Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Монголын Нууц товчоог Библи судартай зэрэгцүүлсэн ажиглалтУншсан2,599

чингэж харьцуулан судлахдаа би Есүс Христ, Чингис хаан хоёрыг адилтган дүйцүүлсэн хэрэг огтхон ч бус гэдгийг онцлон дурдмаар байна

Хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт туурвилуудын зиндаанд зүй ёсоор багтаж, сүүлийн гурван жарны хугацаанд дэлхийн олон орны судлаач эрдэмтдийн анхаарлыг татсаар ирсэн “Монголын нууц товчоо”-ны талаар энэ хугацаанд олон тооны судалгаа хийгдэж, олон талаас нь судалсаар байгаа билээ. Цаашид ч үр дүнтэй, сонирхолтой судалгаа хийгдсээр байх нь мэдээж. Энэ гайхамшигт бүтээлийг би энэ удаад ямар нөлөөллийн дор бичигдэв? гэдэг талаас нь бяцхан ажиглалт хийж, “Монголын нууц товчоо”-г туурвисан нэр нь үл мэдэгдэх тэр монгол их бичээч, Христийн ертөнцийн их хөлгөн судар “Библи”-г мэддэг, уншдаг байж, түүнээс бүтээлчээр суралцжээ гэсэн таамаглал дэвшүүлж, түүнийг батлах баримт сэлт эрж олохыг хичээсэн юм. Юуны өмнө хоёр их туурвилыг харьцуулан судалж олсон дүгнэлтээ толилуулья.

1.Хоёр туурвилын утга агуулга яг таарч байна. “Библи” судар бол хүн төрөлхтөний гурван их шашин-соёлын нэг болсон Христосын шашны гол сургаал бөгөөд энэ бүтээл уг шашныг үндэслэгч Есүс Христийн эхээс мэндэлснээс эхлэн түүний насан туршийн үйл амьдрал, сургаал номлолыг багтаасан их хөлгөн судар юм. “Анх энэ номыг Матай гэгч хүн манай эриний 60-65 онд бичжээ. Матай бол Есүсийн арван хоёр дагалдагчийн нэг байсан учир өөрийн нүдээр үзсэн бүхнээ бичсэн байна” гэж уг номын монгол орчуулгын эхэнд орчуулагчийн бичсэн оршилд дурдсан байдаг.

 

Хүн төрөлхтөний түүхэнд тэнгэр-бурхан хүнд хувилсан цорын ганц тохиол гэж шүтэн бишрэгчид нь үздэг Есүс Христийн амьдрал сургаалыг ийнхүү Матай, Давид, Соломон нар бичиж үлдээсэн гэдэг бөгөөд ер нь түүний шавь, түүнийг шүтэн бишрэгч дөч гаруй хүн 1500 жилийн турш уг бүтээлийг нэмж бичсээр энэхүү гайхамшигт туурвилыг буй болгосон ажээ. Тэгвэл “Монголын нууц товчоо” бол монголчуудын дундаас төрөн гарч Монгол үндэстнийг мандуулан, Ази, Европыг нэгтгэн хурааж нэгдмэл их гүрэн байгуулсан түүхт их хүн Тэмүүжин-Чингис хааныг мөн эхээс мэндэлснээс эхлэн насан эцэслэх хүртэл үеийн амьдрал тэмцэл, жаргал зовлон, сургаал номлолыг нь дүрслэн харуулсан нүүдэлчин түмний их хөлгөн судар - Монгол “Библи” мөн билээ.

2.Хоёр их туурвилын утга агуулга таарч байгаа төдийгүй бичлэгийн арга хэлбэр ч маш адилхан байгаа нь хэд хэдэн зүйл дээр ажиглагдана. Үүнд: Есүс Христ хийгээд Есүхэйн Тэмүүжиний угсаа гарлыг хоёр бүтээлд тоочсон нь цав хэмээн таарч буй нь сонин. Тухайлбал: Библийн “Шинэ гэрээ”-ний нэгдүгээр хэсэг “Матеу” хэмээх бүлэгт бүхэлдээ Есүс Христийн угсаа гарлыг тодорхойлон дурджээ. Чингэхдээ: “Есүс Христ бол эртний Давид хааны удам ажээ. Давид хаан өөрөө өнө эртний Аврахамын удам  байв. Аврахам Яйцхах гэдэг хүүтэй байв. Яйцхах нь Яахов гэдэг  хүүтэй байлаа...” гэж тоочсоор яваад: .....Яосиф нь Есүс Христийг төрүүлсэн Марьтай гэрлэжээ. Ийнхүү Аврахамаас Давид хааны үеийг хүртэл арван дөрвөн үе өнгөрч, Давид хааны үеэс Еврейчүүдийг Вавилон хот руу хөөх үеийг хүртэл арван дөрвөн үе өнгөрсөн ба Еврейчүүд Вавилон хот руу хөөгдсөнөөс хойш Ертөнцийн эзний илгээсэн аврагч Есүс Христ төрөх үеийг хүртэл бас арван дөрвөн үе өнгөрчээ” гэсэн байдаг.

Тэгвэл “ Монголын нууц товчоо”-ны нэгдүгээр бүлэг нь “Тэмүүжиний уг гарал ба бага насны үе” гэсэн гарчигийн дор түүний угсаа гарал, бага насыг тодорхойлон бичсэн билээ. Чингэхдээ: “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөрт Чоно, гэргий  Гоо Марал хоёр ... Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ. Батцагааны хүү Тамача, Тамачийн хөвүүн Хоричир мэргэн, Хоричир мэргэний хүү Уужим буурал... гэж тоочсоор яваад: ...Хабул хаан долоон хөвүүнтэй... нэг нь Бартанбаатар, Бартанбаатарын хөвүүд Мэнэн Тудун, Нэгүүн тайж, Есүхэй баатар, Даридай отчигин энэ дөрөв бүлгээ...” хэмээн Тэмүүжиний үе хүрч ирдэг. Библид угийн бичгийг тоочихдоо Христийн дээд өвөг Аврахамаас наашлуулан тоолсон нь 42 үе болдог бол Монголын нууц товчоонд Бөрт Чоноос янагшлуулан тоолсон нь 23 үе болдог байна.

З.Хоёр  бүтээлийн доторхи домгийн зүйлс хэд хэдэн газар хоорондоо дүйж байна. Үүнийг тодруулбал “Дээд тэнгэрээс заяатай төрөгсдийн” хүний орчлонд мэндэлсэн явдлыг онцгойлон өгүүлсэн домгууд юм. Библийн нэгдүгээр бүлгийн 18-25 дугаар зүйлд Христийн эх Марь буюу Мария, эцэг Яосифтой суухаас өмнө “Ариун сүнс”-нээс жирэмсэн болсон тухай домог бий. Үүнийг уг эхээр нь сийрүүлье. “Есүсийн эхийг Марь гэдэг байлаа. Есүсийг төрөхөөс өмнө Яосиф Марьтай сүй тавьсан байжээ. Гэр бүл болохоос нь өмнө Ертөнцийн эзэний Ариун сүнс Марийг жирэмсэн болгосныг Яосифт мэдэгдэхэд сайхан сэтгэлт Яосиф, Марийг олноор жигшүүлэхийг үл хүсэн бусдын өмнө илчлэлгүйгээр нууцаар холдохоор шийдэв” гэжээ.

Тэгвэл “Монголын нууц товчоо”-ны нэгдүгээр бүлгийн 18-22 дугаар зүйлд “Шөнө бүр цагаан шар хүн гэрийн тотгоор гийгүүлэн орж ирж Алунгоо эхийн хэвлийг илбэн жирэмслүүлдэг” тухай домог бий. “...Алунгоо эх өгүүлрүүн: -Бэлгүнүтэй, Бүгүнүтэй та хоёр намайг энэ гурван хөвүүнийг яахин төрүүлэв, хэний хөвүүд бол? гэж сэжиглэн хэлэлцэнэ. Гэвч та нар учрыг мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл миний хэвэлд шингэх бүлгээ. Тэр хүн гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмий яахин өгүүлнэ. Түүнээс үзвэл тэнгэрийн хөвүүд биз. Хар тэргүүнт хүнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болохын цагт харц хүн сая учрыг мэдэх болно” гэдэг.

4.Хоёр туурвил дахь шидэт (зөнч) зүүдийн  зүйл адилхан байна. Библи-д: “...Яосиф энэ тухай эргэцүүлэн бодсоор унтахад зүүдэнд нь нэгэн удаа их эзний ер бусын элч үзэгдэж: -Давид хааны удам Яосиф аа!¬ Ертөнцийн эзэний Ариун сүнс Марийг чинь жирэмсэн болгосон учир түүнтэй гэрлэхээс бүү ай! Марь чинь хүү төрүүлэх болно. Хожим энэ хүү хүмүүсийн гэмийг уучилж, мөнхийн шийтгэлээс аврах эрхтэй болно. Тийм учраас хүүг Есүс гэж нэрлэ!” гэжээ. Яосиф үүнийг мэдээд ер бусын элчийн үгийг дагаж Марьтай гэрлэв. Хүү төрөхөд нь Есүс гэдэг нэр өглөө” гэжээ. Мөн Яосифын зүүдэнд Их эзний ер бусын элч үзэгдэж: “-Антипатрын Хэрод хаан, жаалыг чинь хөнөөхийн тулд удахгүй хайж эхэлнэ. Тийм учраас нэн даруй эхнэр хүүхдийн хамт Египетэд оч. Дахин надаас үг сонстолоо тэндээ бай! гэв. Яосиф тэр шөнөдөө эхнэр хүүхдээ авч Египетэд очив. Тэр гурав Антипатрын Хэрод хааныг нас бартал Египетэд байжээ” гэсэн байдаг.

“Монголын нууц товчоо”-нд Есүхэй баатар Тэмүүжинг есөн настай байхад Өэлүн эхийн төрхөм Олхонуд иргэнээс бэр гуйхаар явж байгаад замдаа Хонгирадын Дэй сэцэнтэй уулзахад Дэй сэцэн: “-Цагаан шонхор шувуу нар сар хоёрыг атган нисч ирээд миний гэр дээр буув” гэж зүүдэлснээ ярьж, чи хөвүүн дагуулж ирсэн нь миний зүүдний тайлбар болов. Танай Хиад аймгийн сүлд ирсэн хэрэг ажээ” хэмээдэг билээ.

5.Хоёр зохиолд хоорондоо ижил төстэй үйл явдлын тухай өгүүлсэн зүйл нэлээн байна. Тухайлбал: Библийн 2 дугаар бүлэгт Христийг мэндлэхэд Антипатрын эзэн Херод ван мэргэн хүмүүсээс хожим өөрийг нь залгамжлах хүн төрлөө гэж сонсоод ихэд айн барьж хороох гэж оролдож буй тухай гардаг. Энэ явдлыг дор сийрүүлье: “Хэдэн мэргэн хүн дорно зүгээс Иерусалим хотод ирж: -Бид тэнгэрийн дорно хэсэгт нэгэн шинэ од үзэв. Тэр од Иудейн хаан саяхан төрснийг гэрчилнэ. Бид үүнийг хүндэтгэхийг хүсч ирлээ. Хаа байгааг нь хэлнэ үү? гэж асуухад Херод хаан болон Иерусалим хотынхон ихэд цочирджээ. Тэгээд ... мэргэн хүмүүсийг нууцаар дуудан уулзаж од үзэгдсэн өдөр цагийг лавлаад “Одоо Бетлэхэмд очоод жаалхүүг эрж ологтун! Би бас түүнийг хүндэтгэхийг хүсч байгаа учир олсныхоо дараа надад ирж, хаа  байгааг нь мэдэгдсүгэй!” гэв. Мэргэн хүмүүс зүүдэндээ “Антипатрын Херод хаанд бүү очигтун! гэж сонссон учир зам буруулан нутаг буцав” гэжээ.

Тэгвэл “Монголын нууц товчоо”-ны мөн 2 дугаар бүлэгт тайчууд Тэмүүжинг хожим бүх Монголыг ноёлох хүн гэж мэдээд барьж хорих гэж тэмцэж байгаа тухай гардаг. Тухайлбал “Тэгж байтал тайчуудын Таргудай Хирилтуг шадар нөхдөө дагуулж “Хурганы үс гуужив, төлөгний бие төлжив (Өэлүний хөвгүүд тэнхрэв) гэж довтлохоор ирээд... бархиран өгүүлрүүн: “-Тэмүүжин ахаа гаргаж өг! Бусад чинь хэрэггүй! гэхийг сонсоод Тэмүүжинг сэм оргуулан ойд дутаалгав” гэдэг билээ. Үүнээс өөр жишээ ч бий.

6. Хоёр бүтээлд анхны хүмүүсийн тухай дурдсан нь сонин байна. Библийн “Луух” хэмээх бүлэгт “Хүмүүс Есүсийг Элиний Яосифын төрсөн хүү хэмээн бодоцгоож байв. Элиний эцэг нь Матат, Мататын эцэг нь Лев, Левын эцэг нь Матай... гэх мэтчилэн дээшлүүлэн тоочсоор ...Шээтийн эцэг нь Адам гэдэг нэртэй гэж гардаг. Тэгвэл “Монголын нууц товчоо”-нд Монголчуудын дээд өвөг нь “Дээд тэнгэрээс заяатай төрсөн Бөртө Чоно, Гоо Марал хоёр бүлгээ” гэдэг бөгөөд уг домгийн утгаар бол тэр хоёрыг аанай л анхны хүмүүс гэсэн ойлголтыг илэрхийлж байгаа нь Христосын домогт гардаг анхны хүн Адам, Ева хоёртой агаар нэгэн бөлгөө.

Энэ мэтээр христосын шашны их хөлгөн судар “Библи”, монголчуудын их хөлгөн туурвил “Монголын нууц товчоо” хоёрыг харьцуулан үзэхэд хоорондоо адил төстэй зохиомж, өгүүлэмж, бичлэгийн арга хэлбэр, үлгэр домгийн зүйлүүд олон байгаа нь зүгээр нэг тохиолдлын төдий хэрэг биш байх аа. Харин чингэж харьцуулан судлахдаа би Есүс Христ, Чингис хаан хоёрыг адилтган дүйцүүлсэн хэрэг огтхон ч бус гэдгийг онцлон дурдмаар байна. Чингэж адилтгаж дүйцүүлэхийн ч аргагүй. Энэ хоёр бол тэс өмнөө хоёр хүн байсан. Тэс өмнөө хоёр өөр амьдралаар амьдарч, хүний түүхэнд нэр алдраа өөр өөрийнхөөрөө мөнхөлцгөөсөн билээ.

Харин Тэнгэр-Эзний хүү Есүс Христ хүмүүсийн дунд ирж сургаал номлолоо айлдан богинохон боловч сургамжтай амьдралаар амьдарсныг хожим шавь нар нь мөнхжүүлж сургаал номлолыг нь нэгтгэсэн их хөлгөн судар туурвисан нь хүн төрөлхтнийг “байлдан дагуулж”, ертөнцийн хагасыг хураасан догшин монголчуудын дунд ирж тархаад “Монголын нууц товчоо”-г зохиогч нэр нь үл мэдэгдэгч их бичгийн хүний гарт хүрч, оюунд нь оршсон гэхэд үгүйсгэх аргагүй юм. Үүнээс үүдэн “Монголын нууц товчоо”-г зохиогч тэр их хүн Христосын шашинг хүндэтгэдэг, уг шашны гол сургаал “Библи”-г сайн мэддэг хүн байжээ гэсэн сэтгэгдэл төрж байна. Чингэж  сэтгэх ч бүрэн үндэстэй юм. Яагаад гэвэл XII, ХIII зууны үест Монгол газар олон шашин зэрэгцэн оршиж, төрөөс аль нэгийг нь онцгойлон үзэлгүй бүгдийг тэгш чөлөөтэй хөгжүүлж байсны дотор христосын шашин, түүний нестрориан урсгал нь нүүдэлчдийн дунд хүчтэй дэлгэрч байсан билээ.

Плано Карпинигийн “Монголчуудын түүх” номын 76 дугаар талд Гүюг хааны тухай бичихдээ: “Түүний барлаг зардас болсон христос шашинтнуудын бидэнд ярьснаар бол их хаан христийн шашинд орно гэдэгт тэд батттай итгэж байгаа бөгөөд тэгж үзэхээр ч илэрхий шинж төлөв мэдэгдсэн байна. Үүнд их хаан, христосын хар лам нарыг дэмжин байлгаж, бас тэтгэдэг төдийгүй ордныхоо өмнө христосын дуган байгуулсан байдаг бөлгөө”... гэжээ. Ер нь Гүюгийн өмнөх монголын хоёрдахь их хаан Өгөдэй ч христосын шашинд орсон гэх зарим мэдээ байдаг.

Үүнээс үзэхүл монголын хаад аль ч шашныг ижил үзэж байсны дотроос христосын шашинд өөрсдөө илүү таашаалтай байсан нь харагдана. Гүюг хаан 1246 оны үест сая энэ шашинд таашаалтай болсон гэх нь учир дутмаг хэрэг болно. Нэгдүгээрт, энэ онд 45 эргэм настай байсан их хааны үзэл бодол, ёс суртал, шашин шүтлэг бага залуу насанд нь төлөвшин тогтсон байх учиртай. Нас тогтсон хойно энэ бүхэн өөрчлөгдөх нь бэрх. Хоёрдугаарт, тэрээр Өгөдэй хааны хүү тул эцгийн нөлөө хүүд шууд нөлөөлсөн байж таарна.

Түүхийн баримт хөөвөл, монголын их гүрэн байгуулагдах үед христосын шашин тус улсын дэргэд хэдийн ирсэн байжээ. Тухайлбал уйгуруудын дунд ихэд тархаж байсан ба өмнөд хөрш хятадуудын дотор нэлээд эртнээс дэлгэрч байсан билээ. Чингис хааны эцгийн эртний анд, өөрийн нь хуурай эцэг Хэрэйдийн Тоорил хаан христосын шүтлэгтэн байсан гэж эрдэмтэн В.В.Бартольд зэрэг олон судлаач бичсэн байдаг. Ер нь Төв Азид Христосын шашинт нүүдэлчин улс аймаг байсан гэдэг нь Хэрэйд, Найман аймаг мөн билээ.

Мөнөөхөн Плано Карпини цааш нь “...Латин, франц хэлтэй орос, мажар хүмүүсээс, оросын хар лам нараас, бас татаруудын дунд зарим нь бүр гучин жил дайн тулааны болон бусад үйл ажилд нь хамт явалцаж, хэл улыг нь мэдэх болсон, бас зарим нь тэднээс хорин жил холдолгүй явсан. Мөн зарим нь арав болон түүнээс дээш, түүнчлэн арван жил ч хүрэхгүй хугацаанд тэдэнтэй хамт байсан хүмүүс...” гэж тэмдэглэсэн нь монголчуудын дунд европчууд эртнээс янагш олноор аж төрөн сууж байсныг илтгэнэ.

Эцэст нь тэмдэглэхэд “Монголын нууц товчоо” хэмээх энэ суут бүтээлийг туурвигч тэр нэр нь үл мэдэгдэгч нэгэн бээр ямар ч байсан өрнө, дорнын гүн мэдлэг боловсролтой, ихийг уншсан дуулсан, их бичгийн хүн байсан агаад Монголын их гүрний энгээр хаанаас бол хаанаас нэр цууд гарсан ховор нандин бүтээл туурвилыг авчруулан үзэж байсан гэдэгт үл эргэлзнэм. Тийм ёсоор тэрбээр “Библи”-ийг судалж, Македоны Александр хааны тухай зохиол гэгддэг “Сулхарнайн тууж”-ийг үзэж, эртний Энэтхэг, Түвдийн бурхны шашны хөлгөн судрууд болоод Нангиадын түүх, гүн ухааны сонгодог бүтээлүүдтэй танилцаж байсан буй заа. Лав л “Библи”-ээс гадна бас нангиадын эртний түүхийн хөлгөн туурвил “Түүхийн тэмдэглэл”-ийг ашигласан бололтой нь эл хоёр бүтээлийг ч тулган үзэхэд бас харагддаг юм. Ер нь энэ дайны их хөлгөн бүтээл туурвина гэдэг тэр хэрийн мэдлэг, боловсролтой хүний хийх нөр их ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой буй заа.

Үүнээс гадна Монголын нууц товчоонд гардаг Алангоогийн домог бол Библи дэх Есүс Христийн эх дагина гэгээн Марийн домогтой адил  байгааг урьд өмнө гадаадын түүхч судлаач нар гярхай олж ажиглаж байсныг тодотгон энэ хоёр домог бол нэг нь нөгөөгөөсөө үлгэр авсан бүтээлч уламжлал, зохиогчийн уран сэтгэлгээний үр шим болон зохиогдсон агаар нэгэн зүйл мөн гэж үзэж буйгаа уншигч танаа сонордуулахын ялдар Алангоо гэдэг нь угтаа Ариунгоо гэсэн нэр баймаар агаад Ариун гэдэг нь гэгээн, хувилгаан гэсэн утгатай, мөн эх дагина Гэгээн Мария гэдэгтэй адилтган оноосон алдар нэр байж мэдэх юм. Бүр тодруулбал гэгээн гэдгийг оросоор Святая, Англиар  Saint, цаашилбал европын олон хэлээр мөн адил хэлдэг нь Ариунгоо хэмээх нэрийн Ариун-тай яг дүйж байгаа билээ. Гэвч энэ тухай жич өгүүлэх нь зүйтэй үзлээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар. 2011, 2018 он.

Сэтгэгдэл 28ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 цаг 55 минутын өмнө
Зочинмээ

Аа христүүд монголчуудыг элсүүлэхдээ өлөн ходоод,өлсгөлөн тархи 2 ийг нь угаахад хэрэглэж байна.шд энэ хүү санааг чинь.өнөөдөр христ өвгөн надад МН товчоог исус христ бичсэн юм аа гээд гүрийж байна шд.Шашины хоол болгох гэж энийг хэлж байгаа юм.түүх тань худлаа болоод эхэллээ.одоо яанаа.Тэгээд эргээд хархад чинь Монгол түүхээ мартсаг байх агаад мөхсөн байна.

6 сар 9. 23:17
Зочин

Анх багадаа шинэ гэрээ гэж номыг уран зохиол үлгэр гэж бодоод уншиж байлаа. сүүлд шашны ном болохыг мэдсэн. 4р ангидаа нууц товчоог барьж аваад харин яг энэ төстэй байдлыг тэр үед л анзаарч билээ. Эхлэл хэсэг нь яг ижил тэрний хүү тэр тэрний хүү тэр гээд л яваад бна. Дундаас нь ганц хоёр хүнийг нь дэлгэрүүлж домог шиг юм тайлбарлаад дахиад үрэгжилнэ. Нууц товчоо библээс 1000 гаруй жилийн дараа бичигдсэн юм чинь мэдээж библийн талаар юм уншиж мэддэг хүмүүс нь мэдээлэлтэй бгаа биз. Тэндээс санаа авж бичсэн нь ч болсын,шууд Чингис хаанаас эхлээд бичсэн бол ямар гарал үүсэлтэйг нь мэдэхгүй ч бх блаа.

5 сар 16. 1:45
Warta

Зөв юм бичжээ... библийн Кроникльзтэй хэлбэр нь яг адилхан бдаг... Монгол нутгаас несториан загалмай ч олддог. Хэрэйд гэдэг Христүүдийн аймаг гэсэн үг ч бж магад

5 сар 10. 14:26
МОНГОЛ ЭР

ОРОЛДОХ ЮМААРАА ОРОЛДООРОЙ МУУ ХӨЛСНИЙ ЯНКАН БАНЬДИ МИНЬ. ТААРСАН ГАЗАР ЧИНЬ НЭВТ ШААНА ШҮҮ. АЦНЫ ЧИНЬ ЕСҮС. НААД ЛАЛАРУУДЫГ ЧИНЬ МИНИЙ ӨВГӨД БООЛОО БОЛГОЖ МОРИН ТУУРАЙГААРАА АРИУН СҮМ ХИЙДИЙГ НЬ ГИШГИЧИЖ ЯВЛАА

6 сар 9. 23:12
Зочин

Хөөрхий ядаж нууц товчоогоо уншиж үзээгүйм байшдээ. Тэгчээд олон юм хуцаач чи

5 сар 16. 1:43
Warta

Монгол эрээ гэж... дүнкүүгээ гайхуулахдаа ядаж өөр нэр хэрэглэмээр юм...

5 сар 6. 11:29
Зочинзочин

Согтуу галзуу хэдэн сири армян лам библиэч уншиж мэдэхгуй юм бна гэж Рубрук бичсэн байнлээ.Хэдэн зоос огвол би хятад хун гэж бичнэ шуу энэ мангар!!!

5 сар 5. 18:55
Зочин шонх

үнэнийг гярхаи саихан бичсэн баина. 10-р зуунд хамаарах ОРДОСТ ХРИСТИЙН ЗАГАЛМАИ ХӨШӨӨ ОЛДСОН БУДДИЙН ШАШНЫ БЭЛЭГДЭЛ БАДАМЛЯНХУА СУУРЬТАИ ГЭЖУУГАА . хятад маягаар босоо бичдэг болхоос МОНГОЛ БИЧИГ ЧИНЬ СИРЭЭС СОГДОД СОГДООС УИГАРТ УИГАРААС МОНГОЛД ИРСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ хэвтүүлээд бичвэл араб бичиг гэж болхоор л баигаа биз дээ НЕСТОРИОН ШАШИНТНУУД БИБЛЭЭ СИРИ БИЧГЭЭР БИЧИЖ ТАРААСАН БА СОГД УИГАР МОНГОЛД НЭВТЭРСЭН БОЛОИ.согд чинь ИРАН ХЭЛ СОЁЛ БҮХИЙ АРД ТҮМЭН ЮМ. аль 6-р зууны үед НЕСТОРИОН ШАШИН ТӨВ АЗИ МОНГОЛ НУТАГ РУУ ИРСЭН БОЛОИ. монголчууд ХРИСТ-д итгэгч ХҮНИЙГ ЭРХҮҮД ХҮН ГЭДЭГ ЮМ.

5 сар 4. 16:34
Зочин

Христийн Несториан урсгал Монголд ноёрхож байсан архиелогийн олон олдвор баталж байгаа Чингис хааны анд Тоорил хан Несториан шашинтай байсан юм Архиелогийн олдсон олдворуудыг олон нийтэд үзүүлэх хэрэгтэй Зөвхөн Монгол бичиг гэхэд уйгараас авсан үнэн боловч Несториан урсгалын бичиг үсэг байсан юм итгэхгүй хүмүүс Nestorian alphabet гэж хайж үзээрэй

5 сар 4. 16:43
Зочин

нэмж бичихэд өвөрМонголоос олдсон Монгол бичгээр бичсэн Несториан шашны олдвор
https://en.wikipedia.org/wiki/Nestorianism#/media/File:An_epitaph_of_a_Nestorian_Christan.jpg

5 сар 3. 17:42
Зочин

Христ төрсөн тухай домог сидтхарта, хорус, митра, дионис бурхад төрсөн домгуудын хувилбар. Аль ч газар, ямар ч ард түмний дунд түүхэн хүмүүсээ бусдаас онцгой болж харагдуулах гэж ийм домог зохиодог.

5 сар 3. 12:36
Зочин

Галзуу хүний өдрийн тэмдэглэл, харьцуулах зүйлээ мөн оловоо

5 сар 3. 11:58
Зочин

Үлгэр бүхэн эртээ урьдын цагт гэдэг шиг библи шүтдэг хүн бүх зүйл библээс эхтэй гэж хэлж байна даа хөөрхий дөө шашинд толгойгоо мэдүүлсэн хүн яаж эрүүлээр сэтгэхэв дээ

5 сар 2. 20:09
Судлаач

Нотлох хэрэгтэй. Христ төрөөд 1000-аад жилийн дараа Чингис хаан мэндэлсэн дээ.

5 сар 2. 16:43
Зочин

Yostoi soliorson erguu ve

5 сар 2. 17:54
Зочин

Ийм юм бодож бичиж нэрд гарах гэж оролдох нь элийрч тэнэгтэж эхэлж буйн шинж. Харин Монгол ахуй аж төрлөө хэрхэн гаргав гэвэл өөр асуудал

5 сар 3. 9:38
Шижир

эрт дээр үед монголчууд Есүсийг Есүхэй гэдэг байсан. монголчуудын тухайн үеийн нэрэнд Есү, Есүжин, Есүгэн гэх мэт Есү гэсэн угтай нэр моод болж байсан. мөн тэр үеийн монгол оронд айлчилж байсан гадаадын төлөөлөгчдийн тэмдэглэлд бичигдсэнээр хааны ордны чанх өмнө нь Христийн сүм байсан ба хааны хатад болон гүнж нар нь идэвхитэй орж гардаг талаар тэмдэглэгдэн үлдсэн байдаг. муйхарлаж зүтгэсэнээс түүхээ үз.

3 цаг 49 минутын өмнө
Зочинмээ

Харин тийн тэгээд хаад хатад бүгд шалдалаад олны өмнө христэд орж байсан гээд бураач чи.

5 сар 8. 18:54
Зочин

MANAI ERT UYD HAANII ORDON BSAN UU NUUDELCHIN GEED BGASHUUDE

5 сар 3. 14:44
Зочин

bitgii erguut malaa

5 сар 4. 9:52
Swat

Чи бол угаасаа үл бүтэх этгээд байна

5 сар 2. 15:29
Зочинz

bi ch bas yag ingej bodood baisan yum neeree shuu

5 сар 2. 14:50
com

Шулуухан хэлэхэд хийх ажлаа олж ялсан алдар нэр горилогчийн ядруухан бичсэн үлгэр л байна. МУСГЗүтгэлтэн гэнээ бас....

5 сар 3. 4:03
Маш сонирхолтой

Ганбаатар гуай сонирхолтой харьцуулалт хийжээ. Ийм яриаг Чоймаа багш бас оюутан ахуй үед дурсаж байсан. Ерөнхий зохиомж, мотив, гарч буй домгууд төстэй гэж байсан. Өрнө хийгээд төвдийн хөлгөн судруудын зохиомж их төстэй. Удам судар, орчил домгуудыг багтаасан байдаг.

Манайд эрт үед дэлгэрсэн Сулхарнайн тууж бол яах аргагүй Макэдоны Алэксандрын тухай зохиол.

5 сар 2. 14:45
Зочин

Эртний Египет, Грекийн соёлын хуулбар нь библи өөрөө. Нэг ёсондоо мэдэгдэж байгаа хүн төрөлхтөний соёлыг библид тусгасан байдаг. Монголчууд хүчирхэг гүрэн болохдоо мөн л ялгаагүй соёлын өвийг өөрийнхөөрөө авч үлдэж, тайбарлаж, Чингис хаан болон түүхэн хүмүүстэйгээ холбосон хэрэг. Энэ талаар бичвэр одоо хүртэл Бээжингийн номын санд байгаа. Цаг нь болохоор яг МНТ шиг гэнэт гарч ирэх болно.

5 сар 2. 14:34
po

minii oilgoltoor hytadiin KUN-ZU n surgaalitai ilvv oirhon ter alungoo ehiin5 sum ntr gd l olon ishlel zuirlel adilhan sanagddag bsn bible.te adilhan bol 1.2 ishlel zuirlel adiltgal l haragdsan daa

5 сар 2. 14:14
Монгол хүү

Нөгөө Оюутны онигоо санаанд орох шиг л боллоо. Бөөсний тухай л ганц сайн мэдэж уншсан тухай , шалгалтанд ондоо ЗАГАС-ны тухай асуулт ирэхээр нь хариулдаг шиг юм болоод л байна уу? яагаад байна? ... Иисүс библийг л судлаад байхаар бүх зүйлийг тэрүүгээрээ дамжуулан, түүнтэйгээ дүйцүүлж харж ойлгож, мэдрэх гээд байдаг байж мэдэх юм шүү...! АУГАА ИХ ЧИНГИС ТЭМҮҮЖИН ХААНД МИНЬ НЭГЭН ЗОВЛОНД УНАЧИХСАН ХҮН ХАРААД ТҮҮНИЙГЭЭ ШҮТЭЭД ТЭРНЭЭС ОЛЖ АВСАН ЭРЧ ХҮЧЭЭРЭЭ ДЭЛХИЙ ДАЯАРЫГ БАЙЛДАН ДАГУУЛААД БАЙСАН ШИГ ЗҮЙЛ ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭЖ ҮЛДЭЭГҮЙ Л БАЙГАА ЮМ ШИГ БАЙДАГ ДАА...

5 сар 2. 14:35
Зочин

ХЯТАД СУДЛАЛАА Л ДАГНА. ҮСЧЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]