Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нацистууд хас тэмдгийг Халимагаас авсан уу?Уншсан6,491

Төдөлгүй хэд хоногийн дараа 1941 оны 8 сарын 12-нд герман, халимагийн хамтарсан хүч Халимагийн нийслэл Элстэй хотыг эзлэн авч чаджээ. Халимагийн нийслэл Элстэйг халимаг цэргийн хамтаар эзлэн авсны дараагаар тусгай ажиллагаа явуулсан байна.

Германы армийн генерал бөгөөд фельдмаршал Паулюсын цэргүүд 1942 оны зун амжилттай давшсаар Харьков, Крымийг эзлэн аваад удаагүй байтал тэдэн дээр Зөвлөлтийн талаас морьт дивизийнхэн очиж нэгдэв.
Энэ бол хожмоо 110 дугаар тусгай дивиз буюу халимагийн морьт цэргүүд байлаа. Германчуудад очиж нэгдсэн тэдгээр халимаг эрчүүд Оросын дарлалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өөрсдийнхөө хас тэмдэг бүхий хөх тугаа үзүүлсэн ажээ.

Ингээд зогсохгүй Халимагийн нутаг дэвсгэрийг оросуудаас яаралтай чөлөөлөх, тэнд амьдарч буй халимагийн ард түмнийг алж хөнөөхгүй, айлгаж зовоохгүй байх, бас тэдэнд маш яаралтай хүнсний тусламж үзүүлэх шаардлагатай байгаа зэрэг олон асуудлаар германчуудтай харилцан ярилцаж тохиролцоонд хүрсэн байна.

 

Төдөлгүй хэд хоногийн дараа 1941 оны 8 сарын 12-нд герман, халимагийн хамтарсан хүч Халимагийн нийслэл Элстэй хотыг эзлэн авч чаджээ. Халимагийн нийслэл Элстэйг халимаг цэргийн хамтаар эзлэн авсны дараагаар тусгай ажиллагаа явуулсан байна.

Энэ ажиллагааг Германы СС-ын Лео Фон Дер Рекк болон гаупштурмфюрер Роль Маурер нартай Долгион Шонхоров, Цэрэн Хожгоров зэрэг халимаг эрчүүд гардан явуулжээ.

Дээрх ажиллагаа нь шинээр Халимагийн Түр Засгийн газрыг эмхлэн байгуулах, халимагийн ард түмнийг хэлмэгдүүлэн зовоож байсан Оросын коммунистууд болон еврей нарыг олж устгахад чиглэгдсэн бөгөөд Элстэй хотод нийт 800 гаруй орос коммунистуудыг нэг өдрийн дотор баривчлан устгажээ.

Хамтралд мал хөрөнгөө хураалгасан халимаг малчдад мал олгох, хот суурингуудад сүм дуган ба халимаг хэл дээрх сургуулиуд нээх, мөн аж ахуйг сэргээн босгох ажил энэ үед амжилттай хэрэгжив. Түүчлэн германчуудад туслах морин цэргийн зуутууд байгуулагдаж түүнд халимаг эрчүүд сайн дураар олноор орох болжээ.

Тус бүр нь 150 хүний бүрэлдэхүүнтэй байх журамтай байсан эдгээр зуутуудад халимаг эрчүүд тийнхүү олноор элсэн орох болсноос үүдэж зарим нь бүр 500 хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжиж байв. Иймэрхүү 25 зуут байгуулагдаж сүүлдээ халимагийн сайн дурын морин цэргийн корпус болон өргөжсөн гэдэг.

Халимагийн сайн дурын морин цэргийн корпус байгуулагдсанаар Германы армид Умард Кавказ, Өмнөд Оросын нутаг дэвсгэрийг богино хугацаанд эзлэн авах, тэрчлэн Сталинградад тулж очиход маш дөхөм болсон байна.

Тийнхүү халимагийн ард түмэн Оросын коммунизмын наран дор тарчлахаа байж харин Германы III Рейхын дор амьдран жаргана гэж төсөөлж байсан ч энэ нь санаснаар болсонгүй.

1943 онд Зөвлөлтийн цэргүүд германы 6 дугаар армийг Сталинградад бүслэн устгаж цэргийн ихэнхийг үй олноор нь олзлон авсны дараагаас фронтын байдал өөрчлөгдөв. Германчууд бут цохигдон өрнө зүг буруулан ухарснаар оросууд Халимагийн нутагт орж ирээд л хэлмэгдүүлэл, яргаллыг хэмжээ хязгааргүй үйлдэх болов.

1943 оны 8 дугаар сарын 21-нд Германаас чөлөөлөгдсөн халимагийн асуудал гэсэн сэдвээр Зөвлөлтийн эрх баригчид маш нууц төлөвлөгөөг хэлэлцэж зөвлөлдсөн бөгөөд 1943 оны 12 дугаар сарын 27-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн тусгай тогтоолыг батлан гаргажээ.

Уг тогтоолд зааснаар Автономит Халимаг улсыг татан буулгаж, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос улсын бүрэлдэхүүнд багтах Астрахань мужид нэгтгэх, түүнчлэн тухайн нутаг дэвсгэрт аж төрж байгаа бүх халимаг хүмүүсийг хөгшин залуу, хүүхэд эмэгтэйчүүд гэлтгүй бүгдийг нь орон гэрээс нь баривчлан хүчээр гаргах, Сибирь, Хойд туйлын хүйтэн нутагт цөлөх, хүнд хөдөлмөрт албадан ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү тогтоол ёсоор Зөвлөлтийн Аюулаас Хамгаалахын хошууч генерал Маккеевын удирдлаган дор Зөвлөлтийн дотоодын цэргийн залхаан цээрлүүлэх анги нэгтгэлүүдийг Халимаг руу илгээв.

1943 оны 12 дугаар сарын 28-нд үүрээр хот суурин хийгээд хөдөө нутгийн малчин өрх айл бүрийн гадна сайтар зэвсэглэсэн орос офицер, цэргүүд хэдийнээ ирж зогсоод үүд хаалгыг нь нүдэн сандаргаж байлаа.

Ингээд бидний монголчуудын нэгэн хэсэг халимаг ахан дүүсийг улаан оросууд үй олноор хядаж үлдсэнийг нь харийн хүйтэн нутагт хүчээр цөлж эхэлжээ. Халимагуудыг мал ачдаг галт тэрэгний цуваанд хүчээр чихэж өлсгөлөн, хүйтэн, агааргүйдэлд оруулан хөнөөж эхэлсэн юм.

Zaluu.com

Сэтгэгдэл 18ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 27. 21:39
Зочин

Ehen galavt....Har,shar 2 hyatadiin dund Mongol gej undesten ih zovoh yum baina minii shavi naraas ter tsagt toroh hun baina uu ? gej Namsig burhan suuj .....!

2 сар 19. 20:22
Зочин

Hauptschturmfuhrer - Ахмад цолтой дүйнэ.

2017, 12 сар 28. 3:27
Davaa

Gauptshturenfurer ih l baga tushaaltnii tsol doo

2017, 12 сар 27. 17:33
Зочин

Халимагууд будилах нь будилсан байх. гэхдээ хэдхэн тэнэгүүдийн үйлдлээс болж жирийн ардууд ихээхэн зовсон гэдэг.

2017, 12 сар 28. 17:20
Зочин

ОДООГИЙН МОНГОЛЫН ТӨР ШИГ БАЙЖ ДЭЭ.

2 сар 19. 21:50
Зочин

Хуцаарай

2017, 12 сар 25. 21:37
Зочин

huurhii halimaguud mini

2017, 12 сар 25. 17:55
Зочин

Xalimaguud chine xogiin fashist urvagchid baisan ium baina shdee,

4 сар 30. 14:47
би халимаг

халимгуудыг коммунистууд маш их тарчилган зовоосон

2 сар 19. 20:26
Зочин

Фашизм чам шиг үндэс угсаа нэгтнээ үл тоосон тэнэгийн жинхэнэ аранга даа. Өнөө үед төрсөндөө баярла. Тэр үед чи байсан бол хэхэхэ дараа нь чамайг дүүжлэх хэрэг НКВД д гарна. Учир нь чи айсандаа уравчихсан байх учраас. Хэхэхэ

2017, 12 сар 26. 12:18
Зочин

Хуцаа хөгийн коммунист Орос точиг минь. Чамаас л дээр хүмүүс байж лалар минь

7 сар 26. 15:35
Зочин

hghg

2017, 12 сар 25. 21:30
Зочин

has temdeg bol tantariin shashnii suld temdeg shuu gitler tantariin ba tarniin shashintai baican gej uzdeg um mon has temdegiig gitler gebbels gimler gereng nariin g ucgiin niilber gej uzdeg um bilee xarin halimaguud orosoos urabcan ni tsoonh baican baih shuu neg uhriin eber dorgibol myngan uhriin eber dorgino gej ug baidag busuu Orociin ulaan armiin baatar tsoltoi olon halimaguud baidag gene bilee harin halimaguudiig boonoor ni uctgah toloblogoo ni buruu shiidber baican ni unen um bilee

6 сар 7. 11:13
Зочин

Хэхэ германууд кирил үсэгтэй бил үү ...

2017, 12 сар 25. 16:50
Зочин

Лалрын Оросуудыг Германууд бут ниргэсэн бол гүээ мөн сайхан аа.

4 сар 17. 1:24
Зочин

халмигууд өөрсдөөсөө болж дээ. баруун монголчууд орсод дагаар ороо биздээ. дахиад геманд уравсан юм бол аргагүй шүүоросын зөв. Xалмиг арайч дээ.

2017, 12 сар 25. 16:17
East NoteFacebook-р нэвтэрсэн

Tolgoilogchoo, tanai sait jaahan barimjaatai gej bodoj baital hayadaa iim teneg garchig tavih yumaa. Yu geel nazistuud has temdeg ee Halimagaas avah ve dee. Tegeegyig bugd l medne. Budaach geheer sahlaa budav gedeg l boljee.

2017, 12 сар 26. 1:08
Baagii

Harin arai l yum bichih yum aa. 1942 ond ochij niileed l , 1941 ond Elstiig ezelj avsan ch geh shig.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]