Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шүүмж: Үнэнд үл нийцэх судалгааУншсан941

Дорноос Өрнө зүгт аялсан Раббан Саума түүний хамрагч Маркос нартай холбогдох улс төр, шашны судалгаа нь сири хэлээр бичигдсэн “III Мар Ябллаха ба Раббан Саумагийн түүх” сурвалж 1880-аад оны орчим Урмиа нуурын ойролцоогоос олдсон үеэс эхлэн судалгааны эргэлтэнд оржээ.

МУИС-ийн Түүхийн ухааны докторант, Библийн сургалтын төвийн багш, Үүрдийн гэгээ чуулганы тэргүүн пастор Г.Түмэнбаяр хэмээх олон цул гуншинтай эрхэм саяхан “Раббан Саумагийн аяллын тэмдэглэл Дорноос өрнө зүг рүү аялсан Хубилай хааны элчийн түүх” номоо хэвлүүлэн гаргажээ. Дорноос Өрнө зүгт аялсан Раббан Саума түүний хамрагч Маркос нартай холбогдох улс төр, шашны судалгаа нь сири хэлээр бичигдсэн “III Мар Ябллаха ба Раббан Саумагийн түүх” сурвалж 1880-аад оны орчим Урмиа нуурын ойролцоогоос олдсон үеэс эхлэн судалгааны эргэлтэд оржээ.

 

Тэртээх XIII зуунд Иерусалемийг зорин шашны мөргөл үйлдэхээр гарсан Раббан Саума, Маркос нарын аяллын зорилго, их хаадын улс төрийн бодлоготой хамаатай байсан эсэх нь эдүгээг хүртэл маргаан дагуулсан хэвээр. Харин Г.Түмэнбаяр нь Английн дорно дахин судлаач, хэл шинжээч Уаллис Баджийн The monks of Kublai Khan хэмээх бүтээлийн хэсгийг монгол хэлнээ орчуулахдаа судлаачдын сүүлийн үеийн бүтээл, шинэ санал, дүгнэлтүүдтэй танилцаж, сурвалжид шүүмжлэлтэй хандах түүх бичлэгийн арга зүйг дутмаг ашигласан талууд анзаарагдаж байна. Тус сурвалж англи, орос, франц, итали хэлнээ орчуулагдан гарсан бөгөөд У.Бадж нь Раббан Саума, Маркос нарыг Хубилай хааны элч байсан хэмээн үзэж, монголын судлаачдаас анх 1973 онд Ч.Далай Владимирцовын үзэл баримтлалд үндэслэн тэдгээр элчийг Хубилай хааны гадаад улс төрийн үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байв. Гэвч чухамдаа Владимирцов У.Баджийн саналыг дагаж байсан юм.

Гэсэн хэдий ч Г.Түмэнбаяр нь Раббан Саума, Маркос нарын аяллын зорилгын маргаантай асуудалд У.Баджийн саналыг ямар нэгэн цензургүйгээр шууд авч ашигласан байна. Тэрээр Тэдгээр элч нарыг илгээж байсан зорилгоос Монголын эзэнт гүрний бодлогын учиг тайлагдах нь тодорхой бөгөөд Багдад хотноо тэднийг Дорнын чуулганы тэргүүн Мар Денха I найрсгаар хүлээн авч, төдөлгүй тэднийг Ил хаант улсын хаан Абага руу илгээжээ. Эндээс харвал тэр хоёр анхнаасаа Хубилай хааны элч нар байсан нь тодорхой хэмээжээ. Энэ нь ямар ч үндэслэл нотолгоогүй бөгөөд Мар Денха нь өөрөө Докуз хатны нөлөөгөөр Дорнын чуулганы тэргүүнээр өргөмжлөгдөж, Иерусалемд мөргөл үйлдэх гэж байсан санваартнуудын үйл хэргийг дэмжин сайшааж, нилээд хожуу Абага хаантай уулзахыг санал болгосон байдаг.

 Зохиогч Эзэнт гүрнээс Европ руу явуулсан төрийн бодлого хэмээх гарчгаа Ил-хаадын зүгээс Баруун Европ руу явуулсан төрийн бодлого хэмээн сольчихвол илүүтэй түүхэн үнэнд нийцүүштэй санагдана. Христийн нестори санваартнууд болох Саума, Маркос нарын Юань улсаас аян замаа эхлүүлсэн аяллын гол зорилго нь зөвхөн ариун дагшин Иерусалемд очиж мөргөл үйлдэх байсан юм. Санваартнуудын  аялал эхэлсэн газар нь Юань улсын нийслэл Ханбалиг бус Кошанг хэмээх жижиг хот байсан бөгөөд тэдний уулзсан хүмүүс нь Хубилай хаан бус их хааны хүргэдүүд болох Айбуга Хунбуга нар байсан.

Харин ч Абага хааны ивээлийг хүртсэн санваартнууд, хожим 1282 онд хаан сууринд заларч, исламын шашныг хүлээн авсан Ил хаан Ахмадын үед шашнаар гадуурхагдан хавчигдаж байв. Ил-хаан Ахмадын ойр дотно байсан мусульманчууд христийн санваартан нарыг шахан өөрсдийн нэр нөлөөг шашны хувьд өргөжүүлэхийн тулд өдөөн хатгалга явуулсны үр дүнд Мосул хотын захирагч эмир Шаммот католикос Мар Ябаллаха, Раббан Саума нарыг их ордонд дуудуулаад, католикосыг тусад нь дөч гаруй хоногийн турш хорьжээ. Энэхүү үйл явдал нь 1294 онд таалал төгссөн Хубилай хааны амьд ахуй цагт болж өрнөсөн бөгөөд их хааны элч байсан бол нестори санваартнуудад Ахмад гар хүрч зүрхлэхгүй байсан нь мэдээжийн хэрэг.

Энэ бүгдээс авч үзвэл Юань улсаас ирсэн санваартнуудыг Ил-хаан Аргун л улс төр, шашны үйл ажиллагаандаа ашигласан болохоос биш Юань гүрний улс төрийн бодлоготой ямар ч хамаагүй, баримт нотолгоо байхгүй гэдэг нь ч дараа дараагийн түүхэн үйл явдлуудад тодорхой харагддаг. Иймээс түүхэн үйл явдлыг өнгөцхөн харах бус, үйл явц болгон логик дэс дараатай дүгнэлтийг хийх хэрэгтэй байхад судлаачдын бүтээл бус Британникка ширээний нэвтэрхий толийг бүтээлдээ ишилсэн судлаач маань үнэнд үл нийцэх нотолгоогүй хуудуутай дүгнэлттэй хэсгүүдээ эргэн нэг харах хэрэгтэй. Раббан Саумагийн баруун европ руу элчээр томилогдсон аяллын гол зорилгыг харуулах 1287 оны Ил-хаан Аргуны захидлыг эрэлхийлж, эзэнт гүрний бодлого бус зөвхөн Ил-хаант улсын улс төр шашны баримт нотолгоог  нягтлан үзүүштэй.

Мөн тус бүтээлийн Раббан Саумагийн аяллын тэмдэглэлийн тайлбар хэсэгт Раббан Саумагийн эцэг эх нь Онгуд овгийн язгууртан, эрхүүд буюу христ итгэлт хүмүүс байжээ хэмээсэн нь баримт нотолгооны хувьд ч дутуухан харагдана. Раббан Саумагийн хамтрагч Маркос л Онгуд аймгаас гаралтай гэдэг нь сурвалжийн мэдээнд тодорхой тэмдэглэгдэн үлдсэнээс бус харин Ханбалиг хотын христийн сүмийн архидиакон Шебаны хүү Саумагийн угсаа гарвал тодорхой тэмдэглэгдэн үлдээгүй. Түүнийг Маркостой адилхан Онгуд хэмээн үзэх баримт нотолгоо байхгүй байхад үнэхээр түүнийг Онгуд аймгийнх гэж үзсэн бол үүнийг нотлох сурвалжийн мэдээгээ бататгаад оруулсан дээр болов уу.  

Өнгөцхөн харахад барууны нэрт эрдэмтдийн санал, үзэл баримтлалыг дагахаас илүүтэйгээр эх сурвалж дээр нь ажиллаж, ном зүйдээ анхаарч, бусад судлаач эрдэмтдийн үзэл баримтлалыг нэгтгэн дүгнэж, судалгааны универсал шинжийг бүрдүүлэх нь зохистой хэрэг мөн бөгөөд ашиглах бүтээлүүддээ хэмжүүр тавих нь зайлшгүй чухал юм.

Э.Халиун

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 25. 13:26
Ариунаа

Орчуулгын бүтээл юм биш үү. Орчуулагч нар юу байгааг орчуулдаг болохоорс цензурдэх ёсгүй л дээ. Э. Халиун өөрийгөө танилцуулмаар байнаа.

10 сар 24. 15:34
Зохиогчийг өмгөөлөх нь (төгсгөл)

7. Э.Халиун уг номыг анхааралтай уншсан эсэх нь тун эргэлзээтэй. Зориудаар гүтгэн гутаах зорилгоор бичсэн нь "Үнэнд нийцэхгүй судалгаа" гэснээр тодорхой байна. Үнэндээ энэ бол бүтэн судалгааны ном биш. Харин сири эх сурвалжийг англи хэл дээр орчуулсныг, өнөөгийн монголчуудад эх хэл дээр орчуулж өгсөн л хэрэг.
8. Ахмед хаан Хубилайг амьд байсаар байтал 40 хоног хорьж цээрлүүлсэн, хэрэв Хубилайн элч байсан тэгэхгүй байсан гэжээ. Уг номын 6-р бүлэгт энэ тухай өгүүлсэн байна. Уг бүлгийг сайн уншвал энэ нь гүтгэлэг байсан бөгөөд Ахмед хаанд худал мэдээ дуулгаснаас болсон явдал. Харин ч Хубилайн элч нар байсан учраас аминд нь хүрэлгүй, хорьж байгаад. Хубилай хаан руу явуулсан захидлуудыг буцаан авчруулж, нэг бүрчлэн задалж уншаад, Маркыг гүтгэсэн гүтгэлэг ор үндэсгүй болохыг тогтоосон тухай энэ бүлэгт гарч байна. Гэтэл хараажийн ийм юм байсаар байтал зөвхөн Хубилайн элч байгаагүй гэж хэлэхийн тулд бусдыг нь хэлэхгүйгээр, шууд мушгин гутаажээ.
7. Отрар хотод Чингисийн 500 худалдаачныг алснаар шалтаглаж Хорезмын шахыг Чингис хаан хүйс тэмтэрснийг монгол хүн бүр мэднэ. Тэднийг худалдаачин байтал "Чингисийн туршуул, элч, тагнуул" гэж буруутгасан. Үнэндээ бол эд зүйлсийг нь тонох гэж тэр. Гэхдээ Чингисийн шууд даалгавар авсан элч биш байсан ч, Чингисийн харьяат иргэн тул "Чингисийн л худалдаачид" мөн. Үүнтэй адилхан энэ хоёр санваартан Хубилайн шууд элч нар биш байж болох юм. "Болох юм" гэлээ шүү! Гэхдээ тэд Юань гүрний иргэд мөн бөгөөд хаан нь Хубилай мөн тул "Хубилайн элч нар" гэгдэнэ. Эсвэл "Юаны гүрний элч, санваартнууд" л гэгдэнэ.

10 сар 24. 15:23
Зохиогчийг өмгөөлөх нь (үргэлжлэл)

5. Аялал эхэлсэн газрыг Кошанг гэж. Чи эхлээд бүлгээ гүйцэд унш. Анх тэд аян замдаа бэлдээд хот орсон гэжээ. Үүний Важ "Бээжин" гэсэн байна. Дараа нь тэд Кавшангаар дайрч. Тэнд байхад нь Хубилай зарлагаа явуулж уулзлаа гэсэн байна. Важ, Түмэнбаяр нарт буруу байхгүй. Учир нь тэд юу уншсанаа орчуулсан. Хэрэв чи хаанаас эхэлсэнтэй нь санал нийлэхгүй бол Сири эхийг нь унших ёстой.
6. Ер нь Британника ашиглаж болохгүй гэсэн ямар ч цензур үгүй. Тэгээд ч зохиолч ганцхан Британникаг ашиглаагүй. Өөр бүтээлүүдтэй харилцсан байна. Британникаг ашигласан тохиолдол нь Монголын элч нарын аялал, өрнийн Марко Поло, Рубрук нарынхтай дүйцнэ. Үүнийг барууныхан өөрсдөө Британниктай тэгэж дүгнэсэн байна л гэсэн байна шүү дээ. Эсвэл Монголынх муухай, барууныхны аялал сайхан байх ёстой юу? Хэзээ болтол бид өөрсдийгөө үнэлдэггүй энэ тэнэг зангаараа байх юм бэ?

10 сар 24. 15:15
Зохиогчийг өмгөөлөх нь

1. Энэ Э. Халиун гэж юун хүн бэ? Зохиогч өөрийнхөө цол гуншинг бичдэг нь хэний ч үл мэдэх Халиун биш, гэдгээ л хэлсэн хэрэг.
2. Хэрэв эзэнт гүрний бодлогын үргэлжлэл нь Ил хаад улс өөрөө. Ил хаадын улс эзэн Чингисээс хойшхи улс төр, шашны бодлогоо баримталсан бол яагаад "Эзэнт гүрнээс европ руу хийсэн бодлого" гэсэн гарчгийг "Ил хаадын бодлого" гэж солих ёстой вэ? Эсвэл Ил хаад улс шууд л бие даасан, тусдаа, эзэнт гүрнээс огт төрөөгүй, үүсээгүй юм шиг төрийн бодлого хэрэгжүүлж байсан хэрэг үү?
3. Дорнын чуулган багшийг нь "Тэргүүн зочлогч" гэж, Маркын "Метрополитан" гэж өргөмжлөөд буцаах гэсэн боловч дайны хөлөөс бүтээгүй. Ингээд тэд Ил хаадын улсад үлдсэн. Ил хаадын анхны хаад өөрсдийгөө Хубилайн эрх мэдэлд захируулж байсны хувьд элч нарыг өөрсдийн улс төрийн бодлогод ашиглах нь зүй ёсны хэрэг. Ингэлээ гээд Хубилайнх байна уу? Аргуных байна уу? чанарын хувьд ялгаагүй.
4. Уг номын 3-р бүлэгт тэд Бээжин ороод, Кавшан руу явах зуур нь Хубилай элч нараа явуулаад уулзсан л гэж байна. Хубилай хол замд яваа санваартнаар үг дайлгах бол байх л зүйл. Ингэсэн байлаа гэхэд тэдний "Хубилайн элч нар" байгаагүй гэх аргагүй.
5. Тэгээд ч энэ нь тэр хоёр элчийг Хубилайн элч мөн байсан, үгүй тухай ном биш. Сири хэл дээрх хуулбарыг Важ англи хэл рүү, энэ Г.Түмэнбаяр нь монгол хэл рүү буулгасан байна. Мэдээж орчуулсан материалаа судалсан хэмжээнд тайлбарласан болохоос туйлын үнэн гээгүй. Чи маргаж болно. Гэхдээ чи бас логиктой, баримттай ярих ёстой.

9 сар 24. 15:56
1l bisheeee

НАДАД БАС ЭРГЭЛЗЭЭТЭЙ САНАГДААД байсиймаа ЯАГААД Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Тэр их үйл явдлаас эд өлгийн,хот суурингийн УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ ЗААВАЛ.Харамсалтай олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТ аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өвлүүлж явааг нь СУДАЛЖ мэдээд ,,, БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэхэхМГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэвт шингэсэн ардын ДУУ. төрийн далбаан дээрхи ИНЯН(манай эрдэмтэд эр эм загас гэж бурдаг бсн хэхэ) гхм ЭНЭ ИХ ХЯТАДын соёлыг ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.Бидны ӨВӨӨ ЭМЭЭгийн бидэнд өвлүүлсэн мөнгөн эдлэл эмээлын баавар.дэнзэн ташуур босоо захтай дээл ГХМт, ер нь МГЛ үндэсний соёлын өв ЯГААД ЭРТны БУНХАН малтлагаар илэрдэггүйЮМ бэ..Архиологийн олдворууд шаал өөр зүг заагаад байхнь урамгүй.Та соёл өөрчлөгддөг гэх байх,гэвч ХЯТАД МАНЖийн өв соёлийг хойч үе УДАМ нь ЯЛГАХАА байтлаа ӨӨРИЙМШҮҮЛСЭН нь хэний буруу вэ.

10 сар 5. 19:09
Нэг биш гэгч тэнэг нөхөрт

Чи ёстой л нэг л биш тэнэг байна даа. Бөөлжсөөс ч дор эргүү минь Монголчууд байтугай Дэлхий нийт ч Аугаа Их Монгол Улсыг мэддэг. Тэгэж яривал хүндэлдэг. Бас ДНК-ч баталдаг. Түүх гэдэг чинь шинжлэх ухаан юм шүү. Чам шиг мал амжихгүй.

9 сар 25. 7:53
Зочин

Энэ солиотой нөхөр хаанаас гараад ирсэн хэн бэ? Нийтлэл болгоны доор л солиороод нэг юм аа хуулж тавиад явах юм.

10 сар 3. 23:00
DOMBII SHAARIGT

CHI TIIMERYYL YM BOL LOGIKTOI SETGEED YAGAAD iin XARIUG TAILBARLA DA...xii xooson SUDALGAASHUU YM UMSHsaar ZALXLAA BNA ZA.

10 сар 6. 7:27
Монголыг бүү доромжил

Зөв бич. Чам шиг тэнэг дуугай байгаа нь сайхан харагддаг юм. Юу ч мэдэхгүй байж илүү юманд оролцдог тэнэг хог бэ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү