Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Саддамд хэрхэн дүүжлэх ял сонсгож байв?Уншсан9,503

Тэр үед Саддамын өмгөөлөгч нар “Хусейныг цаазлах нь Иракт тамын хаалгыг нээлээ гэсэн үг” хэмээж байжээ. Цаазаар аваачих ял сонсгосон шүүх хурлыг Арабын бүх телевиз 20 минут хожигдон дамжуулсан байна.

2006 оны арваннэгдүгээр сарын 05-нд Иракийн дээд шүүх хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээх ялаар ерөнхийлөгч Саддам Хусейнд дүүжлэн цаазлах ялыг сонсгож байжээ. Ял сонссоны дараа “Ирак улс мандтугай, түүний дайснууд сөнөтүгэй, Аллах хүчирхэг!” хэмээн Саддам Хусейн хашгирч байхдаа коран судар барьсан гар нь чичирч байсан тухай дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуу дуугаа авалцан дамжуулж байв.

Иракийн экс дарангуйлагчийг 2003 онд баривчилсны дараа хань хамсаатантай нь цуг шүүх эрүүгийн дээд трибунал гэгчийг яаран байгуулсан юм. Ингээд өөрийнх нь амь насыг хорлох гэж хуйвалдсан хэмээн 1982 онд шийтүүд оршин суудаг Эд-Дужейль тосгоны 148 оршин суугчийг цаазалсан хэрэгт Саддамыг юун түрүүнд буруутган шүүж эхэлсэн билээ.

 Тэр үед Саддамын өмгөөлөгч нар “Хусейныг цаазлах нь Иракт тамын хаалгыг нээлээ гэсэн үг” хэмээж байжээ. Цаазаар аваачих ял сонсгосон шүүх хурлыг Арабын бүх телевиз 20 минут хожимдуулан дамжуулсан байна.

“Энэ шүүх хурал нь элэглэл” гэсэн утгатай бичиг өргөсөн Саддамын олон улсын өмгөөлөгчдийн хэсгийн тэргүүлэгч АНУ-ын Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор асан Рамси Кларкийг Дээд шүүхийн шүүгч хуралдаан эхлэхийн өмнө танхимаас хөөн гаргаж байв.

Иракийн эрх баригчид ба АНУ-ын цэргийн удирдлага тэр өдөр (ням гаригт) Саддамд ял сонсгохоор сайтар бэлтгэсэн байв.

 

Саддамын төрөлх хот Тикрит болон Салех ад Дин, Дияла, Анбар мужууд болон Багдадад хөл хорио тогтоож, нийслэлийн олон улсын нисэх буудлыг хаасан байжээ. Гэсэн ч ялыг сонсгонгуут Багдадын захын дүүргүүдэд сүннит шашинтнууд Ирак, АНУ-ын армийнхантай мөргөлдөөн үүсгэсэн бол  шийтүүд хотын гудамжинд гарч агаарт буудан баярлаж байлаа. Хөөрсөн шийтүүд энэ vеэр нэг сүннит эмэгтэйн амийг хороож, арваад хүнийг шархдуулсан гэдэг.

 “Эмнэсти интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллага Саддам Хусейнд оноосон дvvжлэн цаазлах ялыг буруутган шүүмжилж байв. Мөн тэд АНУ-ын конгрессийн сонгуулийн өмнө ял сонсгосон явдлыг цаг хугацааны тохиол талаас нь хүртэл хардаж байв.

Их Британи, АНУ дээрх шүүхийн шийдвэрийг дэмжиж, харин Франц цаазаар авах ялыг гүйцэтгэхгvй гэдэгт найдаж буйгаа мэдэгдсэн юм.

Германы канцлер Ангела Меркель “Европын холбоо цаазаар авах ялыг хориглохын төлөө байдаг. Гэхдээ Саддамын хийсэн гэмт хэргийг шүүсэн нь чухал” гэж хэлсэн байдаг. Харин ОХУ-ын Төрийн думын орлогч дарга В.Жириновский шүүхийн шийдвэрт дургүйцлээ илэрхийлэн “Саддам харин ч Иракт эмх журам тогтоож байсан” гэжээ.

 

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 9. 6:32
Зочин

20 minutaar hojimduulan gej zalruulna uu

10 сар 19. 10:46
Tolgoilogch MnFacebook-р нэвтэрсэн

баярлалаа, залрууллаа

10 сар 20. 11:06
Зочин

АНУ ч муухай алуурчин улс даа. Тэгээд Иракт тогтвортой, амгалан тайван амьдрал тогтоож чадсан уу? Чадаагүй, нус нулимас, цус нөжтэй нь хольсоор л байна. Тэр хэзээ дуусах төгсгөл үл харахаар ажээ.

10 сар 19. 22:49
үнэн

Арабын Эмх цэгцийг АНУ алдагдуулж ИГЛ улсыг бий болгосон. Обома хүртэл зөвшөөрсөн. Хойд солонгос Иран цөмйн зэвсэгтэй болно гэдэг нь гаднаас ирэх дайралтаас сэргтйлж батлан хамгаалах чадвараа сайжруулж байгаа хэрэг. Эс бөгөөс Ирак, Ливийн араас орно. АНУ бол дэлхийг бусниулагч

10 сар 20. 9:24
Зочин55

ЯГ ТИЙМ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]