Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сохор, одой хоёр эрийн гэрэл зураг түүх өгүүлдэгУншсан5,942

Одоогоос 128 жилийн өмнөх түүхийг харуулсан нэгэн гэрэл зураг өнөө цагт манай гаригийн хамгийн их хүмүүний цус асгарч, дайн байлдааны хөлд нэрвэгдэж байгаа Сири орны нэгэн үеийн түүхийг өгүүлдэг.

 

Одоогоос 128 жилийн өмнөх түүхийг харуулсан нэгэн гэрэл зураг өнөө цагт манай гаригийн хамгийн их хүмүүний цус асгарч, дайн байлдааны хөлд нэрвэгдэж байгаа Сири орны нэгэн үеийн түүхийг өгүүлдэг. 1889 онд, одоогийн Сири улсад авсан энэ зураг дээр мусульман шашинт хараагүй эр Мохаммед, саа өвчинд нэрвэгдэж хөдөлж чадахаа больсон христийн шашинт одой Самир нар байна.

Самир Мохаммедад үүрүүлж явахаас өөр ямар ч аргагүй. Мохаммед ч одой эрийн нүдээр харж зүг чигээ олж, саад тотгорыг давж гардаг аж. Хатуу хорвоог туулахын тулд өнчин, ядуу хоёр амьтас хүчээ нэгтгэсэн нь энэ. Самирыг үхсэний дараа уй гашууд автсан Мохаммед долоо хоноод л өнгөрсөн гэдэг.

Саяхныг болтол Сири улс олон үндэстэн, олон шашныг багтаасан энхийн гүрэн байсныг Самир, Мохаммед хоёрын түүх ийнхүү гэрчилдэг аж. Шашин шүтлэг, үндэс угсаа ялгаатай ч хүмүүс учир зүйгээ ололцож, бие биедээ тусалдаг байжээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү