Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Путин, Шойгутай мөр зэрэгцсэн Л.Гансэлэм генералУншсан5,296

Л.Гансэлэм генералын хувьд энхийг сахиулагчдаа удирдан хилийн чанадад олон удаа ажиллагаа удирдаж байсан туршлагатай.

Восток-2018 цэргийн сургуулилт өчигдөр өндөрлөлөө. ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Владимир Путин Өвөр байгалийн Цугол сургалтын төвийн ажиглалтын цамхгаас "Восток-2018" сургуулилтын гол үйл ажиллагааг ажигласан байна.

Оросын төрийн тэргүүнтэй хамт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд Валерий Герасимов, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэн, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн албан хаагчдын орлогч дарга Шоа Юаньмин болон Монгол Улсын Зэвсэгт хүчний бригадын генерал Лхагвасүрэнгийн Гансэлэм нар мөр зэрэгцэн сууж сургуулилтыг ажигласан байна.

Л.Гансэлэм генералын хувьд энхийг сахиулагчдаа удирдан хилийн чанадад олон удаа ажиллагаа удирдаж байсан туршлагатай. Мөн мэргэжлийн цэрэг бэлтгэдэг, тусгай хүчний сургууль болох АНУ-ын “Ranger”-ийг Монгол Улсаас төгсөж чадсан гуравхан офицерын нэг юм.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 1. 17:03
танил

Одооны залуу офицерууд орос хэлэндээ таг манай Сэлэм ч мөн адил Зөвхөн орост төгссөн офицерууд л магадгүй Ер нь холбоо барихад хүнд байсан байх Харин англи хэлэндээ бол ОК

9 сар 19. 14:43
насаа

нэг ширээнд зэрэгцээд суухаар мундаг болчихдог юмуу? Батлан хамгаалах яам энэ жижиг явдлыг баатарлаг үйл явдал болгох гэдэг, 3.18-ны өдрийг бүх нийтийн архидалтын өдөр болгодог ядарсан маркетингээ боль.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]