэ гэсэн үгүү

10 сар 6. 15:03
Зочин

тэгэх юм байнал даа

2016, 11 сар 5. 12:02
Зочин

chingis haan chin tatar aimgiig bur genocid hiij ustgasan gedeg baihaa tegeheer unen ch yum shig

10 сар 6. 14:07
Зочин

Тийм юм шиг бна лээ хаха

2016, 11 сар 2. 15:01
монгол

геноцид гэх нэр томьеог зөв орчуулж ойлгоход их чухал судалраа байна... талархаж байна...

2016, 11 сар 2. 13:36
Зочин

unen bololtoi shuu

2016, 11 сар 2. 13:23
Зочин

Ene neg 13 r zuund amidarch bsan mergen jaraaxai bnaa. Chingis 9 urluggui bsan ch gex shig..

2016, 11 сар 2. 14:00
Зочин

harin thh ihmedehee chi zuv bichlee chingis gedeg hun baisan ch yumuu uguich yumuu te malaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]