Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Монголд өсч хүмүүжиж байсан Хойд Солонгосын жаалуудын зурагУншсан3,947

1988 онд айлчлахдаа Ж.Самбуу гуайн хүүхдүүдтэй зориуд уулзан тэднийг БНАСАУ-д нэг бус удаа урьж, үр хүүхдийг нь Солонгосын их, дээд сургуульд сурган боловсрол олгож байсан их ойр дотно харилцаатай байжээ.

БНМАУ-ын үед монголчууд нэг системийн улс орнууд болох Ардчилсан Солонгос, Афганистанаас дайн дажны хөлөөс зугтуулж, соёл боловсролд суралцуулах зорилго бүхий бяцхан жаалуудыг эх орондоо хүлээж авдаг байв. Афганы дайны үед цөөнгүй хүүхдүүд манай улсад ирсэн бол түүнээс өмнө Солонгосын хойгийн дайнаар найрамдалт харилцаа бүхий БНАСАУ-аас хүүхдүүд ирж байжээ. Ер нь БНАСАУ нь манай оронтой харилцан тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлаа хүлээн зөвшөөрөлцөж, дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон бөгөөд 1950-1953 оны Солонгосын дайны үед хоёр талдаа Элчин сайдын яамаа харилцан нээж байсан түүхтэй. 

Монгол Улсаас БНАСАУ-д сууж байсан анхны Элчин сайдаар Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуу томилогдон ажиллаж, БНАСАУ-ын нам, төрийн тэргүүн Ким Ир Сентэй ойр дотно харилцаатай байсан бөгөөд тэдний нөхөрлөлийн тухай  үлгэр домог мэт яриа ард түмний дунд дэлгэрсэн байдаг. Ким Ир Сен Монгол Улсад 1956, 1988 онд хоёр удаа төрийн айлчлал хийж байсан.

1988 онд айлчлахдаа Ж.Самбуу гуайн хүүхдүүдтэй зориуд уулзан тэднийг БНАСАУ-д нэг бус удаа урьж, үр хүүхдийг нь Солонгосын их, дээд сургуульд сурган боловсрол олгож байсан их ойр дотно харилцаатай байжээ. Тодруулбал Ж.Самбуу гуайн хүү С.Сүрэнжав багадаа БНАСАУ-д Ким Ир Сений хүү Ким Чен Иртэй хамт тоглож байснаа дурсан ярьдаг байжээ.

Солонгосын дайны үед манай улс Умард Солонгосын ард түмэнд сэтгэл санааны болон эд материалын тусламж, дэмжлэг үзүүлж 226 мянган толгой  мал, хүнсний бүтээгдэхүүн, эд бараа илгээж, дайнд өнчирсөн 200 хүүхдийг найман багшийнх нь хамт 1952-1959 онд Монголд өсгөн, хүмүүжүүлж байсан сайхан түүх бий. БНАСАУ ч манай улсад тохиолдсон байгалын гамшгийн үеэр эд материалын тусламж үзүүлж, Төв аймгийн Алтанбулаг суманд дунд сургууль барьж өгч байв. Ингээд уншигч та бүхэндээ өнгөрсөн зуунд БНМАУ-д өсч, хүмүүжиж байсан Ардчилсан Солонгосын хүүхдүүд цөөхөн хэдий ч ховор зургийг сонирхуулж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]