Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Орост террорист халдлага хийхийг хүсдэг Украины генералын хувь заяа ингэж төгсчээ

-Донбасст амь үрэгдсэн хошууч генерал Кульчицкий партизаны дайн хийхээр зэхэж байжээ-

-Донбасст амь үрэгдсэн хошууч генерал Кульчицкий партизаны дайн хийхээр зэхэж байжээ-

Украины хямрал ид гаарч байсан өдрүүдэд Славянскийн дэргэд Украины нэгэн нисдэг тэргийг оросын талыг баримтлагчдын зэвсэгт дайчид гранамётоор харваж сөнөөсөн юм. Тэр үед 14 цэргийн албан хаагч амь үрэгдсэн тухай мэдээлэл олон улсын бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тэгвэл Донбассын зэвсэгт дайчдын гарт устгагдсан нисдэг тэргэнд хошууч генерал цолтой офицер байсан нь сүүлд батлагдсан юм.

Түүнийг Украины зүүн өмнөд нутагт болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн ийм дээгүүр тушаалын анхны офицерт тооцдог юм. Тэр гэхдээ зүгээр ч нэг Украины армийн хошууч генерал байсангүй. Албаны эх сурвалжуудын батласнаар амь үрэгдсэн дээд тушаалын офицер нь хошууч генерал Кульчицкий байж таарчээ. Энэ тухай мэдээллийг баталгаажуулсны дараа ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабт бараг баяр тэмдэглэх шахсан гэдэг. Учир нь Сергей Кульчицкийн намтар түүх нь Украины армийн дээд командлалын офицеруудын хувьд нэлээд нийтлэг боловч үзэл баримтлалын хувьд Оросын эсрэг үзэлтэн байсанд оршино.

1963 онд БНАГУ-ын Веймер хотод зөвлөлтийн цэргийн албан хаагчийн гэр бүлд төрж, 1981 онд Уссурын Суворовын цэргийн дунд сргууль, 1985 онд Алс Дорнодын Рокоссовскийн нэрэмжит цэргийн командлалын дээд сургуулийг улаан дипломтай төгсжээ.

Мөн Умард флотын тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан байна. ЗСБНХУ тарж бутарсны дараа Украины иргэн болж тэр үед үүсгэн байгуулагдсан дотоодын цэрэгтэй төстэй Үндэсний гвардид алба хааж, тус гвардийн тэнгисийн явган цэргийн десантын дайрагч батальоны захирагчаар ажиллаж, дараа нь Украины ДХЯ-ны дотоодын цэргийн ерөнхий газрын байлдааны тусгай бэлтгэлийн албаны даргаар хоёр жил ажиллажээ.

“Эксперт” сонины сэтгүүлч Марина Ахмедова "Гуравдугаар сард Майданаас миний хийсэн сурвалжлагын баатар, дээд тушаалын цэргийн хүн болон амь үрэгдсэн Кульчицкий нь нэг л хүн" хэмээн нотолжээ.

Ахмедова тэгэхэд Майданд очиж Кульчицкийтэй уулзан бодож явдаг олон зүйлсийг нь дэлгэн уудлаж сурвалжлага хийж чадсан юм. Тэгэхэд түүний намтарт сонирхолтой шинэ баримт гарч иржээ.

Майданы ялалтын дараа Сергей Кульчицкий эсэргүүцэгчдийн талд орсон байна. Гэхдээ сөргөлдөөн үргэлжилж байхад, Кульчицкий хуучин ерөнхийлөгч Януковичд үнэнч хэвээр байжээ. Гэвч төр засаг солигдсоны дараа генерал Майданы хуучин дайчдыг шинэ тулаанд бэлдэж эхэлсэн байна. Энэ бол Оросын армитай тулалдах ирээдүйн дайнд бэлдэж байгаа хэрэг гэдгийг тэр нуух хаах юмгүй ил хэлдэг байжээ.

 

Оростой дайтаж эхлэх тохиолдолд Киевийн эрх баригчид хамгаалалтад суугаад байхгүй, терроризмын ажиллагаа явуулах хүртэл бүхий л арга хэрэгслийг ашиглах бодолтой байна хэмээн хуучин тэнгисийн явган цэрэг ярьж байжээ.

Кульчицкий галт тэрэгний буудлуудыг дэлбэлж, худаг усыг хордуулж, Крымд партизаны дайн явуулахаар сүрдүүлж, бусад армийн командлал болон төрийн эрх баригчдыг ухуулж байжээ.

Майданд цагдаа нарын эсрэг тэмцэж байсан тэр хүмүүсийг Оростой дайтах сайн цэрэг болгож чадна гэдэгтээ тэр итгэлтэй байжээ.

Өөрийнх нь хэлж байснаар, тэр албан тушаал хөөцөлдөн Украинд иржээ. Тэгээд ч 49 насандаа хошууч генерал болж, үүнээс хойш хоёр жилийн дараа Донбассын сайн дурын зэвсэгт дайчдын гарт амь үрэгдсэн нь энэ ажээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичихAa
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
2016, 8 сар 16. 10:07
ч

Эхлээд өнгөт хуьсгалын түүх судла Зөвхөн нэг нийтлэл шүүрч аваад хэсэг бусаг агуулгатай зүйл бичих юм.

2016, 8 сар 15. 14:39
эх оронч байжээ

эх оронч хүн байжээ

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]