Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дайны үеийн эсрэг талын судалгаа: Хүүхэмсэг Кубег устгасан ньУншсан4,703

Тухайн этгээдийн Юунд дур сонирхолтой вэ гэдэг судалгааны маш том хүчин зүйл байв.

1941 онд Орос Германы фронтод байлдааны ажиллагаа эхэлсэн өдрөөс Германы тал илт давамгай олон тулалдаанд ялсан билээ. Үүний нэг хүчин зүйл нь эсрэг талаа олон төрлөөр удаан хугацаанд сайн судалсантай шууд холбоотой байв. Генералууд, офицерууд, тэдний гэр бүл төрөл төрөгсөд, тагнуулын болон архивын хуулбар мэдээллүүд, олзлогдсон  цэргүүд, нутгийн иргэдийн яриа гэх мэтээр бүх түвшинд мэдээллийг цуглуулан асар том сан болгон хадгалсан байв. Олзолсон, хулгайлж авчирсан цэргүүдээр хороо дивизийн захирагч нарын тухай маш сайн мэдээллийн сан бүрдүүлж тэдний эсрэг тулах офицерууддаа урьдчилан тараадаг байв. 

Тухайлбал өмнөх фронтод нь уух дурта,й сагсуу даргатай хороо байрлаж байвал цөөхөн хэдэн цэрэг явуулж тагнан байлдаж, зугтааж буй дүр гарган хөөргөж онгироож байгаад давшуулах эсвэл анхаарлыг нь сарниулж ар талаар нь цохилт хийх, хэт болгоомжтой хашир хөгшин даргатай бол тухай хороог халз урдаас нь бөөн хүчээр цохих зэргээр дайны эхний хэдэн саруудад маш том амжилт олсон байдаг.

1942 оны долдугаар сард Хойд тэнгист Холбоотнуудын Зөвлөлт рүү илгээсэн зэвсэг, техникийн PQ-17 хэмээх хөлөг онгоцны асар том цувааг германчууд замаас нь илрүүлж сүйтгэсэн байдаг. Энэ цувааг хамгаалж байсан Английн хөлөг онгоцууд Тирпиц хэмээх Германы аварга том хөлөг онгоцыг сөнөөх зорилго давхар агуулж байсан юм. Норвегийн суурин тагнуулаас Тирпиц Алтенфордоос хөдөллөө гэх мэдээг хүлээж авангуутаа Английн хөлөг онгоцууд Тирпицтэй байлдахаар цуваагаа орхин тосон хөдлөж. Тирпиц өчигдөр орой гараад өглөө чирүүлсэн ирлээ гэх тагнуулын мэдээ англичуудад дараахан нь ирлээ. Хамгаалалтын хөлөг онгоцуудгүй цуваа Германы нисгэгчдэд хямдхан зууш болж ихэнх нь сөнөсөн байдаг. Харин германчууд Тирпицийг хэн гэмтээв гэх хэргийн мөрөөр эрэн сурвалжлага хийгдлээ. Эзнийг нь ч оллоо. ЗХУ-ын баатар 1-р зэргийн ахмад Лунины командалсан К-21 шубагч хэргийн эзэн байж таарлаа. Лунин /Лунин хожим контр адмирал болсон/ Тирпицийг гэмтээсэн гэсэн шалтгаанаар шагнал хүртэв. Шагнуулснаас нь хэдхэн хоногийн дараа Ростов хотын төв талбайд нэгэн өвгөнийг германууд олны өмнө дүүжилж алсан нь Лунины аав байлаа.

Аушвицын хорих лагерийн дарга Рудольф Хёсс зугтаж амжсан байдаг. Маш их эрэл хайгуул хийгдсэн ч олдохгүй байсаар. Англичууд эхнэр хүүхдийг нь барьж хөвгүүдийг нь ална гэж заналхийлснээр эхнэр нь Хёссыг илчилсэн байдаг. Польшийн нэгэн усан онгоцон дээр боцман хийж,  фриц хочтой орогнож байхад нь барьж авчирч шүүхээр оруулаад дүүжилсэн байдаг. Дашрамд дурдахад Хёсс таван хүүхэдтэй хүн байсан.

Вильгельм Кубе, Герингийн хамт

Тухайн этгээдийн Юунд дур сонирхолтой вэ гэдэг судалгааны маш том хүчин зүйл байв. Гауляйтер Вильгельм Кубэ гэх Германы нөлөө бүхий этгээдийг Белоруссын партизанууд устгах гэж нэлээн хэд оролдоод хамгаалалтынханд нь өөрсдийнхөө хүмүүсийг алуулахаас илүү амжилт олсонгүй. Гэтэл Кубе маш хүүхэмсэг байсан нь партизануудад сайхан далим болов. Тэр хавийнхаа хамгийн царайлаг партизан хүүхнийг сонгож Кубег алуулахаар боллоо. Энэ өгөөшинд хүүхэнд дуртай Кубе маш амархан өртөж. Партизан хүүхэн шулуун гэдсэндээ бөмбөг хийж орсноор Кубе үхлийн шарх авсан юм. Тэрээр Берлинд яаралтай хүргэгдсэн ч шархаа даагаагүй гэдэг.

Цэргийн түүх судлаач Э.Баттулга

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]