Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЗХУ-ын сайхан бүсгүй шалгаруулах анхны тэмцээний түүх ба гэрэл зургуудУншсан6,902

Гоо бүсгүй шалгаруулах тэмцээн нь барууны тэр дундаа капиталист Америкийн соёл хэмээн үзэж 1959 оноос хойш Зөвлөлт Холбоот улсад хориотой байжээ.

Гоо бүсгүй шалгаруулах тэмцээн нь барууны тэр дундаа капиталист Америкийн соёл хэмээн үзэж 1959 оноос хойш Зөвлөлт Холбоот улсад хориотой байжээ.

1985 онд Михаил Горбачёв ЗХУКоммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож “перестройка” эхлүүлснээр байдал өөрчлөгдөж, ЗХУ-ын иргэд харьцангуй нийгмийн эрх чөлөөтэй болж эхэлсэн юм. Гурван жилийн дараа буюу 1988 онд ЗХУ-ын хамгийн анхны гоо бүсгүй шалгаруулах тэмцээн “Москвагийн сайхан бүсгүй - 1988” нэртэйгээр зохиогдсон юм.

 

Энэхүү тэмцээн Германы алдартай загварын сэтгүүл болох “Burda Moden”-ий ивээн тэтгэлэгтэйгээр болж уг сэтгүүлийн эзэн хатагтай Burda шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.

Анхны тэмцээн учраас оролцогчдод стандарт шаардлага тавилгүй оролцох хүсэлт гаргасан бүх бүсгүйчүүдийг тэмцээнд оруулжээ. Тухайн үед энэ тэмцээн чих сэртийлгэж, нүд сортойлгом сонин хачин, жинхэнэ сенсаци болж, кино продюссер, гэрэл зурагчид, гадны хөрөнгө оруулагчид, загвар зохион бүтээгчид бүгд үзэхээр ирцгээсэн байна.

Ингээд 5000 гаруй охид бүсгүйчүүд тэмцээнд бүртгүүлж оролцсоноос сургуулийн сурагч Маша Калинина титмийн эзнээр шалгарчээ. Хамгийн анхы гоо бүсгүйн зураг жилийн дараа алдарт Burda сэтгүүлийн хавтсыг чимсэн юм.

Тухайн үед уг тэмцээнд оролцогчдыг гоо сайхан охид гэхээс илүүтэй, ичгүүр сонжуургүй, эрээ цээргүй гэх үзэл давамгайлж, олон сая телевиз үзэгчдийн өмнө усны хувцастай алхсных нь төлөө гутаан доромжлох нь хэвийн үзэгдэл байжээ.

Маша Калинина
Тэмцээний ялагч Маша Калинина
Н.УНДАР
Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 25. 17:43
Зочин

damn

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]