Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Павловын байшин буюу эх орны төлөөУншсан4,465

Сталинградад Зөвлөлтийн 1.129.600 цэрэг, Германы талаас 1500.000 цэрэг амь үрэгдсэн байдаг.

Сталинградад Зөвлөлтийн 1.129.600 цэрэг, Германы талаас 1500.000 цэрэг амь үрэгдсэн байдаг. Дэлхий II дайнд амь үрэгдсэн 4 герман цэргийн 1 нь Сталинградад амь үрэгдсэн тооцоо ч байдаг. Эндээс дэлхийн хуурай газрын хамгийн том Сталинградын тулалдааны аймшигт цар хүрээг төсөөлж болно.

Манайхан саявтар Фёдор Бондарчукын найруулсан “Сталинград” киног амтархан үзсэн билээ. Сталинградын тулалдааны аймшигт, эмгэнэлт хийгээд бас агуу баатарлаг агшнуудыг өнөөгийн бидэнд нүдэнд харагдтал дүрслэн харуулж чадсанд энэ киноны гайхамшиг оршино. Энэ кино үнэхээр болсон үйл явдлаас сэдэвлэсэн юм. Кинонд гарах байшинг “Павловын байшин” гэж нэрлэдэг ба үүнийг Орос хүн болгон мэддэг юм. Энэ тухай товч өгүүлсү…

Жирийн байшин хувь заяа шийднэ
Энэ байшин Сталинградын төвийн Лениний талбайн хажууд байрлах дөрвөн давхар жирийн нэг байшин юм. Гэхдээ хотын төвд учраас элитүүд амьдардаг байжээ. Хажууд нь өөр нэг адилхан байшин байж. Энэ хоёр байшинг авбал хотын төвийг эзэлж болно. Хотын төв талбайг эзлэхгүйгээр яаж хотыг эзлэх билээ ?! Түүнээс гадна яг хажуугаар нь төмөр замын салаа өнгөрнө. Энэ бол хотын стратегийн хамгийн чухал газар юм.

Павловын байшин дайны үед
Pavlov's_House 1
Эхлээд немцүүд 2 байшинг хоёуланг нь эзэлжээ. Оросууд байшинг буцаан авах үүргийг бас л хоёр дайрагч бүлэгт өгчээ. Нэг байшинг эзлэн авах гэсэн бүлэг байшинтайгаа хамт сүйрчээ. Харин нөгөө байшинг түрүүч Павлов гурван нөхрийн хамт эзлэн авчээ. Та эндүүрээгүй, Павловын бүлэг ердөө л 3 хүнтэй байсан юм. Ингээд гурван өдөр гурвуулхнаа немцүүдтэй үзэж тарсан байна.

Ингээд гурав дахь өдөр нь ахлах дэслэгч Афанасьевийн удирдсан бүлэг туслахаар иржээ. Тэд пулёмет, танк эсэргүүцэх буу, миномёт хэд хэдийг авчирсан байна. Ингээд байшинг хамгаалах баатарлаг хамгаалалт эхэлжээ.
Ийнхүү ганцхан байшингийн төлөө тулалдаан хоёр армийн нэр төр, алдар гавъяа, эр зоригийн шалгуур болон хувирах нь тэр. Немцүүд байшин руу өдөрт хэд хэдэн удаа дайрах боловч эзлэн авч чаддаггүй байжээ. Заримдаа доод давхар, аль нэг жигүүрийг эзэллээ гэхэд хамгаалагчид тэр дор нь амь хайргүй гардан тулалдаан хийж няцаадаг байв. Энэ байшингийн төлөө хүний тэсгэл тэвчээрийн дээд хязгаарыг шалгасан тулаан болж. Сониноос байшингийн подвалд цөөн тооны энгийн иргэд байсан гэдэг.

Энэ байшин немцийн командлалын хувьд хоолойд тээглэсэн яс болсон байна. Ямар сайндаа фельдмаршал Паулюсын газрын зураг дээр Павловын байшинг цайз гэж тэмдэглэж байхав. Ердөө л 31 хүн ганц энэ байшинг бүхэл бүтэн хоёр сарын турш хамгаалж чадсан юм. Энэ бол цэрэг дайны амжилт гэхээсээ хоёр армийн цэрэг эрсийн тэсвэр хатуужил, эр зоригийн сөргөлдөөний гайхамшиг байсан юм. Эр зориг байвал юуг ч дийлж болдгийг Павловын бүлэг үзүүлсэн юм.

Павловын байшин одоо
Дом_Павлова 2
Ингээд Улаан армийн ерөнхий давшилт эхэлж, байшингийн хамгаалалт хоёр сарын дараа буусан юм. Хамгаалагчдаас Павлов, Афанасьев нарын нэлээд олон хүн амьд үлдсэн юм. Ингээд тэд амьдаараа домог болжээ. Эндээс Павловын байшин гэдэг алдар суу Орос орон болон дэлхий дахинаа түгсэн юм. ЗХУ-ын баатар болсон Яков Федотович Павлов хожим сургууль төгсөж хариуцлагатай алба хашиж байгаад бүр хожим төрөлх Великий Новгород хотноо 1981 онд нас барсан юм.

ЗХУ-ын баатар Яков Федотович Павлов, манай хадам эцэг Ш.Нинзэн. 1957 он. Москва хот.
???????????????????????????????
Сталинградын тухай бүхий л кинонд Павловын байшингийн талаар заавал өгүүлдэг. Энэ нь аргагүй буй за…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 2 дугаар сарын 02.

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 15. 2:04
Зочин

ih buunii galiig zohitsuulah chuhal gazar bsn bolood l mash ih tsus asgarsan yum. Ternees bish gants baishing durgui hurvel bumbugduud l sunuuchihnu shuudee. Yun hotiin tuv bolhoor ezleh ystoi gj.

1 сар 11. 11:58
Зочин

Түрүүлж очсон болохоос Павлов гол хүн байгаагүй, тэр Афанасьев бүх хамгаалалт тулааныг удирдан явуулсан гавьяатай офицер хүн, дайны дараа намын шугамаар Павлов алдаршиж бусад хамгаалагчид нэр гарахаа байсан юм байна лээ. Энэ дунд халимаг цэрэг ч байсан, ялалтын баяраар Афанасьевынд бүгд цуглалдаг харин Павлов ирдэггүй байсан гэж ОРТ гарч байсан.

1 сар 13. 9:41
бодь

зүгээр л түрүүлээд алхаад орчихоогүй гэдэг нь мэдээжийн зүйл.тайван цагт хэн нь хэнтэйгээ нийлж наргих нь алалцан тэмцэлдэхээс тэс өөр зүйл болуу хэмээн мунхаг би бодном.Д.Н

1 сар 11. 9:03
KAZGAR KURGAN

КАЗГАР КҮРГЭН КАДАМСАГ ГЭДЭГ БАЙХАА ГАНХУЯГ АА

1 сар 12. 8:26
Зочин

хахахахаха яг хэллээ дээ

1 сар 11. 0:13
Зочин

mundag yumaa.

1 сар 10. 23:27
Зочинhaha

haha hadamdaa paldigdjiinda haha

1 сар 10. 20:39
Зочин

;p

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]