Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

В.Путин эрх мэдэлд хэрхэн хүрсэн бэ? - 3: 2024 он хүртэл засагланаУншсан4,050

"В.Путин эрх мэдэлд хэрхэн хүрсэн бэ?" цувралын гурав дахь хэсгийг Ч.Дөлгөөний орчуулснаар уншигчдадаа хүргэж байна.

"В.Путин эрх мэдэлд хэрхэн хүрсэн бэ?" цувралын гурав дахь хэсгийг Ч.Дөлгөөний орчуулснаар уншигчдадаа хүргэж байна.


 Путин, Шройдер нар

ХБНГУ-ын канцлер асан Шройдер болон В.Путин нь одоо ч бие биенийхээ төрсөн өдрийг тэмдэглэдэг дотны хүмүүс. Мөрдөн байцаалт ч ямар ч үр дүнгүйгээр дууссан. Шройдер олон нийтийн өмнө энэ асуудлаар ярихыг хүссэнгүй. 2005 онд Шройдер ОХУ-ын Европыг дайрч өнгөрөх байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтад оролцон 1,000,000,000 /Нэг тэрбум/ еврогийн зээлийн гэрээ байгуулахыг хүсэж байсан гэдгээр нийтэд шүүмжлүүлсэн. Улс төрөөс буусны дараа байгалийн хийн хоолой бүтээн байгуулах компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болжээ.

Сэтгүүлч Эдвард Лукас энэ талаар хэлэхдээ "Шройдерийн асуудал нь Германы сонгодог скандалын нэг байлаа. Түүний хувьд албан тушаалаа ашиглаж байна гэдгээ нууж сэтгэл зовсон зүйл ч харагдаагүй" хэмээн тэмдэглэж байлаа.

Путин Ерөнхийлөгч болсныхоо дараахан Өрнөдийнхний сэтгэл санааг татах арга хэрэглэв.

АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Жорж Буш В.Путиныг нүдийг хараад “Энэ хүн бол эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг хүн байна” хэмээх олонд алдартай үгээ хэлэв.

"Путин КГБ-д хүмүүсийг аргалах, хуурч мэхлэх аргад сайн суралцаж бэлтгэгдсэн хүн. Хүмүүсийн сул талыг амархан олж хардаг. Гуйж учирлан хэлэх эсвэл айлган сүрдүүлэх аргад мэргэшсэн. Заримдаа Өрнөдийн орнуудын удирдагч нарын сэтгэлийг татаж, заримдаа дарамталж айлгахдаа маш гарамгай хүн" хэмээн сэтгүүлч Эдвард Лукас Оросын төрийн тэргүүний тухай нийтлэлдээ дурджээ.

Тухайн үеийн Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр ч мөн адил Путинд татагдаж хоёр улсын эдийн засгийн харилцаа холбоо улам гүнзгийрч өргөжсөн түүхтэй. Лондонгийн мөнгө санхүүгийн төв нь Оросын мөнгөөр улам хүчтэй болж байв. Газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдсэнээр Оросын эдийн засаг хурдацтай хөгжиж байлаа.

Энэ нь нөгөөтэйгүүр өргөн хүрээний авлига, хээл хахуулийн хөшүүрэг болж иймэрхүү зүйлд зарцуулагдах их мөнгөний урсгал Лондонд төвлөрөх болов. Лондонгийн санхүүгийн төв Оросын мөнгийг угааж асар их ашиг олж байна, Английн эдийн засаг Оросын мөнгөөр хөдөлж байна хэмээн тухайн үед эрэн сурвалжлах сэтгүүлчид бичиж байв.

Оросын барилгын салбарт нөлөөтэй байсан Валерий Морозов хэмээх нэгэн бий. Одоо тэрээр Лондонд цагаачлан амьдардаг. Түүний барилгын компани Кремлээс тендер авч дэд бүтцийн ажил гүйцэтгэдэг байжээ. Путины засаглал дор улам дэлгэрэх албан тушаалаа ашиглах авлига хээл хахууль түүний хүлээн зөвшөөрөх хязгаарыг давжээ.

Валерий Морозов "Оросын эрх бүхий хүмүүсийг АНУ болон Канадын стандартаар шалгах юм бол яах аргагүй гэмт хэрэгтнүүд. Ельцин гэмт хэрэгтнүүдэд худалдагдан, тэднийг дэмжиж байсан. Тийм л үед Путин эрх мэдлийн оргилд хүрсэн. Путинд “Петрбургийнхэн” гэгддэг баг байдаг бөгөөд тэд нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болох тухай бүрт нь Москвад дуудагдан ажилладаг. Мөн Путин дарааллан олон арван нийгмийн институцийг өөрчилсөн. Урьд нь байсан зүйлүүдийг сайжруулсан бус тэс өөр институц бий болгож бүхэл бүтэн систем бий болгон хөгжүүлсэн" хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн бол судлаач Карен Даша "Бие биенээ дэмжих, бэлэг сэлтэд тулгуурласан систем гэж үүнийг хэлнэ. Системд оролцохыг хүсэж байвал мөнгө төл гэсэн үг. Жишээлбэл, Холбооны хурлын сонгуульд нэр дэвшигч сонгогдохын тулд мөнгө цацах шаардлагатай. Гишүүнээр сонгогдвол төсвийн мөнгийг өөрийн бизнест нэхэж эхэлнэ. Хаана ч ямар ч салбарт адилхан үйл явдал болж байдаг" хэмээн энэ тухай ярьжээ.

Сергей Колесников 

Сергей Колесников бол Эстони улсад дүрвэн гарсан Оросын бизнесмэн. Тэрээр мөн л Морозовын адил албан тушаалаа гуйвуулан ашиглах, хээл хахуулийн гэмт хэрэгт ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд хэрхэн лавширч орсныг сайн мэддэг хүмүүсийн нэг. "Оросын компаниуд бүхий л талаар төр, засгийнхаа хамгаалалтад байдаг. Тэдэнд ямар нэг хамгаалагч байх шаардлагатай. Тэрхүү хамгаалагчийг орос хэлээр "Крыша" /Дээвэр/ гэж нэрлэдэг. Олон "Крыша"-тай байх тусам тухайн компанийн амжилтад хүрэх магадлал өндөр болно. Тиймээс бизнесмэнүүд бүгд л бэлэг сэлт өгөн хамгаалалтад орохыг хүсдэг. Ерөнхийлөгчид үнэтэй бэлэг сэлт өгөн "Крыша"-гаа болгуулах юм бол бурхан тэр компанийн хамгаалагч нь болсон л гэсэн үг" хэмээн  Колесников ярьж байна.

Тэр зарчмаар Колесников Путинд хандив өгч бизнесээ цэцэглүүлж байжээ. Эхлээд компаниуд сайн санааны үйлсэд хандив өгнө. Тэрхүү хандивийн мөнгөөр "Петромед" гэгдэх Колесниковын компани Германы үндэстэн дамнасан корпорациас эмчилгээний тоног төхөөрөмж худалдан авч ОХУ-д зарж 40 хувийн цэвэр ашиг олно. Ашгаа хэд хэдэн компаниар дамжуулан Росинвест хэмээх компанид төвлөрүүлнэ. Колесников нь энэхүү компанийн хувьцааны 2 хувийг эзэмшдэг байсан бол Путин нийт хувьцааны 94 хувийг эзэмшдэг.

Сергей Колесников "Росинвестийн эрхлэх олон төрлийн бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт нь зөвхөн Путины зөвшөөрлөөр л хэрэгждэг. Тиймээс Путинээс далдуур ямар нэг бизнес эрхлэх боломжгүй" гэжээ.

 

Анх цугларсан 20,000,000 /Хорин сая/ ам.доллар нь Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа амьдрах ёстой харш барихад зориулагдав. Гэвч Путин улс төрөөс үл явж Колесниковт улам их хандив цуглуулахыг тушаасан гэнэ. Сочи хотын Хар далайн эрэг дээрх харш нь улам том болон хувирч 250,000,000 /Хоёр зуун тавин сая/ ам.доллараар Итали хэв маягийн харш болжээ. Путин энэхүү харштай холбоогүй гэдэг ч одоо ч энэхүү барилга хатуу чанга хамгаалалт дор байдаг. Дээрх бизнес загвар нь Путинтэй холбоотой мөнгө санхүүг нуун дарагдуулах олон аргын нэгнээс хэтрэхгүй гэж Колесников хэлдэг.

Улс төр судлаач Станислав Берковский "Би нэлээд хэдэн жилийн өмнөөс мөнгө санхүүгийн асуудлыг нь судалж байгаа. 2007 онд Путины хувийнх нь хяналтад байх хөрөнгийн хэмжээг нийтэд дэлгэж байсан ба нийт хөрөнгийн хэмжээ нь  40,000,000,000 /дөчин тэрбум/ доллар хүрч байсан. 2014 онд 40 тэрбум долларын хөрөнгөтэйг ТТГ нотолж байсан. Хэрвээ үнэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч дэлхийн долларын тэрбумтнуудын эгнээнд тун урдуур давхина гэсэн үг.     

2008 онд Путины Ерөнхийлөгчийн хугацаа дуусах дөхөж байлаа. Дахин ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд Үндсэн хуулийн дагуу хамгийн багадаа нэг өнжих буюу 4 жил Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Дараагийн Ерөнхийлөгч түүний асар их хөрөнгийг хэрхэх бол гэдэгт Путины санаа зовж байв. Ингээд Путин өөрөө Ерөнхий сайдаар сонгож байсан Д.Медведевтэй ажлаа солих аргыг хэрэглэв.

2010-2011 онд Кремлийн хэд хэдэн эх сурвалжаас авсан баттай мэдээллээр бол Путин Медведевийг 2012 онд дахин сонгуулах хүсэлтэй байсан гэдэг. Гэвч Арабын орнуудад өрнөсөн ардчиллын хөдөлгөөн Путиныг ихээхэн цочролд оруулсан байна. Тунисээс эхэлсэн ардчиллын хөдөлгөөн болох "Арабын хавар" Египет, Ливид хүчээ авав. Путин хүчтэй дарангуйлагчийг буулган авах гэсэн эдгээр тэмцэл хөдөлгөөн өөрт нь аюултай гэж үзсэн байх. Каддафитай адилхан хувь заяа өөрийг нь хүлээж байж магадгүй тул Путин өөрийгөө улс төрийн тавцангаас бууж болохгүй ч гэж бодсон байх. Ингээд 2011 онд Путин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлахад түүнийг эсэргүүцэн Москва хотод өргөн хэмжээний цуглаан боллоо.   

ОХУ-д төр засгийн эрх мэдэл нэгээс нөгөөд шилжихдээ тайван амгалан замаар шилжиж байсан удаагүй. Путин амь насаа алдах, эсвэл шоронд хоригдох тавилан эрх мэдлээ алдвал өөрт нь тулгарч мэднэ гэж болгоомжилж байсан тухай ойр тойрныхон нь ярьдаг гэнэ. 2012 онд Путин Медведевийг суудлаасаа буусны дараа Кремлийн хяналт дор явагдсан сонгуулиар дахин ерөнхийлөгч болов. Ерөнхийлөгчийн хугацаа нь 6 жил болон уртсаж 2 удаа дарааллан сонгогдох эрхтэй болсон тул Путин хамгийн 2024 он хүртэл ерөнхийлөгчийн албан тушаалд байх боломжтой.

Гэвч өнөөгийн Оросын эдийн засаг хямралын байдалтай байна. Өмнөх эдийн засгийн өсөлт нь газрын тос, байгалийн хийн үнийн өсөлтөөс болж байсан тул хөгжлийн гарц нь тодорхой бус байна. Оросын ард иргэдийн дунд ч баян хоосны ялгаа их болж эхэлжээ.

Путин Орос улсыг өрнөдийн улсуудтай эн зэрэгцэх өндөр хөгжилтэй улс болгоно гэж амлан эрх мэдэлд хүрсэн. Гэвч одоо ч ОХУ-д авлига цэцэглэсэн хэвээр байгаа. Бодит байдлаас ард иргэдийн нүдийг буруулахын тулд Путин нь өрнөдийнхний эсрэг хүчтэй үзэл, суртлын дайн өрнүүлж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна. Мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан болж бүтэхгүй байгаа зүйл бүхнийг өрнөдийнхнөөс боллоо гэнэ. Тэрээр улам их эрх мэдлийг хүсэмжлэх тул ЗХУ задран унаснаас хойш алдсан зүйлсээ буцаан авах ёстой гэж ярьдаг болов.

Энэ санаа ч удахгүй биеллээ олж эхлэв. 2014 онд Путин Орос үндэстнийг хамгаалах гэсэн шалтгаанаар Украины өмнөд хэсгийн Крымийн хойгийг эзлэв. Түүний хувьд ЗХУ-ын эзэмшилд байсан газар нутагт өрнөдийнхөн нөлөөгөө тогтоож байсныг таслан зогсоох ёстой гэж үзжээ. Энэхүү үзэл баримтлал ОХУ-д ихээхэн дэмжигдэн хоёрхон жилийн өмнө Путины эсрэг жагсаал болж байсан талбайд түүнийг дэмжсэн цуглаан өрнөж ард иргэд Ерөнхийлөгчөө магтан дуулах болов.

АНУ-ын зүгээс ОХУ-д хориг арга хэмжээ авахыг уриалж байсан ч Европын холбооны улсууд төвийг сахиж байв. Европын удирдагчид Путинтэй уулзалт зохион байгуулж, цаг үеийн байдлыг хурцадмал байдлаас гаргах арга хэмжээ авахыг оролдсон ч эцэст нь бодит байдлыг бүр муутгав. Путин Өрнөдийн орнуудыг үл тоон доош нь хийн улам чанга бодлого баримтлаж эхлэв.

2014 оны 7-р сар. Малайзийн иргэний агаарын тээврийн онгоц Украиний зүүн бүсэд пуужингаар харвуулан сүйрч дэлхий дахиныг айдаст нөмрүүлэв. ОХУ-ын зэвсэгээр үйлдсэн хэрэг гэгдэж байсан ба 298 хүн амь насаа алджээ. АНУ болон бусад өрнөдийн орнууд ОХУ-ыг хүчтэй шүүмжлэв.

2014 оны 11 сар. Австралид зохион байгуулагдсан G20-ийн цуглаанд оролцсон Путин. Дурсгалын зураг татуулахад түүнийг хамгийн захад зогсоов. Урьд нь Оросын мөнгө, асар их нөөц бүхий байгалийн хийг хүсэж байсан улс орны удирдагчид Путинээс зайгаа барих болжээ.

Хүндэтгэлийн зоогийн үеэр ч Путин ганцаардмал  байсан ба түүнтэй одоо огцроод байгаа Бразилийн Ерөнхийлөгч эмэгтэй л сууж байв. Ингээд Путин G20-ийн цуглаан дуусахаас өмнө нутаг буцлаа. ОХУ-ын эдийн засаг нь газрын тосны үнийн бууралт, рублийн ханш сулрал, өрнөдийн эдийн засгийн хоригоос шалтгаалан хүнд нөхцөл байсаар л.

Хамгийн гол асуудал бол Путины дараагийн алхам юу байх бол? Лав судлаачид түүнийг өөрийн хүсэлтээр буулт хийх ямар ч шалтгаан байхгүй, хэзээ ч тэгэхгүй гэцгээнэ. Наталья Геворкян "Путины дурсамж номонд хүүхэд байхдаа гэр бүлийн хамт амьдарч байсан 1 өрөө байранд нь буланд шахагдсан нэгэн хулганы тухай гардаг. Алдах зүйлгүй болсон хулгана руу хэн нэг нь довтолбол өөдөөс нь ч дайрах болно. Путин яг адилхан. Шахаанд орсон тэрээр маш аюултай хүн. Харилцан ярилцаж ойлголцоно гэж байхгүй. Гэнэт л дайрч довтолно" хэмээн бичжээ.

Орчуулсан Ч.Дөлгөөн
 

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 15. 20:33
Зочин

ДӨЛГӨӨН НОХОЙН БААС МИНЬ ЗӨВ ХҮНЭЭРЭЭ ОРОЛДООРОЙ ЛЛРЫН ХУЖАА МИНЬ!!!!

4 сар 3. 13:20
алдар

Орчуулсан л байна шүү дээ

3 сар 21. 16:12
Зочин

Энэ бол ердөө барууны суртал нэвтрүүлэг. Орос улсыг барууныхан, америк гээд бүгд гадуурхаж байна. Орос хүн гэж харууд шиг дэлхийд адлагдах болж байгаа юм уу. Сайн бодох хэрэгтэй. Манай улсын хувьд Хойд хөршөө хамгийн сайн мэднэ. 70-80 жил ах, дүүгийн барилдлагатай байсан улс. Одоо хөрш том гүрнээ ингэж болохгүй. Харин хамтарж ах, дүүгийн барилдлагатай ажиллах хэрэгтэй. Манай улс бүх оронтой сайн хөршийн харьцаатай байдаг бол Орос оронтой бүр сайн байх хэрэгтэй шүү.

3 сар 16. 19:22
Зочин

Геополитикийн хувьд барууныхан Путинд бүрэн ялагдсан,түүний урьдаас сайтар төлөвлөсөн үйлдэлд үргэлж бүдэрч өөрсдийн ард иргэддээ тэнэг мангараараа дуудуулсан.Ийм л учраас худал гүтгэлэг зохиодог.Мэдээж үүнд нь хэн ч итгэхгүй.Тэр бүү хэл барууны иргэд шудрага эх оронч хүнийг дэмждэг

3 сар 21. 17:13
ЗочинБатзориг

Чи яг голийг нь онож хэлжээ

3 сар 16. 2:09
Зочин

Ккккккк эргуу малаа хэнийг айлгаад байгаа юм чи. Яасан путинг бичлээ гэж тэр уу. Энд чамайг еерийнхен телее мэдрэлтэж байгааг тэр дарангуйлагч мэдэх ч угуй. Тэрний хувьд гудамжинд хаягдсан гелегнеес дор амьтан чи. Оростой найзалсан хун сухээ бэлд гэж казакстанчууд зугээрч хэлээгуй юм шуу новшоо. Яаж наад оросууд монголыг дээрэмдсэнийг туухээсээ уншиж мэд эргуу оркоо

3 сар 21. 17:16
Батзориг

Ану-с толгойгоо угаалагсан лаларын муу лийбрал гөлөг

3 сар 21. 16:19
Зочин

Цэвэр орос хүн Монголын зүрх, сэтгэлд ойрхон. Сайн цагт орос хүн бусад бага ястнаасаа ялгарч байсан. Оросоос салсан бага ястнууд одоо ч их зантай болж байгаа юм бол уу. Хэрээ мэдэх хэрэгтэй . Одоогийн Путины ретинг бүүр өсөөд байгаа шүү. Цаашид хэрхэхийг харах л үлдэж дээ.

3 сар 17. 23:01
Зочин

Харин чи тэрний хажууд угаадас биз дээ. Өөрийгөө ярьцын бишүү. Тэнэг илжиг чинь.

3 сар 15. 9:47
Зочинasdfasdf

adasd

3 сар 15. 11:21
Зочин

tegeed yachad bigaan ta nar yachij chadahgui shdee tertee tergui ter AGUU hun tegee l boloo

3 сар 21. 17:25
Батзориг

Тиймээ агуу Пүүжээ мандтугай.Ану-сууд путлер гэдэг билүү ямартайч тал талаасаа дээрэмдүүлж шаварт орсон улс орноо хөл дээр н босгож өрнө дахинийханд Агуу оросийн сүр хүчийг мэдэрүүлж байна.Заавал Ану сиййн стандартаар ардчилаж тэд наоаар анусдуулах албагүй.Тэгээдч нийгэм журам олон янз шүү.

4 сар 3. 13:22
хосоо

зүгээр үү хө

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]